| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00403/и |
| Дугаар | 153/ШШ2024/00365 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2024/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ж******* сумын *******, 3 дугаар багийн ******* тоотод оршин суух, Ц******* ******* овогт Ч*******ын Д*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт Ч*******ын 7 дахь хүү болон төрсөн. Ховд аймгийн Мянгад суманд 1980 онд 8 дугаар ангиа төгссөн. Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн ТМС-ийг 1982 онд төгссөн. Би 1982 оны 06 сарын 28-ны өдрөөс 1983 оны 06 сарын 22-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сангийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан. 1983-1986 онд цэргийн алба хаасан. Ховд аймгийн Буянт сумын ТАА-д 1986 онд Эрдэнэбүрэний ТАА-д 1987-1989 онд, Ховд аймгийн Материал техник хангамжийн удирдах газарт 1989-1994 онд тус тус ажилласан. Иймд намайг Буянт сумын ТАА-д, Эрдэнэбүрэн сумын ТАА-д, Материал техник хангамжийн удирдах газарт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 424 дугаартай албан бичгээр ирүүлсэн Буянтын тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 08 сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай 117 дугаар тушаалын хуулбар, Буянтын тэжээлийн аж ахуйн даргын
1987 оны 04 сарын 10-ны өдрийн 45 дугаартай Ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар, Буянтын тэжээлийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 04 сарын 29-ны өдрийн 51а дугаар Ажилчид шилжүүлэх тухай тушаалын хуулбар, Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 09 сарын 23-ны өдрийн 36 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 07 сарын 27-ны өдрийн 80 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 05 сарын 06-ны өдрийн 49 дүгээр Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 08 сарын 22-ны өдрийн 57 дугаар Түр ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 01 сарын 26-ны өдрийн 05 дугаар Ажлаас чөлөөлөх, түр ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 12 сарын 29-ны өдрийн 76 дугаар Түр ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 03 сарын 31-ны өдрийн 12 дугаар 1989 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээр шагнал олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 04 сарын 11-ны өдрийн 13 дугаар Баримт нягтлан шалгах комисс байгуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 сарын 06-ны өдрийн 47 дугаар Гадаад худалдаа, үйлдвэр техникийн бараа хангамжийн газрыг хувьчлах тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1984 оны 08 сарын 22-ны өдрийн 57 дугаар Түр ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 01 сарын 26-ны өдрийн 05 дугаар Ажлаас чөлөөлж түр ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн Х ХХК-ийн захирлын 2000 оны 11 сарын 10-ны өдрийн 03 дугаар тушаал, Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Ч.Д*******гийн , дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1994 оны 07 сарын 23-ны өдрийн баярын бичиг, 1988 оны 07 сарын 08-ны өдрийн баярын бичиг, 1994 оны 07 сарын 22-ны өдрийн баярын бичиг, 1987 оны 12 сарын 31-ны өдрийн баярын бичиг, иргэн Ж.С, Д.У, Д.У, А.Ц, А.С нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зургууд, тракторч-машинчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс гэрч Д.У мэдүүлэг, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Х.А, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч А.Цийн мэдүүлэг, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 05-ны 460 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг, хот, районоос 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 80 дугаар сарын 06-ны өдрийн 719 дугаартай албан бичгээр ирүүлсэн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 12 сарын 02-ны өдрийн 51 дугаар Ээлжийн амралтын тухай тушаалын хуулбар, Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 05 сарын 06-ны өдрийн 49 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 07 сарын 27-ны өдрийн 80 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 08 сарын 22-ны өдрийн 57 дугаар Түр ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 12 сарын 29-ны өдрийн 76 дугаар Түр ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 01 сарын 26-ны өдрийн 05 дугаар Ажлаас чөлөөлөх, түр ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 03 сарын 31-ны өдрийн 12 дугаар 1989 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээр шагнал олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 667 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 666 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 669 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А), ХААТР-15 (А), хаягийн хуудас №7, ХААТР-21 (А) маягтууд зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Ч.Д*******гийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Ч.Д*******гийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1.Буянтын тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 08 сарын 16-ны өдрийн 117 дугаар Ажилд томилох тухай тушаалын “ТУШААХ нь хэсгийн 1...Ч.Д*******г...1986-7-15-наас эхлэн ногоочноор томилсугай...” гэж,
Буянтын тэжээлийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 04 сарын 29-ны өдрийн 51а дугаар Ажилчид шилжүүлэх тухай тушаалын “ТУШААХ нь хэсгийн 1.Эрдэнэбүрэнгийн тэжээлийн аж ахуйд шилжүүлсэн ...1987 оны 4-р сарын 30-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй...., тушаалын хавсралтын 105.Ч.Д******* ногоочин...” гэж,
Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 10 дугаар хуудасны Ажлын тухай мэдээ хэсгийн Хугацаа “он” хэсэгт “1986” гэж, “сар” хэсэгт “7” гэж, “өдөр” хэсэгт “15” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Эрдэнэбүрэнгийн услалтын системд ногоочноор томилон ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Буянтын ТАА-н даргын 1986 оны 8-р сарын 16-ны өдрийн 117 тоот тушаалаар” гэж,
Хугацаа “он” хэсэгт “1987” гэж, “сар” хэсэгт “4” гэж, “өдөр” хэсэгт “30” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 129-р тогтоолыг үндэслэн Эрдэнэбүрэнгийн ТАА-д шилжүүлэв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Буянтын ТАА-н даргын 1987 оны 4-р сарын 29-ны өдрийн 51а тоот тушаалаар” гэж,
3.2.Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 09 сарын 23-ны өдрийн 36 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын “ТУШААХ нь хэсгийн ...Ч******* овогтой Д******* нарт ...1987 оны 10-р сарын 1-нээс эхлэн ажлын 18 хоногоор олгосугай...” гэж,
Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 12 дугаар хуудасны Ажлын тухай мэдээ хэсгийн Хугацаа “он” хэсэгт “1987” гэж, “сар” хэсэгт “05” гэж, “өдөр” хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Эрдэнэбүрэнгийн ТАА-д операторчноор авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Эрдэнэбүрэн ТАА-н даргын 1987 оны 05-р сарын 01 тоот тушаалаар” гэж,
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 669 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын 14.ажилладаг байгууллага хэсэгт “Эрдэнэбүрэн Тэжээлийн аж ахуй” гэж, ажилд орсон он хэсэгт “1986” гэж, эрхэлдэг ажил “насос станцын машинист” гэж,
3.3.Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 05 сарын 06-ны өдрийн 49 дүгээр Ажилд томилох тухай тушаалын “I.Ажилд шинээр орж байгаа болон өөр ажилд шилжиж ажиллах хүмүүсийг I-р хавсралтанд дурдсанаар баталсугай...тушаалын хавсралтын 26.Ч.Д******* ...мотрчин 1988.4.1” гэж,
Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 07 сарын 27-ны өдрийн 80 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын “ТУШААХ нь хэсгийн НЭГ.н.Д*******гийн ар гэр орчны гачигдлыг харгалзан үзэж моторчны үүрэгт ажлаас ...1988 оны 7-р сарын 20-ноос эхлэн тус тус чөлөөлсүгэй...” гэж,
Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 10 дугаар хуудасны Ажлын тухай мэдээ хэсгийн Хугацаа “он” хэсэгт “1988” гэж, “сар” хэсэгт “7” гэж, “өдөр” хэсэгт “27” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Н.Д*******гийн ар гэр гачигдлаар Ховд хотын хороонд шилжүүлэв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Эрдэнэбүрэнгийн ТАА даргын 1988 оны 07 сарын 27 өдрийн 80 тоот тушаалаар” гэж,
1988 оны 07 дугаар сарын 08-ны өдөр н.Д*******д Эрдэнэбүрэнгийн тэжээлийн аж ахуйн захиргаанаас олгосон баярын бичиг,
1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр н.Д*******д Эрдэнэбүрэнгийн тэжээлийн аж ахуйн захиргаанаас олгосон баярын бичиг,
3.4.Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 01 сарын 26-ны өдрийн 05 дугаар Ажлаас чөлөөлөх, түр ажилд томилох тухай тушаалын “Уурын зуухны машинистаар түр хугацаагаар ажиллаж байсан зарим хүмүүсийн ажлаас чөлөөлөхийг хүссэн өргөдлийг үндэслэн ТУШААХ нь хэсгийн ...2...Ч******* овогтой Д*******г 1-р сарын 20-ноос ...томилсугай...” гэж,
Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 14 дүгээр хуудасны Ажлын тухай мэдээ хэсгийн Хугацаа “он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “01” гэж, “өдөр” хэсэгт “26” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Машинистаар түр авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Материал техник хангамжийн газрын даргын 1989 оны 01 дугаар сарын 26-ны 05 тоот тушаалаар” гэж,
3.5.Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 08 сарын 22-ны өдрийн 57 дугаар Түр ажилд томилох тухай тушаалын “ТУШААХ нь хэсгийн ...Ч овогтой Д*******г 8-р сарын 15-наас эхлэн тракторын жолоочоор түр ажиллуулсугай...” гэж,
Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 14 дүгээр хуудасны Ажлын тухай мэдээ хэсгийн Хугацаа “он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “08” гэж, “өдөр” хэсэгт “22” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Тракторын жолоочоор дэвшүүлэн ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Материал техник хангамжийн газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 22-ны 57 тоот тушаалаар” гэж,
3.6.Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 14 дүгээр хуудасны Ажлын тухай мэдээ хэсгийн Хугацаа “он” хэсэгт “1982” гэж, “сар” хэсэгт “06 гэж, “өдөр” хэсэгт “28” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “ХАА яамны хуваарийг үндэслэж Сэлэнгэ аймгийн Орхон туул САА-д трактор-комбайнчнаар томилон ажилуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Орхон уул САА-н даргын 1982 оны 06р сарын 28-ны өдрийн 128-р тушаал” гэж тус тус бичигджээ.
3.7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч А.Цийн шүүхэд гэрчээр өгсөн “...Ч.Д******* хэдэн онд анх ажилд орсоныг мэдэхгүй байна. Ховд аймгийн Материал, техник, хангамжийн удирдах газарт тракторын жолоочоор ажиллаж байсан. Байгууллагын нэршил өөрчлөгдөх үед ч мөн тракторын жолоочоор ажиллаж байсан...” гэх, гэрч Д.Уын “...Ч.Д******* 1986 оны 10 дугаар сард Буянтын Тэжээлийн аж ахуйд уурын зуухны гачгаараар томилогдсон. Тухайн газартаа 1987 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. Зунд нь тугалчин, ачигчаар гээд ажилладаг байсан. Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуй 1987 онд байгуулагдаад тийшээ шилжсэн...” гэх, гэрч Х.Аын “...Ч.Д******* 1987 оноос 1989 он хүртэл Эрдэнэбүрэнгийн Тэжээлийн аж ахуйд ногоочин, операторчин гэх ажлуудыг хийж байсан. Операторчин гэдэг нь ногоо усалдаг хүнийг хэлдэг байсан...” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
4.Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар Ч*******ын Д******* нь 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан байна.
5.Ч.Д******* нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдаагүй байна.
6.Хавтаст хэрэгт авагдсан Х ХХК-ийн захирлын 2000 оны 11 сарын 10-ны өдрийн 03 дугаар тушаал, Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Д*******гийн , дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Д*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1994 оны 07 сарын 23-ны өдрийн баярын бичиг, 1994 оны 07 сарын 22-ны өдрийн баярын бичиг, 1987 оны 12 сарын 31-ны өдрийн баярын бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг, хот, районоос 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 669 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А), хаягийн хуудас №7, ХААТР-21 (А) маягтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, иргэн Ж.С, Д.У, Д.У, А.Ц, А.С нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зургууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Ч.Д*******г Сэлэнгэ аймгийн Орхонтуул сангийн аж ахуйд 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор, Эрдэнэбүрэнгийн Тэжээлийн аж ахуйд 1987 оны 04 дугаар сарын 29-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл операторчноор, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл моторчноор, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл машинистаар, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газарт тракторчин, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Худалдаа хангамжийн удирдах газарт тракторын жолоочоор, 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Үйлдвэр техник бараа хангамжийн газарт тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц******* ******* овогт Ч*******ын Д*******г Сэлэнгэ аймгийн Орхонтуул сангийн аж ахуйд 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор, Эрдэнэбүрэнгийн Тэжээлийн аж ахуйд 1987 оны 04 дугаар сарын 29-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл операторчноор, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл моторчноор, Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл машинистаар, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Материал-техникийн хангамжийн удирдах газарт тракторчин, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Худалдаа хангамжийн удирдах газарт тракторын жолоочоор, 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Үйлдвэр техник бараа хангамжийн газарт тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН