| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/1097/З |
| Дугаар | 128/ШШ2024/0104 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2024/0104
2024 01 31 128/ШШ2024/0104
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Г******* би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн дүгнэлттэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ь Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б******* миний үйлдсэн зөрчлийн хэргийн материал дахь шийтгэлийн хуудсыг хянан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдийн холбогдогч Б.Н*******д шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудаст ******* гэж бичсэнийг РД:******* гэж өөрчлөлт оруулах дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******иас Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******д холбогдуулан ...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******гийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн холбогдогч Б.Н*******д шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудаст Б*******ы Н******* ******* гэж бичсэнийг Б*******ы Н******* РД:******* гэж өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг гаргасан байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б******* 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан болохыг тайлбарласан.
Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн дүгнэлттэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн гаргасан ...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******гийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн холбогдогч Б.Н*******д шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудаст Б*******ы Н******* ******* гэж бичсэнийг Б*******ы Н******* РД:******* гэж өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б******* зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ