| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00406/и |
| Дугаар | 153/ШШ2024/00370 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2024/00370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн М******* сумын Б******* багт оршин суух, Т******* овогт М*******ийн Н*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иймд М.Н******* намайг Ховд аймгийн М******* сумын Оч нэгдлийн Б******* бригадад 1988 оны 07 дугаар сараас 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 560 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1989-1991 оны 70 дугаар дансны хуулбарууд, М.Н*******ын 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн М.Нас*******аргал, Ц.Б******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, М.Н*******ын ******* дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Н*******ын ******* дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Н*******, Б.М нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрөл садангийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс гэрч М.Нын мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлаа тогтоолгосон тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Ц.Юын мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлаа тогтоолгосон Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 05-ны 457 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн М******* сумын Оч нэгдлийн 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн М******* сумын Оч нэгдлийн 1991 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн М******* сумын Б******* бригадын 1988-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 665 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 670 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А), хаягийн хуудас №7, ХААТР-21 (А), ХААТР-15 (А) маягтууд зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч М.Н*******ын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар М.Н*******ын ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1.1989 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М.Н*******од нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн “№” хэсэгт “1” гэж, “Ажилд орсон гарсан он” хэсэгт “1988” гэж, “сар” хэсэгт “6” гэж, “өдөр” хэсэг “15” гэж, “Ажилд томилогдсон, ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээ” хэсэгт “Б******* хэсэгт малчнаар томилов” гэж, “Тогтоол, тушаалын он сар өдөр дугаар” хэсэгт “нэгдлийн даргын 1988.6.15-ны 13-р тушаал” гэж тус тус бичигджээ.
3.2.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн М******* сумын Оч нэгдлийн 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай Ажилд томилох тухай тушаалын ТУШААХ нь хэсгийн 1.Ерөнхий боловсролын сургуулийн 8, 10-р анги төгсөж ХАА-д хуваарилагдсан ...М.Н*******...нарыг Б******* хэсэгт малчнаар...” гэж,
Ховд аймгийн М******* сумын Б******* бригадын 1988-1991 онуудын 70 дугаар дансанд “Борноосон, М******* Н*******” гэж тус тус бичигджээ. Борноосон гэдэг нь түүний төрсөн эх болох нь хэрэгт авагдсан төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байна.
3.3Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 670 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А) маягтын 1.Бүртгэсэн он, сар, өдөр хэсэгт “1992.12.10” гэж, 13.ажилладаг байгууллага хэсэгт “Мөнх-Оргил компани” гэж, 14.эрхэлдэг ажил хэсэгт “малчин” гэж тус тус бичигджээ.
3.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Ж.Нын шүүхэд гэрчээр өгсөн “...М.Н******* Манхан сумын 10 жилийг 1988 онд төгсөөд эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн М******* сумын Оч нэгдлийн Б******* бригадад малчнаар ажиллаж эхэлсэн ба 1991 он хүртэл малчнаар ажилласан. М.Н******* ... эхийнхээ хамт мал малладаг байсан” гэх, гэрч Ц.Юын шүүхэд гэрчээр өгсөн “...М.Н******* эцэг, эхийн хамт амьдардаг байсан ба олон охинтой айлын хүүхэд. 1988 онд аравдугаар ангиа төгсөөд эх Борноосон гэдэг хүний хамт мал маллаж эхэлсэн ба 1991 оныг дуустал мал малласан. М.Н******* эхийнхээ хамт мал малладаг байсан. Хоёр эгч нь тусдаа гараад явчихсан учраас том охин нь гээд хамт мал малладаг байсан...” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд дээрх баримтуудаар М.Н*******ыг Ховд аймгийн М******* сумын Оч нэгдлийн Б******* бригадад 1988 оны 07 дугаар сараас 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4.М.Н******* нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оны 01 дүгээр сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдсан байна.
5.Хавтаст хэрэгт авагдсан М.Н*******ын ******* дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Н*******ын ******* дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Н*******, Б.М нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААТР-1 (А), хаягийн хуудас №7, ХААТР-21 (А) маягтууд зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул, иргэн М.Нас*******аргал, Ц.Б******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн М.Н*******ыг Ховд аймгийн М******* сумын Оч нэгдлийн Б******* бригадад 1988 оны 07 дугаар сараас 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т******* овогт М*******ийн Н*******ыг Ховд аймгийн М******* сумын Оч нэгдлийн Б******* бригадад 1988 оны 07 дугаар сараас 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН