| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00482/И |
| Дугаар | 145/ШШ2024/00438 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 145/ШШ2024/00438
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 145/ШШ2024/00438 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ......................... сумын ………….дугаар баг, …………. тоотод оршин суух, Я………….. овгийн Ж…………….ы …………….гийн хүсэлттэй,
“Цэргийн алба хааж байсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оноос 1984 он хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 149 дүгээр ангид цэргийн алба хааж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд миний нэрийг ташаарч Жумдааны Бямбаа гэж бичсэний улмаас ажилласан хугацаа мнь ажилласан жилд орж тооцогдохгүй байгаа тул намайг 1981 оноос 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсныг тогтоож өгнө үү гэв.
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төвийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3259 дугаартай архивын лавлагаанд: Ж..........ы Б.......... БХЯ-ны сайдан 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгаас 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 149 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаарт тушаалаар 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 426666 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 724 дугаартай тодорхойлолтод: Иргэн .......... ургийн овогтой Ж..........ны Б............/................./ нь ургийн овог эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй болно гэсэн,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ................ дугаартай төрөл сандангийн лавлагаанд: ............ овгийн Ж............ны Л...... нь ............ овгийн Ж............ны .............ийн ах гэсэн,
Үндэсний архин сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03-07/4871 дугаартай лавлагаанд: 2000 оны хүн амын тооллогоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Өрхийн тэргүүн Ж............ны ........... 36 настай, эхнэр Н.........ийн Н.......... 32 настай, охин Б…………..гийн Р……….. 9 настай, Б……………гийн Ишханд 6 настай Б…………..ийн Чанцал 2 настай Б…………….гийн Ц…………….. 12 настай гэсэн,
№............... дугаартай цэргийн батлахад: РД:............., Ж.............ны Б................ , Өвөрхангай аймгийн Өлзийт сум, жолооч, цэргийн тангарагийг 149 дүгээр ангид 1981оны 6 дугаар сарын 20-ны өдөр өргөв, цэргийн жинхэнэ албанаас 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бэлтгэлээр халав гэсэн,
Гэрч Ш.М /РД:................./-ийн мэдүүлэгт: Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 149 дүгээр албанд 1981 оноос 1984 он хүртэл штабын даргын жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед би захирагчийн жолоочоор ажиллаж байсан гэсэн,
Гэрч И.Г /РД:......................./-ын мэдүүлэгт: Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 149 дүгээр албанд 1981 оноос 1984 он хүртэл жолооч, байлдагчаар ажиллаж байсан. Тухайн үед би 3 дугаар батерэйн 2 дугаар салааны тасгийн даргаар ажиллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Б нь “Цэргийн алба хааж байснаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ж.Б нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход цэргийн алба хааж байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Хүсэлт гаргагч Ж.Б...............ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. …………… овгийн Ж………….ны Б………………РД:................./-ыг 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаян суман дахь Ардын цэргийн 0149 дүгээр ангид цэргийн алба хааж байсан болох нь хүсэлт гаргагчийн №............... дугаартай цэргийн батлахын хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төвийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3259 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 724 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ................ дугаартай төрөл сандангийн лавлагаа, Үндэсний архин сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03-07/4871 дугаартай лавлагаа, гэрч Ш.М /РД:................/, И.Г /РД:......................./ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч …………… овгийн Ж…………….ны Б…………… //РД:.................../-ыг 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ардын цэргийн 0149 дүгээр ангид цэргийн алба хааж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА