| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00435/И |
| Дугаар | 130/ШШ2024/00517 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2024/00517
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын*** дугаар багт оршин суудаг, утас ***, У овогт Оын Ж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ****дугаартай, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас *****)
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч О.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэлтэст тэтгэврийн байцаагч ажилтай Е.Сабит Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч О.Ж Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагч О.Ж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие Сагсай сумын 3-р хэсгийн хүний бага эмчээр 1986 оны 7 дугаар сарын 01-нд ЭМГ-ын даргын тушаалаар томилогдон 1989 оны 2 дугаар сарын 15-ны хүртэл ажилласан. Гэтэл намайг бага эмчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг ЭМГ-ын дарга 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргаад 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн байна.
1.2.Миний бие 1989 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхотголд орсон болно.
1.3.Ийнхүү ажилласан байдлын талаарх тушаалуудын хуулбарыг тухайн үед надад олгосон бөгөөд надад байгаа. Хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлын талаар тодорхой тусгагдаж бичигдсэн. Аймгийн архивын тасгаас анх Сагсай сумын 3-р хэсгийн хүний бага эмчээр 1986 оны 7 дугаар сарын 01-нд томилсон тушаал олдсон, харин ЭМГ-ын 1989 оны архивд миний ажлаас чөлөөлсөн 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20-р тушаал болон аймгийн ХЗЭ-ийн хорооны 1990 он, 1991 оны архив огт байхгүй байна.
1.4.Иймээс нийгмийн даатгалын байгууллага ажлаас чөлөөлсөн тушаал тогтоолуудыг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагч О.Жгаас Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн №*********дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай Ажилд томилох тухай тогтоол, Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоол, К.Ггийн бичсэн тодорхойлолт, Б.Аийн бичсэн тодорхойлолт, С.Мын бичсэн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 205 дугаартай Сургууль төгсөгчид ба зарим хүмүүсийг зохицуулан ажилд томилох тухай тушаал, 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн №*******дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар хүсэлт гаргагч О.Жгийн болон түүний эхнэр хүүхдийн ХААТР маягтуудыг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 591 дугаартай албан бичгээр хүргүүлсэн, мөн Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай архивын лавлагаа нотлох баримтаар авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч О.Жгийн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоож өгөх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч О.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие Сагсай сумын 3-р хэсгийн хүний бага эмчээр 1986 оны 7 дугаар сарын 01-нд томилогдон 1989 оны 2 дугаар сарын 15-ны хүртэл ажилласан. Гэтэл намайг бага эмчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг ЭМГ-ын дарга 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргаад 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн байна. Мөн 1989 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилласан болно. Аймгийн архивын тасгаас анх Сагсай сумын 3-р хэсгийн хүний бага эмчээр 1986 оны 7 дугаар сарын 01-нд томилсон тушаал олдсон, харин ЭМГ-ын 1989 оны архивд миний ажлаас чөлөөлсөн 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20-р тушаал болон аймгийн ХЗЭ-ийн хорооны 1990 он, 1991 оны архив огт байхгүй байна. Иймээс миний Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоож өгнө үү.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай архивын лавлагаанд: Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1991 оны тогтоолыг архивд шилжүүлээгүй, Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны тушаалыг шүүн үзэхэд 20 дугаартай тушаал үдэгдээгүй тул иргэн О.Жд холбогдох лавлагаа олгох боломжгүй гэсэн байна.
6.2.Мөн Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 205 дугаартай Сургууль төгсөгчид ба зарим хүмүүсийг зохицуулан ажилд томилох тухай тушаалаар Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж ирсэн ба зарим дунд мэргэжилтнүүдийг 1986 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн томилон ажиллуулсан ба нэрсийн жагсаалтын 4-д О.Жг-Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчээр томилсон байна.
6.3.Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Сагсай сумын 3-р хэсгийн бага эмч Жг нь өөр байгууллагад дэвшин ажиллах болсон тул 1989 оны 02 дугаар сарын 25-аас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж аймгийн ХЗЭ-ийн хорооны мэдэлд шилжүүлсэн байна.
6.4.Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай Ажилд томилох тухай тогтоолоор .... Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар О овогтой Ж ... нарыг 1989 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус авч ажиллуулсан байна.
6.5.Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор МХЗЭ-ийн орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт, санхүүгийн байдлыг харгалзан ....Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны тэргүүлэгч ...О.Ж...нарыг аймгийн ХЗЭ-ийн ХХ бага хурлын шийдвэрийг үндэслэн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
6.6. Хүсэлт гаргагч О.Жгийн 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн №*********дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн 8-9 дугаар хуудасны ажлын тухай мэдээний 6-д Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 205 дугаартай тушаалаар Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирсэн тул Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр томилов гэж бичиж тус Эрүүлийг хамгаалах газрын тамгыг дарж баталгаажуулсан байна.
Мөн энэхүү хүсэлт гаргагч О.Жгийн №*********дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн 10-11 дугаар хуудасны ажлын тухай мэдээнд Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай тушаалаар өөр байгууллагад дэвшин ажиллах болсон тул Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчийн ажлаас 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс чөлөөлөв гэж бичиж тус Эрүүлийг хамгаалах газрын тамгыг дарж баталгаажуулсан, мөн Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны хурлаар 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс ажиллуулав гэж бичиж Баян-Өлгий аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны тамгыг дарж баталгаажуулсан байна.
Мөн энэхүү хүсэлт гаргагч О.Жгийн №*********дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн 12-13 дугаар хуудасны ажлын тухай мэдээнд Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүдийн хурлын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 133-р тогтоолоор орон тооны цомхотголд орж өөр газар шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж аймгийн ЭХГ-ын мэдэлд 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс шилжүүлэв гэж бичиж Баян-Өлгий аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны тамгыг дарж баталгаажуулсан байна.
Ийнхүү хүсэлт гаргагч О.Жг 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн №*********дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн бичилтүүд нь дээрх Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаал болон Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны тогтоолуудтай тохирч байна.
6.7.Хүсэлт гаргагч О.Жг 1986 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сар дуустал сарын цалингаас сар бүр үйлдвэрчний эвлэлийн татвар төлж байсан 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн №*******дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх-ийн бичилтээр нотлогдож байна.
6.8.Хүсэлт гаргагч О.Жтай хамт ажилласан К.Ггийн бичсэн тодорхойлолтод: Миний бие 1987 оноос 2022 он хүртэл Сагсай сумын Эрүүл мэндийн төвд асрагчаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа иргэн О.Жтай хамт 1989 оны 02 дугаар сарын 25-нд О.Ж нь хэсгийн бага эмчээр ажиллаж байгаад сумын МХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 15-нд Эрүүл мэндийн төвд биеийн тамир чийрэгжүүлэлтийн бага эмчээр дахин томилогдон надтай хамт ажилласан. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн гэсэн байна.
Б.Аийн бичсэн тодорхойлолтод: Миний бие 1988 оноос 2021 он хүртэл Сагсай сумын Эрүүл мэндийн төвд асрагчаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа иргэн О.Жтай хамт ажиллаж байсан. 1989 оны 02 дугаар сарын 25-нд О.Ж нь хэсгийн бага эмчээр ажиллаж байгаад сумын МХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж байсан. 1991 оны 01 дүгээр сарын 15-нд Эрүүл мэндийн төвд биеийн тамирын чийрэгжүүлэгч бага эмчээр дахин томилогдон надтай хамт ажилласан миний бие одоо өндөр насны тэтгэвэрт гарсан болно.
С.Мын бичсэн тодорхойлолтод: Миний бие 1989 оны 2 дугаар сарын 15-аас 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл О.Жтай аймгийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хороонд хамт ажилласан нь үнэн. Тухайн үед О.Ж нь Сагсай сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна. Тэрээр Сагсай сумын 3 дугаар хэсгийн бага эмчээр ажиллаж байгаад ХЗЭ-ийн хорооны бага хурлаар дэвшин ажилласан гэсэн байна.
Ийнхүү хүсэлт гаргагч О.Жтай хамт ажилласан гэх К.Г, Б.Асила, С.М нарын тодорхойлолтод дурдсан үйл баримтууд нь О.Жг 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн №*********дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн бичилтүүд болон Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаал, Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны тогтоолуудтай тохирч байна.
6.9.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 591 дугаартай албан бичгээр хүргүүлсэн О.Жгийн 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн Гэрлэснийг бүртгэх анкет №0027 буюу ХААТР-15(А) маягтын 13-д ажилладаг байгууллага гэдэгт: Сагсай сумын ХЗЭ-ийн хороонд; 14.Эрхэлдэг ажил гэдэгт: нарийн бичгийн дарга гэж бүртгэгдсэн байна.
Мөн 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №075 буюу ХААТР-1 (А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Сагсай сумын 3-р хэсэгт 1982 оноос хүний бага эмч гэж бүртгэгдсэн байна.
7.Хүсэлт гаргагч О.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн О.Ж Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоох нь зүйтэй байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч У овогт Оын Ж Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3-р хэсгийн бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч О.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК