Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2024/00347

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* давхар ******* тоот хаягт байрлах, “Г******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ж******* сумын 5 дугаар () багийн тоотод оршин суух, Нн Уд холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт 334,204 (гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөрөв) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Г******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.У нь "Г******* *******"-ийн цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022 оны 03 сарын 31-ний өдөр дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай.

Зээлдэгч Б.У нь 2022 оны 03 сарын 31-ний өдөр 100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Б.Угийн цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 196,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,584 төгрөг, нийт 334,204 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.

Г******* ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Н.Угаас цахим зээлийн гэрээний үүрэгт 334,204 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2.Нэхэмжлэгч “Г******* *******” ХХК-нийн төлөөлөгч Б.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Н овогтой У // нь тус компаниас нэхэмжилсэн 334,204 төгрөгийг 2024 оны 07 сарын 24, 25-ны өдрүүдэд бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Г******* *******” ХХК нь хариуцагч Н.Уд холбогдуулан "Зээлийн гэрээний үүрэгт 334,204 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Н.У нь 334,204 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

3.Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г******* *******” ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,677 төгрөгийн тал хувь болох 5,338.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,338.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч “Г******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Уд холбогдох "Зээлийн гэрээний үүрэгт 334,204 (гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөрөв) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,677 (арван мянга зургаан зуун далан долоо) төгрөгийн тал хувь болох 5,338.5 (таван мянга гурван зуун гучин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,338.5 (таван мянга гурван зуун гучин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН