| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00615/И |
| Дугаар | 130/ШШ2024/00693 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2024/00693
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын **** дүгээр багт оршин суух, Ш овогт Б.П.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын Е нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.П,
Гэрч Т.Х, Т.Б,
Орчуулагч С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Сд шүүх хуралдааны товыг шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.П нь Б аймгийн С сумын Е нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б.П 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын Е нэгдэлд малчнаар ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна.
1.2. Аймгийн архиваас лавлагаа гарсан боловч энэ лавлагааг Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж өгөхөд шүүхэд хандах зөвлөгөө өгсөн тул миний Б аймгийн С сумын Е нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн С сумын Е нэгдлийн 1989, 1990 оны 70 дугаар дансны түүвэр, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Х, Х.Б нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Нийгмийн даатгалын газрын албан бичгээр Е.Сд олгосон итгэмжлэл, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай албан бичгийн дагуу хүргүүлсэн Б.П болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн С сумын Е нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай Ажилд томилох тухай тушаал болон тушаалын хавсралт, Б аймгийн С сумын Е нэгдлийн 1989, 1990 оны 70 дугаар дансны түүвэр зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн С сумын Е нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэрт маань энэ талаар тусгагдаагүй учраас энэхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.
6. Хүсэлт гаргагч Б.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7. Хүсэлт гаргагч Б.П нь Б аймгийн С сумын Е нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
7.1. Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай албан бичигт ...Хүсэлт гаргагч Б.Пт холбогдох С сумын Е нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот тушаал, 1989, 1990 онуудын цалин хөлсний *** дугаар дансны баримтуудыг тус тус хуулбарлан хүргүүлэв. С сумын Е нэгдлийн ерөнхий хорооны даргын 1989 оны тушаалыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй болно гэх ба уг цалингийн түүвэрт Б.П нь 1989 оны 01 дүгээр сард 30 хоног ажиллаж 159 төгрөгийн хөлс, 02 дугаар сард 28 хоног ажиллаж 104 төгрөгийн хөлс, 3 дугаар сард 30 хоног ажиллаж 735 төгрөгийн хөлс, 4 дүгээр сард 30 хоног ажиллаж 91 төгрөгийн хөлс, 5 дугаар сард 30 хоног ажиллаж 65 төгрөгийн хөлс, 6 дугаар сард 30 хоног ажиллаж 290 төгрөгийн хөлс, 7 дугаар сард 30 хоног ажиллаж 155 төгрөгийн хөлс, 8 дугаар сард 30 хоног ажиллаж 92 төгрөгийн хөлс, 9 дүгээр сард 30 хоног ажиллаж 110 төгрөгийн хөлс, 10 дугаар сард 30 хоног ажиллаж 255 төгрөгийн хөлс, 11 дүгээр сард 162 төгрөгийн хөлс, 12 дугаар сард 30 хоног ажиллаж 88 төгрөгийн хөлс,
1990 оны 01 дүгээр сард 30 хоног ажиллаж 274 төгрөгийн хөлс, 02 дугаар сард 28 хоног ажиллаж 118 төгрөгийн хөлс, 3 дугаар сард 30 хоног ажиллаж 112 төгрөгийн хөлс, 4 дүгээр сард 30 хоног ажиллаж 112 төгрөгийн хөлс, 5 дугаар сард 30 хоног ажиллаж 117 төгрөгийн хөлс, 6 дугаар сард 30 хоног ажиллаж 184 төгрөгийн хөлс тус тус авч байсан байна.
7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Б.Пийн охин 1989 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн П.Нийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтад 11 дүгээрт эцгийн нийгмийн бүлэг: малчин гэж бүртгэгдсэн байдал,
7.3. Т.Х, Х.Б нарын ....Б.П нь малчин гаралтай хүн. Тэрээр эцгийнхээ уламжлалыг дагаж 1989 оноос эхлэн Б аймгийн С сумын Енэгдэлд 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон тэдгээрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
8. Хүсэлт гаргагчаас тус Б аймгийн С сумын Е нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн боловч Б.П нь дээрх хугацаанд малчнаар ажилласан талаар шууд нотлох баримтгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн С сумын Е нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай Ажилд томилох тухай тушаалаар намрын мал нядалгааны ажилчдыг 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар томилж, мал нядалгааны үед ажиллагсдын нэр, хийх ажлын хуваарийг хавсралтаар баталсан ба уг хавсралтын 14 дүгээрт хүсэлт гаргагч Б.Пийн нэр бичигдсэн нь түүнийг тус Е нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэж үзэх нотлох баримт биш болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Пийн Б аймгийн С сумын Е нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэс болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.П нь Б аймгийн С сумын Е нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овогт Б.П нь Б аймгийн С сумын Е нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК