Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00462

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суух, утас ********, Ж овогт Х.Х,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын ***** дүгээр оршин суух, утас ********** , М овогт М.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээл 10,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч М.Г-с зээл 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Иргэн М.Г нь нэг сарын өмнө надаас 10,000,000 төгрөг зээлдэж авсан бөгөөд 1 сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан юм. Тохиролцсон хугацаа нь хоногийн өмнө дууссан боловч М.Г нь мөнгийг маань буцааж өгөхгүй байна.

1.2.М.Г-д зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл төлөхгүй байгаа болно. Иймд М.Г-с зээлдүүлсэн мөнгө 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М.Г нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:

2.1.Хариуцагч М.Г би нэхэмжлэгч Х.Х-н тус шүүхэд надад холбогдуулан гаргасан зээлээр авсан мөнгө 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            3.Нэхэмжлэгч Х.Х-н нэхэмжлэлтэй, хариуцагч М.Г-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Х-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Х.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн тал нь болох 87,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 87,475 төгрөг, мөн хариуцагч М.Г-с 87,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч М.Г нь зээл 10,000,000 /арван сая/ төгрөгийг нэхэмжлэгч Х.Х-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн тал нь болох 87,475 /наян долоон мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ******** дугаартай данснаас 87,475 /наян долоон мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг, хариуцагч М.Г-с 87,475 /наян долоон мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Х-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Г сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК