Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 573

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-

Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Г , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Г од холбогдох эрүүгийн 201726020472 тоот дугаартай, 1 хавтас

хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд

боловсролтой, тогооч мэргэжилтэй, Нямсүлд ХХК-д тогооч ажилтай, ам бүл 1,

урьд 7 удаагийн ял шийтгэлтэй,Г .

Шүүгдэгч Г  нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол

дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Герман

стандарт” ХХК-ийн хашаанд байсан өргөдөг авто зогсоолыг хүч хэрэглэхгүйгээр,

хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд

бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г  мэдүүлэхдээ:

Би “Герман стандарт” ХХК-д харуул хамгаалалтын ажил эрхэлдэг байсан.

Сонсголон дахь скаладны зүүн урд талд төмрийн хаягдал шиг цул төмөр байхаар нь

хаягдал гэж бодоод ажлын газрын ойр “төмөр авна” гэсэн бичигтэй зарын самбар

дээрх утас руу залгаж холбогдоод төмрийг тушаасан. Би гэм буруугаа хүлээн

зөвшөөрч байна. Би хохирогчтой уулзаж хохирол төлбөр барагдуулахаа хэлсэн.

Миний хамтран амьдрагч өндөр насны тэтгэвэр авдаг тул хохирогчид учирсан

хохирол төлбөрөөс төлөхөд туслахаа хэлсэн гэв.

2

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын

мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Энхжаргал мэдүүлэхдээ:

“... 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр компанийхаа Баянгол дүүргийн 20

дугаар хороо, мах маркет ХХК-ийн урд талд байдаг аж ахуйн хашаанаас эд зүйл

авахаар иртэл уг хашааны харуул харуул Бүрэнтогтох энэ хашаанд байсан өргөдөг 2

авто зогсоолыг манай харуул Г , жолооч Гансүхтэй өргөдөг крантай

машинаар ачаад явсан та мэдсэн үү, өмнөх харуул хамгаалалт хариуцсан Мөнхтогтох

дарга хэлсэн гэж хэлэхээр нь би мэдээгүй юм байна, надад юм хэлээгүй шүү дээ гээд

би Гансүхтай утсаар ярьсан чинь харин намайг Г той хамт явсан гэж ярьсан

гэж ярьсан байна лээ, би хамт аваагүй, ачаагүй Мөнхтогтох мэдэж байгаа гэж

хэлэхээр нь би Мөнхтогтохтой холбогдож ярьхад би ажил хүлээлгэн өгөхдөө

мартчихсан байна, Г  авсан байсан, чи цагдаагийн байгууллагад хандаарай

гэсэн. ... Энэ алдагдсан байсан 2 ширхэг төхөөрөмжийг 2 ширхэгийг оруулж ирээд нэг

ширхэгийг нь худалдаалсан байсан. 2 ширэнгийн нийт үнэ 13,699,179 төгрөг, нэг

ширхэг нь 6,849,589 төгрөгийн үнэтэй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 124 дүгээр

хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бүрэнтогтох мэдүүлэхдээ:

“... 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө ажилдаа ирсэн ба харуул

Г оос ээлж аваад ээлж хүлээлцдэг рапортын дэвтэр дээрээ гарын үсэг

зуралцаад Г  ээлжнээсээ буугаад яваад өгсөн юм. Тэгээд би Г ыг

явсны дараа 10 цагийн үед хашаан дотор байдаг бүх зүйлийг тойрч үзэхэд хашэааны

зүүн урд буланд байдаг 3 контейнерийн хажууд байсан өргөгддөг авто зогсоол алга

болчихсон байхаар нь би Г  руу утсаар залгаад асуусан чинь би мэдэхгүй

хараагүй гэсэн. ... Г  эхэндээ би аваагүй гэж байснаа сүүлдээ би жолооч

Гансүхтэй өргөдөг крантай машинаар нв ачиж аваачаад төмрийг хаягдал авдаг газар

тушаачихсан юм гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч Н.Баяраа мэдүүлэхдээ:

“... 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө Бүрэнтогтохоос ирж ээлж авахад

Бүрэнтогтох надаас үйлдвэрийн хашааны зүүн урд буланд байдаг контейнерийн

хажууд байсан төмөр хайччихсан юм гэж надаас асуусан ба анх надад Г

тийм төмөр хүлээлгэн өгөөгүй, мэдэхгүй байсан болохоор мэдэхгүй гэдгээ хэлсэн. ...

Бүрэнтогтох, Г  бид 3 уулзаад Бүрэнтогтох энд байсан төмөр яасан гэж

Г оос асуусан чинь Г  би Эрдэнэт рүү ачуулчихсан гэж хэлж байсан

...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнгөнхөлөг мэдүүлэхдээ:

“... 2017 оны 9 дүгээр сард өрийг нь мэдэхгүй байна. Надтай эрэгтэй хүн яриад

Мах Маркет ХХК-ийн урд байдаг хойшоо харсан хаалгатай хашаанд ирээд төмөр

аваач гэж ярихаар нь би эгчийнхээ 20-89 гэсэн улсын дугаартай өргөгч крантай Маяти

маркийн машинтай очиход туранхай биетэй эрэгэтэй хүн уг хашааны зүүн урд хэсэгт

байсан цэнхэр бил үү саарал өнгөтэй 4 хөлтэй хоёр хэсэг хавтгай төмрийг ачуулсан

ба бид хоёр хамт Монос сургуулийн хажууд байдаг пүүн дээр ирж хэллүүлэхэд

3

120,000 төгрөгийн төмөр болсон бөгөөд уг хүн мөнгөө аваад явсан ...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

- Лац хүлээлцсэн бүртгэл /хх-н 15/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-н 125/,

- Герман стандарт ХХК-ийн Нэмэгдсэн өртөгийн падаан /хх-н 126-127/,

- Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-н 129-131/,

шүүгдэгч Г ын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Д.Наранцэцэгийн өгсөн:

“... Г  маш сайн хүн, их халамжтай, архи тамхи хэрэглэдэггүй, манай

хүүхдүүдийн итгэлийг олсон хүн болохоор би 2010 онд хамтран амьдарч эхэлсэн ...”

гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 20/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/,

- Халамжийн дэвтрийн хуулбар /хх-н 50/,

- Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн таслан шийдвэрлэх тогтоол,

шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 21-37/,

- Нямсүлд ХХК-ийн тодорхойлолт /хх-н 133/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж

авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан

нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч,

бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд

зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв

баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд

хангалттай гэж дүгнэсэн болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх

нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Г  нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Герман стандарт” ХХК-ийн

хашаанд байсан өргөдөг авто зогсоолыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж,

6,849,589 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г ын “...Би “Герман

стандарт” ХХК-д харуул хамгаалалтын ажил эрхэлдэг байсан. Сонсголон дахь

скаладны зүүн урд талд төмрийн хаягдал шиг цул төмөр байхаар нь хаягдал гэж

бодоод ажлын газрын ойр “төмөр авна” гэсэн бичигтэй зарын самбар дээрх утас руу

залгаж холбогдоод төмрийг тушаасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би

хохирогчтой уулзаж хохирол төлбөр барагдуулахаа хэлсэн ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Т.Энхжаргалын “... 2017 оны 01 дүгээр

сарын 18-ны өдөр компанийхаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, мах маркет ХХК-

ийн урд талд байдаг аж ахуйн хашаанаас эд зүйл авахаар иртэл уг хашааны харуул

харуул Бүрэнтогтох энэ хашаанд байсан өргөдөг 2 авто зогсоолыг манай харуул

Г , жолооч Гансүхтэй өргөдөг крантай машинаар ачаад явсан та мэдсэн үү,

өмнөх харуул хамгаалалт хариуцсан Мөнхтогтох дарга хэлсэн гэж хэлэхээр нь би

мэдээгүй юм байна, надад юм хэлээгүй шүү дээ гээд би Гансүхтай утсаар ярьсан

4

чинь харин намайг Г той хамт явсан гэж ярьсан гэж ярьсан байна лээ, би хамт

аваагүй, ачаагүй Мөнхтогтох мэдэж байгаа гэж хэлэхээр нь би Мөнхтогтохтой

холбогдож ярьхад би ажил хүлээлгэн өгөхдөө мартчихсан байна, Г  авсан

байсан, чи цагдаагийн байгууллагад хандаарай гэсэн. ... Энэ алдагдсан байсан 2

ширхэг төхөөрөмжийг 2 ширхэгийг оруулж ирээд нэг ширхэгийг нь худалдаалсан

байсан. 2 ширэнгийн нийт үнэ 13,699,179 төгрөг, нэг ширхэг нь 6,849,589 төгрөгийн

үнэтэй ...” гэх,

гэрч Д.Бүрэнтогтохын “... 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө ажилдаа ирсэн

ба харуул Г оос ээлж аваад ээлж хүлээлцдэг рапортын дэвтэр дээрээ гарын

үсэг зуралцаад Г  ээлжнээсээ буугаад яваад өгсөн юм. Тэгээд би Г ыг

явсны дараа 10 цагийн үед хашаан дотор байдаг бүх зүйлийг тойрч үзэхэд хашааны

зүүн урд буланд байдаг 3 контейнерийн хажууд байсан өргөгддөг авто зогсоол алга

болчихсон байхаар нь би Г  руу утсаар залгаад асуусан чинь би мэдэхгүй

хараагүй гэсэн. ... Г  эхэндээ би аваагүй гэж байснаа сүүлдээ би жолооч

Гансүхтэй өргөдөг крантай машинаар нь ачиж аваачаад төмрийг хаягдал авдаг газар

тушаачихсан юм гэж хэлсэн ...” гэх,

гэрч Н.Баяраагийн “... 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө Бүрэнтогтохоос

ирж ээлж авахад Бүрэнтогтох надаас үйлдвэрийн хашааны зүүн урд буланд байдаг

контейнерийн хажууд байсан төмөр хайччихсан юм гэж надаас асуусан ба анх надад

Г  тийм төмөр хүлээлгэн өгөөгүй, мэдэхгүй байсан болохоор мэдэхгүй гэдгээ

хэлсэн. ... Бүрэнтогтох, Г  бид 3 уулзаад Бүрэнтогтох энд байсан төмөр яасан

гэж Г оос асуусан чинь Г  би Эрдэнэт рүү ачуулчихсан гэж хэлж

байсан ...” гэх,

гэрч Т.Мөнгөнхөлөгийн өгсөн “... 2017 оны 9 дүгээр сард өрийг нь мэдэхгүй

байна. Надтай эрэгтэй хүн яриад Мах Маркет ХХК-ийн урд байдаг хойшоо харсан

хаалгатай хашаанд ирээд төмөр аваач гэж ярихаар нь би эгчийнхээ 20-89 гэсэн

улсын дугаартай өргөгч крантай Маяти маркийн машинтай очиход туранхай биетэй

эрэгтэй хүн уг хашааны зүүн урд хэсэгт байсан цэнхэр бил үү саарал өнгөтэй 4 хөлтэй

хоёр хэсэг хавтгай төмрийг ачуулсан ба бид хоёр хамт Монос сургуулийн хажууд

байдаг пүүн дээр ирж хэллүүлэхэд 120,000 төгрөгийн төмөр болсон бөгөөд уг хүн

мөнгөө аваад явсан ...” гэх мэдүүлгүүд, лац хүлээлцсэн бүртгэл, эд зүйлийн үнэлгээ,

Герман стандарт ХХК-ийн нэмэгдсэн өртөгийн падаан, гаалийн хилээр нэвтрүүлэх

барааны мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон

тогтоогдож байна.

Шүүгдэгч Г  нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хулгайн гэмт

хэрэг үйлдсэн нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015

оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

“Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн,

гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан

хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн

хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, 6,849,589

төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн

хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

5

Эд зүйлийн үнэлгээг /хх-н 125/ үндэслэн гэмт улмаас учирсан хохирол болох

6,849,589 төгрөгийг шүүгдэгч Г оос гаргуулж Герман Стандарт ХХК-д

олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх

болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г  гэм буруугийн

асуудалд маргаагүй болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг

үйлдсэн нөхцөл, түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай

ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,

шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г ийг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Г ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил

хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар Г оос 6,849,589 /зургаан сая найман зуун дөчин есөн мянга

таван зуун наян ес/ төгрөг гаргуулж, Герман Стандарт ХХК-д олгосугай,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг

дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

6

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол

шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

Г од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ