Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 139/ШШ2024/00367

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 139/ШШ2024/00367

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....... аймгийн******* сумын*******-р баг,*******-р байранд байрлах, ..... ..... ХХК //

Хариуцагч:******* аймгийн******* сумын******* дугаар баг, тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 11,815,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч

Хариуцагчийн өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч************** ХХК-ийн захирал ньд холбогдуулан 11815000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. нь************** ХХК-ийн ломбарднаас 6950000 төгрөгийг 2021 оны 05 сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүүд 3800000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 6950000 төгрөг, зээлийн хүү 1390000 төгрөг, алданги 3475000 төгрөг, нийт 11815000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:************** ХХК нь хариуцагч надаас 11815000 төгрөгийг гаргуулах тухай маргааныг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 218/МА2024/00006 тоот магадлал гарсан. Хариуцагч миний бие нь************** ХХК-ийн эзэнээс 2021 оны 05 сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 6950000 төгрөгийн зээл авсан.

............ миний бие нь зээлийн хугацаанд 2021 оны 05 сарын 28-ны өдрөөс 2023 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 3 хүүхдийн халамжийн мөнгө 25 cap буюу нийт*******100000 төгрөг, тэжээгчээ алдсаны халамжийн тэтгэмж 25 cap буюу нийт 1080000 төгрөг, өрх толгойлсон эмэгтэйн тэтгэмж 8 улирал буюу нийт 440000 төгрөг, нийт 22300000 төгрөг төлсөн. миний дээрхи мөнгийг нэхэмжлэгч нь Төрийн банкнаас, нарынх, ХААН банкнаас нарын cap бүр төрөөс өгч байгаа хүүхдийн мөнгө, мөн тэжээгчээ алдсаны халамжийн тэтгэмж, өрх толгойлсон эмэгтэйн улирлын тэтгэмж зэргийг шууд өөрөө банкны виза картаар авсан байгаа.

Иймд зээлж авсан 6950000 төгрөгийг 2 жилийн хугацаанд 22300000 төгрөг болгож төлсөн. Зээлсэн мөнгөө 3 дахин нугалж төлсөн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2021 оны 05 сарын 28-ны өдөр************** ХХК-аас 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 6950000 төгрөгийг зээлсэн. Үүнээс хүү 1390000 төгрөг, алданги 3475000 төгрөг, нийт 11815000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгаар 2021 оны 08 сарын 12-ны өдрөөс хойш************** ХХК-ийн дансанд орсон төлбөр байгаа боловч энэ нь 2021 оны 10 сарын 01, 2021 оны 10 сарын 16, 2021 оны 10 сарын 23, 2022 оны 06 сарын 22-ны өдрүүдэд 2500000 төгрөг, 1000000 төгрөг, 860000 төгрөг, 1290000 төгрөг, нийт******* удаа хүүхдийн мөнгө болоод өрх толгойлсон эмэгтэйн мөнгийг барьцаалж зээл авсан. 2021 оны 05 сарын 28-ны өдөр зээлсэн мөнгө төлсөн гэж маргаж байна. Ээж нь өвчтэй гэсэн шалтгаанаар удаа дараа мөнгө зээлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэл байна гэж үзэж байна гэв.

4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ мөнгөө төлсөн гэж бодож, маргаан үүсгэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ мөнгийг авах нь авсан. Буцаагаад төлсөн гэж үзэж байгаа. Тийм учраас төлөх шаардлагагүй. Ээжийг өвчтэй байхад ойр ойрхон мөнгө зээлж аваагүй. Хоёр хүүхдийн мөнгө тавьж 1000000 төгрөг авч ээжийгээ эмчлүүлсэн. Түүнийг бол хүлээн зөвшөөрч байна гэв.

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/,******* регистерийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2-р хуудас/, 2021 оны******* дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ /хэргийн 3-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/,гийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 126-142-р хуудас/,гийн Төрийн банкны дансны хуулга /хэргийн 142-147-р хуудас/, зээлийн баримтууд /хэргийн 149-153-р хуудас/, хариуцагч талаасгийн Хаан банкны харилцах данснууд баримтуудыг судлуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх************** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл, хүү, алданги 11815000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

3. Хариуцагч тал тайлбар татгалзлаа дараахь байдлаар үндэслэж байна. Үүнд: Нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгөө 3 хүүхдийн халамжийн мөнгө, тэжээгчээ алдсаны халамжийн тэтгэмж, өрх толгойлсон эмэгтэйн тэтгэмжийн мөнгөөр 2 жилийн хугацаанд 22300000 төгрөг болгож төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ .............. нь .......... ХХК-ийн ломбарднаас 6950000 төгрөгийг 2022-05-28-нд 2023-05-28 хүртэл 10% хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн гэжээ. Энэ нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн зээлийн гэрээтэй /хэргийн 3-рт/ цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа болохыг******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд /хэргийн 63-67-рт/ заасан байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө нь************** ХХК-ийн ломбарднаас 6950000 төгрөгийг 2021 оны******* сарын 28-нд 2022 оны******* сарын 28-ныг хүртэл 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн гэж /хэргийн 103-рт/ бичиж ирүүлжээ. Энэхүү нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хариуцагчид гардуулах ажиллагааг хийсэн ба хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч************** ХХК-аас 6950000 төгрөгийг 2021 оны******* сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаатай зээлсэн үйл баримтад маргахгүй байна.

 

5. Хариуцагч нь 3 хүүхдийн төрөөс олгодог мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн сангаас олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмж, өрх толгойлсон эмэгтэйн улирал тутам олгодог мөнгөн тэтгэмжийг олгодог дансны виза картыг нэхэмжлэгчт зээлийн барьцаа болгон өгсөн, банкны виза картуудаар нэхэмжлэгч нь мөнгийг авсан тул зээл төлөгдсөн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч тал нь, хариуцагч нь өмнө олон удаа зээл авч байсан гэж тайлбарлан зээлийн гэрээг /хэргийн 149-153-рт/ шүүхэд ирүүлсэн боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байх тул шүүх энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

6. Хэрэгт хариуцагч талын хүсэлтээр ХААН банкны******* салбараасгийн*******455141175,*******466079247,*******466243404,*******466398345 данснуудын 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга /хэргийн 126-147-рт/, Төрийн банкны******* салбараасгийн 220500010349, 220000563757 тоот дансны хуулгыг /хэргийн 143-147-рт/ тус тус авсан байна. Нэхэмжлэгч************** ХХК-ийн захиралийн ХААН банкны харилцах данс*******450108867, Төрийн банкны харилцах данс 220000300690 ба ХААН банкны харилцах дансаар хариуцагчгийн данснаас мөнгө авсан,ийн Төрийн банкан дахь харилцах дансааргаас мөнгө аваагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргажээ. Нэхэмжлэгч************** ХХК-ийн банкан дахь харилцах дансны мэдээлэл хэргийн материалд авагдаагүй байна.

 

7. Нэхэмжлэгч************** ХХК-ийн захирал нь ХААН банкан дахь өөрийн харилцах дансанд шилжүүлснээс өөр хэлбэрээр хариуцагчгийн ХААН болон Төрийн банкан дахь харилцах данснаас мөнгө авсан талаар баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч нь, нэхэмжлэгчийн төлөөлөгчт 2021 оны******* сарын 28-нд 3 хүүхдийн мөнгөн тэтгэмжийн орлого ордог банкны виза карт, 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж ордог банкны виза карт, өрх толгойлсон эмэгтэйн улирал тутмын мөнгөн тэтгэмж ордог банкны виза карт, нийт 3 ширхэг виза картыг барьцаалан 6950000 төгрөгийн зээл авсан, уг виза картанд орсон бүх орлогыг авсан тул дээрх зээл, хүүгийн хамт бүрэн төлөгдсөн гэж тайлбар гаргаж байх боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч нь өөрийн орлогыг нотлох баримт, орлого ордог 3 ширхэг виза картыгт барьцаа болгон өгсөн, уг виза картуудад орсон бүх орлогыг нь авсан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авч зээл, зээлийн хүү бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

 

8. Хэрэгт авагдсан хариуцагчгийн ХААН банкны*******455141175,*******466079247,*******466243404,*******466398345 данснуудын 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга, Төрийн банкны 220500010349, 220000563757 тоот дансны хуулгаас шүүж үзэхэд Төрийн банкны данснаас нэхэмжлэгч************** ХХК-ийн захиралийн харилцах дансанд мөнгө шилжсэн тухай мэдээлэл байхгүй ба хариуцагчийн ХААН банкны харилцах данснаасийн*******450108867 тоот дансанд 2021 оны 8 сарын 12-ны өдөр 382000 төгрөг, 2021 оны 11 сарын 16-ны өдөр 469000 төгрөг, 2021 оны 12 сарын 13-ны өдөр 680000 төгрөг, 2022 оны 1 сарын 13-ны өдөр 284000 төгрөг, 2022 оны 2 сарын 16-ны өдөр 382000 төгрөг, 2022 оны 3 сарын 17-ны өдөр*******20000 төгрөг, 2022 оны 4 сарын 19-ний өдөр 382500 төгрөг, 2022 оны 4 сарын 20-ны өдөр 100000 төгрөг, 2022 оны******* сарын 12-ны өдөр 381800 төгрөг, 2022 оны******* сарын 21-ний өдөр 99800 төгрөг, 2022 оны 6 сарын 15-ны өдөр*******77800 төгрөг, 2022 оны******* сарын 14-ний өдөр 105000 төгрөг, 2022 оны 12 сарын 12-ны өдөр 400000 төгрөг, нийт 4763900 төгрөгийг шилжүүлжээ. Үүнийг хариуцагч нь нэхэмжлэгч************** ХХК-аас 2021 оны******* сарын 28-ны өдөр авсан 6950000 төгрөгийн зээлээс 4763900 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зааснаар хариуцагчгийн төлсөн 4763900 төгрөгийг төлөгдсөн тухай бүрд нь үндсэн үүргээс хасаж тооцон үлдэх хэсгээс зээлийн хүүг тооцох үндэслэлтэй байна.

 

10. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанд буюу 2021 оны******* сарын 28-наас 2022 оны******* сарын 28-ныг дуустал хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалт болох Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141.1.Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заажээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь баталсан өдрөөс буюу 2020 оны 04 сарын 09ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилсэн байна.

Нэхэмжлэгч************** ХХК, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь дээрх хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд хамаарч байх тул Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан 14дүгээр зүйл. Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаанд мөн адил хамаарна. Иймд нэхэмжлэгч************** ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээ сарын 3 хувиас хэтрэхгүй байна. Иймд дээрх хуульд заасан хувь хэмжээгээр зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүг сарын 3%-аар тооцсон болно.

 

2021 оны******* сарын 28-наас 2021 оны 6 сарын 28-ныг хүртэл 208500 төгрөг, 2021 оны 6 сарын 28-наас 2021 оны******* сарын 28-ныг хүртэл 208500 төгрөг, 2021 оны 8 сарын 28-наас 2021 оны 8 сарын 28-ныг хүртэл 202388 төгрөг, 2021 оны 8 сарын 28-наас 2021 оны 9 сарын 28-ныг хүртэл 197040 төгрөг, 2021 оны 9 сарын 28-наас 2021 оны 10 сарын 28-ныг хүртэл 197040 төгрөг, 2021 оны 10 сарын 28-наас 2021 оны 11 сарын 28-ныг хүртэл 191412 төгрөг, 2021 оны 11 сарын 28-наас 2021 оны 12 сарын 28-ныг хүртэл 172770 төгрөг, 2021 оны 12 сарын 28-наас 2022 оны 1 сарын 28-ныг хүртэл 158310 төгрөг, 2022 оны 1 сарын 28-наас 2022 оны 2 сарын 28-ныг хүртэл 149466 төгрөг, 2022 оны 2 сарын 28-наас 2022 оны 3 сарын 28-ныг хүртэл 127364 төгрөг, 2022 оны 3 сарын 28-наас 2022 оны 4 сарын 28-ныг хүртэл 122647 төгрөг, 2022 оны 4 сарын 28-наас 2022 оны******* сарын 28-ныг хүртэл 105699 төгрөг, нийт 2041136 төгрөгийн хүү тооцогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны******* сарын 28-ны өдөр дууссан ба гэрээнд /хэргийн 3-рт/ зээлийн гэрээний хугацааг сунгасан тухай тэмдэглэл хийгдээгүй байх тул гэрээний хугацааг сунгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь 2022 оны******* сарын 28-ны өдрөөс хойш хүү тооцон нэхэмжлэх эрхгүй байна.

 

12.************** ХХК, нарын хооронд 2021 оны******* сарын 28-ны өдөр байгуулсан 0005431 тоот зээлийн гэрээний /хэргийн 3-рт/ 2.2-т Тохиролцсон хугацаа хэтэрсэн хоног тутам нийт тушаах мөнгөн дүнгийн өдрийн 0,5%-тай тэнцэх алданги төлөх бөгөөд 20 дахь өдрөөс эхлэн барьцаанд тавьсан эд зүйлийг борлуулахыг зөвшөөрнө гэж заажээ. Гэрээний энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон алданги нэхэмжлэх эрхтэй байх тул зээлийн үлдэгдэл 2186100 төгрөгөөс алдангийг тооцон гаргуулахаар шийдвэрлэв. 2022 оны******* сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-нийг дуусталх хугацаанд хоног тутам 0,2 хувиас хэтрүүлэхгүй, 2023 оны 1 сарын 1-нээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хоног тутамд 0,5%-ийн алданги тооцон нэхэмжлэх эрхтэй. 2022 оны******* сарын 28-ны өдрөөс 2024 оны 2 сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцвол алдангийн хэмжээ хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн*******0 хувиас хэтэрч байх тул төлөгдөөгүй зээлийн*******0 хувьтай тэнцэх буюу 1093050 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

13. Үндсэн зээл 6950000 төгрөгөөс хариуцагч нь 4763900 төгрөгийг төлсөн ба зээлийн үлдэгдэл 2186100 төгрөг, тооцогдсон хүү 2041136 төгрөг, гэрээнд заасны дагуу тооцсон алданги 1093050 төгрөг, нийт*******320286 төгрөгийг хариуцагчгаас гаргуулан нэхэмжлэгч************** ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203990 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчгаас*******320286 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 100074 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................. ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.2, 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч овогт /РД:/-гаас*******320286 /таван сая гурван зуун хорин мянга хоёр зуун наян зургаан мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч************** ХХК //-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6494714 /зургаан сая дөрвөн зуун ерөн дөрвөн мянга долоон зуун арван дөрвөн/ төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203990 /хоёр зуун гурван мянга есөн зуун ерэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчгаас 100074 /нэг зуун далан дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч************** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ