| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/00203/И |
| Дугаар | 141/ШШ2024/00193 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 141/ШШ2024/00193
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягтай Х овогт Б.Б холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 2,721,459.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б овогтой Б нь "Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар“ ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БЗГ22-3098 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,599,122.32 үндсэн хүү 1,040,962.89 нэмэгдүүлсэн хүү 72,074.19 нотариатын зардал 9300 нийт 2,721,459 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б овогтой Б нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 691 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Б овогтой Б зээлийн гэрээний үүрэг болох 2,721,459.40 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Б.Б нь тус С гар утасны лизинг болох зээл авсан нь үнэн. Одоо уг зээлийн үлдэгдэл 2,721,459.40 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С нь хариуцагч Б.Б холбогдуулан 2,721,459.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие Б.Б нь тус Супер лизинг ХХК-иас гар утасны лизинг болох зээл авсан нь үнэн. Одоо уг зээлийн үлдэгдэл 2,721,459.40 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,500 төгрөгийн тал хувь болох 29,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 29,250 төгрөг, хариуцагч Б.Б 29,250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С нь хариуцагч Б.Б холбогдуулан 2,721,459.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,500 төгрөгийн тал хувь болох 29,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 29,250 төгрөг, хариуцагч Б.Б 29,250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ