| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00203/и |
| Дугаар | 153/ШШ2024/00277 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 153/ШШ2024/00277
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 02 дугаар (*******) багт оршин суух, “******* ******* *******” ТӨХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 3-р баг, ******* ******* тоотод оршин суух, С*******ын Б*******д холбогдох,
“Дулааны эрчим хүчний төлбөр 1,171,971 төгрөг, алданги 585,985.5 төгрөг, нийт 1,757,956.5 (нэг сая долоон зуун тавин долоон мянга есөн зуун тавин зургаан төгрөг таван) мөнгө гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК-нийн гүйцэтгэх захирал Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч "" дэлгүүрийн эзэн С.Б*******ын обьектыг ******* эрчим хүчээр ханган ажилласан бөгөөд 2022 оны 12, 2023 оны 1,2 дугаар сарын ******* эрчим хүчний төлбөр болох 1,171,971 төгрөгийн өртэй байна.
Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4, "" дэлгүүртэй байгуулсан ******* эрчим хүчээр хангах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 4.8-д тус тус заасны дагуу 585,985.5 төгрөгний алданги бодогдсон байгаа тул хэрэглэгчээс үндсэн төлбөр болон алданги нийт 1,757,956.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ******* ТӨХК-нийн нэхэмжлэлтэй, С.Б*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 585,985.5 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзлаа.
2.Хариуцагч С.Б******* нь үлдэх шаардлага болох 1,171,971 төгрөгөөс 521,971 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 650,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулна.
3.Улсы тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцож, эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б*******д холбогдох, “Дулааны эрчим хүчний төлбөр 1,171,971 төгрөг, алданги 585,985.5 төгрөг, нийт 1,757,956.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч С.Б******* нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 585,985.5 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч С.Б******* нь үлдэх шаардлага болох 1,171,971 төгрөгөөс 521,971 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 650,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.
3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,078 төгрөгөөс тал хувь болох 21,539 төгрөгийг улсын орлогоос, 21,539 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б*******д холбогдох, “Дулааны эрчим хүчний төлбөр 1,171,971 төгрөг, алданги 585,985.5 төгрөг, нийт 1,757,956.5 (нэг сая долоон зуун тавин долоон мянга есөн зуун тавин зургаан төгрөг таван) мөнгө гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 585,985.5 (таван зуун наян таван мянга есөн зуун наян таван төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч С.Б******* нь үлдэх шаардлага болох 1,171,971 (нэг сая нэг зуун далан нэгэн мянга есөн зуун далан нэгэн) төгрөгөөс 521,971 (таван зуун хорин нэгэн мянга есаөн зкуун далан нэгэн) төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,078 (дөчин гурван мянга далан найман) төгрөгөөс тал хувь болох 21,539 (хорин нэгэн мянга таван зуун гучин есөн) төгрөгийг улсын орлогоос, 21,539 (хорин нэгэн мянга таван зуун гучин есөн) төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН