Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 571

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун

даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор

А.Намдаг,

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

А ад холбогдох эрүүгийн 1705 0048 40180 дугаартай

хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Говь-Алтай

аймгийн Шарга суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,

“Дурсамж ретро” баарны хамгаалалтын албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, 7

настай хүүхдийн хамт

оршин суух,

 

2001 оны 01 дүгээр сарын 01-нд Булган аймгийн сум дундын шүүхийн

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 1

жил тэнсэн хянан харгалзах ял,

2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн тогтоолоор

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 147 дугаар зүйлийн 147.2-

д зааснаар 8 жил 1 сар хорих,

2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 3 жил

хорих,

2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5

жил 06 сар хорих,

2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар

баривчлах ял,

2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 251 цаг албадан ажил

хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугзар ХД 85071511, Их Өөлд

овогт Энхжаргалын А .

Шүүгдэгч А  нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол

дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж Ретро” бааранд иргэн

Ч.Бат-Эрдэнэтэй маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт

хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А  мэдүүлэхдээ:

Би эхнэр, 7 настай хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг бөгөөд Баянгол

дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Дурсамж ретро” бааранд хамгаалалтын

албаны дарга ажилтай. Хэрэг болох үед би амарч байсан юм. Манай эхнэр тэр

баарны захирлаар ажилладаг юм. Харин Оюунчимэг гэдэг хүний хувьд тухайн

бааранд хамтарч хөрөнгө оруулж ажилладаг юм. Манай бааранд гадны хүн текний

3

ард орж болдоггүй юм. Гэтэл хэрэг болох үед манай баарны текний ард Ц.Бат-

Эрдэнэ орсон байхаар нь гар гэж хэлсэн. Энэ талаар камерийн бичлэгт байгаа. Гэтэл

Ц.Бат-Эрдэнэ өөрөө над руу “чи хэн юм” гээд байсан. Тэгэхээр нь би түүнийг

цохисон. Хохирогч Ц.Бат-Эрдэнийн хувьд эмчилгээний зардлын баримт гаргаж

өгөөгүй боловч надаас 2 800 000 төгрөг нэхэмжилсэн. Би боломжоороо 500 000

төгрөг өгье гэсэн боловч тийм юм байхгүй гээд аваагүй. Би хохирогчийн шүдийг

хугалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Бат-Эрдэнэ 10 жилийн өмнө хийлгэж

байсан шүд гээд байсан. Хэрвээ тухайн үед шүд нь унасан бол олдох байсан. Гэтэл

баарнаас шүд нь олдоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж

өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

Би 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14

дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж ретро” нэртэй бааранд ажилладаг

Оюунчимэг гэдэг эмэгтэйн ажил дээр очоод 100 гр виски, кола аваад уусан.

Оюунчимэг бид хоёр текен дээр жоохон юм ярьж суугаад би буцаад ширээ рүүгээ

алхаад явж байтал гэнэт араас нэг эрэгтэй хүн нүүр рүү цохиод, толгой руу

өшиглөсөн. Тэгсэн чинь цаанаас нь Оюунчимэг нөгөө

залууг “хөөе Амгаа чи яаж байгаа юм бэ, зүв зүгээр явж байгаа хүнийг зодоод” гэж

ирээд надаас тэр хүнийг салгаад “Ц.Бат-Эрдэнэ чи хурдан зугтаа” гэхээр нь баарнаас

нь гараад явж байгаад үүдэн шүд хугарсаныг мэдээд буцаад нөгөө баар руу орж

шүдээ хайсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэжээ. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Оюунчимэг мэдүүлэхдээ:

...2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө байх Ц.Бат-Эрдэнэ над

руу залгаад “чи хаана байна. Ажил дээрээ байгаа бол найз нь очиж орлого оруулах

гэсэн юм” гэж асуухаар нь “тэг тэг, би ажил дээрээ байна” гэж хэлсэн. Тэгээд Бат-

Эрдэнэ манай бааранд нэг залуугийн хамт ирж, пиво аваад ууж сууж байгаад текен

дээр ирээд надтай юм яриад хэсэг сууж байгаад буцаад суудал руугаа явах гээд

алхтал А  Бат-Эрдэнийг ямар ч үгийн зөрүүгүй шууд цохих үед Бат-Эрдэнэ

газар унахаар нь би “Амгаа болилдоо, наадах чинь манай найз байгаа юм” гэж

хэлээд Бат-Эрдэнэ босоод ирэхээр нь “чи эндээс хурдан яв, дахиад зодоон болж

магадгүй” гэж хэлэхэд Бат-Эрдэнэ шууд гараад явсан. Тэгээд нэг их удалгүй буцаад

ирэхээр нь “чи яах гэж ирж байгаа юм бэ” гэж асуухад “миний шүд уначихсан байна”

гээд буйлан дээрээ суулгасан төмрөө харуулахад би унасан шүдийг нь газраар хайсан

боловч нөгөө шүдийг нь олоогүй гэжээ. (хавтаст хэргийн 12 дугаар хуудас)

4

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны

өдрийн 10436 тоот шинжээчийн дүгнэлтэд:

 1. Ц.Бат-Эрдэнийн биед баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл

тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх

гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

гэжээ. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

2001 оны 01 дүгээр сарын 01-нд Булган аймгийн сум дундын шүүхийн

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 1

жил тэнсэн хянан харгалзах ял,

2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн тогтоолоор

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 147 дугаар зүйлийн 147.2-

д зааснаар 8 жил 1 сар хорих,

2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 3 жил

хорих,

2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5

жил 06 сар хорих,

2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар

баривчлах ял,

2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 251 цаг албадан ажил

хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

5

Шүүгдэгч А  нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол

дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж Ретро” бааранд

хохирогч Ч.Бат-Эрдэнийг ямар ч шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь баруун

дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн учруулсан нь шүүхийн

хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бат-

Эрдэнийн мэдүүлэг, гэрч Н.Оюунчимэгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10436 тоот дүгнэлт зэрэг

нотлох баримтаар нотлогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас А ад холбогдох хэргийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь

үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Ц.Бат-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг

эмчлүүлсэнтэй холбоотойгоор баримтаар хохирол нэхэмжлээгүй болно. Иймд шүүх

эмнэлэгт үзүүлсэн 8 000 төгрөгийг шүүгдэгч А аас гаргуулж хохирогч

Ц.Бат-Эрдэнэд олгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Ц.Бат-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний

зардалаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн

баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан

хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах

нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8

дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

6

1. Шүүгдэгч А ыг хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч

А ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар

А ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай

ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, А  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д

зааснаар А аас 8 000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бат-Эрдэнэд олгосугай.

6. Хохирогч Ц.Бат-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд

цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид

урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т

зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,

түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан

7

авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол

гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т

зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А ад

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН