Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2024/00328

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн ******* шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, 1 хороо, ******* *******, ******* *******т байрлах, “М******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн М******* сумын 5 дугаар (*******) багт оршин суух, Тын Хд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 154,694 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 75,166 төгрөг, нийт 229,860 (хоёр зуун хорин есөн мянга найман зуун жаран) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн "Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан Samsung A13, White утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-07 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 154,694 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 75,166 төгрөг буюу нийт 229,860 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М******* *******” ХХК-нийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 229,860 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “М******* *******” ХХК нь хариуцагч Т.Хд холбогдуулан Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 154,694 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 75,166 төгрөг, нийт 229,860 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 229,860 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,547 төгрөгийн тал хувь болох 3,773.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3,773.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Хгоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,773.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4.Хариуцагч Т.Х нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “М******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Хд холбогдох, “Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 154,694 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 75,166 төгрөг, нийт 229,860 (хоёр зуун хорин есөн мянга найман зуун жаран) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,547 (долоон мянга таван зуун дөчин долоон) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3,773.5 (гурван мянга долоон зуун далан гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Хгоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,773.5 (гурван мянга долоон зуун далан гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар ******* шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН