Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2024/00278

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: У хот, С******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******, 1 тоотод байрлах, Л******* ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Ж******* сум, 3-р баг, ******* ******* тоотод оршин суух, С*******ын Бд холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 11,856,000 (арван нэгэн сая найман зуун тавин зургаан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лэтс ******* ХХК-ийн зүгээс С.Бтай Уаас , гаас У хот уруу аялах 8 өдрийн 12,380,000 төгрөгийн үнэтэй аялал зохион байгуулж урьдчилгаа 10 хувийг авч үлдэгдэл хөлсийг 6 сарын хугацаанд төлөхөөр буюу сарын 1,650,000 төгрөг, сүүлийн сард 1,654,000 төгрөг байхаар тохиролцож 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тоот Аялал жуулчлалын гэрээ байгуулсан.

Хариуцагчийн хувьд үлдэгдэл 9,904,000 төгрөгөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөгийн төлөлт хийж 7,904,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байгаа болно.

С.Б нь Аялал жуулчлалын гэрээ-ний дагуу үлдэгдэл 7,904,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 10 дугаар зүйлнйн 10.1-д "Аялагч гэрээнд заасан хөлсийг энэхүү гэрээний 2-р хэсэгт заасны дагуу төлөөгуй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгуй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Компанид төлнө гэж заасны дагуу алдангийг тооцож үзвэл 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш үлдэгдэл 7,904,000 төгрөгийн хоногийн алданги 39,520 төгрөг ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 258 хоног*39,520 төгрөг = 10,196,160 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгнйн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 3,952,000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд хариуцагчаас гэрээний дагуу аяллын хөлсний үлдэгдэл 7,904,000 төгрөг, алданги 3,952,000 төгрөг, нийт 11,856,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Лэтс ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй, С.Бд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,976,000 төгрөгийг гаргуулахаас татгалзлаа.

2.Хариуцагч С.Б нь үлдэх шаардлага болох 9,880,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна.

3.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцож, эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 1.Нэхэмжлэгч “Л******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бд холбогдох, Гэрээний үүрэгт нийт 11,856,000 (арван нэгэн сая найман зуун тавин зургаан мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч С.Б нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,976,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч С.Б нь үлдэх шаардлага болох 9,880,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.

3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,646 төгрөгөөс тал хувь болох 102,323 төгрөгийг улсын орлогоос, 102,323 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “Л******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бд холбогдох, “Гэрээний үүрэгт нийт 11,856,000 (арван нэгэн сая найман зуун тавин зургаан мянга) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,976,000 (нэг сая есөн зуун далан зургаан) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч С.Б нь үлдэх шаардлага болох 9,880,000 (есөн сая найман зуун наян мянган) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,646 (хоёр зуун дөрвөн мянга зургаан зуун дөчин зургаан) төгрөгөөс тал хувь болох 102,323 (нэг зуун хоёр мянга гурван зуун хорин гурван) төгрөгийг улсын орлогоос, 102,323 (нэг зуун хоёр мянга гурван зуун хорин гурван) төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН