Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0229

 

2024 03 21 128/ШШ2024/0229

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Г******* би, иргэн Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, 3 дугаар байрны мансардны давхрын ******* орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******оос шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Б.Б*******ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэг хянагдаж байгаа бөгөөд Б.Б*******ийн нэхэмжлэлтэй "М*******" ХХК-д холбогдох "орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулах" шаардлага бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байгаа болно.

Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд хянагдаж байсан Б.Б*******ийн нэхэмжлэлтэй "М*******" ХХК-д холбогдох иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь Б.Б*******ийн аав болох Б.******* байх шаардлагатай гэж буцаасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан Б.Б*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.******* миний бие нэхэмжлэгчээр оролцож уг хэрэг дээр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талуудын эвлэрлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00555 дугаар захирамжаар батлан шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон болно.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Б.Б*******ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-д заасны дагуу сэргээж өгнө үү. Мөн нэхэмжлэгч Б.Б*******ийн аав болох Б.******* миний бие хүүгээс олгосон итгэмжлэлийн дагуу тус Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү

гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б*******ээс олгосон итгэмжлэлээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, 3 дугаар байрны мансардны давхрын ******* орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, 3 дугаар байрны мансардны давхрын ******* орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Б******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ