Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0357

 

 

    2024          04           22                                     128/ШШ2024/0357

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д*******гийн А*******, РД:Т*******,

Нэхэмжлэгч: Дийн Т, РД:У,

Нэхэмжлэгч:  Мийн П, РД:,

Нэхэмжлэгч:  Бын О, РД:ЕК092268,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Б, Б.Б, М.Э,

Гуравдагч этгээд: “М” ХХК, РД:2,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Э.Э нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 д*******р сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, М.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05  дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 26 хороо, 2404 мкв газрыг “М” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/5 дугаар захирамжаар газрын хэмжээг 4902 мкв/13-186459*******/ болгож нэмэгдүүлж, 2021 оны 09 д*******р сарын 09-ны өдрийн А/ дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах” тухай захирамжаар газар эзэмших эрх/13/-ийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

1.2. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “М” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МЗХ201 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2018 онд тус барилгын загвар зургийг, мөн газраас дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий 703 дугаар барилгын зүүн талд “М” ХХК-ийн конторын барилгын загвар зургийг баталсан байна. 

1.3. Нэхэмжлэгч Б.О, Д.Т нар 702, М.П нь 701 д*******р байранд орон сууц өмчлөгч байх ба нэхэмжлэгч Д.А******* нь 703 дугаар байрны 408 тоот оршин суудаг гэжээ.

1.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06/1428 тоот албан бичгээр Г.Ут хандан “... тус аж, ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй болохыг ү*******р мэдэгдье” гэжээ.

1.5. Б.О, Д.Т, М.П, Д.А******* нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 д*******р сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 д*******р сарын 17-ны өдөр гаргасан.

           

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Баянзүрх дүүргийн хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж хаягт байрлах газарт 16 давхар орон сууцны 3 барилга бариад ашиглалтад орсон. Энэ барилгууд 13 нэгж талбарын дугаар бүхий газарт байрладаг. 701, 702, 703 дугаар барилгууд ашиглалтад орсны дараа 2021 оны сүүлээр А/ дугаар захирамжаар тухайн газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар гэж дахин эзэмших эрх олгосон нь хуулийн үндэслэлгүй юм. Энэ газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан. Нийслэлийн з*******с хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж хариу өгсөн тул нэхэмжлэл гаргаж байна.

1. 13 нэгж талбарын дугаар бүхий газарт “М” ХХК-д хамаарал бүхий этгээдүүд орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан байдаг. Эдгээр 180 айлын 3 орон сууцны барилгын талбайд хүүхдийн тоглоомын талбай байхгүй, хүүхдэд маш аюултай байдал үүсээд байна.

2. Анх ашиглалтад орох үед хүүхдийн тоглоомын талбай энд барьж тохижуулна гэсэн боловч одоо тухайн талбайд эмнэлэг барина гэж өдөр бүр оршин суугчдыг дарамталж байгаа. Оршин суугчид 180 айлын з*******с хүүхдийн тоглоомын талбай бүхий барилга худалдаж авсан гэж ойлгож байсан.

3. Орон сууцыг бариулсан хүмүүс нь өөрсдөө СӨХ-ийн удирдлагад орж дураараа аашлан, “Миний газар дээр та нар хамаагүй машин тавилаа” гэж дуртай үедээ машин гаргахгүй зам хааж оршин суугчдыг дарамталдаг. “М” ХХК-ийн захирал гэх Агийн Б нь 2022 оны 6 дугаар сард СӨХ байгуулах хуралд оролцож байхдаа би энэ СӨХ-ийн удирдах зөвлөлд заавал орно, та нар барилга барихыг зөвшөөрсөн гэж гарын үсэг зурах хэрэгтэй гэж ярьж, шаардаж байсан хүн юм.

4. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан гомдол гаргахад ямар ч судалгаа, шалгалт хийлгүй, оршин суугчдын гомдлын үндэслэлийг шалгахгүйгээр хариу өгсөн нь хууль бус болсон.

5. Тухайн барилгыг бариулсан гэх иргэн Д.Т /ФМ6/, Н.О/А/ нар нь оршин суугчдыг байнга дарамталж, хэнээр ч заалгахгүй хавар болмогц барилгын ажил эхлүүлнэ гэж дарамталж байгаа болно. Мөн зарим оршин суугчдыг ятгаж гарын үсэг зуруулсан гэдэг ба эмнэлгийн барилга бариулах зураг төсөл нь Хот төлөвлөлтийн газраар батлагдаагүй байна.

6. Иргэн хуулийн этгээдийн оролцоог хангахын тулд Нийслэлд 16 давхар барилга барих тохиолдолд 45 метр зайд байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс зөвшөөрөл авах тухай хууль тогтоомжоор зохицуулсан байна. 16 давхар 3 орон сууцны орчны талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж, оршин суугчид болон тухайн орон сууцны өмчлөгч бид нар эрүүл аюулгүй тохь тухтай орчинд амьдрах нөхцөлөө хангахгүй бол газар эзэмших захирамжаа ашиглан тухайн 3 өндөр байрны орчны талбайд орон сууц, эмнэлэг барих нөхцөл үүсээд байна. Иймд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021 оны А/ дугаар захирамжийн “М" ХХК-д холбогдох заалтыг хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М” ХХК нь Баянзүрх дүүрэгт орон сууцны хороолол барихаар 2016 онд газар авсан байдаг. 2016 оны газартай бид маргахгүй байгаа, 2021 оны А/ дугаар захирамжийн дагуу газар авсан дээр маргаж байгаа. Бидний газартай маргаж буй гол шалтгаан нь орон сууцны хороолол барьсан этгээд тухайн газар дээрээ 60 хувийг барилгажуулаад, барилгажуулахдаа барилгаас гадна, явган хүний зам талбай, авто машины зогсоол орсон байдаг. Үлдсэн 40 хувь дээр ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбай барих ёстой. Тухайн захирамжийг яагаад хүчингүй болгох гэж байгаа гэвэл “М” ХХК-д 2013 онд анх олгосон газар болон А/ дугаар захирамжаар газар олгосон гээд байгаа боловч, газрын хэмжээнүүдийн баримтуудыг шүүх хангалттай гэж үзсэн ч итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд хангалтгүй баримтаар хэрэг шийдэж байгаа гэж үзэж байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газар давхцалтай байна гээд гаргаж ирсэн, хэний газартай давхцаж байгаа гэхээр “М” ХХК-ийн өөрт нь байсан газар. “М” ХХК өмнө байсан газраа хэнд ч шилжүүлээгүй. Шүүх хуралдааны явцад “М” ХХК-ийн төлөөлөгч манайх анх 701 д*******р байрны газрыг СӨХ-д шилжүүлье гэж бодож байгаа, гэхдээ шилжүүлээгүй байгаа гэж хэлдэг. Тэгэхээр гуравдагч этгээд “М” ХХК-ийн нийт эзэмшиж байгаа газраас, өмнө шилжүүлээгүй байгаа газар болон өөрийн талбайтай нийлээд 8000 мкв гарчхаад байхад өнөөдрийн хувьд 4900 мкв хэвээрээ байгаа. “М” ХХК газрын талбай өөрчлөгдсөн ч эсхүл зүүн тал руу, эсвэл урагшаа сунасан байсан ч 44 мкв талбай байж байдаг. Үүн дээр хэрэг шийдэхээс өмнө тодорхой баримт ирэх ёстой байсан, гэхдээ хурал эхлээд, хэргээ хэлэлцээд явж байгаа учраас уг Нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий захирамжийг хүчингүй болгоно. Яагаад гэвэл гуравдагч этгээд “М” ХХК-ийн хүмүүс авсан газар дээр барьсан барилгынхаа бусдын эзэмшилд шилжсэн орон сууцныхаа талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэхгүй байгаа нь гэрээгээ зөрчиж байгаа. Газрын албатай байгуулсан гэрээнийхэн заалтад оруулсан байгаа, өмчилсөн эд хөрөнгө, бусдын эд хөрөнгө дээр барилга барьсан тохиолдолд нийтийн эзэмшилд шилжүүлнэ гэж байгаа. Тэгтэл нийтийн эзэмшилд шилжүүлээгүй, хэрэв шилжүүлсэн захирамж гараад, нийтийн эзэмшилд шилжүүлсэн гээд захирамж ирсэн бол тус А/ дугаар захирамж дээр байгаа 400 хэдэн метр квадратыг урагшаа сунасан гэж маргах ёстой.

Мөн давхацсан гээд байхад Газар зохион байгуулалтын алба, давхцал хэнтэй байгаа, яагаад давхацсан талаар тайлбар өгөхгүй байна, үүргээ биелүүлэхгүй байна. Тэгэхээр бид давхцаад байгаа газрыг хүчингүй болгохоос өөр аргагүй.  Хүчингүй болгож байгаа үндэслэл нь хэрэгт нотлох баримтаар авхуулсан байгаа. Бид 703 дугаар байрны ертөнцийн з*******р зүүн талд нь залгаад 18х12 хэмжээтэй байшин барина гэж байгаа. Манай талаас хэрэгт нотлох баримтаар өгсөн балансын судалгаа гэдэг баримт, бид, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, гуравдагч этгээдээс хүчингүй болгуулах, үндэслэлгүй баримт гэж тайлбар өгөөгүй. Балансын судалгаа гэдэг нь Газрын зохион байгуулалтын албанаас олгосон газрын хүчинтэй захирамж дээр, хаана нь юу барих талаар төлөвлөсөн зураг байгаа. Тэр нь дээр “архитектур төлөвлөлтийн даалгавар” батлагдсан гээд байгаа тус даалгавар дээр шинэ барих гээд байгаа барилгын талбай, бидний оршин сууж  байгаа 703 дугаар байрны суурьтай 5 метр шахаад орсон байгаа. Тэгэхээр 5 метр шахсан барилга барих юм уу, эсхүл бидний орон сууцыг нураах юм уу гэдэг асуудал гарна, оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байгаа.

Өнөөдрийн хувьд тухайн орон сууцыг барьсан газар нь Монгол Улсын стандартад нийцүүлээд, Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн тоглоомын талбай барь гэж заасан байхад хүүхдийн тоглоомын талбай байхгүй. 702, 703 дугаар байр 180 айл өрх оршин сууж байгаа, бид нар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2023 оны 05 дугаар сард жижиг хүүхдийн тоглоомын талбай барьсан, савлуур, гулгуур, наашаа, цаашаа гээд 3 хүүхдийн тоглоомтой байгаа. Тэр байранд амьдарч байгаа 12-15 насны хүүхдүүд тус тоглоомын талбай дээр тоглох боломжгүй, 9-11 насны хүүхдүүд гарах боломжгүй, цэцэрлэгийн бага насны хүүхдийн тоглоомын талбай барьсан байгаа. Шүүхээс тухайн барилга дээр орон сууцны авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай дээр очиж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд тухайн талбай дээр нэг ч мод тариагүй, зүлэгжүүлсэн талбай байхгүй. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч нь батлаад, эдгээр хүмүүс нь бүгд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д орж ногоон байгууламжид тоглох ёстой, ногоон байгууламж нь нийтийн зориулалттай гэж тайлбар өгсөн. Тэгэхээр Монгол Улсад, Улаанбаатар хотод барилга барих барилгын стандартад хажууд нь ногоон байгууламжтай, орж тоглох боломжтой байх ёстой, ногоон байгууламжгүй төлөвлөж болно гэдэг заалт байхгүй. Оршин суугчид гуравдагч этгээдийн энэ Гуравдагч этгээдийн төлөөлөгч үүнийгээ батлаад ногоон байгууламжийн талбай барих ёстой гэж байгаа. Тухайн байгууллагыг ногоон байгууламжгүй төлөвлөж барина гэдэг заалт байхгүй. Тус маргаан бүхий газар гуравдагч этгээдийн нэр дээр байснаар гуравдагч этгээд нь дурын газраа дуртай үедээ барилга барих гээд байгаа учраас оршин суугчид хүчингүй болгуулахгүй бол давхардсан кадастрын зурагтай энэ газар дээр дахиж барилга бариад оршин суугчдын, нэхэмжлэгч нарын эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх гээд байгаа учраас хүчингүй болгуулахгүй бол болохгүй. Тэгэхээр ногоон байгууламж гэдгийг шүүхийн үзлэгээр баталсан гэдгээр хэргээ шийдэх гээд байвал болж байна. Гэтэл 40 хувь байх ёстой ногоон байгууламжтай талбай болон хүүхдийн тоглоомын талбай хаана байгаа талаар мэдэхгүйгээр хэргээ шийдэж байгаа учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх байх гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/3 д*******р захирамжаар “М” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2404 мкв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг баталгаажуулсан. нийслэлийн Засаг даргын 2016 оны А/5 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 2404 мкв газрын хэмжээг 4900 мкв болгон нэмэгдүүлж, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. (13 нэгж талбарын дугаартай). нийслэлийн Засаг даргын 2021 оны А/ дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг 48 мкв болгон 15 жилийн хугацаагаар сунгасан. (13 нэгж талбарын дугаартай)

“М” ХХК-д 2014 оны 201, 2017 оны МЗХ201 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2014 оны 2, 2019 оны 058 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн эрх бүхий байгууллагаас олгосон байна. Тус компанийн барьсан 701 д*******р байр 2014 онд, 702, 703 дугаар байр 2021 онд тус тус Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тодруулахад БЗД-ийн хороо, П хотхоны зүүн талд тус байгууллагаас барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой дээрх компанийн үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны А/ дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/3 д*******р захирамжаар “М” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2404м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг баталгаажуулсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/5 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2404м.кв газрыг 4900м.кв болгон нэмэгдүүлээд 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. 2021 оны А/ дугаар захирамжаар тус компанийн газар ашиглах эрхийг 48м.кв-аар нэмэгдүүлж 15 жилийн хугацаагаар сунгасан. 2014 оны 201, 2017 оны МЗХ-20 дугаартай “архитектур төлөвлөлтийн даалгавар”, загвар зураг, 2019 оны 0558 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн ерөнхий байгууллагаас гаргасан. Тус компанийн барьсан 701 д*******р байрыг 2014 онд, 702, 703 дугаар байрыг 2021 онд тус тус барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч тал 2021 оны А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулъя гээд байдаг хүмүүсийн амьдарч байгаа орон сууц тухайн газар дээр баригдсан байхад захирамжийг хүчингүй болгуулъя гэж байгаа нь ойлгомжгүй байна” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилгын төлөвлөлт дээр тайлбар хэлье. Нийслэлийн Засаг дарга 2016 оны А/5 дугаар захирамжийг үндэслээд үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрыг үндэслэн “М” ХХК нь мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 23-р хурлаар хэлэлцүүлээд  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МЗХ201 дугаартай “архитектур төлөвлөлтийн даалгавар” олгосон байдаг. “Архитектур төлөвлөлтийн даалгавар” гэдэг нь барилга барих үе шатны анхдагч зөвшөөрөл бөгөөд “М” ХХК нь барилгын норм дүрэмд нийцүүлээд үе шаттайгаар барилгаа барьж байгаа. “Архитектур төлөвлөлтийн даалгавар” дээр эдэлбэр газрын хэмжээний хэдэн хувьд нь барилгажих талаар тодорхой зааж өгсөн байдаг. “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын 6 дахь хэсэгт зааснаар эдэлбэр газрын хэмжээ 48,5м.кв, үүнээс 1845м.кв талбайд нь барилгажна гэж заасан байна. Нэхэмжлэгч нарын амьдарч байгаа 702, 703 дугаар байрны хэмжээ 31х15, тус хоёр байрны нийт хэмжээг нь тооцвол 9м.кв, нэмэгдүүлээд барих гэж байгаа 2017 оны “архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг үндэслэж гарсан конторын барилга болох 18х12 буюу 216м.кв газрыг нийлүүлээд бодоход 1146 м.кв гарч байгаа. Энэ нь “архитектур төлөвлөлтийн даалгавар”-т заагдсан төлөвлөлтийн талбайд тухайн хэмжээнд хамаарч байгаа учраас, нэхэмжлэгч нарын хэлж байгаагаар хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг барихгүйгээр тухайн газарт дур зоргоор барилгын норм дүрмийг зөрчиж төлөвлөлт хийж байна гэдэг нь үндэслэлгүй” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хандсан нэхэмжлэгч Б.О, Д.Т, М.П, Д.А******* нарын нэхэмжлэгчтэй, хариуцагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Иргэн Б.О, Д.Т, М.П, Д.А******* нараас тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ “... 3 орон сууцны барилгын талбайд хүүхдийн тоглоомын талбай байхгүй, хүүхдэд маш аюултай байдал үүсээд байна” гэсэн үндэслэлгүй бөгөөд 701 тоот барилгын өмнөх талбайд хүүхдийн тоглоомын талбайг байгуулсан, түүн дээр тохижилтын ажил хийгдэж байгаа билээ.

2. Мөн бид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хил залгаа байдлаа ашиглаж “П”-ны иргэд, хүүхдүүдийг амарч зугаалах, тоглож наадах боломжоор хангахын тулд тус байгууллагатай удаа дараа уулзан харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан хотхоны урд хэсэгт 2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсний үр дүнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь харилцан тохиролцсоныхоо дагуу тухайн талбайд тоглоомын талбай байгуулан иж бүрнээр тохижуулсан, мөн тус хүрээлэнгийн тусгаарлах хашаанд нэвтрэх хаалга гаргасан бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс хяналтын камерыг давхар хянах боломжтойгоор холбосон байдаг билээ. Энэ нь хотхоны оршин суугчдыг тус хүрээлэнгээр чөлөөтэй нэвтэрч хүүхэд багачуудаа салхилуулах, тоглуулах, зугаалах боломжийг бодитойгоор хангасан үйлдэл юм.

3. Сууц өмчлөгчдийн холбооны асуудал нь уг нэхэмжлэлтэй хамааралгүй асуудал байх бөгөөд тус хотхонд оршин суугч болохын хувьд удирдах зөвлөлд орох хүсэлтэй оршин суугч дутсан тул зарим оршин суугчийн хүсэлтийн дагуу нэрээ дэвшүүлэн сонгогдсон билээ. Мөн нэхэмжлэгч талын нэр бүхий иргэд нь СӨХ-ны төлбөрийг удаан хугацаагаар төлөлгүй СӨХ болон тус хотхоны оршин суугчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байдаг. Иймд нэхэмжлэгч тал болох иргэн Б.О нь 2021, 2022 оны төлбөрөө төлөөгүй байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлж хохирлоо барагдуулахаар болсон байдаг. Бусад нэхэмжлэгчдийн хувьд СӨХ-ны төлбөрөө одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул хууль зүйн туслалцаа авч шүүх байгууллагаар шийдвэрлүүлэхээр болоод байгаа билээ.

4. Нэхэмжлэгч талын Нийслэлийн засаг даргад гаргасан гомдлын хариу нь бүрэн хууль зүйд нийцсэн хариу гэж ойлгож байна.

5. Мөн нэхэмжлэгчид нь бидний барихаар төлөвлөсөн барилгыг “... Хот төлөвлөлтийн газраар батлагдаагүй байна” гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд бид “М” ХХК-ийн үйлчилгээтэй конторын барилгын загвар зургийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газраар 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр батлуулсан билээ. Тэд уг зургийг батлахдаа Нийслэлийн засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/5 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 13 дугаартай 44 мкв газар олголт, “И” ХХК-д 2018 онд боловсруулсан дэвсгэр зураг, Хот тосгоны төлөвлөлт, барилгын норм ба дүрэм БНбД.01.04-ийн зүйлийг үндэслэн ерөнхий төлөвлөгөөний зургийн гүйцэтгэл, НХТЕТГ-ын 2017 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн МЗХ201 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг үндэслэсэн байна.

6. Бид уг барилгыг анхнаасаа барихаар төлөвлөж байсан нь 5 дугаарт бичигдсэн нөхцөлүүдээр батлагдаж байгаа бөгөөд захиалагч иргэдийн эрх ашгийг нэгд*******рт тавьж орон сууцны зориулалттай барилгаа эхэлж ашиглалтад оруулах зорилго тавьж ажилласан билээ. Энэ тухайгаа нийт оршин суугчдад байр авах үед нь мэдэгдэж байсан, мөн иймдээ ч 703 дугаар байрны зүүн талын ханыг 1-ээс 7 дугаар давхарт цонхгүй, 8 дугаар давхраас эхлүүлэн цонхтойгоор барьсан байдаг билээ. Нэхэмжлэгчид болох дээрх нэр бүхий иргэд нь СӨХ-ны төлбөрийг одоог хүртэл төлдөггүй, байнга хэл ам таталж байдаг зэргээс шалтгаалан СӨХ нь хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрч төлбөрөө төлж байгаа оршин суугч нар байнга хохирч байдаг. Өөрсдийн явцуу эрх ашигт хөтлөгдөж дулаан зогсоол өгөхийг хууль бусаар шаардаж байсан, СӨХ-ны төлбөрийг төлөлгүй Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн зэрэгтээ шаралхаж шүүх хяналтын байгууллагад өгч байгаа зэрэг үйлдэл нь өөрсдөдөө ашиг олох сонирхол бүхий увайгүй үйлдэл гэж ойлгогдож байна. Иймд СӨХ-ны үйл ажиллагааг алдагдуулахаас гадна “М” ХХК- ийн эрх ашгийг ноцтойгоор хөндөж байгаа энэхүү үйлдлийг таслан зогсоож уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүхдийн тоглоомын талбай байхгүй гэж яриад байгаа. Тус байрны урд тоглоомын талбай байдаг, хүүхдүүд тоглодоггүй. Оршин суугчид болон СӨХ-ны з*******с нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хайнга хандсан, эвдэрсэн байсан, өнгөрсөн зун эвдэрсэн байсныг сэргээж засварласан байдаг. “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар ногоон байгууламжийн гадна тохижуулалт нь эдэлбэр газрын хүртэлх хувь гэж заасан байдаг. Үүнд тохируулж иргэдийн амарч суух талбай, машингүй орчныг хангалттай бүрдүүлсэн байдаг. “М” ХХК компани нь төсөлд заагдсаны дагуу тухайн талбай дээр төслөө бүрэн хэрэгжүүлж дуусаагүй байгаа. Нэхэмжлэлд СӨХ-д хандаж шийдэх боломжтой асуудлуудыг дурдсан байдаг. Нэхэмжлэлд дурдсан бусад асуудалд СӨХ санал, хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. СӨХ шийдвэрлэж өгөхгүй бол СӨХ-ны дээд шатны байгууллагад хандан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06/1428 дугаартай иргэн Г.У танаа гэсэн албан бичигт газар эзэмших шийдвэр болон барилгын ажлын зөвшөөрөл, гэрчилгээг тус тус холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн эрх бүхий байгууллагаас олгосон байна. Мөн аж ахуйн нэгжийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй болохыг мэдэгдсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газраас, Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10/442 дугаартай барилгын тухай албан бичигт иргэн Г.Уээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/ дугаар захирамжаар “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гаргасан өргөдлийг судлан дараах хариуг хүргүүлсэн байна. Үүнд:

Тухайн байршилд 2014 оны 201 дугаартай “архитектур төлөвлөлтийн даалгавар” загвар зураг, 2017 оны МЗХ-20 “архитектур төлөвлөлтийн даалгавар”, загвар зураг, 2014 оны 2, 2019 оны 058 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус Барилгын тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолыг үндэслэн олгосон болохыг тодорхойлсон байдаг. Мөн Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанаас, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08/887 дугаартай хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичигт н.Уээс тус албанд хандан ирүүлсэн гомдлыг хянаж үзэн дараах тайлбарыг хүргүүлж байна. “М” ХХК нь Баянзүрх дүүрэг, ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/5 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар газар эзэмшиж байсан, тухайн газраас сунгуулах хүсэлт гаргасныг судлан үзэж Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/ дугаар захирамжаар шийдвэрлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байгаа юм. Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой Газрын тухай хуулийн 40 д*******р зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэдэг бөгөөд тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход дээрх зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байх тул хүчингүй болгох боломжгүй байна гэдэг тайлбарыг өгсөн байна.

Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Г.Ут 2023 оны 01 д*******р сарын 31-ний өдрийн 09/240 дугаар бүхий Г.У танаа гэсэн албан бичигт таны ирүүлсэн гомдлыг судлан үзэж дараах хариуг хүргүүлж байна. Баянзүрх дүүрэг, ны нутаг дэвсгэрт “П апартмент” /Pt/ 703 дугаар байрны зүүн талын барилгын ажил эхлүүлэхтэй холбоотойгоор “архитектур төлөвлөлтийн даалгавар” загвар зураг, барилгын ажлын гэрчилгээ олгогдоогүй байна гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн ташаа ойлголттой холбоотой энэхүү тайлбарыг өгсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь одоо байгаа барилгын зүүн талд өндөр хүчдэлийн шугам сүлжээ байгаа нь холбогдох дүрэм, журмыг зөрчин иргэд, хүүхдүүдэд аюултай байдал үүсгэсэн, хууль зөрчиж байна гэж маргадаг. Гэвч хуучнаар Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 020798/660 дугаартай агаарын шугамын тухай Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр барилгын үйлдвэрлэл, ажлын зураг төсөл, цахилгааны техникийн нөхцөл, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, ерөнхий төлөвлөгөөний зураг, улаан шугам тавьсан акт, нэгж талбарын кадастрын зураг, угсралтын ажлын явц, баримт бичгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар Улаанбаатар хотын өмчлөлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга барих, Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгосон, Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газраас барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон, “архитектур төлөвлөлтийн даалгавар”-тай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээтэй, газар эзэмшүүлэх эрхтэй байна. “М” ХХК нь “Т” ХХК-иар бариулж байгаа барилга “С” ХХК-ийн 110кВ-т цахилгаан дамжуулах шугам хоорондын зайн хяналтын хэмжилт хийлгэсэн. Хэмжилтээр захын утаснаас 7.38 метр байна гэж гарсан.

“С” ХХК нь “А” ХХК-иар уг шугамаас хяналтын хэмжилт хийлгэж, хэмжилтээр баригдаж буй барилгаас 4 зайд 110кВ-ын агаарын шугамын захын утас хүртэл 6,1077-12,1391 метрийн зайд байгааг нотолсон байна. Энэ нь “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд 5 метр байхаар заасан заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байдаг. Уг газар нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол “20 оны” хөгжлийн чиг хандлагад төлөвлөсний дагуу холбогдох хууль тогтоомжид үндэслэн олгогдсон, хугацаагаа сунгасан, газар дээр холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын шийдвэрийн дагуу барилга байгууламжаа барьж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан материал холбогдох байгууллагуудын дүгнэлтээр нотлогдож байна. Энэ нь Нийслэлийн хөгжлийн хөтөлбөрүүд, ерөнхий төлөвлөгөө, утаа болон орчны бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэглэж байгаа бодолго шийдвэрүүдтэй нийцэж байгаа нь нотлогдож байна. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

4.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “н.Б нь энэ барилгуудыг нэг, нэгээр нь ашиглалтад оруулж явсан. Нэг, нэгээр нь тусад нь зургийг нь хийсэн. Гэхдээ нийт орчин төлөвлөлтийн зургийг батлуулаагүй, одоо барих гээд байгаа конторын барилгын зөвшөөрөл гараагүй гэж ойлгож байгаа. 2014 онд 701 д*******р байр ашиглалтад орсон гэдэг нь 1 хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд нэхэмжлэгчээс өөрөөс нь гаргаж өгсөн баримт дээр байгаа. 701 д*******р байрыг 2017 онд, 702, 703 дугаар байрыг 2021 онд барилга байгууламжийг хүлээн авах комисс хүлээн авч  ашиглалтад орсон гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсан байна. Тэгэхээр 701 д*******р байр 2017 онд биш 2014 онд ашиглалтад орсон гэж үзэж байгаа. Нэг, нэгээр нь ашиглалтад оруулж явсан, газарт нь багтаагаад, төлөвлөлтийн дагуу төлөвлөлтийг хийгээд явсан. Ерөнхий анхны төлөвлөлтийн бодлого нь 4 блок барилга барина, тийм учраас 703 дугаар байрыг зүүн талдаа цонхгүй, 8 давхраас дээш цонхтой, бөөрөөрөө нийлсэн барилга байна гэж байсан. Тэгэхээс нийт хотхоны зураг төслийг хийлгэсэн зүйл байхгүй. Төсөл мөнгө их гардаг учир зураг төслийн компаниудтай ажиллаад нэг нэгээр нь төлөвлөлтөө хийгээд явж байгаа.

Хууль зүйн дүгнэлт өгөхөд. Нэхэмжлэгчээс тайлбарлахдаа 2021 оны А/ дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, маргаж байна гэж тайлбарлаж байна. А/ дугаар захирамж хуульд нийцсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхээр өнөөдөр бид газрын асуудал буюу Газрын тухай хууль хаана зөрчигдсөн гэхээр 2021 оны 09 д*******р сарын 09-ний А/ дугаар Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн үү, нийцээгүй юу гэдэг дээр дүгнэлт өгч маргах ёстой гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тодорхой зохицуулсан нэхэмжлэлийн шаардлага, түүний хүрээнд мэтгэлцэнэ. Нэхэмжлэгч өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2021 оны 09 д*******р сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийг маргаан бүхий акт гэж тодорхойлж байгаа юм байна. 2016 оны акттай маргаагаагүй маргах шаардлагагүй гэж тайлбарлаж байна. 2021 оны 09 д*******р сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамж нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсан захирамж байгаа юм. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхээ эдэлж газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан захирамж байгаа. Өөрөөр хэлбэл 2021 оны захирамж гарах болсон үндсэн эх сурвалж нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/5 дугаар захирамж, түүнээс үүдэлтэй, уг А/5 захирамжаас өмнө 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаар захирамж байна. Тус А/3 дугаар захирамжаар гуравдагч этгээд “М” ХХК-д анх 2000м.кв газар олгосон, түүнээс үүдэлтэй 2016 онд тодорхой хэмжээнд зориулалтыг өөрчилж нэмэгдүүлээд 2021 онд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгасан Нийслэлийн Засаг даргын захирамжууд байгаа. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хэд хэдэн эрх эдэлдэг. Үүнтэй холбоотой Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; гэж  зааснаар газар эзэмшигчид өөрт олгогдсон эрх.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд “М” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар  газар эзэмших эрхийн хүсэлтэй гаргаж, сунгуулсан, баталгаажуулсан захирамж нь 2021 оны маргаан бүхий акт байгаа. Тэгэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахдаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна, гэж зааснаар сунгах харилцаа явагдаж байгаа. Уг харилцааны дагуу газар эзэмших эрхээ сунгуулсан. Мөн хуулийн 39, 40 д*******р зүйл дээр газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болох болон 40 д*******р зүйл дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох харилцааг зохицуулж өгсөн.

Тэгэхээр Газрын тухай хуулийн 39 д*******р зүйл өнөөдрийн энэ маргаанд хамааралгүй, газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болох харилцаа байхгүй. Харин нэхэмжлэгч нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон учраас Газрын тухай хуулийн 40 д*******р зүйлийг энэхүү харилцаан дээр хэрэглэнэ. Газрын тухай хуулийн 40 д*******р зүйл нь 7 үндэслэлтэй тухайн 7 үндэслэлийн аль үндэслэлд хамаарч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэдгээ нэхэмжлэгч тал тайлбарлаж чадахгүй байгаа. Газар эзэмших эрхийн гэрээ, нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн гэх мэт 7 нөхцөл заасан боловч алийг нь баримталж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулна гэж маргаж байгаа нь тодорхойгүй байна. Гуравдагч этгээдийн хувьд Газрын тухай хуулийн 40 д*******р зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нөхцөл шаардлага байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар газар эзэмших эрхийн нөхцөл шаардлагыг  зөрчсөн зүйл байхгүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлж байсан. Газрын гэрчилгээг шинээр авах тухай Улсын бүртгэлд бүртгүүлээгүй харилцаа байхгүй, бусдын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт  шинжлэн судлахад тодорхой харагдсан.

Үүнд хайгуулын судалгаа хийгдээгүй, палентологи, археологийн зөвшөөрөл аваагүй зүйл байхгүй.  Түүнчлэн газрын төлбөрөө төлөөгүй, газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх харилцаанууд байхгүй учраас хүчингүй болгох нөхцөл байдал байхгүй гээд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчид хариу өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Газар цуцлах нь Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд 40 д*******р зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нөхцөл шаардлага үүсээгүй байна гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариу хүргүүлсэн нөхцөл байдал  харагдаж байна. Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай гэж байгааг миний з*******с буруу ойлгож байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхацсан талаарх баримтыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлээгүй. Түрүүн тайлбарлаад байгаа 2 кадастрын зургийг хооронд давхцуулаад давхцалыг нь харуулсан ийм баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас хэн нэгэн хүн, бусад этгээдийн газартай давхацсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй.Газрын барилгажих талбай нь зүйлийг ярьж цуцлах талаар ярьж байна.

Гэтэл 2 хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд 2017 оны “архитектур төлөвлөлтийн даалгавар” авагдсан. Уг "архитектур төлөвлөлтийн даалгавар" дээр эдэлбэр газрын хэмжээ 48м2 талбай төлөвлөлтийн талбай буюу 1845м2  талбай дээр барилгажих талбайн хэмжээг хийсэн. Үүнээс хувьчлаад үзвэл нийт барилгажих талбайн нийт эзэмшлийн газрынхаа 37.6%-д барилгажихаар хувьчилсан байгаа. Харин эдэлбэр газрын 62.4%-д нийтийн эзэмшлийн талбай буюу авто машины зогсоол буюу нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа зүйл авагдаж байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан норм, дүрмээр бол нийт эзэмшил газрынхаа 70%-д барилгажиж, %-д бусдын эзэмшил талбайтай хамааралтай, ногоон байгууламж, авто машины зогсоол байрлуулах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч, харин эсрэгээрээ нийт эдэлбэр газрынхаа 37.6%-д барилгажихаар нотлох баримт хавтаст хэрэгт  авагдсан байна. Тэгэхээр норм дүрмийг бүхэлд нь хангасан гэтэл нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 д*******р зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах харилцаанд хамаарахгүй байгааг шүүхэд хэлэхийг хүссэн юм. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О, Д.Т, М.П, Д.А******* нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 д*******р сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- 2021 оны А/ дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ оршин суугчдын ая тухтай оршин суух нөхцөл боломжийг хангаагүй,

- сууц өмчлөгчдийн холбоо/цаашид СӨХ гэх/-ийн эзэмшилд холбогдох газрыг шилжүүлэх ёстой боловч шилжүүлээгүй,

- анх төлөвлөсөн төлөвлөлтийн дагуу барилгын орчны тохижилт хийгдээгүй, анх орон сууц барихдаа тохижилт хийгдэхээр төлөвлөгдсөн талбайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулаагүй буюу гэрээний үүргээ биелүүлэлгүй байхад газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05  дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 26 хороо, 2404 мкв газрыг “М” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/5 дугаар захирамжаар газрын хэмжээг 4902 мкв/13-186459*******/ болгож нэмэгдүүлж,

3.2. 2021 оны 09 д*******р сарын 09-ны өдрийн А/ дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах” тухай захирамжаар газар эзэмших эрх/13/-ийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

3.3. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “М” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МЗХ201 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2018 онд тус барилгын загвар зургийг баталжээ.

3.4. Мөн газраас дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий 703 дугаар барилгын зүүн талд “М” ХХК-ийн конторын барилгын загвар зургийг баталсан байна. 

4. Газрын тухай хуулийн 31 д*******р зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлсны зэрэгцээ 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж зааснаас үзвэл, хариуцагч нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн эзэмшил газрын хэмжээ, байршлыг өөрчлөх эрх хэмжээтэй ба газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл шаардлагыг хангаж ажилласан эсэхийг хянах үүрэгтэй байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

5.1. 701 дугаартай байр нь 2019 онд, 702 болон 703 дугаартай байрууд нь 2021 онд ашиглалтад орсон,

5.2. Нэхэмжлэгч Б.О, Д.Т нар 702, М.П нь 701 д*******р байранд орон сууц өмчлөгч байх ба нэхэмжлэгч Д.А******* нь 703 дугаар байрны 408 тоот оршин суудаг,

5.3. 701 дугаартай байр нь маргаан бүхий А/ дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгогдсон газар дээр байрлаагүй, харин 702, 703 дугаар байрууд болон “М*******” ХХК-ийн төлөвлөж буй үйлчилгээний төвийн барилга тус тус байрлаж байгаа,

5.4. Маргаан бүхий А/ дугаар захирамж нь “Газар эзэмших эрхийн хугацааг сунгах” гэсэн нэртэй боловч гуравдагч этгээдийн газрын эзэмших эрхийн хугацаа сунгаснаас гадна газрын хэмжээг 4902 мкв-аас 44мкв болгон багасгаж, газрын байршил/зүүн тийш зөөж байрлуулсан/-ыг өөрчилсөн үйл баримт тогтоогдов.

6. Хуулийн дээрх зохицуулалт болон маргааны үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээд “М” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “П” хотхоны 701, 702, 703 дугаар байрны оршин суугчид байх ба гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь нэхэмжлэгч нарын өмчлөл үүсэхээс өмнө үүссэн байх тул уг актын улмаас зөрчигдөх эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ. Үүнд:

7.1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргах” боломжтой.

7.2. Түүнчлэн захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгох зохицуулалтай.

7.3. Энэ тохиолдолд газар эзэмшигч бус тухайн газар дээр байрлах орон сууцны өмчлөгч этгээдээс “2021 оны А/ дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ оршин суугчдын ая тухтай оршин суух нөхцөл боломжийг хангаагүй” гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн, байршил хэмжээ өөрчилсөн, эрхийн хугацаа сунгасан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

8. Харин нэхэмжлэгч нар нь нийтийн зориулалттай орон сууц баригдсан газрыг сууц өмчлөгчдийн холбоо/цаашид СӨХ гэх/-ийн эзэмшилд холбогдох газрыг шилжүүлэх ёстой боловч шилжүүлээгүй асуудлаараа эрх бүхий байгууллагад хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх боломжтой байна.

9. Мөн нэхэмжлэгч талын маргаж буй хотхоны төлөвлөлт, оршин суугчдын амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, анх төлөвлөсөн төлөвлөлтийн дагуу барилгын орчны тохижилт хийгээгүй зэрэг тайлбар нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй, байх тул шүүхээс тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй.

10. Түүнчлэн нэхэмжлэгч нь “анх төлөвлөсөн төлөвлөлтийн дагуу барилгын орчны тохижилт хийгдээгүй, анх орон сууц барихдаа тохижилт хийгдэхээр төлөвлөгдсөн талбайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулаагүй” гэж үзэж байгаа бол холбогдох хяналт шалгалтын байгууллагад хандаж гомдлоо гаргах, шийдвэрлүүлэх боломжтой.

11. Нэхэмжлэгчээс “газар эзэмших гэрээний нөхцөлийг биелүүлээгүй байхад эрхийн хугацааг сунгасан нь хууль бус” гэх агуулгаар маргасан.

11.1. “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний “Дөрөв. Газар эзэмшигчийн эрх, үүрэг” хэсгийн 4.8-д “Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан 3.2-р заалтад дурьдагдсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх” гэж, 3.2-т “Нийтийн эзэмшлийн зам, талбайн орц, гарцыг чөлөөтэй байл,ах, өөрийн эзэмшил газар дээр барилгын өргөтгөл, шинэтгэлийг зохих зөвшөөрлийн дагуу хийх, эзэмшилд олгосон газрын хил хязгаарыг газар дээр нь хүлээлгэн өгөх, газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөхгүй байх, бусдын газар эзэмшилтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заажээ.

11.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01-08/887 тоот албан бичигт “... Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 д*******р зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэдэг бөгөөд тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход дээрх зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байх тул хүчингүй болгох боломжгүй байна. Харин тухай газар дээр үйлчилгээтэй орон сууц нэмж барих зөвшөөрөл гаргасан талаар мэдээллийг чиг үүргийн дагуу нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулан авах боломжтой болно” гэжээ.

11.3. “У*******” ХХК-ийн 2024 оны 04 д*******р сарын 19-ний өдрийн А-23/41 тоот албан бичигт “...шугам сүлжээ байхгүй” гэжээ.

11.4. Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02-07-98/663 дугаар дүгнэлтээр “... “М” ХХК нь “Т*******” ХХК-иар баригдаж буй барилга, С ХХК-ийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хоорондын зайн хяналтын хэмжилт хийлгэсэн байна. Хэмжилтээр захын утаснаас 7.38 метр байна гэж гарсан. Мөн “С “ХХК нь “А” ХХК-иар уг шугамаас хяналтын хэмжил хийлгэж, хэмжилтээр баригдаж буй барилгаас 4 зайд 110 кВ-ын агаарын шугамын захын утас хүртэл 6,1077-12,1391 метрийн зайд байгааг нотолсон байна. Энэ нь “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 3 дах /хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд 5 метр/ байхаар заасан заалтыг зөрчөөгүй байна” гэжээ.

11.5. Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн актад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг хэрэгжүүлэхээр дүгнэжээ.

11.6. Дээрхээс үзвэл, хариуцагч нь гуравдагч этгээдээс газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй байхад эрхийн хугацааг сунгасан гэж үзэхээргүй байхын зэрэгцээ газар эзэмшигчээс гэрчилгээний нөхцөлийг хангаж ажиллаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл болохоос бус эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохооргүй байна.

12. Мөн маргаан бүхий актаар гуравдагч этгээдийн эзэмшилд олгогдсон газар дээр 701 д*******р байр байрладаггүй байх тул тус байрны оршин суугч М.Пгийн хувьд маргаан бүхий акт нь түүнд чиглээгүй, эрх зүйн байдлыг нь хөндөөгүй гэж үзэх тул тэрээр нийслэлийн Засаг даргын 2021 оны А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах, маргах эрхгүй байна.

13. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 д*******р сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “аль газар эзэмших эрхтэй маргах эсэхээ тодорхойлох боломжгүй байна” хэмээн тайлбарлах боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захирамжаар газрын байршлыг өөрчилсөн гэж тайлбарласан ба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2024 оны 04 д*******р сарын 01-ний өдрийн 1/781 тоот албан бичгээр ирүүлсэн агаар сансрын зураг, 2024 оны 04 д*******р сарын 22-ны өдрийн 1/1040 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэгж талбарын 13 дугаар бүхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэн, өөрчлөгдсөн талаарх лавлагааг ирүүлсэн тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийслэлийн Засаг даргыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, кадастрын зургийг хэзээ хэнээр хийлгэсэн талаарх баримт гаргуулах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 д*******р зүйл, ийн 33.1.2, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О, Д.Т, М.П, Д.А******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 д*******р сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 д*******р зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ