Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/882

 

Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Мягмардорж,

шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/722 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Сгаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Ут холбогдох эрүүгийн 220800003 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д.У, 

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;

            Шүүгдэгч Д.У нь 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Зүүн 4-1 тоот хашааны гадна өөрийн эзэмшлийн 30-09 УАЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаар Э.Сэзэмшлийн 07-16 УАО улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, бусдад 1.151.450 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 30-09 УАЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаар Э.Э.С мөргөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Юмхан овгийн Дамдинсүрэнгийн Д.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ут оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг 1.300.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 7 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийг арилгахад гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Э.Сгаргасан давж заалдах гомдолдоо: “...Д.У эгч машиндаа суугаад намайг машины хажууд зогсож байтал намайг өөрийнхөө машинаараа миний зүүн талаас хэвлий, гуя хэсэг рүү мөргөхөөр нь би газар унасан чинь Д.У эгч машинтайгаа ухраад яваад өгсөн...” /хх 16, 19/ гэж мэдүүлсэн. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3440 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тархи доргилт, баруун бугалганд цус хуралт, баруун мөр, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Шүүх эмнэлэгт зүүн өвдгөө өвдөөд байгааг хэлэхэд өвдгөө MRI-д харуулаад хариуг нь аваад ир гэсэн. ГССҮТ-ийн яс үе мөчний эмчид зүүн өвдгөө үзүүлэхэд зөөлөн эд эхэндээ мэдэгддэггүй, 2 сарын дараа харуулах юм бол өвдөгний гэмтэл MRI-аар илүү нарийн харагдана гээд явуулсан. Би 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр MRI-д харуулахад зүүн талын өвдөгний яс хугарсан, өвдөгний сэмжин өөх тасарсан, чагтан холбоосон дээр тасарсан өөх наалдсан байна, мэс засал хийнэ гэж эмч хэлсэн. Ингээд би зүүн өвдөгний гэмтэл дээрээ шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй болно. Шүүх хурал дээр эдгээр нөхцөл байдлаа мэдүүлсэн болно. Би нэмж зүүн хөлөн дээрээ гэмтлийн зэрэг шүүх эмнэлгээр тогтоолгох хүсэлтэй байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.У нь өөрийн үйлдсэн гэм бурууг ойлгож, зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Э.С“би төлбөрөө бүрэн авсан, цаашид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн баримт хэрэгт авагдсан. Мөн хохирогч хэргийн материал болон шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Энэ талаар гомдол, санал гаргаж байгаагүй. Бидний зүгээс хохирогч цаашид эмчилгээ хийлгэх нөхцөл байдал үүсвэл төлбөрийг төлж, хохирлыг барагдуулах байр суурьтай байна. Анхан шатны шүүх хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн.” гэв.

Шүүгдэгч Д.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэмж хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Э.Сгаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Д.У нь 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дугаар хороо, Зү 4-1 тоот хашааны гадна өөрийн эзэмшлийн 30-09 УАЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаар Э.Сэзэмшлийн 07-16 УАО улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, бусдад 1.151.450 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.С“...хашааны гадна түс гэх чимээ гарахаар нь би юу болов гээд гараад хартал хашааны гадна байсан 07-16 УАО улсын дугаартай хар өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг манай бэр эгч Д.У өөрийнхөө 30-09 УАЕ улсын дугаартай улаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээр мөргөчихсөн миний машины ард нь наалдсан байсан ба би гүйж гараад “та яаж байгаа юм бэ” гэсэн чинь Д.У эгч машинтайгаа ухарч байгаад дахин 3 удаа миний машины ар хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд “та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь Д.У машинтайгаа яваад өгсөн, хаашаа явсан талаар мэдэхгүй байна.” /хх 16, 19/,

гэрч Ж.Ан “...манай охин Э.Сгэрээс гараад явсан. Тэгсэн удалгүй манай охин Э.Сорилохоор нь би гайхаад гэрээс гараад хартал Э.Смашиныхаа хажууд уйлаад байж байсан. ...яваад очтол нь манай бэр Д.У өөрийнхөө улаан машинаараа манай охин Сүх-Эрдэнийн хар өнгийн машины араас нь мөргөчихсөн байсан. Тэгсэн манай бэр Д.У машиндаа суугаад манай охин Сүх-Эрдэнийн араас нь мөргөчихөөд яваад өгсөн.” /хх 24/,

яллагдагчаар Д.Уийн “...хадам ээжийн гэрт ирсэн чинь хадам ээжийн гэрийнх нь хашааны гадаа манай нөхрийн дүү болох Сүх-Эрдэнийн 07-16 УАО улсын дугаартай хар өнгийн риус-30 загварын машин зогсож байхаар нь би тухайн үедээ согтуу бас Э.Сөмнө нь миний хүүхдүүдийг гэрээсээ хөөж туугаад байдаг болохоор миний уур, дургүй хүрээд байсан болохоор Сүх-Эрдэнийн машины араас би машинтайгаа очоод мөргөчихсөн. Тэгсэн чинь Э.Сгэрээсээ гарч ирээд “та одоо яаж байгаа юм бэ” гээд орилоод байхаар нь би дахиад Сүх-Эрдэнийн машины араас 2-3 удаа мөргөсөн ба Э.Схэл амаар доромжлоод байхаар нь би машинаасаа буугаад чи юу гээд байгаа юм бэ гээд машиндаа сууж байгаад Э.Смашиныхаа хажууд зогсохоор нь би Сүх-Эрдэнийн араас нь машинаараа мөргөчихөөд гэр рүүгээ яваад өгсөн...” /хх 101-102/ гэх  мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...07-16 УАО улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн хойд гупер зүүн хойд хэсэгт хагарч хонхойсон, зүүн хэсгээрээ салсан байдалтай байв. 30-09 УАЕ улсын дугаартай улаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хүрээ, урд гуперийн урд хэсэг хагарч хонхойсон, зүүн урд гупер хойд хэсгээрээ салсан, гуперийн зүүн хэсэгт хагарсан байв...” гэжээ. /хх 3/,

“Мастер үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8195 дугаартай “...хохирогч Э.Стээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 1.151.450 төгрөгөөр тогтоосон ба хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.” гэх дүгнэлт /хх 36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Уийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин прокуророос шүүгдэгч Д.Уийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 4-1 тоот хашааны гадна өөрийн эзэмшлийн 30-09 УАЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаар Э.Э.С мөргөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, прокуророос Д.У нь 30-09 УАЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаар Э.Э.С мөргөж биед нь санаатай хохирол учруулсан гэх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Иймд шийтгэх тогтоолоос “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх үйлдлийн тогтоох хэсгийн заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дээрхи хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Э.С“...Би 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр MRI-д харуулахад зүүн талын өвдөгний яс хугарсан, өвдөгний сэмжин өөх тасарсан, чагтан холбоосон дээр тасарсан өөх наалдсан байна, мэс засал хийнэ гэж эмч хэлсэн. Ингээд би зүүн өвдөгний гэмтэл дээрээ шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй болно. Би нэмж зүүн хөлөн дээрээ гэмтлийн зэрэг шүүх эмнэлгээр тогтоолгох хүсэлтэй байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.     

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх холбогдох заалтыг хүчингүй болгож, бусдыг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Э.Сгаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/722 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дах хэсэгт тус тус зааснаар прокуророос шүүгдэгч Д.Уийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтад “Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх үйлдлийн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Э.Сгаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тухайлбал, Д.У нь Э.Э.С машинаар дайрсан, гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгслийг нарийчлан тогтоох шаардлагатай.