| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00421/и |
| Дугаар | 153/ШШ2024/00390 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 153/ШШ2024/00390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун д*******лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт г*******гч: Ховд аймгийн Ж******* сумын 11 дүгээр (*******) багийн ******* тоотод оршин суух, Т******* овогт Ц*******ийн Т*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт г*******гч Ц.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн д******* Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт г*******гч Ц.Т******* нь шүүхэд г*******сан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд г*******сан тайлбартаа: Миний бие 1979 онд Ховд аймгийн М******* сумын сургуульд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар 1980-1981 онд Г******* аймгийн Ш******* сумын Хөдөө аж ахуйн ТМС-ийг суралцаж төгсөөд Б аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд ажилласан. Тэгээд аавын маань бие муудаад 1981 оны 11 сард Ховд аймагт ирж амьдарсан. Удалгүй би цэрэгт яваад 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1986 оноос 1990 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн М******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан. Ийнхүү 1990 оны 06 дугаар 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа дулааны станцын ашиглалтын цехийн дулааны шугам, сүлжээний хэсэгт сантехникийн засварчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
2.Хүсэлт г*******гчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ш.Мгийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Т*******ийн дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Ш.М, С.Баасанж*******л нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, Ц.Т*******ийн дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 108 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1131 дугаартай албан бичиг зэргийг шүүхэд г*******ж өгчээ.
3.Шүүхээс гэрч Ш.Мгийн мэдүүлэг, гэрч С.Баасанж*******лын мэдүүлэг, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 269 дугаартай тушаалын хуулбар, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 473 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 840 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 701 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 703 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (Б), ХААТР-15 (А), ХААТР-1 (Б) маягтууд, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг, хот, районоос 1981 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт г*******гч Ц.Т*******ийн шүүхэд г*******сан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт г*******гч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт г*******х эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Ц.Т*******ийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг, хот, районоос 1981 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетад “...хаа ямар ажил хийж байсан” гэх хэсэгт “1981 оноос Б аймаг Баяннуурын ТАА-д тракторчин” гэж дурджээ.
3.2.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 703 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А) маягтад “13.ажилладаг байгууллага Эд хэрэглээний хоршоо” гэж, “14.эрхэлдэг ажил нормчин” гэж, “бүртгэсэн он, сар, өдөр 1991-12-30” гэж дурджээ.
3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Ш.Мгийн шүүхэд гэрчээр өгсөн “...Ц.Т******* Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны цехийн шугам сүлжээний хэсэгт шугам сүлжээний засварчнаар томилогдон ажиллаж эхэлсэн ба тухайн газартаа 2005 он хүртэл ажилласан...” гэж, гэрч С.Баасанж*******лын шүүхэд гэрчээр өгсөн “...Ц.Т******* намайг 1992 онд ажилд ороход Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн түлш дамжуулах цехийн машинистаар ажиллаж байсан. Дараа нь одоо 36 айлын хажууд байгаа уурын зуухын машинистаар ажиллаж байгаад 1995 онд Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр тусдаа болоход Дулааны Бадамлах дөл ХХК-д түлш дамжуулах цехийн машинистаар ажиллаж эхэлсэн...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4.Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 108 дугаартай хугацаат цэргийн алба хаасан лавлагаагаар Ц*******ийн Т******* нь 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан байна.
5.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Ц.Т******* нь 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдаагүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг х*******лзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн г*******сан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт г*******гчийн шүүхэд г*******сан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Ц.Т*******ийг Б аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор, Ховд аймгийн М******* сумын Эд хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа дулааны станцын ашиглалтын цехийн дулааны шугам, сүлжээний хэсэгт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт г*******гчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т******* овогт Ц*******ийн Т*******ийн Б аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор, Ховд аймгийн М******* сумын Эд хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа дулааны станцын ашиглалтын цехийн дулааны шугам, сүлжээний хэсэгт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сантехникийн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт г*******гчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт г*******гч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол г*******х эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН