| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/1088/З |
| Дугаар | 128/ШШ2024/0066 |
| Огноо | 2024-01-17 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0066
2024 01 17 128/ШШ2024/0066
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Г******* би, Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Т.Э******* дүгнэлттэй, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Н.Б******* холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Н.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын прокурор Т.Э******* 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Т.Э*******өөс Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Н.Б******* холбогдуулан ...Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч Н.Б 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар У.Г******* 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг гаргасан байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Н.Б******* 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан болохыг тайлбарласан.
Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Т.Э******* дүгнэлттэй, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Н.Б******* холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Т.Э******* гаргасан ...Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч Н.Б 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар У.Г******* 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Н.Б******* зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ