Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 00413

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б

Улсын яллагч Л.О  

Шүүгдэгч С.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Л холбогдох эрүүгийн 1725003470219 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн С.Л, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 9, эхнэр хүүхдүүдийн хамт суух, /РД: /

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Л  нь 2017 оны 10 сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын *** тоотод оршин суух Н.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     1. Хохирогч Н.С-н “Энэ өдөр танил Л ахын гэрт очсон. Тэгээд Л ахтай Их монгол нэртэй 0.5 литрийн хэмжээтэй нэг шил архи уусан. Би Л ахаас 80 000 төгрөг авах ёстой ба уг мөнгөний оронд гар утас авсан юм. Тэгээд Л ах намайг унаанд суулгаж өгөх гэж яваад надаа мөнгөний оронд өгсөн утсаа нэхээд байсан ба би утсаар ярих гээд утсаа гаргаж ирээд утсаар ярих гэтэл надаас гар утсыг булаагаад авахаар нь би уурлаад энэ эвдэрхий утсаа авахгүй юу би маргалдаж эхэлсэн.  Бид хоёр маргалдаж байгаад Л ах миний куртикийг ураад хаячихаар нь та яаж байгаа юм бэ гээд цохиж аваад бид хоёр зодолдсон. Бид хоёр бие биенээ хэд хэд цохиж авсан юм. Тэгээд Л ахын хүүхэд ирээд салгасан чинь Л ах миний хөмсөг рүү өшиглөж цус гаргасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-13-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 31 –ний өдрийн 918 дугаартай дүгнэлтийн “Н.С-н бие нэг шүдний ганхалт, зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун хацарт шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг шүдний ганхалт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. /хх-ийн 23-р хуудас/ болон  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Хохирогч Н.С нь “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй”  гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Л   нь 2017 оны 10 сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын *** тоотод оршин суух Н.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Н.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 918 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч С.Л гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Л г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Л оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС