Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0762/З |
Дугаар | 128/ШШ2024/0188 |
Огноо | 2024-03-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0188
2024 03 04 128/ШШ2024/0188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Ө О //,
Гомдол гаргагч: Э Н //,
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Гт холбох,
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г 2023 оны 07 сарын 04-ний өдрийн , дугаартай Зөрчилд шийтгэл нуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил шалган хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Гомдол гаргагч Ө.О, Э.Н нараас Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г 2023 оны 07 сарын 04-ний өдрийн , дугаартай Зөрчилд шийтгэл нуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.
1.2.Иргэн С.А, О.Б нараас Санхүүгийн зохицуулах хороонд А ө ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль зөрчсөн, гомдол гаргагч нарыг саналын эрхгүй гэж хуралд оролцуулаагүй, санал өгөх эрхийг хассан тул ээлжит хурлыг хүчингүй болгуулж өгнө үү гэх гомдлыг гаргаж, тус газраас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллаа явуулж,
1.3.Улсын байцаагч 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь заалтаар нэр бүхий тооллогын комиссын гишүүд нь хууль бус тогтоол гаргасан гэх зөрчилд дугаар шийтгэлийн хуудсаар Ө.О, дугаар шийтгэлийн хуудсаар Э.Нд тус тус 500,000 төгрөгөөр торгох шийтгэл нуулжээ.
1.4.Гомдол гаргагч Ө.Оэс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, Э.Нэс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандсан, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай захирамжаар тус хоёр захиргааны хэргийг нэгтгэсэн байна.
Хоёр.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1. Гомдол гаргагч нар нь зөрчлийн шийтгэл хүлээх субъект биш, зөрчлийн үйлдлийг буруу тодорхойлсон, хуулийг төсөөтэй хэрэглэсэн зэргээр хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр маргасан.
2.1.1. Гомдол гаргагч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: "А Ө ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд Тооллогын комиссын бүрэлдэхүүнд ажилласан юм. Тооллогын комисс нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д "Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно", 67 дугаар зүйлийн 67.3.1-д "хурлын ирцийг тогтоож, хурлын даргад мэдээлэх", 67.3.2-д "тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох", 67.3.3-д "хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, санал өгөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбуулан гарах асуудалд тайлбар өгөх гэж тус тус заасны дагуу уг хувьцаа за эзэмшигчдийн хуралд оролцож үүргээ холбох хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэсэн.
Тус хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт 9 хувьцаа эзэмшигч, 859,918 саналын эрхтэйгээр оролцсон бөгөөд тооллогын комиссоос хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийг бүртгэн, саналын эрхийн тоог тодорхойлж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр саналыг тоолж, тогтоол гаргасныг хувьцаа эзэмшигчдийн хурлаас хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Гэтэл тооллогын комиссын шийдвэртэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны ахлах байцаагч Ш.Г нь 2023 оны 07 сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх хуудсаар тооллогын комиссын дарга, гишүүдэд Зөрчлийн тухай хуулийн 10.11 зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хууль бус тогтоол гаргасан гэх үндэслэлээр 500,000 төгрөгийн торгууль нуулсныг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар үүгээр гомдол гаргаж байна.
Байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д "Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмээсээ, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм Хэмжээний актыг зорчсон бол хүнийг т зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг т мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай болжээ. Учир нь дээр дурдсан зөрчлийн үйлдлийн шинжийг 1/ Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, 2/ Хориглосон хэм хэмжээг зөрчсөн 3/ Үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж тодорхойлсон.
Ахлах хянан шалгагч нь гомдол гаргагч нарыг Компанийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн эсхүл Тооллогын комисс нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалтад тодорхойлсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын аль үүргийг гүйцэтгээгүй гэж үзсэн, эсхүл хориглосон ямар хэм хэмжээ, хэм хэмжээний актыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй бөгөөд тогтоолыг хууль бус гэж үзэж байгаа үндэслэлийг огт тайлбарлаагүй. Тооллогын комисс нь Компанийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хараат бусаар үүргээ биелүүлсэн ба хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөрт тооцох тухай 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хамтын шийдвэрээр гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн дугаартай тогтоол, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн үнэт цаас эзэмшигчдийн судалгаа, "А ө" ХК-ийн хурлын нарийн бичигт ирүүлсэн Өмгөөлөгчдийн хуулийн дүгнэлт, зөвлөмж зэрэг баримт, материалуудтай танилцаж, судалсны үндсэн дээр уг тогтоолыг гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчийн шийдвэр нь "зөрчлийн шийтгэл хүлээх субъект, зөрчлийн үйлдлийг буруу тодорхойлсон, хуулийг төсөөтэй хэрэглэсэн зэргээр хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн" байна. 1. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлд "Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд"-ийг тодорхойлсон ба 1-д Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл онуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ, 2-д "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл онуулна" гэж тус тус заасан.
Бид "А ө" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд бие дааж шийдвэр гаргах хүн, хуулийн этгээдийн хувиар оролцоогүй, хараат бусаар хамтын шийдвэр гаргах, саналын эрхтэй бүрэлдэхүүн буюу Тооллогын комиссын гишүүнээр ажилласан. Тэрчлэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комисст Компанийн тухай хуулиар олгсон эрхийн хүрээнд хамтын шийдвэр гаргасан болохоос хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн явдал байхгүй болно. Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчлийн үйлдлийн шинжийг тодорхойлох, хэрэглэхдээ үүрэг хүлээсэн субъект буюу хүн, хуулийн этгээд нь компанийн тухай хуулийг, хориглосон хэм хэмжээг эсхүл хэм хэмжээний актыг зөрчсөн субьектив хамааралтай байхаар тодорхойлсон. Гэтэл уг зөрчлийг төсөөтэй хэрэглэж Тооллогын комиссын шийдвэр, үйл ажиллагаанд хамаатуулан, гишүүн тус бүрт хариуцлага нуулах байдлаар хэрэглэсэн нь огт үндэслэлгүй болно.
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно", 2-т "Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд онуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно", 4-т "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж тус тус заасан. Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т "Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл онуулна" гэж заасан байтал хамтын шийдвэр гаргасан Тооллогын комиссын бүрэлдэхүүнд тус тусад нь 500 нэгжийн торгууль нуулсан буюу 1 зөрчил гэж тодорхойлох зөрчилд 3 удаа шийтгэл нуулсан гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр "А Ө ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2023 оны 04 сарын 28-ны өдрийн тогтоолоор Тооллогын комиссын тогтоолуудыг баталсан байдаг. Хэрэв хувьцаа эзэмшигчдийн хурлаас Тооллогын комиссын тогтоолыг хууль бус гэж үзэх, хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд батлахгүй байх эрх гагцхүү саналын эрх бүхий Хувьцаа эзэмшигч нарт байдаг онцлогтой юм. 2. "Б г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Т б Т" ХХК, "Т Б И" ХХК, "У г ХХК-д тус тус холбох иргэний хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр буюу Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн № дугаартай тогтоолд "Т б Т" ХХК, "Т Б И" ХХК, "У г ХХК-иудын хооронд шилжсэн "А ХК- ийн нийт хувьцааны 39,86%-тай тэнцэх буюу 69,424 ширхэг хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилтэй хөрөнгө болохыг шүүхээс нэгэнт тогтоосон тул эрхийн зөрчилтэй хөрөнгө гэрээгээр шилжигдэх хууль зүйн үндэслэлгүй тул тэрхүү агуулгаар нь дүгнэж иргэн С.А, О.Б нарын худалдан авсан гэх хувьцаа нь саналын эрхгүй гэж хамтын шийдвэр гаргасан юм.
Улмаар С.А, О.Б нарын дээрх хэлбэрээр шилжүүлэн авсан хувьцааг саналын эрхгүй гэж дүгнэж, ирцийн мэдээг гаргаж, танилцуулсан. Тодруулбал хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг Тооллогын комисс хассан бус анхнаасаа саналын эрхгүй хувьцаа гэж Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэгэнт дүгнэсний дагуу саналын ирцэд оруулан тооцоогүй болно. Гэтэл ахлах хянан шалгагчаас Тооллогын комисс хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг хассан шийдвэр, тогтоол гаргасан гэж дүгнэсэн нь буруу байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г 2023 оны 07 сарын 04-ний өдрийн дугаартай "Зөрчилд шийтгэл нуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.1. Хариуцагч хариу тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Г надад холбох "А ө" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан хуралд тооллогын комиссын даргаар ажилласан Ө.О нэхэмжлэлтэй зөрчлийн хэрэгт нэхэмжлэгчийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбарыг гаргаж байна. "А ө" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/23 дугаартай тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдуулах шийдвэрийг гаргасан. Уг тогтоолд хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Үүнд: Компанийн 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах, Компанийн 2022 оны жилийн санхүүгийн тайланд ээлжит аудит хийсэн аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах, 2022 онд нол ашиг аахгүйгээр шийдвэрлэсэн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах, Компанийн 2023 оны бизнес төлөвлөгөөг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоож, дотоод ажлын зардлын төсвийг батлах, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтын дагуу хувьцааны хяналтын багцыг хуралдахаар санал болгосон хувьцаа эзэмшигчийн асуудлаар тусгайлан шийдвэр гаргуулах.
Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд "А ө" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг Санхүүгийн зохицуулах хороонд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн.
"А ө" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт компанийн байранд хуралдуулсан. Хуралд нийт 15 хувьцаа эзэмшигч оролцсон бөгөөд уг хуралд оролцохоор ирсэн хувьцаа эзэмшигч иргэн С.А*******, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулаагүй талаар тус Хороонд гомдол гаргасан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хурлын тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол гарган хувьцаа эзэмшигч С.А*******, О.Б нарын эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж тооцон хурлаар Хэлэлцэх асуудалд санал өгөх эрхийг хассан байна. Тогтоолыг гаргахдаа "А ө" ХК-ийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч "Б г" ХХК болон "Т б и" ХХК нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх Хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тогтоол, "А Ө" ХК-ийн өмгөөлөгч нарын зөвлөмжийг үндэслэсэн байна. Дээрх 2 иргэн "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн нээлттэй арилжаагаар А ө ХК- ийн 42,000 ширхэг хувьцааг иргэн С.А*******, 27,424 ширхэг хувьцааг О.Б "Т б и" ХХК-аас худалдан авсан байдаг.
Тооллогын комиссын дарга Ө.О өгсөн мэдүүлэгт компанийн хуулийн хэлтсийн зүгээс зөвлөмж, Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын хуулбарыг танилцуулсан. Дээд шүүхийн тогтоолд үндэслээд дээрх 2 иргэний хувьцааг саналын эрхгүй юм байна гэж тогтоосон. "Т и" ХХК "А ө" ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөнийг Дээд шүүх тогтоосон бөгөөд зөрчилтэй хувьцаагаа бусдад худалдсан учир, худалдаж авсан 2 иргэнийн хувьцааг саналын эрхгүй юм байна гэж тооллогын комиссын гишүүд шийдвэрлэж тогтоол гаргасан. Компанийн тухай хуулийн 67.3.1, 67.3.2, 67.3.3-д заасны дагуу хувьцааны саналын эрхтэй болон эрхгүй эсэхийг тогтоосон. Тогтоолын төслийг компанийн зүгээс өгсөн. Дээд шүүхээс энэ 2 хүний эзэмшиж байгаа хувьцааг саналын эрхгүй гэж шийдвэрлэсэн учир тооллогын комисс тогтоол гаргасан гэж мэдүүлсэн байдаг. Тооллогын комиссын гишүүн О.Д өгсөн мэдүүлэгт хурал цагтаа эхэлсэн, нөгөө 2 гишүүн хувьцаа эзэмшигчдийн нэрсийг хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, итгэмжлэлийг тулгасан.
Тооллогын комисст 2 хуульч болох н.Б, н.Эгийн[Z1] гарын үсэгтэй хувьцаа эзэмшигчдийн хуралд хаягласан зөвлөмж, Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг ирүүлсэн байсан. Уг зөвлөмжид Дээд шүүхийн тогтоолд дурдсан "Т б и" ХХК нь "А Ө" ХК-ийн хувьцааг худалдаж авсан хувьцаа саналын эрхгүй гэж тогтоосон. Хувьцаа худалдаж авсан хүмүүсийн хувьцаа мөн эрхийн доголтой учир саналын эрхтэй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Улсын дээд шүүхийн тогтоол, зөвлөмжтэй танилцаад гишүүд хоорондоо зөвлөлдөөд хувьцааг худалдаж авсан 2 иргэн болох О.Б, С.А нарын хувьцааг хуралд оролцох асуудлаар саналын эрхгүй болохыг дүгнэж тогтоол гаргасан.
Компанийн тухай хуулийн 63.4, 67.3.1, 67.3.2 заалтуудыг тус тус үндэслэн, хувьцаа эзэмшигчдийн дэлггүй судалгаанаас тухайн 2 иргэний эзэмшдэг хувьцааны тоог тулгаад "Т б и"[Z2] ХХК-аас хувьцааг худалдаж авсан байна гэж тогтоосон. Компанийн тухай хуулийн 63.4-т "Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно" гэж зааснаар саналын эрхийн тоо, төрлийг тодорхойлсон. Тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол гарсан. Хэн нэгний эрх ашиг хөндөгдөх, зөрчихөөс илүү хууль ёсны шийдвэрийг тооллогын комисс холбох хууль, дээд шүүхийн тогтоолыг үндэслэн хамтын шийдвэрийг гаргасан гэж мэдүүлсэн. Тооллогын комиссын гишүүн Э.Н өгсөн мэдүүлэгт О.Б, С.А нарын хувьцааг Дээд шүүхийн тогтоолд үндэслэн саналын эрхгүй гэж шийдвэрлэн тогтоол гаргасан, саналын эрхгүй хувьцааны талаар асуухад мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн бөгөөд Дээд шүүхийн тогтоолд дээрх 2 хүний нэр байсан, анх удаа тооллогын комиссын гишүүнд орж ажилласан учир нарийн сайн мэдэхгүй байна гэж мэдүүлэг өгсөн.
Тооллогын комиссын гишүүн болох Ө.О нь "А ө" ХК-ийн нөлөө бүхий Хувьцаа эзэмшигч Б г ХХК-д хуулийн мэргэжилтэн, О.Д нь А ө ХК-д холбох ******* дугаартай зөрчлийн хэрэгт компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Э.Н нь "А ө" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бтай хамт өмгөөлөгчийн туслахаар ажилладаг буюу хоорондоо ажил төрлийн холбоотой хүмүүс байна. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйл "Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох", 63.4-т "Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно", 67 дугаар зүйл "Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс", 67.3-т "Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс дараах үүрэг хүлээнэ, 67.3.2-т тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох" гэж заасны дагуу хувьцааны төрлийг тогтоохдоо дээрх 2 хувьцаа эзэмшигчийн хувьцааг саналын эрхгүй гэж тогтоон хууль бус тогтоол үйлдэн гаргасан байна. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т "Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн төрөлтэй байна" гэж заасан байдаг. Тооллогын комиссын гишүүд Компанийн тухай хууль болон бусад хуульд заасан хувьцаат компанийн хувьцааг саналын эрхтэй, эрхгүй гэж шийдвэр гаргах хүн, хуулийн этгээд биш бөгөөд тийм эрхийг хуулиар олгоогүй байна.
"А ө" ХК-ийн гаргасан хувьцаа нь нийт 171,627 ширхэг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хуралд 171,627 саналын эрхтэй байх боловч тооллогын комисс 859,918 саналын эрхтэй 9 хувьцаа эзэмшигч оролцсон гэж хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын тогтоол гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д "Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна", 63 дугаар зүйлд "Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох", 63.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа саналын нэг эрхтэй байна" гэж заасныг зөрчсөн байна. Хурлын тооллогын комиссын гишүүнээр ажилласан Ө.О, О.Д, Э.Н нар Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасан хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхийг хассан, 63 дугаар зүйлийн 63.1, 67 дугаар зүйлийн 67.3.2-т заасан үүргээ биелүүлээгүй, тооллогын комиссын тогтоолыг буруу гаргасан үйлдэл нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан торгуулийн шийтгэл нуулсан болно. Иймд Ө.О Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тогтосон үйл баримтын тухайд:
1.А ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/23 дугаартай тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зарлаж, 6 асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
2.Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг үндэслэн Тооллогын комиссын даргаар Ө.О, гишүүнээр Э.Н, О.Д нарыг томилсон байна.
3.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гаргасан Үнэт цаас эзэмшигчдийн судалгаагаар 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн буюу хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийн байдлаар А ХК-ийн нийт зарласан хувьцааны тоо 174.136 ширхэг бөгөөд үүнээс О.Б 27,424 тоо ширхэг, С.А 42,000 тоо ширхэг хувьцааг тус тус эзэмшигч болохыг тодорхойлжээ.
4.Б г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т и ХХК, Т т ХХК, У г ХХК-д тус тус холбох Хувьцаа худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, А ХК-ийн хувьцааг худалдан авах тухай 2019.09.26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа олж авсан 2019.11.01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Т и ХХК-ийн 2019.11.01-ний өдөр Т т ХХК, У г ХХК-иас худалдан авсан А ХК-ийн тус бүрдээ 34,712 ширхэг хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын хүсэлтээр өмгөөлөгч Б.Б, Ц.Э нараас О.Б, С.А нарын нэр дээрх хувьцаа нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор саналын эрхгүй болохыг тогтоосон Т и ХХК дээр бүртгэгдэж байсан хувьцаа тул О.Б, С.А нь саналын эрхгүй хувьцаа эзэмшигч болохыг тодорхойлсон зөвлөмжийг Тооллогын комисст хүргүүлжээ.
6.Тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ын өдрийн 01 дүгээр тогтоолоор А ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд 174,136 ширхэг буюу 1,567,224 саналын эрх бүхий энгийн хувьцаа эзэмшдэг 364 хувьцаа эзэмшигч оролцохоос 95,502 ширхэг буюу 859,918 саналын эрхтэй 9 хувьцаа эзэмшигч, 624,816 ширхэг буюу 2 саналын эрхгүй хувьцаа эзэмшигч О.Б, С.А нар өөрөө болон итгэмжлэлээр оролцож, хурлын ирц 54.84 хувь болсон үндэслэлээр хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөр болсонд тооцсон байна.
7.Ийнхүү хурлын ирцийг тогтоохдоо Тооллогын комиссоос Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тогтоолыг үндэслэн С.А, О.Б нарын эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж тооцож, хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх эрхгүй гэж дүгнэсэн байна.
8.С.А, О.Б нараас дээрх хувьцаа эзэмшигчдийн хуралд тэдгээрийг хувьцааг саналын эрхгүй гэж тооцон, бие төлөөлөгч нарыг хуралд оролцуулаагүй талаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргажээ.
9.Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Тооллогын комиссын гишүүд нь хууль бус тогтоол гаргасан нь тэдгээрийн мэдүүлэг, тогтоол, баримтаар нотлсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гишүүн тус бүрт 500 нэгж /т зуун мянган төгрөг/-ээр торгох шийтгэлийн онуулжээ.
10.Гомдол гаргагч нараас Тооллогын комиссын гишүүд хараат бусаар холбох хууль тогтоомжид заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн, ...хариуцагчаас гомдол гаргагч нарыг Компанийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн, эсхүл хуульд заасан аль үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа үндэслэлийг заагаагүй, ...тооллогын комисс хамтын шийдвэр гаргаж, хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлсэн байхад гишүүн тус бүрд хариуцлага нуулах байдлаар 1 зөрчилд 3 удаа шийтгэл нуулж, шийтгэл хүлээх субъект, зөрчлийн үйлдлийг буруу тодорхойлсон, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж, хариуцагчаас Тооллогын комиссын гишүүд хараат бусаар ажиллаагүй, нэг хувьцаа эзэмшигчийн саналыг есөөр үржүүлж хууль бус тогтоол гаргасан, тооллогын комисс хувьцаа эзэмшигчийг саналын эрхтэй эсэхийг тодорхойлох эрхгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлан маргаж байна.
11.Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот тогтоолоор Т т ХХК, У г ХХК-иуд 2017.12.28-ны өдөр А ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн, худалдан авсан тус бүрийн 34,712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоосон, ...эрхийн зөрчилтэй хувьцааг өөрөө худалдан авах замаар хувьцаа эзэмшигчийн нэр өөрчлөгдсөнийг тэдгээр хувьцааг саналын эрхтэй гэж дүгнэх боломжгүй байна гэж дурдсан бөгөөд талууд С.А, О.Б нарыг Т и ХХК-иас А ХК-ийн хувьцааг худалдан авсан талаар маргаагүй болно.
12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтосон дээрх үйл баримыг дахин нотлохгүй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт өгөхгүй.
13.С.А, О.Б нар нь А ХК-ийн энгийн хувьцаа эзэмшигч болох нь тэдгээрийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдлоор тогтоож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Хууль хэрэглээний тухайд:
14.Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн төрөлтэй байна, 33 дугаар зүйлийн 33.2-т Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ, 33.3-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцааны төрөл тус бүрээс гаргах хувьцааны тоо, гаргах хугацаа, нөхцөлийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно гэж хувьцааны төрөл, тоо хэмжээг тодорхойлон зохицуулжээ. Тодруулбал, хувьцаа нь энгийн болон давуу эрхийн гэсэн төрөлтэй байх бөгөөд хувьцааны тоо нь хувьцааны төрлөөс хамаарах ойлголт байна.
15.Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно, 67 дугаар зүйлийн 67.3-т Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс дараах үүрэг хүлээнэ:, 67.3.2-т тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох гэснийг дээрх хуулийн хэм хэмжээтэй системчлэн авч үзвэл тооллогын комисс нь саналын эрхтэй хувьцааг энгийн, эсхүл давуу эрхийн хувьцаа мөн эсэхийг ангилан хувьцааны төрлийг тогтоох, түүнчлэн уг 2 төрлийн хувьцаа тус бүрийн тоо хэмжээг тодорхойлох үүрэгтэй бөгөөд саналын эрхтэй эсэхийг тогтоох эрх хэмжээг хуулиар олгоогүй байна.
16.Гэтэл Тооллогын комисс С.А, О.Б нарын А ХК-ийн нийт 69,424 ширхэг хувьцааг саналын эрхгүй гэж тооцож шийдвэрлэсэн нь хуулиар өөрт олгоогүй эрхийг хэрэгжүүлж, Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.2-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
17.Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь нол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, ...зэрэг үндсэн эрх эдэлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ 34.1.1-д хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, 63 дугаар зүйлийн 63.1-д Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд, ...заасан саналын эрх эдэлнэ, 63.3-т Саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нь санал хураалтаар шийдвэрлэх асуудал бүрээр санал өгөх эрхтэй гэж зааснаас үзэхэд хувьцаа эзэмшигчийн хуралд/хувьцаа эзэмшигчдийн/ оролцож байгаа үндсэн зорилго нь тухайн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж буй аливаа асуудалд өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх бөгөөд энэ нь хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх байна.
18.Түүнчлэн Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хуулиар хязгаарлаж болно гээд энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх үндсэн эрхийг хязгаарлах нөхцөл буюу саналын эрхгүй байх нөхцөлийг хууль тогтоогч мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, 57 дугаар зүйлийн 57.2-т тодорхойлон заажээ.
19.Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Энэ хуулийн 22.1.1-д заасан этгээд болон түүнтэй холбох этгээд нь энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн бол түүний хууль зөрчиж худалдаж авсан хувьцаа саналын эрхгүй байна, 23.5-д Энэ хуулийн 22.1.2-т заасан этгээд болон түүнтэй холбох этгээд нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн бол тэдгээрийн эзэмшиж байгаа бүх хувьцаа саналын эрхгүй байна, 23.6.-д Саналын эрхгүй болсон хувьцааны талаарх мэдээллийг Хороо өөрийн цахим хуудсаар дамжуулан 15 хоногийн дотор нийтэд мэдээлнэ гэснээс үзвэл Санхүүгийн зохицуулах хороо нь саналын эрхгүй хувьцаа мөн эсэхийг тодорхойлох бүрэн эрхтэй этгээд байна.
20.Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 03 дүгээр сарын 09-ний өдрийн 9/952 дугаартай албан бичгээр С.А******* 42,000 ширхэг хувьцаа, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 9/1067 дугаартай албан бичгээр О.Б******* 27,424 ширхэг хувьцаа тус тус саналын эрхтэй болохыг тодорхойлсон, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Үнэт цаас эзэмшигчдийн судалгаагаар С.А, О.Б нар нь дээрх тооны хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоосон тул дээр дурдсан хувьцаа эзэмшигчид нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож, өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй.
21.Гэтэл тооллогын комиссоос саналын эрхтэй хувьцаа эзэмшигч С.А, О.Б нарын төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх эрхийг хязгаарлаж, саналын эрхгүйд тооцсон тогтоол нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсгийг зөрчсөн хууль бус шийдвэр байна.
22.Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа саналын нэг эрхтэй байна, 71 дүгээр зүйлийн 71.4.5-д төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгоход хэрэглэх санал хураах аргын нэр /ердийн, кумулятив/, 71.5-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгуульд ...кумулятив аргаар санал өгөхөд уг аргын тухай тайлбар бүхий тухайн нэр дэвшигчид өгөх саналын тоог тус тус тэмдэглэсэн саналын хуудсыг хэрэглэнэ, 72 дугаар зүйлийн 72.1.3-т кумулятив аргаар санал хураан сонгох тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшигч бүрд өгсөн саналын тооны нийлбэр нь тухайн хувьцаа эзэмшигчийн саналын эрхийн тооны нийт дүнгээс илүүгүй байх бөгөөд саналын эрхийн тооны нийт дүн нь тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа саналын эрх бүхий энгийн хувьцааны тоог сонгох гишүүний тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байна, 77 дугаар зүйлийн 77.4-т Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар сонгох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох саналыг тус тусад тоолно гэж тус тус заажээ.
23.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгох санал хураалтыг ердийн, кумулятив аргаар явуулах бөгөөд хувьцаат компанийн хувьд кумулятив аргыг хэрэглэхээр хуульчилсан, уг арга нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа саналын эрх бүхий энгийн хувьцааны тоог төлөөлөн удирдах зөвлөлд сонгох гишүүний тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байхаар тодорхойлжээ.
24.Энэ тохиолдолд А ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохдоо хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа саналын эрх бүхий энгийн хувьцааны тоо /174,136 ширхэг/-г компанийн төлөөлөн удирдах зөвлөлд сонгох гишүүний тоо/9/-оор үржүүлж нийт саналын тоог тодорхойлж, санал хураалт явуулах, бусад асуудлыг нэг хувьцаа нэг саналын эрхтэй байх зарчмыг баримтлан саналын тоог хувьцааны тоотой адил байхаар тогтоож, санал хураалт явуулахаар байжээ.
25.Тодруулбал, А ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/23 дугаартай тогтоолын 2.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт-д заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн кумулятив аргыг хэрэглэх байтал Тооллогын комисс А ХК-ийн нийт зарласан 174,136 ширхэг хувьцааг 9-өөр үржүүлж, нийт саналын эрхийг тоог нийт 1,567,224 гэж тогтоож, ээлжит хурлаар хэлэлцсэн бүх асуудлыг кумулятив аргаар санал хурааж, шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байна.
26.Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалтай шууд холбоотой компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийг хурлын тооллогын комиссын гишүүнээр томилохыг хориглоно гээд нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хамаарал бүхий этгээдийг ойлгохоор заажээ.
27.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Тооллогын комисст ажилласан Э.О, Ө.Н, О.Д нарыг дээрх хуульд зааснаар А ХК-ийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолтой этгээд гэдэг нь тогтооогүй тул хариуцагчийн тооллогын комисс хараат бусаар ажиллаагүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
28.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл онуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл онуулна, 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл онуулна., 3.2 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл онуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасны дагуу хүн, хуулийн этгээд хууль, захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн, Зөрчлийн тухай хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтосон бол шийтгэл онуулах үндэслэл болно.
29.А ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/23 дугаар тогтоолоор байгуулагдсан Тооллогын комисс өөрт олгоогүй эрхийг хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигч С.А, О.Б нарын санал өгөх эрхийг зөрчсөн, Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.2-т заасан үүргээ биелүүлээгүй, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 01, 02 дугаар тогтоол нь хууль бус болох нь дээрх байдлаар тогтоож байгаа тул хамтын шийдвэр гаргасан тооллогын комиссын гишүүн бүрд шийтгэл онуулсан хариуцагчийн шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл онуулна гэж заасантай нийцсэн байна.
30.Учир нь тооллогын комисс байнгын бус ажиллагаатай, хуулийн этгээдийн эрхгүй байгаа нь шийтгэл онуулахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд хууль бус хамтын шийдвэр гаргасан хүн нэг бүрд зөрчлийн шинжид тохирсон шийтгэл онуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
31.Иймд дээрх үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчилд шийтгэл нуулах тухай , дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар гаргасан гомдол гаргагч Ө.О, Э.Н нарын гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийн тухайд:
32.Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад хувь хүн итгэмжлэл олгоход тохиолдолд ноиатаар баталгаажуулсан байх шаардлага тавигдана, хариуцагчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхэд ирүүлсэн итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй, итгэмжлэлд тайлбар гаргах тусгайлсан эрхийг олгоогүй, хариуцагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нэг нь шүүх хуралдаанд оролцох хуулийн зохицуулалттай гэсэн үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдааны танхимаас гаргах хүсэлтийг гаргасан.
33.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн ...10.11 ... дугаар зүйл заасан зөрчил, 2.4 дүгээр зүйлийн 1.10-т хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл онуулж, албадлагын арга хэмжээ авах гэж тус тус заажээ.
34.Дээрх хуулийн хэм хэмжээнүүдээс үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч нь хуулиар харьяалуулсан Компанийн тухай хууль зөрчсөн зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хүн, хуулийн этгээд зөрчил үйлдсэн нь тогтовол бие даан Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл онуулах бүрэн эрхтэй албан тушаалтан болохын хувьд захиргааны байгууллага гэж үзэхээр байна.
35.Ийнхүү хариуцагч нь захиргааны байгууллага болохын хувьд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр Санхүүгийн зохицуулах хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн референт Р.Ц******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилсон, уг итгэмжлэлд тайлбар гаргах эрхийг олгосон, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн тэмдгээр баталгаажуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.
36.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т зааснаар хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэгтэй. Энэ нь хариуцагчийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө, түүнчлэн төлөөлөгчөөрөө дамжуулан заавал оролцож, өөрийн шийдвэр, үйл ажиллагааны үндэслэлийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байна. Түүнээс хариуцагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байдлаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг хязгаарласан зохицуулалт биш.
37.Иймд гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдааны танхимаас гаргах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 10.11 дүгээр зүйлийн 6, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 63.4, 67 дугаар зүйлийн 67.3.2, 71 дүгээр зүйлийн 71.5, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.6 дахь хэсгийг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчилд шийтгэл нуулах тухай , дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч Ө.О, Э.Н нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ