| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00473/И |
| Дугаар | 145/ШШ2024/00440 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 145/ШШ2024/00440
| 2024 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 145/ШШ2024/00440 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ……………. сумын …………. дугаар баг, ………… тоотод оршин суух, И……….овгийн Д………..ын Ц………..ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………сумын …………… дүгээр багт оршин суух, Б……….. Д…………ын Э…………..д холбогдох
“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ц нь Д.Э……….тай 2021 онд танилцаж, дотносож, түүнээс хойш хамтран амьдарч байгаад бидний дундаас …….. оны ……….. дүгээр сарын ……….-нд хүү Э.С төрсөн. 2023 оны 12 дугаар сараас хойш Д.Э бид хоёр таарч тохирохоо больж тусдаа амьдрах болсон. Өнгөрсөн хугацаанд хүү Э.С би өөрийн асрамжиндаа өсгөн хүмүүжүүлж байна. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Иймд хүү Э.С………г эцэг Д.Э…………..аар тэжээн тэтгүүлж, 18 насанд хүртэл нь эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн мөнгийг тогтоолгохоор би ажилгүй байгаа. Гэхдээ хүүхдийн мөнгө өгөхгүй биш өгнө. Хүүхдийн тэтгэлгийн хамгийн багаар тогтоож өгнө үү. Би ажилгүй байгаа. Зүрх өвддөг учраас ажил байнга хийж болдоггүй. Багадаа аваарт орж байсан юм. Цаашдаа эцэг нь юм чинь хүүхэдтэйгээ уулзаж болох болов уу? Одоогоор хүүхэдтэйгээ уулзах боломжгүй байгаа гэв.
Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн хүү Э.С...........г эрүүл өсөж, бойжиж байгаа нь үнэн талаарх тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Д......... овогтой Ц......... нь ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Дэлгэрэх Дэнжийн .......... дугаар баг, ............ тоотод оршин суудаг гэсэн,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.Э…………..д холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Д.Э нар 2021 онд танилцаж, .......... оны .......... дүгээр сарын .........-ны өдөр хүү Э.С........... төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдсон.
3. .......... оны .......... дүгээр сарын .........-ны өдөр хүү Э.С........... нь эхийн асрамжид, эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбарууд, эмчийн тодорхойлтоор нотлогдож байх ба хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.С.............г төрсөн эх, нэхэмжлэгч Д.Ц...........ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
4. Хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар .......... оны .......... дүгээр сарын .........-ны өдөр хүү Э.С...........г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Э……………аас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах” гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Д.Э………..д, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Д.Ц нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э………….аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц.............д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар .......... оны .......... дүгээр сарын .........-ны өдөр хүү Э.С...........г төрсөн эх, нэхэмжлэгч Д.Ц............ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Э………….аас тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Д.Э………д, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Д.Ц..........нарт тус тус даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э…………аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц..............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА