Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2024/00176

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар А -ийн 2021 оны 6 дугаар сарын 23-ний өдөр төрсөн хүү Т , охин Ц нарын эх байх эрхийг хассугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн 67.1.1 дэх заалт, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтад тус тус зааснаар 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т , охин Ц нарын хууль ёсны асран хамгаалагчаар авга эгч нь болох Б г тогтоохыг түүний оршин суугаа газрын Засаг даргад даалгасугай

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хамтран нэхэмжлэгч Б гаас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т охин Ц нарын эх нь болох Х.А ээр тэжээн тэтгүүлэхгүй гэснийг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Б аймгийн У хэлтсийн Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Маншук-д даалгасугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Х.А ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ