Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 503

 

Сонгинохаирхан дүүргиин Эрүүгиин хэргиин анхан шатны шүүхиин Ерөнхии шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нариин бичгиин дарга Ж.Ганзориг,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Хохирогч Б.Ц,

Шүүгдэгч С.С, түүнии өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхиин шүүх хуралдааны танхимд нээлттэи хиисэн эрүүгиин хэргиин шүүх хуралдаанаар Сонгинохаирхан дүүргиин прокурорын газраас Эрүүгиин хуулиин тусгаи ангиин 11.6 дугаар зүилиин 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үилдэж ирүүлсэн хэргиин шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аимаг Саинцагаан суманд төрсөн, 38 настаи, эрэгтэи, бүрэн бус дунд боловсролтои, мэргэжилгүи, ажилгүи, ам бүл 4, эхнэр 2 хүүхдиин хамт амьдардаг, Сонгинохаирхан дүүрэг 8 дугаар хороо ... тоотод оршин суудаг, гавъяа шагналгүи, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгиин хуулиин тусгаи ангиин 145 дугаар зүилиин 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногиин хугацаагаар баривчлах ял шиитгүүлж, 2007 оны 05 дугаар сарын 04-нии өдөрялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн ... дугаарын регистртэи, Х овгиин

 

 

Сы Сид холбогдох 1708004350080 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Цг өөр хүнтэй уулздаг гэх шалтгаанаар хардалтын улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц мэдүүлэхдээ:

2017 оны 7 сарын 13-ны өдрийн нөхөр С намайг зодсон. Би энэ өдөр хамт ажилладаг эгчийнд очсон. Тэнд байхад нөхөр согтуу орж ирээд гэртээ харъя гээд гэрээс хашааны хаалга хүртэл намайг хөлнөөс татаж чирээд явсан, үснээс зулгааж нүүрэнд 2 удаа өшиглөсөн. Одоо биеийн байдал гайгүй болсон, зовиур байхгүй байна. Сид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн 1708004350080 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би тэр өдөр 15 цагийн үед ажлын газрын эгч болох Аын гэрт очсон юм. Тэгээд гэрт нь байж байхад манай нөхөр согтуу архи уучихсан байдалтай ороод ирсэн юм. Тэгээд А эгчийн гэрт байж байхад манай нөхөр С...надад агсам тавиад янхан гичий минь гээд, чамайг ямар мэдэхгүй биш гэж хэлээд хулгайчаар дуудаад үснээс зулгаагаад, хөлнөөс чирээд хашааны хаалга хүртэл чирсэн, тэгээд миний нүүрэн тус газар луу 2 удаа өшиглөсөн...чи эрэгтэй хүнтэй явалддаг биз ..дээ гээд намайг хардаад зодож

 

 

цохиод эхэлсэн юм...Ер нь бол намайг 3-4 удаа гар хүрч зодож байна. Анх 2016 онд намайг бас бусад хүнтэй хардаад зодож байсан. Түүнээс хойш 2-3 удаа зодож байсан...гэжээ. /хх-9- 10-11,44-45,63-64/,

Гэрч О.Амаржаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Цг нөхөр болох С нь архи уухаараа эрэгтэй хүнтэй их харддаг юм шиг байна лээ. Надад бол байнга л тэр С нь өөр хүнтэй хардаад хэрүүл маргаан гаргаад байдаг...архи уухаараа янхан, гичий минь гар зайл гээд л доромжлоод байдаг гэж хэлж байсан...Наадмын дараахан А эгчийн гэрт нь Цг С ах одоо гэр лүүгээ явъя гэхэд нь Ц яваагүй юм байна лээ, тэгсэн явъя гээд цохиж аваад зодох гээд байхаар нь Ц чи яагаад байгаа юм гээд өшиглөхөд С ах хөлнөөс нь барьж аваад газар хашааны хаалга хүртэл чирээд байхаар нь А эгч цагдаад дуудлага өгсөн чинь зугтаагаад явсан гэсэн...гэжээ. /хх-15-16/,

Гэрч О.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 06 дугаар сард Ц орон дээрээ хэвтэж байхад С Цг "босооч, хаана хонож ирчихээд унтаад байгаа юм" гэж чанга дуугаар орилоод хоорондоо маргалдсан. Энэ үед С хутга билүү заазуур аваад Цг хөөгөөд байсан...гэжээ. /хх-17-18/

Гэрч Д.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 06 дугаар сард манай зүүн талын хашааны хөрш Ц гэрээ тойроод орилоод гүйгээд байхаар нь гэрээсээ гараад хартал Цгийн нөхөр С гартаа хутга билүү заазуур барьсан согтуу байдалтай Цг гэрээ тойруулаад хөөгөөд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...гэжээ. /хх-19/,

Гэрч Т.А мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэгтээ:

 

.2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр наадмын баярын үеэр манай гэрт буюу

 

 

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо ... тоотод Б.Ц ирсэн. Тухайн өдөр манайх хонь гаргасан юм. Миний даралт өсөөд байсан учир таньдаг дүү Б.Цг дуудсан юм. Тэгээд Ц ирээд байж байхад Б.Цгийн нөхөр гэх хүн хараалын үг хэлээд манай гэрт орж ирсэн. Би Сийг гэдэс ид, дээшээ суу гэхэд Б.Ц нь бүлтгэнээд сууж байснаа босоод ирэхэд С.С Цгийн нэг хөлнөөс нь татаж унагаагаад хашаа руу чирээд гарсан. Тэгээд би сандраад араас нь гарч харахад Цгийн нөхөр нь нүүрэн тус газар нь цохиод газар унагаасан. Янхан гэх мэтээр харааж загнаад байсан...гэжээ. /хх-46-47/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн *8959 тоот актын дүгнэлтэнд:

  1. Б.Цгийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх, баруун тохой, баруун, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүлд тогтоогдлоо.
  2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-23/,

Шүүгдэгч С.С урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-70/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-72/, шүүгдэгч С.Сийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №8959 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх

 

 

бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Сийн гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 10- 03 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Цг өөр хүнтэй уулздаг гэх шалтгаанаар хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хохирогч Б.Цгийн "...А эгчийн гэрт байж байхад манай нөхөр С...агсам согтуу тавиад...үснээс зулгаагаад, хөлнөөс чирээд хашааны хаалга хүртэл чирсэн, миний нүүрэнд 2 удаа өшиглөсөн, үснээс зулгаасан...чи эрэгтэй хүнтэй явалддаг биз дээ гээд намайг хардаад зодсон... урд нь 3-4 удаа гар хүрч зодож байсан..." гэх /хх-9-10-11,44-45,63-64/,

-гэрч О.Амаржаргалын "...Цг нөхөр болох С нь архи уухаараа эрэгтэй хүнтэй их харддаг юм шиг байна лээ...С нь өөр хүнтэй хардаад хэрүүл маргаан гаргаад байдаг...архи уухаараа янхан, гичий минь гар зайл гээд л доромжлоод байдаг гэж хэлж байсан...Наадмын дараахан А эгчийн гэрт нь Цг С ах... хөлнөөс нь барьж аваад газар хашааны хаалга хүртэл чирээд байхаар нь А эгч цагдаад дуудлага өгсөн гэсэн..." гэх /хх-15-16/,

-гэрч О.Жаргалсайханы "...Ц орон дээрээ хэвтэж байхад С Цг босооч, хаана хонож ирчихээд унтаад байгаа юм гэж чанга дуугаар орилоод хоорондоо маргалдсан. Энэ үед С хутга билүү заазуур аваад Цг хөөгөөд байсан..." гэх /хх-17-18/,

-гэрч Д.Мягмарсүрэнгийн "...манай зүүн талын хашааны хөрш Ц гэрээ тойроод орилоод гүйгээд байхаар нь гэрээсзэ гараад хартал Цгийн нөхөр С гартаа хутга билүү заазуур барьсан согтуу байдалтай Цг гэрээ тойруулаад хөөгөөд

 

 

байхаар нь би цагдаад дуудлага өгсөн..." гэх /хх-19/,

 

-гэрч Т.Аын "...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, наадмын баярын үеэр... манайх хонь гаргасан юм. Миний даралт өсөөд байсан учир таньдаг дүү Б.Цг дуудсан юм. Тэгээд Ц ирээд байж байхад Б.Цгийн нөхөр гэх хүн хараалын үг хэлээд манай гэрт орж ирсэн...С.С Цгийн нэг хөлнөөс нь татаж унагаагаад хашаа руу чирээд гарсан. Тэгээд би сандраад араас нь гарч харахад Цгийн нөхөр нь нүүрэн тус газар нь цохиод газар унагаасан. Янхан гэх мэтээр харааж загнаад байсан..." гэх /хх-46-47/,

-шүүх эмнэлгийн шинжээчийн №8959 тоот дүгнэлт, шүүгдэгч С.С урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-33/, хохирогч Б.Цгийн өргөдөл /хх-5/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-70/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-72/, шүүгдэгч С.Сийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Сийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Ц өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг буюу хор уршгийг шүүгдэгч С.Соос нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 

Шүүгдэгч С.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга есны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Сид дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Сид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Х овгийн Сы Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.С нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрээр торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлэгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

 

мэдэгдсүгэй.

 

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.С цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Цд төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  3. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУНЧИМЭГ