| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0578/Э |
| Дугаар | 512 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 512
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дийн Гт холбогдох 1708011320154 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88-б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169-в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, 1994 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 25 жилээр тогтоосон, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 321 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас үлдсэн 04 жил 07 сар 21 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Х овогт Дийн Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Д.Г нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч А.Тийн нүүрэн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,
Д.Г нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч А.Тийн нүүрэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч А.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны арын саадан дотор аав Алтанбаганы хамт салхилаад сууж байхад 50 орчим насны эрэгтэй хүн согтуу явж байгаад газар унахдаа нүдний шилээ газар унагачихаад яваад өгөхөөр нь би очиж нүдний шилийг нь аваад тэр согтуу ахын араас нь нүдний шилээ аваарай гэж дуудаад ойртоод очиход тэр согтуу ах эргэж хараад үгийн зөрүүгүй шууд миний нүүрэн тус газар чулуутай гараараа 1 удаа цохьсон. Би тэр ахад цохиулаад толгой манараад газар тонгойгоод суусан. Энэ үед аав саравчнаас хүрч ирээд тэр согтуу ахыг барьж аваад цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн. ...Миний уруулын дотор тал язарсан, үүдэн 2 шүд далийж, суларсан. Би толгойны зураг 120.000 төгрөг авахуулсан, Туж смайл шүдний эмнэлэгт 75.000 төгрөгөөр үзүүлсэн, шүүх эмнэлэгт 80.000 төгрөгөөр үзүүлж, нийт 203.000 төгрөг зарцуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16х/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10466 дүгнэлтэд: “...1/А.Тийн биед хамар, эрүүнд шарх, уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 24х/
Шинжээч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тийн биед учирсан гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн зүйлийн үйлчлэлийн улаас үүсгэгдэнэ. ...Чулуутай гараар цохиход үүснэ. ...Мохоо зүйл гэдэгт хатуу гадаргуутай бүх зүйл орно. /Атгасан гар, чулуу, мод гэх мэт/...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/
Гэрч И.Алтанбаганын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны арын саравчинд салхилаад сууж байсан. Гэтэл саравчны харалдаа усан оргилуураас 50-55 орчим насны эрэгтэй хүн хажуугаар яваад байсан 50-55 орчим насны эрэгтэй хүн юм аваад буцаж босч ирэхдээ гартаа чулуу атгачихсан гарч ирсэн. Тэгээд усан оргилуураас гарахдаа газар уначихсан юм. Тэгээд босохдоо газар унагаасан малгай, нүдний шил хоёрыгоо авалгүйгээр цаашаад яваад өгсөн. Тэгэхээр нь би хүүгээ “миний хүү тэр ахынхаа малгай, нүдний шил хоёрыг араас нь аваачаад өгчих” гэж хэлсэн. Манай хүү тэр согтуу эрэгтэй хүний газар унасан, малгай нүдний шил хоёрыг газраас аваад араас нь очиж өгөх гээд хойноос нь очоод нуруунд нь хүрэх үед тэр эрэгтэй миний хүүг эргэж хараад чулуутай гараараа нүүр лүү нь шууд цохиод газар унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/
Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 дүгээр хорооллын 13 дугаар байранд найз Жамбалын гэрт очсон. Тэгээд тэдний гэрээс орой 19:00 цагийн орчим гараад Жамбалынд ирсэн байсан Мөнхбаяр гэж зүс таних залуутай Жамбал бид 3 гараад хамт Цамбагаравын Номин дэлгүүр орчихоод буцаад 13 дугаар байр луу ирэх үед Жамбал гэр лүүгээ түрүүлээд орчихсон. Тэгээд би Мөнхбаяртай хамт 13 дугаар байрны хажуу талын саравчинд юм яриад 1 шил архи хувааж уугаад сууж байтал нэг бүдүүн танихгүй залуу хүрч ирээд Мөнхбаяртай юм яриад, хамт ууя гээд байхаар нь Мөнхбаяр бид хоёр зөвшөөрөөд бид гурав архи уугаад юм яриад сууж байтал бүдүүн залуугийн найз нь гэх залуу машинтай хүрч ирээд нэмж 1 шил архи авчирч өгсөн. Ингээд бид гурав архи ууж юм ярьж суусан. Тэгээд би гэр лүүгээ харих гээд Мөнхбаяр, мөн сүүлд ирсэн танихгүй бүдүүн залуу хоёроос салаад урагшаа алхаад явж байснаа санаж байна. Зарим зүйлээ санаад заримыг нь сайн санахгүй байна. Миний араас хүн татах шиг болохоор нь согтуугийн халуунд эргэж хараад цохисноо санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х, /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах, хянах чадваргүй байх үедээ насанд хүрээгүй хохирогч А.Тийг ямар нэгэн шалтгаг шалтгаангүйгээр чулуутай гараараа нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх ба шинжээчийн дүгнэлтээр уг гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарагдсан байх тул Д.Гийг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Д.Гийн хувийн байдлаар талаар:
Гэрч Ц.Мөнхзулын мэдүүлэг /хх-ийн 22х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40х/
Урьд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88-б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169-в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, 1994 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 25 жилээр тогтоосон, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 321 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас үлдсэн 04 жил 07 сар 21 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-78х/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 79х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 80х/ зэргээр тогтоогдсон ба түүний ялтай байдал нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 дэх заалтад хамрагдаж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Насанд хүрээгүй хохирогч А.Т нь өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардалд 203.000 төгрөгийн баримт гарган өгч нэхэмжилсэн /хх-49-52х/ бөгөөд шүүгдэгч Д.Г нь хохирогчид 205.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36х, шүүх хуралдааны тэмдэглэл/, мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 39х/ зэргээр тогтоогдсон, хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Гийн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 52 настай зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, Төрийн банкны албан бичиг, дансны хуулга зэргээр тэтгэвэр, хадгаламжийн данс эзэмшдэг болох нь тогтоогдсон /хх-ин 55-59х/ байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан Д.Гт торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байх ба оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Дийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ