| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00310/и |
| Дугаар | 153/ШШ2024/00327 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2024/00327
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би
Нэхэмжлэгч: ******* ******* ******* сумын 5 дугаар (*******) багийн ******* ******* байрлах, ******* ******* *******, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* сум 8 дугаар () багийн тоотод оршин суух, Ц овогт Аын От холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 2,620,000 (хоёр сая зургаан зуун хорин мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А овогтой О нь 2019 онд ******* эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, төсөл нь шалгарч 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээгээр 3 жилийн хугацаатай 3,000,000 төгрөгийн санхүүжилт авсан боловч гэрээний дагуу 2.620.000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч А.От холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2,620,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хариуцагч А.О нь 2,620,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сараас эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр төлж барагдуулах буюу
-2024 оны 08 дугаар сард 150,000 төгрөг,
-2024 оны 09 дүгээр сард 150,000 төгрөг,
-2024 оны 10 дугаар сард 150,000 төгрөг,
-2024 оны 11 дүгээр сард 150,000 төгрөг,
-2024 оны 12 дугаар сард 150,000 төгрөг,
-2025 оны 01 дүгээр сард 150,000 төгрөг,
-2025 оны 02 дугаар сард 150,000 төгрөг,
-2025 оны 03 дугаар сард 150,000 төгрөг,
-2025 оны 04 дүгээр сард 150,000 төгрөг,
-2025 оны 02 дугаар сард 150,000 төгрөг,
-2025 оны 03 дугаар сард 150,000 төгрөг,
-2025 оны 04 дүгээр сард 150,000 төгрөг,
-2025 оны 05 дугаар сард 150,000 төгрөг,
-2025 оны 06 дугаар сард 150,000 төгрөг,
-2025 оны 07 дугаар сард 150,000 төгрөг,
-2025 оны 08 дугаар сард 150,000 төгрөг,
-2025 оны 09 дүгээр сард 150,000 төгрөг,
-2025 оны 10 дугаар сард 70,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 56,870 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч А.Оаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,435 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч А.От холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2,620,000 (хоёр сая зургаан зуун хорин мянган) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч А.О нь 2,620,000 (хоёр сая зургаан зуун хорин мянган) төгрөгийг 2024 оны 08 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл сар бүр 150,000 (нэг зуун тавин мянган) төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сард 70,000 (далан мянган) төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 56,870 (тавин зургаан мянга найман зуун далан) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 28,435 (хорин найман мянга дөрвөн зуун гучин таван) төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН