Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2024/00374

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Х******* ******* Ж******* сумын 12 дугаар (*******) багт байрлах, Х******* ******* ******* *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х******* ******* Ж******* сумын 6 дугаар (*******) багийн ******* ******* байрны 1 давхрын 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: "Нийгмийн *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 16,578,000 (арван зургаан сая таван зуун далан найман мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн *******ын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт зааснаар "Нийгмийн *******ын шимтгэл" гэж ******* *******д даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу ******* *******ын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заажээ.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн *******ын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт тусгасан.

Гэтэл харилцагч "Ц" ХХК нь 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* *******ын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй хуримтлагдсан шимтгэл 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 16,578,000 төгрөгийн өр үүсгэж, ******* *******ын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч "Ц" ХХК-ас ******* *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 16,578,000 (арван зургаан сая таван зуун далан найман мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* ******* ******* *******ын газарт төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Х******* ******* ******* *******ын газрын нэхэмжлэлтэй, “Ц” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.

1.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,578,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.Нэхэмжлэлийн шаардлага болох 16,578,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцлоо.

-2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 14,978,000 төгрөгөөр төлж барагдуулна.

3.Хариуцагч “Ц” ХХК нь эхний төлбөр болох 200,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 16,578,000 төгрөгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Х******* ******* ******* *******ын газрын нэхэмжлэлтэй, “Ц” ХХК-д холбогдох "Нийгмийн *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 16,578,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Х.М, хариуцагч “Ц” ХХК-нийн төлөөлөгч Ц.Ц нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,578,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 16,578,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөгөөр, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөгөөр, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөгөөр, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 14,978,000 төгрөгөөр төлж барагдуулж, хариуцагч “Ц” ХХК нь эхний төлбөр болох 200,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 16,578,000 төгрөгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцжээ.

3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 240,840 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч “Ц” ХХК-ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 120,420 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Х******* ******* ******* *******ын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ц” ХХК-д холбогдох "Нийгмийн *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 16,578,000 (арван зургаан сая таван зуун далан найман мянган) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч “Ц” ХХК-нийн төлөөлөгч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,578,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 200,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 200,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 500,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэгдэл 14,978,000 төгрөгийг  2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус тус төлж барагдуулж, хариуцагч “Ц” ХХК нь эхний төлбөр болох 200,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 16,578,000 төгрөгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Х.М нартай эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 240,840 (хоёр зуун дөчин мянга найман зуун дөчин) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 120,420 (нэг зуун хорин мянга дөрвөн зуун хорин) төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                  М.ЭРДЭНЭ-ОЮУН