Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0754/З |
Дугаар | 128/ШШ2023/0786 |
Огноо | 2023-10-26 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2023/0786
2023 10 26 128/ШШ2023/0786
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, А.Б*******, Д.Т*******, Г.Н*******, Э.Д*******, Г.Б******* нарын нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох Ц.Б*******ыг ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: А.Б******* нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь хариуцагч нь гуравдагч этгээдийг томилсон тушаалаа хүчингүй болгосон байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б*******, Д.Т*******, Г.Н*******, Э.Д*******, Г.Б******* нарын нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох Ц.Б*******ыг ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч А.Б*******, Д.Т*******, Г.Н*******, Э.Д*******, Г.Б******* нар бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б*******, Д.Т*******, Г.Н*******, Э.Д*******, Г.Б******* нарын нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох Ц.Б*******ыг ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч А.Б*******, Д.Т*******, Г.Н*******, Э.Д*******, Г.Б******* нар бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА