| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00444/И |
| Дугаар | 129/ШШ2024/00421 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 129/ШШ2024/00421
|
|
129/ШШ2024/00421 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Б сумын . оршин суух Д овгийн Д
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Д би Архангай аймгийн Цэнхэр сумын Яслид асрагчаар 1988 оны 10 сарын 06-ны өдрөөс 1990 оны 8 сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. Дарханы анагаах ухааны дунд сургуульд сувилагчаар 1990-1992 онд суралцаж ирээд Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлэгт сувилагчаар 1992 оны 8 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Намайг Цэнхэр сумын Хүн эмнэлэгт сувилагчаар түр тушаалаар авч ажиллуулсан бөгөөд 1995 он хүртэлх хугацаанд тасралтгүй сувилагчаар сэлгэн ажиллуулж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажиллаж байсан байдалтай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна. Иймд миний Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлгийн харъяа Цэнхэр сумын Яслид асрагчаар 1988 оны 10 сарын 06-ны өдрөөс 1990 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлэгт сувилагчаар 1992 оны 8 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 605 тоот, 2024 оны 7 сарын 17-ны өдрийн 639 тоот тодорхойлолт
- Хүсэлт гаргагчийн 250744 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, 2009 оны 02 сарын 16-ны өдрийн тэргүүний ажилтан үнэмлэх, 2018 оны 10 сарын 09-ний өдрийн 2756 дугаар тэргүүний сувилагч үнэмлэх, 2004 оны 8 сарын 04-ний өдрийн жуух бичиг
- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Цэнхэр сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1990 оны 8 сарын 01-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 30 дугаар тушаал, Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1992 оны 8 сарын 30-ны өдрийн “ажилд түр томилох тухай” 45 дугаар тушаал, Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 10 сарын 10-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 25 дугаар тушаал, Батцэнгэл сумын Хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1996 оны 01 сарын 06-ны өдрийн “ажилд авах тухай” 6 дугаар тушаал,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 сарын 01-ний өдрийн “Д.Д-г ажлаас чөлөөлөх тухай” 23 дугаар тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-н хүсэлтээр О.Ж, Ц.А, И.Ц нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- 1988 оны 11 сарын 17-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1987 оны 6 сарын 23-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 26-ны өдрийн 01/622 тоот албан бичиг
- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 5 сарын 10-ны өдрийн “ажилд түр авах тухай” 10 дугаар тушаал, Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 02 сарын 25-ны өдрийн “ажилд түр авах тухай” 03 дугаар тушаал, Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 7 сарын 25-ны өдрийн “ажилд түр авах тухай” 17 дугаар тушаал, Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 10 сарын 10-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 25 дугаар тушаал,
- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 03-02/4246 тоот лавлагаа/
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/673 тоот албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Д-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлгийн харъяа Цэнхэр сумын Яслид асрагчаар 1988 оны 10 сарын 06-ны өдрөөс 1990 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлэгт сувилагчаар 1992 оны 8 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 605 тоот, 2024 оны 7 сарын 17-ны өдрийн 639 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 250744 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, 2009 оны 02 сарын 16-ны өдрийн тэргүүний ажилтан үнэмлэх, 2018 оны 10 сарын 09-ний өдрийн 2756 дугаар тэргүүний сувилагч үнэмлэх, 2004 оны 8 сарын 04-ний өдрийн жуух бичиг, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Цэнхэр сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1990 оны 8 сарын 01-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 30 дугаар тушаал, Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1992 оны 8 сарын 30-ны өдрийн “ажилд түр томилох тухай” 45 дугаар тушаал, Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 10 сарын 10-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 25 дугаар тушаал, Батцэнгэл сумын Хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1996 оны 01 сарын 06-ны өдрийн “ажилд авах тухай” 6 дугаар тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 сарын 01-ний өдрийн “Д.Д-г ажлаас чөлөөлөх тухай” 23 дугаар тушаал, 1988 оны 11 сарын 17-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1987 оны 6 сарын 23-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 26-ны өдрийн 01/622 тоот албан бичиг, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 5 сарын 10-ны өдрийн “ажилд түр авах тухай” 10 дугаар тушаал, Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 02 сарын 25-ны өдрийн “ажилд түр авах тухай” 03 дугаар тушаал, Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 7 сарын 25-ны өдрийн “ажилд түр авах тухай” 17 дугаар тушаал, Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 10 сарын 10-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 25 дугаар тушаал, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 03-02/4246 тоот лавлагаа/, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/673 тоот албан бичиг, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч О.Ж, Ц.А, И.Ц нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Д.Д-н
3.1. Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлгийн харъяа Цэнхэр сумын Яслид асрагчаар 1988 оны 10 сарын 06-ны өдрөөс 1990 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. Хүүхэд саатуулах газрын асрагч Д.Д-н ээлжийн амралтыг 1990 оны 8 сарын 01-ний өдрөөс ажлын 18 өдрөөр бодож олгосугай” гэсэн Цэнхэр сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1990 оны 8 сарын 01-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 30 дугаар тушаал, “1988 оны 10 сарын 06-нд Цэнхэр сумын Яслийн асрагчаар томилсугай. Салбарын эрхлэгчийн 1988 оны 10 сарын 10-ны өдрийн 57 тоот тушаалаар, 1990 оны 9 сарын 01, Дархан хотын АУДуС-ийн сувилгааны ангид суралцуулахаар шилжүүлэв, салбарын эрхлэгчийн 1990.08.01-ний өдрийн 30 тоот тушаалаар” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 250744 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, “Д ажилладаг байгууллага-Хүүхэд саатуулах газар, ажилд орсон он-1988, эрхэлдэг ажил-асрагч, эрхэлж эхэлсэн он-1988, сум-Цэнхэр, 1988-11-17” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “1989 оны хүн ам, орон сууцны тооллогоор Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, сумын төвд оршин суугч Д, нас-19, эмэгтэй, эрхэлдэг ажил-яслид асрагч” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 03-02/4246 тоот лавлагаа, гэрч О.Ж-ны “Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Хүүхдийн яслид асрагчаар 1988-1990 оны 09 сар хүртэл ажиллаж байгаад Дарханы анагаахын сургуульд суралцахаар явсан. Д нь анагаахын сургуульд явтлаа асрагчаар ажилласан. Архангай аймгийн Цэнхэр сумын Хүүхдийн ясли нь тухайн үед Архангай аймгийн сумын Хүн эмнэлгийн харъяанд байсан. Би Д.Д-тэй хамт 1988-1990 онд Цэнхэр сумын хүүхдийн яслид ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр,
3.2. Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлэгт сувилагчаар 1992 оны 8 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. Тус хүн эмнэлгийн амбулотарийн сувилагчаар Д.Д-г 1992 оны 8 сарын 20-оос эхлэн түр авч ажиллуулсугай” гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1992 оны 8 сарын 30-ны өдрийн “ажилд түр томилох тухай” 45 дугаар тушаал, “1. Ээлжийн сувилагч Д.Х-н өвчтэй байх хугацаанд сувилагчаар Д.Да-г 1994 оны 5 сарын 04-нөөс эхлэн түр авч ажиллуулсугай” гэсэн Цэнхэр сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 5 сарын 10-ны өдрийн “ажилд түр авах тухай” 10 дугаар тушаал, “ээлжийн сувилагчаар түр ажиллаж байсан Д.Да-г ажлаас 1995-10-01-нээс чөлөөлсүгэй” гэсэн Цэнхэр сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 10 сарын 10-ны өдрийн 25 дугаар тушаал, “Д 1992 оны 8 сарын 01-нд Цэнхэр сумын хүн эмнэлэгт сувилагчаар түр авч ажиллуулав. 1992 оны 8 сарын 30-ны өдрийн эрхлэгчийн 45 тоот тушаалаар, 1995 оны 10 сарын 01-нд Цэнхэр сумын хүн эмнэлгийн сувилагчийн ажлаас чөлөөлөв. Эрхлэгчийн 1995 оны 10 сарын 10-ны 25 тоот тушаалаар” гэсэн бичилтэй 250744 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ц.А-н “Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлэгт сувилагчаар 1992 оны 8 сараас 1995 оны 10 сар хүртэлх хугацаанд ажилласан. Д нь ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлэгээс 1995 оны 10 сард ажлаасаа гарч Архангай аймгийн Батцэнгэл сум руу шилжсэн. Д нөхрөө дагаад Батцэнгэл сум руу явсан байх. Хамт ажиллаж байсан болохоор Д.Д-г сувилагчаар ажиллаж байсныг нь мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч И.Ц-н “Би Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлэгт сувилагчаар 1990 оны 7 сарын 02-ны өдрөөс одоог хүртэл тасралтгүй 34 жил ажиллаж байна. Д нь Дарханы анагаахын сургуулийг төгсөж ирээд 1992 оны 8 сараас 1995 оны 11 сар хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлэгт сувилагчаар тасралтгүй ажилласан. 1995 оны намар нь Батцэнгэл сум руу шилжсэн учраас 1995 оны 11 сард ажлаасаа гарч байсан. Д Архангай аймгийн Цэнхэр сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж 8, 16 цагаар ээлжээр өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлж ажиллаж байсан юм. Би 1990 оноос буюу энэ эмнэлэгт орсон цагаасаа хойш тасралтгүй сувилагчаар ажиллаж байна. Д манай эмнэлэгт сувилагчаар ажилд орсон цагаасаа хойш тасралтгүй ажиллаж байгаад л Батцэнгэл сум руу шилжиж байсан.” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Д.Д-н А аймгийн Ц сумын . харъяа Цэнхэр сумын Яслид асрагчаар 1988 оны 10 сарын 06-ны өдрөөс 1990 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Ц сумын . сувилагчаар 1992 оны 8 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан Батцэнгэл сумын Хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1996 оны 01 сарын 06-ны өдрийн “ажилд авах тухай” 6 дугаар тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 сарын 01-ний өдрийн “Д.Д-г ажлаас чөлөөлөх тухай” 23 дугаар тушаал, 2009 оны 02 сарын 16-ны өдрийн тэргүүний ажилтан үнэмлэх, 2018 оны 10 сарын 09-ний өдрийн 2756 дугаар тэргүүний сувилагч үнэмлэх, 2004 оны 8 сарын 04-ний өдрийн жуух бичиг зэрэг нь хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овгийн Д-н
- А аймгийн Ц сумын . харъяа Цэнхэр сумын Яслид асрагчаар 1988 оны 10 сарын 06-ны өдрөөс 1990 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл,
- А аймгийн Ц сумын . сувилагчаар 1992 оны 8 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА