| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04885/И |
| Дугаар | 183/ШШ2024/03631 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/03631
| 2024 оны 9 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2024/03631 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э ББСБ ХХК нь хариуцагч Ц.З холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,036,576 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 200,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 836,576 төгрөгийг хариуцагч Ц.З нь 2024 оны 11 дүгээр сарын 20-нд 278,859 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-нд 278,859 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-нд 278,859 төгрөгийг талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлсөн 29,427 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.З улсын тэмдэгтийн хураамжид 14,713.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР