| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2023/0161/З |
| Дугаар | 128/ШШ2024/0369 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2024/0369
2024 04 24 128/ШШ2024/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д*******гийн Г, РД:ХЛ*******0617*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Гуравдагч этгээд: Ггийн Ч, РД:, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ж.Б,
Гуравдагч этгээд: Аийн Э, РД:ЛЙ*******091661,
Гуравдагч этгээд: Шийн Н, РД:ЛЙ*******100965,
Гуравдагч этгээд: Хын Б, РД:,
Гуравдагч этгээд: Этын Б, РД:Л,
Гуравдагч этгээд: Этын Т, РД:,
Гуравдагч этгээд: Цгийн Э, РД5:,
Гуравдагч этгээд: Ггийн Ч, РД:ЛЮ*******022902,
Гуравдагч этгээд Э.Т, Э.Б, А.Э, Ш.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З,
Гуравдагч этгээд Х.Б, Г.Ч, Ц.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч,
Гуравдагч Г.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ж.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн иргэн А.Э, Ц.Э, Э.Т, Х.Б, Г.Ч, Э.Б, Ш.Н, Г.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх газрыг Д.Гын барьсан хашааны хэмжээгээр эзэмшүүлэхийг даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Г.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Г.Чын өмгөөлөгч Ж.Б, гуравдагч этгээд Х.Б, Г.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, гуравдагч этгээд Э.Т, Э.Б, А.Э, Ш.Н нарын Ө.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дугаар захирамжаар А.Э, Ц.Э, Э.Т, Х.Б, Ш.Н, Э.Б, Г.Ч, Г.Ч нарт Сүхбаатар дүүргийн нд амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлж шийдвэрлэжээ.
1.2. Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн иргэн А.Э, Ц.Э, Э.Т, Х.Б, Г.Ч, Э.Б, Ш.Н, Г.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх газрыг Д.Гын барьсан хашааны хэмжээгээр эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Д*******гийн Г нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн , Ан 2******* тоотод суудаг юм. Д.Г нь 2011 онд Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмын элэгдэл эвдрэлд орж, хог хаягдлаар бохирлогдсон намагжсан байсан газрыг өөрийн хүч хөрөнгөөр хог хаягдлыг цэвэрлэн зайлуулж, засаж тохижуулан нөхөн сэргээж, 250 гаруй хово машинаар хайрга дайрга, шороо асгаж газрыг тэгшилж, хашаа барьж хамгаалсан. Энэ ажилд маш их хэмжээний хөрөнгө мөнгийг хувиасаа гаргасан.
Тухайн газрыг тэгшилж цэвэрлэж, хашаа барин хамгаалсны дараа дүүрэг, нийслэлийн газрын албанд хандан өөрийн эзэмшилд авах талаарх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч зөвшөөрөхгүй байсан. Д.Гын өөрийн хөрөнгөөр засаж тэгшилж, цэвэрлэсэн газрыг миний эзэмшилд өгөх талаар шийдвэр гаргалгүй байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/1 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж гарч дээрх нэр бүхий 8 иргэнд орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байсан. Захирамж гарсан талаар мэдсэний дараа Д.Г Нийслэлийн газрын алба, Авлигатай Тэмцэх газарт гомдол өргөдөл гаргасан боловч асуудлыг шийдвэрлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм. Маргаан бүхий газар нь өнөөдрийг хүртэл Д.Гын барьсан хашаа хамгаалалтад байгаа болно” гэжээ.
2.2 Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Сүхбаатар дүүргийн А 10-ын 2******* тоотод оршин суудаг. 2011 оноос өнөөг хүртэл Сүхбаатар дүүргийн ногоон нуур орчимд задгай гэх газарт хог шороо цэвэрлэн, хэсэг газрыг нөхөн сэргээгээд их хэмжээний зардал гарган, хашаа барин хамгаалж ирсэн. Урьд нь тэр газар намаг шалбаагтай их хэмжээний хог хаясан, хэцүү болсон байсан. Үүнийг өөрөөсөө зардал гарган, гэр хороолол, орон сууц төслийн нэгжээс зөвлөгөө аваад хашаа барьсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хашааг цоожлоод хамгаалж ирсэн. Хог шороог ачуулах үед их хэмжээний зардал гаргасан.
2015 оноос 2016 онд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж байсан. Нөхөн сэргээсэн газраас нэг, хоёр айлын газрыг надад олгож өгөөч гэж хоёр удаа хүсэлт гаргасан, гэтэл гаргасан хүсэлтүүд алга болсон. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба бид сайн мэдэхгүй байна, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба мэднэ гэсэн тайлбар өгсөн. Гэвч гаргасан хүсэлтийнхээ хариуг авах гэхээр алга болчхоод байдаг. Үүнээс хойш 2020 онд энэ газрыг 8 хуваагаад хашаа барьчихсан газрыг авчихсан байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж дүгнэлт гаргуулаад, Авлигатай тэмцэх газарт хандаад явж байгаа. Өнөөдрийн хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан явж байна. Ийм үндэслэлээр нэхэмжлэл гарган, гуравдагч этгээдүүдэд холбогдох газар эзэмших захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Г Сүхбаатар дүүргийн, ны нутаг дэвсгэрт байрлах Ногоон нуурын ашиглахгүй орхисон газрын хогийг нь цэвэрлээд, хог цэвэрлэсэн газрыг элс шороог нь түүгээд, тэгшлээд, улмаар хашаажуулаад, 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 13 жил орчим өөрийн өмч мэт эзэмшиж, харж хандаж ирсэн. Хэрэв нэхэмжлэгчид газар олгогдохгүй бол улсад байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт үерийн далан байна, хоёрдугаарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирсэн усны хамгаалалтын бүсэд, газар олгосноор Сүхбаатар дүүргийн, 9,10 дугаар хороонд байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх гээд байна гэж нэхэмжлэгч ярьдаг юм. Иймд гуравдагч этгээдүүд хууль ёсны дагуу авсан юм шиг баясаад, баярлах шаардлагагүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хуульд үйлчлэх зарчим энэ хүмүүст газар олголт үйлчлээгүй. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын орлогчийн шийдвэрээр гуравдагч этгээдүүдээр итгэмжлэлд орохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.4 дэх зүйлд тус тус заасныг зөрчвөл олгосон газар эзэмших эрхийг түдгэлзүүлнэ. Авлигатай тэмцэх газар шахсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдчихсон. Авлигатай тэмцэх газраас 2023 оны Улаанбаатар хотын Захирагчийн ажлын н.Ст хүргүүлсэн албан тоотыг зөрчөөд, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 06/*******86 дугаартай албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичгүүд тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан материалд дүгнэлт хийгээд үзэхэд газар хууль бусаар олгогдсон нь тогтоогдоод байгаа.
Газар олгосон баримтуудын тухай Газрын тухай хуульд зааснаар энэ хүмүүс газар олгох бичиг баримтыг бүрдүүлэхдээ хуулийн дагуу бүрдүүлээгүй байдаг. Тухайлбал, тал бүрийн эргэлтийн цэг тогтоосон акт байхгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байхдаа улсын бүртгэлд хүсэлтийг гаргачихсан. Гуравдагч этгээдүүдэд газар олгосон, хүссэн хүсэлтүүд нь нэг хүний гарын үсэгтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ энэ хүмүүс өөрөө гардаж аваагүй, одоо н.Б гэдэг хүн гардаад авчихсан. Мөн газар эзэмших эрхийн Э.Бгийн гэрчилгээнд хороо байхгүй. Ийм байдлаар орсон бичиг баримтууд олон зөрчилтэй байдаг.
Авлигатай тэмцэх газарт Д.Г бид хоёр нэг удаа байцаалт өгсөн, гэвч хүмүүсийг яагаад авсан талаар тодорхой харагддаг. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн журмаар цуглуулъя гэхээр н.Б, н.М хоёр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгах ажиллагаа яваад дуусдаггүй. Иймд ямар нэгэн бичиг өгч чаддаггүй. Шинжээчийн дүгнэлт дээр хүртэл хууль бусаар олгогдсон баримтууд харагддаг. Иймд нотолж чадахгүй байгаа байдлыг тухайн хүний эсрэг ашиглах нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бодох хэрэгтэй.
2019 оны 05 дугаар сараас хойш газар эзэмших эрх үүссэн. 2024 оны 02 дугаар сар хүртэл газрын төлбөрөө төлөөгүй явсан. 2024 оны 02 дугаар сард гэнэт Ж.Б өмгөөлөгч оролцон газрын төлбөр тооцоо хийсэн баримт үйлдээд, дутуу төлсөн гэрээнүүд дээр өөр үнийн дүнтэй тогтчихсон байдаг. Гэтэл төлбөрүүдээ огт төлөөгүй, өнөөдөр газраа ашиглаагүй гэсэн үйл баримтыг хэрэгт авагдсан байдлаар тогтоогдсон. Иймд үнэхээр газраа эзэмшиж байсан бол төлбөрөө төлөхгүй яасан юм гэдэг асуудал яригдах ёстой байсан. Шударгаар газар эзэмшсэн бол яагаад өнөөдрийг хүртэл эзэмшихгүй байгаад байсан, газар эзэмших төлбөрөө гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүд харагдаад байгаа.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжилсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж зөрчигдсөн, ямар ч хүсэлт, ямар ч нотлох баримт байхгүй гэдэг зүйл яриад байгаа. Бидэнд тийм баримт байхгүй. Д.Г газар эзэмших хүсэлтийг 2015 онд, 2018 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан, гэвч баримтууд алга болчихсон. Шүүхийн журмаар хүсэлт гаргаад нотлох баримт цуглуулахад энэ баримт гарч ирээгүй.
2019 оноос хойш 2023 онд Авлигатай тэмцэх газарт шалгагдаад хууль бусаар гуравдагч этгээдүүдэд олгогдсон байна гээд тогтоол гарсан. Хавтаст хэрэгт авагдсан баримт хууль ёсны дагуу байна гэсэн хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба хэлээд байдаг. Гэтэл Газар зохион байгуулалтын алба үүнийг хууль зөрчиж олгогдсон гэдгийг мэдэж байгаа ч газрыг гуравдагч этгээдүүдэд олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчмыг зөрчсөн гэдгийг шүүх дүгнэх ёстой. Усан сан бүхий газар олгогдохдоо энгийн хамгаалалтыг бусдад олгох зарчмуудыг зөрчөөгүй учраас боломжтой гэж үзээд байна.
Гомдлын үндэслэл дээр шүүх үзлэг хийж өгсөн. Энэ үзлэгээр Д.Г өөрөө хашаалж үлдээсэн гэдгийг тогтоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал Д.Гыг хашаажуулахаас өмнө яригдаад, хашаалж дууссаны дараа хашааг нь нийслэлийн өмчид бүртгээд авчихсан. Д.Г хүсэлт гаргасан, хүсэлт гаргаад бүртгүүлж үзсэн. Нэхэмжлэгч усны сан газарт, үерийн хамгаалалтын бүсэд газар авахгүй, олон хүний эрх ашиг хөндөгдөнө, 0.7 га газар эзэмшүүлж өгөөч гэдэг хүсэлт гаргаад явж байхад гуравдагч этгээдүүдэд хууль бусаар газар олгосон үйлдэл гарч ирж хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Хүчингүй болгуулаад хамгаалалтын далан, усны хамгаалалтын бүс нийтийн эрх ашгийн төлөө учраас Д.Гад олгохгүйгээр хуулийн дагуу болгоод өгөөч гэсэн байгаа.
Гуравдагч этгээдүүдэд газар олгохдоо хууль зөрчөөд олгочихсон гэдгийг зохих байгууллага тогтоочихсон учир 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших тухай Нийслэлийн Засаг даргын орлогчийн захирамжийг холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33.1.1, 33.4 дэх хэсэгт заасныг баримтлаад хүчингүй болгож өгнө үү. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчид даалгах шаардлагыг гаргаж байсан. Гуравдагч этгээдүүдийн “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулж, энэ газрыг улсад үлдээ гэсэн шаардлагыг дэмжиж оролцож байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газрыг иргэн Ц.Э нарын 8 иргэнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Дээрх нөхцөл байдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 01-08/127 дугаартай албан бичгээр иргэн Д. Гад мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”-т заасны дагуу давхцал үүсэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн кадастрын мэдээллийн санд гаргасан хүсэлтийг бүртгэж хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын дүгнэлт Газрын тухай хууль болон холбогдох дүрэм журмын хүрээнд гаргасан захиргааны акт юм. Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь тухай газрыг эзэмшүүлж болох эсэх талаар дүгнэлт гаргадаг мэргэжлийн албан хаагчид тал бүрээс нь судалж гаргадаг зөвлөл юм. Маргаан бүхий захиргааны акт нь иргэн Д.Гын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах энэхүү Ц.Э нарын 8 иргэнд олгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлж гэрээ болон гэрчилгээг олгосон. Гэрээ, гэрчилгээг ямар нэгэн зөрчилгүй олгосон. Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын дүгнэлтээр гаргаж өгсөн. Энэхүү зөвлөлд мэргэжлийн хүмүүс байдаг, хүсэлт хүлээн авч шийдвэрлэдэг зөвлөл байдаг. Зөвлөлийн гаргасан дүгнэлтийн үндсэн дээр эдгээр хүмүүст гэрчилгээг олгосон байдаг. Захиргааны акт нь Д.Гын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд Г.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ч миний бие нэхэмжлэлд дурдагдсан уг газрыг хуулийн дагуу өмчилж авсан. Иймд Д.Гын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Г нь өмнө нь уг газрыг тордож байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Үүний хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн бүр тордож арчилж хамгаалсан гээд азрыг өөрийн болгох эсэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Ч нар хуулийн дагуу Төрийн захиргааны төв байгууллагад газар эзэмших хүсэлтээ өгч, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэсэн. Хуулийн дагуу гарсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.2. Гуравдагч этгээд Г.Чын өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Газрын тухай хуулийн 6 дахь зүйлийн 6.1-т зааснаар газрыг Монгол улсын 18 нас хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэсэн заалтын дагуу гуравдагч этгээдүүд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан ёсоор хүсэлтээ гаргасан. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар газрын төлбөр төлнө гэсэн заалт байгаа. Ж.Б өмгөөлөгч орж ирснээр тэр төлбөрийг төлүүлчихсэн гэж ярьж байна. Хавтаст хэргийн 3 дугаар хавтсанд гуравдагч этгээдүүдээс газрын төлбөр тооцоогүй гэсэн эрх бүхий байгууллагын албан ёсны нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба төлбөртийн тооцооны хуудсыг гаргаж өгсөн. Ж.Б өмгөөлөгчтэй хамааралгүй.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа хг хангах, хэрэгжилтэд хяналт тавих гэсэн Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д зааснаар Нийслэлийг Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр явуулна гэсэн. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 27.3-т хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон хууль зүйн үндэстэй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдүүд газар эзэмших гэрчилгээтэй, кадастрын зурагла, эрх бүхий байгууллага акт болон тооцоог хийсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар иргэд хүсэлтээ гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 31дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн ямар нэг давхцалгүй байна гэж үзэж, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан хууль зүйн үндэстэй байна. Гуравдагч этгээдүүдийн хууль ёсны хэмжээнд, Газрын тухай хуулийн хүрээнд хэрэгжсэн. Нэхэмжлэл гэдэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэгч тухайн эрх хууль ёсны ашиг сонирхлоор хамгаалуулах, хууль бус үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргадаг. Гэтэл нэхэмжлэл гаргах үндэслэлгүй этгээдийн нэхэмжлэлийг яагаад хүлээн авч шийдвэрлээд байгаа вэ?
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлголоо. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа үндэслэл даалгуулах тухай асуудал, миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй, иймд нийгэмд өгөх хэрэгтэй гэсэн ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага явчихлаа. Авлигатай тэмцэх газрын комиссын бичиг байдаг, Авлигатай тэмцэх газар дээр Д.Гын өргөдөл гаргасны дагуу гэрчийг дуудаж тайлбар авсан. Гэрчийн тайлбар авахдаа хуулийн дагуу олгосон гэж үзээд бүх холбогдох бичиг баримтуудыг шалгаж байсан комиссоос шалгаж үзсэн, ямар нэг асуудалгүй байна гэсэн тайлбар өгсөн. Гэтэл өөр комиссоор эрх мэдлээ хэтрүүлээд, Газар зохион байгуулалтын алба руу хандсан албан тоот нотлох баримтаар ирүүлсэн. Н.Б Нийслэлийн Засаг даргын Баянзүрх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байх үед хтой үйл баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад н.Бтай ажил албан тушаалын асуудал тусдаа яригдаж байгаа, газартай хтой асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөд байна уу? Нийслэлийн Засаг даргын захирамж Д.Гын хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн талаар хэрэгт хавсарсан нотлох баримтуудаар газар олголтын ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан байна. Гэтэл Д.Г газрыг эзэмшээд оршин сууж байсан гэдэгтэй хтойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас зургууд ирсэн байна. Д.Гтай хтой баримт байхгүй. Анх хашаа барьсан гэж яригдаж байснаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хашаа гэдгийг хэллээ. Цааш 2011 оноос хойш засан сайжруулах ажиллагаа хийсэнтэй хтой нотлох баримтууд шаардахад хавтаст хэрэгт Д.Гыг төлбөр төлсөн, засан сайжруулсантай хтой баримт хэрэгт байхгүй. Иймд Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
4.3. Гуравдагч этгээд Э.Т, А.Э, Ш.Н, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн миний үйлчлүүлэгч Э.Т, А.Э, Ш.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Гын барьсан хашааны хэмжээгээр эзэмшүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Ногоон нуурын орчмын элэгдэл эвдрэлд орж, хог хаягдлаар бохирлогдсон, намагжсан байсан газрын өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээж, түүнийгээ эзэмшихээр шат шатны байгууллагад хандсан боловч түүнд олгоогүй мөртлөө бусад этгээдэд олгосон учир тухайн хашаалсан газрын Д.Гад олгохыг даалгуулах хүсэлттэй байна гэжээ. Газрын тухай 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” гэж заажээ. Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр тухайн газрыг нөхөн сэргээсэн бол түүнийг нотолж, мөн хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдол хуульд заасан хэмжээгээр түүнд газар эзэмших эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн хувьд хог хаягдлаар дүүрсэн газрыг зассан сайжруулсан байхад түүнд газар эзэмших эрх олгоогүй гэж маргасан байх боловч тухайн газрыг засан сайжруулалт хийсэн талаарх баримтаа гаргаж, талаар төрийн захиргааны байгууллагад хандсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд Э.Б нь нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу өргөдөл, хүсэлт, холбогдох бичиг баримтуудын хамт хавсралтаар хүргүүлж, тухайн газруудыг эзэмшсэн байдаг. А.Э 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, Э.Т 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, Э.Б 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, Ш.Н 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус өргөдөл гаргасан. Өргөдөлтэй холбогдуулаад, хариуцагч болоод газар зохион байгуулалтын албаны зүгээс хянан шалгасны үндсэнд хууль, журамд нийцэж байна гэж үзэж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр захирамжаар А.Э нарын 4 иргэнд газар эзэмшүүлэх захирамж гарсан. Хуульд заасны дагуу хүсэлт гаргаад, хүсэлтийг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэсний үндсэн дээр эрх олгогдсон. Нэхэмжлэл гаргаад байгаа Д.Гын хувьд нэхэмжлэлдээ тусгагдаад байгаа газрыг хүч хөдөлмөрөөр арчилсан, засан сайжруулалт хийсэн, газар эзэмших хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь шийдвэрлээгүй, хүсэлт минь алга болсон гэж мэдэгддэг. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үндэслэлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож чадахгүй байгаа. Нэхэмжлэгч хашааг ямар эх үүсвэрээс барьсан талаар тодорхойлж өгөөгүй. Өнөөдөр шүүх хурал дээр гаргаж байгаа тайлбарт үүнийг нэгжийн гэр хорооллыг хөгжүүлэх, нэгжийн сантай хамтарч барьсан гэж байгаа боловч нэгжийн сантай холбогдуулж энэ хашааг барьсан гэх нотлох баримт байхгүй.
2015-2016 онд Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд хандсан гэх боловч хандсан баримт хэрэгт хавсрагдаагүй. Иймд тухайн газруудад ямар эрх ашиг хөндөгдсөн болоод нэхэмжлэгчээр энэ танхимд сууж байгаа нь ойлгомжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу өнөөдрийн шүүх хуралдаан явагдаж байна. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгч гэдэг нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны акт болоод гэрээний үндсэн дээр эрх, үйл ажиллагааны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг нэхэмжлэгч гэж тодорхойлсон байгаа. Гэтэл Д.Гын хувьд хашаа барьсан, газар эзэмших хүсэлт гаргасан боловч өгөөгүй гэж байгаа, нотлох баримт байхгүй. Мөн нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргах эрх байгаа эсэх нь яригдах болчхоод байна. Мөн Газрын тухай хуульд заасан журмын дагуу цахимаар болон бусад байдлаар Төрийн захиргааны байгууллагад хандана гэдэг зүйл байхгүй учир нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй эсэх өнөөдрийн шүүх хуралдаанаар тодорхой болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдүүдийн хувьд зохих журмын дагуу төрийн захиргааны байгууллагад хандан, бүтэн жил гаран хүлээсний эцэст тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гарсан нь хуульд нийцсэн хүчин т шийдвэр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, холбогдох гуравдагч этгээдүүдтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулж өгнө үү” гэв.
4.4. Гуравдагч этгээд Ц.Э, Х.Б, Г.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Гын “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дугаар газар эзэмших эрх олгох тухай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх газрыг Д.Гын барьсан хашааны хэмжээгээр эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон А.Э нарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Ц.Э, Х.Б, Г.Ч нарыг төлөөлөн оролцож энэ хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нарын хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмших эрхийг олж авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчийн тайлбартай ижил байр суурьтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт болоод газартай хтой төрийн захиргааны байгууллагаас гарч ирсэн холбогдох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, эрх олгогдохдоо эрх бүхий байгууллагатай үндэслэл, журмын дагуу гуравдагч этгээдүүд хандсан. Хандсан асуудлын холбогдох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд архиваас бүгдийг гаргуулсан. Нотлох баримт шинжлэн судлуулахад тодорхой дэлгэрэнгүй мэдээллүүд харагдах болно. Нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нэхэмжлэгч Д.Гын хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З тодорхой дэлгэрүүлээд дурдсан. Хандаж байсан боловч баримт нь байхгүй гээд, хандаж байсан эсэх асуудлыг нэхэмжлэгч өөрөө нотолно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа мэт ярьсан, ийм асуудал байхгүй. Авлигатай тэмцэх газартай холбогдуулаад хавтаст хэрэгт тодорхой хариу ирчихсэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, Эрүүгийн хуулийн журмаар асуудал шалгагдаагүй, мөн төрийн захиргааны байгууллага буюу эрх бүхий байгууллага, Нийслэлийн Засаг даргад холбогдох Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Гаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн иргэн А.Э, Ц.Э, Э.Т, Х.Б, Г.Ч, Э.Б, Ш.Н, Г.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх газрыг Д.Гын барьсан хашааны хэмжээгээр эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хог хаягдал бүхий орхигдсон газрыг хашаалж, маш их хэмжээний зардал гаргаж хогийг цэвэрлэж, хашаалж хамгаалж байсан, Сүхбаатар дүүргийн газрын албанд удаа дараа хүсэлт гаргасан байхад надад эзэмшүүлээгүй атлаа бусад этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус, надад олддоггүй юм бол тэр газар төрийн мэдэлд үлдэх ёстой” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм” гэх тайлбарын тухайд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.
3.2. Нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэлийн үндэслэлээ, “хог хаягдал бүхий орхигдсон газрыг хашаалж, маш их хэмжээний зардал гаргаж хогийг цэвэрлэж, хашаалж хамгаалж байсан, Сүхбаатар дүүргийн газрын албанд удаа дараа хүсэлт гаргасан байхад надад эзэмшүүлээгүй атлаа бусад этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан ба нэхэмжлэгчийн хашаалсан газар нь маргаан бүхий актуудаар олгогдсон газруудтай давхца байна.
3.3. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах” тухай тогтоолд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдгийг “Захиргааны шийдвэрийн үйлчлэл нь ... үр дагавар нь тухайн этгээдэд нөлөөлөх нь тодорхой байвал нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ” гэж тайлбарласан.
3.4. Дээрхээс үзвэл Д.Г нь өөрийн хашаалсан, эзэмшиж авах хүсэл зориг бүхий газарт бусад этгээдэд газар эзэмших эрх олгосныг эс зөвшөөрч маргах эрхтэй шүүх байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.
4. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д газар эзэмшүүлэх харилцаа иргэд, хуулийн этгээдийн газар эзэмших тухай хүсэлтэд үндэслэхээр, 33 дугаар зүйлийн 33.1.1-д хүсэлтэд дурьдсан газрыг эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар зохицуулжээ.
5. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн , Их тойруугийн гудамжид:
-Нэгж талбарын 14615026******* дугаар бүхий 504 мкв газрыг Г.Чад,
- Нэгж талбарын 14615026******* дугаар бүхий 8 мкв газрыг Г.Чд,
- Нэгж талбарын 14615026******* дугаар бүхий 679 мкв газрыг Э.Бд,
- Нэгж талбарын 14615026******* дугаар бүхий 4 мкв газрыг Ш.Нт,
- Нэгж талбарын 14615026******* дугаар бүхий 6 мкв газрыг Х.Бөд,
- Нэгж талбарын 14615026******* дугаар бүхий 9 мкв газрыг Э.Т,
- Нэгж талбарын 14615026******* дугаар бүхий 541 мкв газрыг Ц.Эт,
- Нэгж талбарын 14615026******* дугаар бүхий 445 мкв газрыг А.Эд тус тус амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/25******* тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, агаар сансрын зургаар Д.Гын нэр дээр үйлдсэн кадастрын зураг нь гуравдагч этгээд нарын газруудтай давхца болох нь тогтоогдож байна.
7. Д.Гаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмшүүлэх эрх цуцлуулах тухай өргөдөл гаргасан байх ба
7.1. Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06/2992 тоот албан бичгээр хандан “Д.Гаас Нийслэлийн Засаг даргад ирүүлсэн гомдлыг хянан үзэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 дүгээр тогтоолоор батлагдсан гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төслийн “Ш” хэсэгчилсэн талбайд хамрагдсан газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 8 нэгж талбарыг нэр бүхий 8 иргэдэд олгосон байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ үү” гэж,
7.2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01-08/3594 тоот албан бичгээр “... иргэн А.Э, Ц.Э, Э.Т, Х.Б, Г.Ч, Э.Б, Ш.Н, Г.Ч нарт газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж, мэдэгдэлд заасан хугацаанд дээрх иргэдээс хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонсох ажиллагааг дахин зохион байгуулж, хэрхэн шийдвэрлэсэн хариуг эргэн танилцуулах болно” гэсэн хариу хүргүүлжээ.
8. Нэхэмжлэгч Д.Гаас шүүх хуралдааны явцад “...өмнө нь Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтэн эмэгтэй/нэрийг нь мэдэхгүй/-д 2016, 2018 онд 0,07га газар эзэмших хүсэлтийг биечлэн өгч байсан, бичиг хэргээр дамжуулаагүй, ...” гэж тайлбарласан.
9. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17/290 тоот албан бичгээр “тус дүүргийн газар зохион байгуулалтын албанд иргэн Д.Г нь , Ан 10 гудамжинд газар эзэмших, өмчлөх хүсэлтийн бүртгэл байхгүй болно” гэжээ.
10. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалт болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаагүй гэж үзэхээр байна.
11. Энэ тохиолдолд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дүгээр захирамж нь хариуцагч нийслэлийн Засаг даргын Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэрт тооцогдох ба уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.
12. Хэдийгээр нэхэмжлэгчээс “гэр хорооллын орон сууцад төслийн нэгж гэж байхаас харуул хийж байхдаа хашаа бариулсан, хашаа нь нийслэлийн өмчид бүртгэлтэй” гэж тайлбарласан болон гэрч Р.Н, П.Т, О.Б нарын мэдүүлгээр маргаан бүхий газарт шороо асгаж тэгшилсэн, хашаа барьсан, тодорхой хугацаанд оршин суусан болохыг үгүйсгэхээргүй боловч тэрээр гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх, үүсэхээс өмнөх цаг хугацаанд газар эзэмших тухай хүсэлтээ хууль тогтоомжид заасан журмын дагуу гаргаж байгаагүй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин т эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж газрыг хашаалж эзэмшсэн гэж үзэхээр, мөн тухайн газрыг эзэмших тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад хууль тогтоомжид заасан журмын дагуу гаргаж байгаагүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.
13. Нэхэмжлэгчийн “маргаан бүхий газрыг надад эзэмшүүлэхийг даалгах шаардлагаасаа татгалзаж байна, харин уг акт нь хууль зөрчиж гарсан шийдвэр тул эдгээр хүмүүс ч эзэмших эрхгүй, төрийн мэдэлд байх ёстой” гэх тайлбарын тухайд:
13.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/*******0 тоот, 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/25******* тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, хавсралт зургууд, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 06/6307 тоот албан бичгийн хавсралтад тодорхойлсон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон “Ногоон нуур”-ын хамгаалалтын бүсэд багтаж байна
13.2. Мөн маргаан бүхий газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлгөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/22 дугаар тогтоолоор батлагдсан “7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-нд ногоон байгууламжийн хэсгээр төлөвлөгдсөн нь нийтэд илэрхий баримт байна. https://sudalgaa.gov.mn/pdf/oron-suutsny-7-r-negzh-khoroolol-todotgol-u4o
13.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.
13.4. Дээрхээс үзвэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна” гэж заасанд нийцэхгүй хэсэгчилсэн төлөвлөлтийг зөрчиж гарсан байх боловч уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тохиолдолд уг актыг шүүхээс хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй.
13.5. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан ба хариуцагч нийслэлийн Засаг дарга өөрийн санаачилгаар эсхүл Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 06/*******86 тоот мэдэгдлийг үндэслэн хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эсэх нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарахаар байх тул захиргааны байгууллагын шийдвэрлээгүй асуудлаар шүүх дүгнэлт хийж, маргаан бүхий актыг хүчингүй болгох эрхгүй юм.
14. Иймд нэхэмжлэгчээс “... хүчингүй болгуулаад хамгаалалтын далан, усны хамгаалалтын бүс нийтийн эрх ашгийн төлөө учраас Д.Гад олгохгүйгээр хуулийн дагуу болгоод өгөөч гэсэн байгаа” гэх тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан “...Ан 10-ын 2******* тоотын гэрчилгээ 03 дугаар сарын 07-ны өдөр шинэ гэрчилгээ гаргаад ирсэн. Энэ гэрчилгээг Ланд 200-тай залуу авчирсан. Ан 10 гудамжны 2******* тоотоос яв гэсэн” зэрэг тайлбаруудад дүгнэлт хийгээгүйг тэмдэглэв.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.3-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасан.
16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчид даалгах шаардлагыг гаргаж байсан. Гуравдагч этгээдүүдийн “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулж, энэ газрыг улсад үлдээ гэсэн шаардлагыг дэмжиж оролцож байна” гэж тайлбарласан ба нэхэмжлэгчээс “газрыг Д.Гын барьсан хашааны хэмжээгээр эзэмшүүлэхийг даалгах” тухай шаардлагаас татгалзаж, түүнээс гарах үр дагаврыг ойлгож байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн.
17. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн иргэн А.Э, Ц.Э, Э.Т, Х.Б, Г.Ч, Э.Б, Ш.Н, Г.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн иргэн А.Э, Ц.Э, Э.Т, Х.Б, Г.Ч, Э.Б, Ш.Н, Г.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “газрыг Д.Гын барьсан хашааны хэмжээгээр эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ