Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2024/00367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ж******* сумын 7 дугаар (*******) багийн ******* байрны ******* тоотод оршин суух, Б******* овогт М*******ын Л*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.Л******* миний бие ******* оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Дархан хотын политехникт элсэн орж, 1986 онд төгссөн. 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Төв аймгийн ХААУГ-ын томилолтоор Октябрын сангийн аж ахуйд цахилгаан техникчээр ажиллаад 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эрүүл мэндийн байдлаас чөлөөлөгдсөн. 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс засварын цехэд 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар ажилласан. Энэ хугацааны баримтууд архивын тасгаас олдохгүй байгаа учраас тухайн үеийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа: 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйд цахилгаан техникчээр, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн засварын газарт манаачаар, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл СОТ-3-ын СМУМСС-ийн Ховд хот дахь хэсэгт цахилгаанчнааар, 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл СОТ-3-ын Монгол ажилчдын захиргааны харуулын албанд харуулаар, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Зөвлөлтийн геологийн экспедицийн Ховдын баазад цахилгаанчнаар, 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймаг дахь агаарын тээврийн газарт гэрэл суултын техникчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодруулжээ.

3.Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн архивын тасгаас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 332 дугаартай албан бичгээр ирүүлсэн Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1986 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаар Цалингийн зөрүү олгох тухай тушаалын хуулбар, М.Л*******ын ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь агаарын тээврийн газрын даргын 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1024 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 140 дугаартай албан бичиг, иргэн У.Я, Д.Н, Б.Н, М.Ц нарын нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

4.Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 679 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (Б), МАЯГТ №1, ХААТР-15 (А), ХААТР-21 (Б) маягтууд, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны 465 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, гэрч Д.Нийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч М.Лимаабатарын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар М.Лимаабатарын ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1986 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар Ажилд томилох тухай тушаалын “...ТУШААХ нь:...М.Л*******ыг 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн САА-н цахилгаан техникээр тус тус томилон ажиллуулсугай...” гэж,

Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын “ТУШААХ нь:...2...М.Л*******ыг 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэж,

3.2.М.Л*******ын ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4 дүгээр хуудасны Ажлын тухай мэдээ хэсгийн Тэмдэглэлийн № хэсэгт “01” гэж, Хугацаа “он” хэсэгт “1986” гэж, “сар” хэсэгт “04” гэж, “өдөр” хэсэгт “15” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Төв аймгийн ХААУГ-н томилолтоор ирсэн тул цахилгаан техникчээр томилов” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Октябрийн даргын 198... 04 сарын 70 тоот тушаал” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “02” гэж, Хугацаа “он” хэсэгт “1986” гэж, “сар” хэсэгт “10” гэж, “өдөр” хэсэгт “16” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Төв аймгийн эмнэлэг хөдөлмөрийн комиссын 1986 оны 10 сар 07-ны 165502 тоот актаар 3-р группт орсон тул цахилгаан техникчээс чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Октябрийн даргын 198... 10 сарын 176 тоот тушаалаар” гэж,

8 дугаар хуудасны Хугацаа “он” хэсэгт “1988” гэж, “сар” хэсэгт “10” гэж, “өдөр” хэсэгт “28” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “СОТ-3 үш СМУМСС-ийн Ховд хот дахь хэсэгт цахилгаанчнаар авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Монгол Ажилчдын захиргааны 1988 оны 11-р сарын 03 өдрийн 687 тоот тушаалаар” гэж,

Хугацаа “он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “04” гэж, “өдөр” хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Биеийн эрүүл мэндийн байдлаас болж үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Монгол Ажилчдын захиргааны 1989 оны 4-р сарын 10 өдрийн 159 тоот тушаалаар” гэж,

10 дугаар хуудасны Хугацаа “он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “04” гэж, “өдөр” хэсэгт “13” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “СОТ-3-ын МАЗ-ны харуул албанд харуулаар авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Монгол Ажилчдын захиргааны 1989 оны 6-р сарын 06-ны өдрийн 467 тоот тушаалаар” гэж,

Хугацаа “он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “11” гэж, “өдөр” хэсэгт “09” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Монгол Ажилчдын захиргааны 1990 оны 03-р сарын 31 өдрийн 362 тоот тушаалаар” гэж,

12 дугаар хуудасны Хугацаа “он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “11” гэж, “өдөр” хэсэгт “09” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Зөвлөлтийн геологийн экспедецийн Ховдын баазад цахилгаанчнаар томилов” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “ЗГ-ийн МАЗ-ны салбарын даргын 1989-10-20ны өдрийн 77 тоот тушаал” гэж,

Хугацаа “он” хэсэгт “1991” гэж, “сар” хэсэгт “02” гэж, “өдөр” хэсэгт “18” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Зөвлөлтийн геологийн экспедец татан буугдсан тул ажлаас чөлөөлж орон нутгийн хөдөлмөрийн...” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “ЗГ-ийн МАЗ-ны салбарын даргын 1991-02-20-ны 03 тоот тушаал” гэж,

14 дүгээр хуудасны Хугацаа “он” хэсэгт “1994” гэж, “сар” хэсэгт “08” гэж, “өдөр” хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “агаарын тээврийн газар гэрэл суултын техникчээр авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1994 оны 8-р сарын 01-ны өдрийн 15 тоот тушаалаар” гэж тус тус бичигджээ.

3.3.Ховд аймаг дахь агаарын тээврийн газрын даргын 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалын “ТУШААХ нь 1.М******* овогтой Л*******ыг 1994 оны 8-р сарын 1-ны өдрөөс эхлэн гэрэл суултын техникчээр авч ажиллуулав...” гэж бичигджээ.

3.4.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 679 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А) маягтад ажилладаг байгууллага “геологи” гэж, эрхэлдэг ажил “цахилгаанчин” гэж бичигдсэн байна.

3.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Д.Нийн шүүхэд гэрчээр өгсөн “...М.Л******* ажилд хэзээ орсныг мэдэхгүй байна. Надтай ойролцоо онд ажилд орсон байх. Зөвлөлтийн геологид цахилгаанчаар ажилладаг байсан. Зөвлөлтийн геологи татан буугдсаны дараа мэргэжлээрээ Нисэхэд ажилд орсон...” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

4.М.Л******* нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдаагүй байна.

5.Хавтаст хэрэгт авагдсан ХААТР-1 (Б), МАЯГТ №1, ХААТР-21 (Б) маягтууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, иргэн У.Я, Д.Н, Б.Н, М.Ц нарын нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн М.Лимаабатарын 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйд цахилгаан техникчээр, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл СОТ-3-ын СМУМСС-ийн Ховд хот дахь хэсэгт цахилгаанчнааар, 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл СОТ-3-ын Монгол ажилчдын захиргааны харуулын албанд харуулаар, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Зөвлөлтийн геологийн экспедицийн Ховдын баазад цахилгаанчнаар, 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймаг дахь агаарын тээврийн газарт гэрэл суултын техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтож, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн засварын газарт манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт М*******ын Л*******ын 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйд цахилгаан техникчээр, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл СОТ-3-ын СМУМСС-ийн Ховд хот дахь хэсэгт цахилгаанчнааар, 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл СОТ-3-ын Монгол ажилчдын захиргааны харуулын албанд харуулаар, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Зөвлөлтийн геологийн экспедицийн Ховдын баазад цахилгаанчнаар, 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймаг дахь агаарын тээврийн газарт гэрэл суултын техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтож, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн засварын газарт манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН