| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00458/и |
| Дугаар | 153/ШШ2024/00381 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 153/ШШ2024/00381
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: Б******* ******* ******* сум 5 дугаар (*******) багийн ******* ******* ******* дугаар байранд байрлах, Б******* ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд ******* сумын 3 дугаар () багийн ******* тоотод оршин суух, У овогт Нгийн Ут холбогдох
"Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,184,300 (нэг сая нэг зуун наян дөрвөн мянга гурван зуун) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* ******* *******ын нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "...эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн оролцож өгнө үү" гэх хүсэлтийг тус ******* *******ын т ирүүлсэн.
Хүсэлтийг хүлээн авч танилцахад Н.У нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Б******* ******* сумын 2 дугаар /Баянбулаг/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Выг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлджээ.
Дээрх хэргийг Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд дугаартай шийтгэх тогтоолоор Н.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Харин уг хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Л.Вт Ховд ******* бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс амбулаторийн үзлэг болон мэс засал хийх зэргээр 1,184,300 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, улмаар тухайн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авсан нь зардлын жагсаалтаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдийн үйлдлээс шалтгаалан Эрүүл мэндийн даатгалын санд дээр дурдсан үнийн дүн бүхий хохирол учирсан гэж үзэхээр байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад" нөхөн төлүүлнэ,
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй",
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно",
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардах, ******* нь төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллагад хамаарч бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад "Эрүүл мэндийн даатгал" гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг; 3.1.6 дахь заалтад "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг; ойлгохоор тус тус зааснаас үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн шимтгэлээс бүрдэх ба дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.
Иймд төрийн байгууллагын хүсэлтээр Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, нөхөн төлүүлэхээр *******ын нэхэмжлэл гаргаж байна. Н.Уын гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,184,300 төгрөгийг түүнээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б******* ******* *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие нэхэмжилсэн 1,184,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* ******* *******ын нь хариуцагч Н.Ут холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,184,300 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,184,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 32,973 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Н.Уаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,486.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
4.Хариуцагч Н.У нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б******* ******* *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ут холбогдох, "Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,184,300 (нэг сая нэг зуун наян дөрвөн мянга гурван зуун) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 32,973 (гучин хоёр мянга есөн зуун далан гурван) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 16,486.5 (арван зургаан мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН