Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/896

 

   2022             9             13                                       2022/ДШМ/896                          

 

Д.Цхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

хохирогч Б.Т-нөмгөөлөгч З.Буяндаваа,

иргэний нэхэмжлэгч “СЭ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, 

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/653 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Г.Ганбат нарын гаргасан давж гомдлуудыг үндэслэн Д.Цнарт холбогдох эрүүгийн 2009014200 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Ц, 

Шүүгдэгч Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Т-нэзэмшлийн 63-97УН улсын дугаартай “Хьюндай Ар-520” маркийн экскаваторыг “засвар хийлгээд ирье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар “хамт ажилладаг, тус тээврийн хэрэгслийн засварыг хариуцдаг гэх” урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч явж, тухайн өдрөө буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эксковаторын эзэмших эрхийн гэрчилгээг бусдын нэр дээр шилжүүлэн, улмаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “О” ХХК-нд барьцаалан 150.000.000 төгрөгийн зээл авч залилж, бусдад 360.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д.Цыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д.Цт оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д.Цаас 347.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Т-нд олгож, тус хэрэгт 63-97 УН улсын дугаартай, ННКН2В02РЕ0000183 арлын дугаартай, шар өнгийн, "Хьюндай АР-520LC-9S" маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Цын нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-0713005247 дугаартай, Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзав гудамж 34 байр 3 тоот, 48.8 мк хэмжээтэй орон сууц, 99-72 УНҮ улсын дугаартай Тоёота Чейзэр /Тоуота сhеаser/ 05-45 УАА улсын дугаартай Волксваген Туарег /Volkswagen touareg/ маркийн тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг тус тус хэвээр үлдээж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Д.Ц цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д.Цыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь Б.Т-нэзэмшлийн HYUNDAI маркийн R520 экскаваторыг зөвшөөрөлгүй нэр дээрээ шилжүүлэн авсан билээ. Өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож ухамсарлаж маш ихээр гэмшиж харамсаж байна. Миний бие эхнэр, 7-14 насны  4 хүүхдийн хамт амьдардаг. Би гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн нь байсан. Намайг энд хоригдож байх хугацаанд ар гэр, үр хүүхэд эхнэрт минь хүнд хэцүү байгаад ухаарч цаашид миний бие хэрэг төвөгт орохгүй сайн эцэг, сайн хань байх болно гэдгээ амлаж байна. Уг хэрэгт гомдолтой байгаа учир нь миний бие ганцаар биш гурван хүний хамт оролцоотойгоор үйлдэж, тэдгээр хүмүүс мөрдөн байцаалтын явцад хэрэгт хамааралгүй мэт хэргээс гарсан байсан. Эдгээр гурван хүн нь миний хэрэгт ямар хамааралтай вэ гэхээр: “...Гтухайн хэргийг хийхэд надтай хамт явж бүх үйлдлийг мэдэж байсан, тухайн өдөр уг техникийг барьцаанд тавихад надаас мөнгө авах гэж аль болох хурдлуулах гэж яаруулж шахаж байсан. Тухайн техникийг банк бусад барьцаанд тавихад бичиг баримтгүй шилжүүлэх гэж байгааг анхнаас нь мэдэж байсан. Би бүх болох зүйлээ хэлсэн харин мөрдөн байцаалтад мэдүүлэг дээрээ худал хэлж өөр зүйлээр ярьсан байсан мөн техникийг барьцаанд тавьсан орой надаас 16.000.000 төгрөг авсан, үүнийг юунд зарцуулж яахыг надад хэлээгүй мөн надаас сүүлд 1.500.000 төгрөг авсан. Гуг техникийг бичиг баримтгүй учир яаж шилжүүлэх тухай Саас лавлаж асуугаад бид хоёр түүн дээр явж очсон. Бид гурав “Х”-ийн авто тээврийн Нгэх хүн дээр очиж уулзсан. Нгарч ирээд бид хэд машинд уулзаад уг техникийг бичиг баримтгүй, эзэн болох Төгс-Эрдэнийг байхгүй тул шилжүүлж өгөхийг гуйж ярьсан. Нудалгүй ажил руугаа ороод Сыг дуудаж уулзаад Гбид хоёрт “за за болно, хийгээд өгье” гэсэн. Тэгээд хүлээж байгаад нэр дээр шилжүүлсэн гэрчилгээг авсан, уг газар нэр шилжихийг хүлээж байх зуур “Х”-ийн АТМ-с С 300.000 төгрөг авч өгсөн. Мөн Ннадтай уулзаад надаас Төгс-Эрдэнийн Facebook, wechat, утасны дугаарыг аваад хэсэг хугацааны дараа Б.Т-нтэй “Facebook messenger”-ээр ярьсан, ирээд бичиг баримт өгье гэж байна гээд нэр шилжүүлсэн гэрчилгээг өгсөн. Уг хэрэгт зөвхөн миний буруутай мэтээр дүгнэж тухайн гурван хүний хэргийг болон байцаалтыг дутуу шалгаж хэргийн дундаас гэм буруугүй мэтээр орхигдуулсан. Иймд хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үнэн зөвөөр шийдвэрлэж надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн тогтоогоогүй. Д.Ц нь залилах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй, гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох этгээдүүдийн үйлдлийг шалгаагүй, яллагдагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөлд Д.Цын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ. Учир нь, гэрч Б.Гнь энэ хэрэгт анхнаасаа хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэл бүхий үйл баримт, түүнийг тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Тодруулбал, Д.Ц гэмт хэргийг үйлдэхэд иргэний үнэмлэхээ ашиглуулах, экскаваторыг өөрийн эзэмшилд /нэр дээрээ байлгах/ байлгасан, улмаар “О” ХХК-иас тухайн тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан, тухайн мөнгөнөөс зээлийн эргэн төлөлт, зээл гэх нэрийдлээр Д.Цаас 16.200.000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Д.Цын Хаан банкны дансны хуулга /1хх 164/ Д.Цын гэрчээр өгсөн “...8 сая төгрөгийг Гэрэлт-Одод нэр шилжүүлж өгсөн болон өөрийн нэр дээр байлгаж байгаа гэж зээлүүлж өгсөн..” мэдүүлэг /1хх 17/, Д.Цын шүүхийн хэлэлцүүлэгт “... Б.Гхууль бусаар шилжүүлж байгаа талаар мэдэж байсан, энэ мөнгийг ингэж авч байгаа, тэгвэл та эндээсээ надад түр зуур ийм мөнгө зээлээчээ гээд бүгдийг мэдэж байсан..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл 8/ зэргээр гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Гэрэлт-Одын дансны хуулгыг гаргуулах, гэмт хэргийн улмаас олсон 16.200.000 төгрөгийг хэний данс руу ямар байдлаар шилжүүлснийг шалгуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй байдаг. А.Номин-Эрдэнэ, О.С нарын үйлдлийн тухайд хуурамч бичиг баримт үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад тухайн үйлдлийг тусад нь шалгах боломжтой гэж дүгнэн тухайн хүмүүст ял завших нөхцөл байдлыг бий болгосон төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг зөрчиж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг арилгаагүй байна. Анхан шатны шүүх Д.Цын үйлдсэн залилах гэмт хэрэгт Б.Гэрэлт-Од, О.С, А.Ннар анхнаасаа гэмт санаа, үйлдлээр санаатай нэгдэж бүлэглэсэн буюу хамтран оролцсон, залилах гэмт хэрэг үйлдэх гэж байгааг анхнаас нь мэдэж байсан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримт, үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хуулийн хамтран оролцогчийн тухай заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь, Б.Гнь Д.Цын үйлдлийг анхнаас нь мэдэж байсан байх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хууль бусаар хийлгэхэд идэвхитэйгээр хамтран оролцсон, харин А.Номин-Эрдэнэ, О.С нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг шүүх дүгнэлт гаргахдаа анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Хэдийгээр залилах гэмт хэрэг нь хуурамч бичиг баримт ашиглан үйлдэгддэг боловч тухайн хуурамч баримтыг гэмт хэрэг үйлдсэн этгээд бус өөр субьект үйлдэж байгаа асуудал нь тухайн этгээдийн шунахайн сэдэлтээр буюу залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн эсэхээс үл хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйг эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан бөгөөд яллагдагч нь Б.Гэрэлт-Одод 16.200.000 төгрөгийн зарим хэсгийг урьд зээлээ төлсөн, зарим хэсгийг нэмж зээлүүлсэн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй ба залилах гэмт хэргийн субьектив тал болох шунахайн сэдэлт нь зөвхөн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг бэлнээр шууд авах бус өөртөө аливаа байдлаар эдийн засгийн давуу байдал, ашиг хонжоо олох гэсэн сэдлээр үйлдэгддэг. Гэтэл шүүхээс Т.Гэрэлт-Одын үйлдлийг мөнгө зээлсэн харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Хавтаст хэргийн материалд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр /2хх 72-74/  “...6397УН улсын дугаартай ННКН2В02РЕ0000183 дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, Хьюндай маркийн R520LC-9Vs загварын том оврын экскаватор маркийн автомашины үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 360.000.000 төгрөг гэсэн дүгнэлтийг машины худалдаа эрхлэгчид, интернет зар болон \www.unegui.mn, www.unaa.mn-ээс авсан үнэ ханшийн мэдээлэлд үндэслэн тогтоов” гэж дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчиж тухайн шинжилгээний обьектод биетээр нь үзэж шинжлээгүй дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй нь 6397УН улсын дугаартай экскаваторын үнэлгээний талаар шүүгдэгч Д.Ц “...тухайн үеийн ханш 300 сая байсан даа..” ер нь бол экскаватор сүүлийн хэдэн жил эвдрэл гэмтэлтэй байсан. Экскаватор хөдлөхийн хувьд хөдөлдөг ажил хийх чадваргүй байсан. Б.Т-н бид 2 хоорондоо засварын үйл ажиллагаанд нэлээн өндөр зардалтай байна гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл 6-7, 21 дэх тал/ иргэний нэхэмжлэгч “СЭ” ХХК-ийн өмгөөлөгч тайлбартаа: “...өөрийн үйл ажиллагааны хүрээнд 100 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн...” зэрэг нотлох баримтаас үзвэл гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны экскаваторын үнийг бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй байна. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа гэрч А.Номин-Эрдэнийн мэдүүлсэн “...мөн тухайн үед Д.Ц нь экскаваторын эзэн Б.Т-н гэгчтэй видео калл хийж надтай яриулсан...” гэж мэдүүлдэг, харин хохирогч Б.Т-н нь А.Номин- Эрдэнэ гэдэг хүнтэй видео калл хийж, холбоо барьсан асуудал байдаггүй гэж мэдүүлсэн. Хэдийгээр миний үйлчлүүлэгч Д.Ц нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Гэрч А.Номин-Эрдэнийн мэдүүлсэн утсаар ярьсан, зураг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлын талаар Д.Ц мэдүүлээгүй бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүхээс Д.Цыг Т.Гэрэлт-Од, О.С нарын багийн найз гэж дүгнэсэн нь гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлыг зөвхөн тусалсан үйлдэл болгон дүгнэсэн буюу хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэснийг харуулж байна. Иймд дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгч миний бие хорих 461 дүгээр анги дээр үйлчлүүлэгч Д.Цтай уулзаж ярилцахад болсон явдлын талаар ярихдаа манай байрны таньдаг залуу болох Б.Гнь анх намайг сүлжээний мөрийтэй тоглоомонд оруулсан бөгөөд би нилээн мөнгө алдсан. Тэгээд өөрийн ажилладаг “А" ХХК-ийн БНСУ-ын Хьюндай 63-97 УН улсын дугаартай Н-520 экскаваторыг барьцаанд тавьж тоглоё, тэгэж л энэ өрнөөс гаръя, чамд таньдаг хүн байна уу гэж асуухад Б.Гнь Сын багийн найз болох А.Нгэх эмэгтэй “Х” дэх авто тээврийн үндэсний төвд ажилладаг, мөнгө л орох байх гэж хэлсэн бөгөөд Д.Ц нь нэр дээрээ шилжүүлээд банк бус дээр тавиад мөнгө авахаараа чамд өгье яг хэдэн төгрөг болох вэ гэж асуухад 8.000.000 төгрөг болох байх гэсэн. Тэгээд дээрхи экскаваторыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр банк бус дээр барьцаанд тавьсан бөгөөд уг өдрөө Б.Гэрэлт-Одын дансанд 8.000.000 сая төгрөг шилжүүлсэн байдаг нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байхад гэрч Б.Гнь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн /1хх 20/ “...би Д.Ц ахаас экскаваторыг барьцаанд тавьснаас хойш хоёр гурван хоногийн дараа мөнгө хэрэг болоод 8.000.000 төгрөг зээлсэн” гэж худал мэдүүлдэг. Дээрхи үйл явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангийн 41.1 буюу Шинээр илэрсэн нөхцөл байдал мөн хуулийн 1.1, 1.3-т заасан тул хэргийг прокурорын хяналтанд буцааж дахин шалгаж өгнө үү. Мөн гэрч болох А.Нмөн худал мэдүүлэг өгдөг нь хохирогч болох Б.Т-нмэдүүлгээр нотлогддог. Мөн Гэрэлт-Од, С нар нь хамтран залилсан байхад эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй нь ял завших боломж олгож байна гэж үзэж байгаа тул хэргийг дахин шалгаж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Т-нөмгөөлөгч З.Буяндаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Цын өмгөөлөгчийн хэлж байгаа хамтран оролцсон гэх асуудалд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Нгэдэг холбогдогчийг хэргээс хассан байдаг. Энэ хассан прокурорын тогтоол нь хэргийг нь хэрэгсэхгүй болгож хасаагүй, хэргийг шилжүүлэх явцдаа дундуур нь нэг үг, өгүүлбэр нэмээд Номин-Эрдэнэтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор хэргийг хэрэгсэхгүй болгосон бол тухайн этгээдэд нь зориулж прокурорын хэрэгсэхгүй болгох тогтоол гаргаж хэргээс тусгаарлах эсвэл хэрэгсэхгүй болгох ёстой байдаг. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол яагаад 01 гэдэг дугаартай байдаг юм. Үүнийг анхаарч үзэх ёстой гэж үзсэн. Гэрэлт-Одод мөнгө өгсөн тодорхой үйлдэл байхад цагдаа цааш нь шалгахыг хүсээгүй. Д.Ц Гэрэлт-Одыг хамгаалж ярьдаг боловч бүх цаг үед хамт байсан гэдэг нь тодорхой байдаг. Гнь Төгс-Эрдэнийг гомдол гаргасны дараа мөнгөө буцааж төлсөн. Номин-Эрдэнийн ээж прокурор учраас охиноо хэргээс гаргаж авсан. Тодорхой хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн. АТГ-ын байцаагч 2 жил юу ч хийгээгүй, хэргийг дарсан. Бид АТГ-ын дээд албан тушаалтанд байцаагчийн талаар гомдол гаргасан чинь АТГ-ын байцаагч өмгөөлөгч над руу залгаж “чи ямар их гомдол гаргадаг юм” хэргийг буцаагаад шилжүүллээ гээд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар руу шилжүүлэхдээ Номин-Эрдэнийг авч үлдсэн үйл баримт бий болдог. Шүүгдэгч Д.Ц бүх эд хөрөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглосон уу, ямар нэгэн байдлаар үрсэн. Шүүхээс шилжүүлгийн баримтуудыг шинжлэн судалж тоглосон үйл баримт байдаггүй талаар дүгнэлтийг тогтоолдоо дурдсан. Гэтэл юу ч байхгүй Д.Цаас 360.000.000 төгрөгөөр үнэлсэн экскаваторын хохирлыг төлүүлэхээр гаргасан. “СЭ” компанийн захирал зар харж байгаад худалдаж авсан талаар хэлдэг. Шүүхийн дүгнэлтэд банк бус санхүүгийн байгууллага “О” ХХК, “СЭ” ХХК нь гэмт хэргийн улмаас олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдэх боломжгүй гэдэг. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргачихаад удалгүй “О” банк бус санхүүгийн байгууллагад очиж уулзсан байдаг. Бид нарт авто тээврийн үндэсний төвөөс авсан бичиг баримт байгаа. Худалдаж авсан үйл баримт байхад цаашаа зарагдсан, жинхэнэ гэмт хэргийн улмаас хохирсон иргэнийг өнөөдрийг хүртэл хохироогоод Д.Цыг 5  жил хоригдож гарч ирсний дараа 360.000.000 төгрөгөө ав гэж шийдвэрлэсэн нь эмгэнэлтэй байна. Д.Цын ганц хураагдсан эд хөрөнгө нь Дорноговь аймагт байдаг 48мкв байшин 50 сая төгрөг ч хүрэхгүй. Д.Ц өөрөө ч хаана байгааг нь мэдэхгүй автомашиныг прокурорын газраас битүүмжилсэн байдаг. Хохирогчийн зүгээс гомдолтой байгаа нь прокурор, цагдаагийн байгууллага ажиллагааг цаг тухайд нь хийсэн бол “СЭ” компани экскаваторыг худалдаж авахгүй байсан. Бид гомдол гаргасан үеэс эхэлж экскаваторыг битүүмжилж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Ямар ч үйл ажиллагаа хийгээгүйгээс болж гуравдагч этгээд буюу иргэний нэхэмжлэгчийг гаргаж ирсэн. Хохирогчийн гомдож байгаа чухал зүйл нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгө болох экскаваторыг буцааж олгож өгнө үү. “О” банк бус санхүүгийн байгууллага гэмт хэргийн улмаас олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан үйл ажиллагааг нь иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах хуулийн зөв гаргалгаа гаргаж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч “СЭ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт хэлэхэд “СЭ” компани 2020 оны 11 дүгээр сард “О” банк бус санхүүгийн байгууллагын тавьсан зарыг харж худалдан авах саналаа хүргүүлж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж 250.000.000 төгрөгөөр экскаваторыг худалдаж авсан. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. “О” банк бус санхүүгийн байгууллагаас экскаваторыг худалдаж авах үед өмчлөгч нь “О” банк бус санхүүгийн байгууллага гэсэн бичигтэй байсан. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” тухайн этгээдийг өмчлөгч гэж үзсэн. Ийм учраас Баясгалан гэдэг хүн эд хөрөнгийн өмчлөх эрхэд нь үндэслэж өмчлөгч мөн гэж үзэж худалдаж авсан. Тухайн үед Баясгалан гэдэг хүн экскаваторыг залилан мэхлэх аргаар олж авсныг мэдэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэж тодорхойлсон байдаг. “О” банк бус санхүүгийн байгууллага залилан мэхлэх замаар олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан гэж хохирогчийн өмгөөлөгч ярьдаг боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар “О” банк бус санхүүгийн байгууллага мэдсэн талаар нотлох баримт байдаггүй. Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийг тайлбарлахдаа шинэ эзэмшигч шударга эзэмшигчийг хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар эд хөрөнгийг эрх мэдэлдээ аваагүй бол шударга эзэмшигч хүсэл зоригоосоо гадуур алдсан эд хөрөнгөө хариу төлбөртэй авсан шинэ эзэмшигчээс Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан зарчмын дагуу шаардах эрхгүй гэж тайлбарласан. “СЭ” компанийн хувьд экскаваторын шударга өмчлөгч болсон учраас хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдлыг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар экскаваторыг очиж үнэлгээ хийсэн байдаг. “СЭ” компани механизмын чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг учраас экскаваторыг 150 сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн.” гэв.

Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдагдсан асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн мөн анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой дурдаж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан нөхцөл байдлуудын талаар дахин гомдол гаргасан гэж үзэж байна. С, Гэрэлт-Од, А.Ннарын үйлдэл хамтран оролцоотой эсэхийг шалгаагүй, эдгээр хүмүүст мөнгө шилжүүлсэн асуудлыг шалгаагүй гэдэг асуудал яригдаж байна. Гэрэлт-Одын дансанд 8.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр шилжүүлж, Гуг мөнгийг буцааж төлсөн талаар мэдүүлдэг. Хохирогч Төгс-Эрдэнийн мэдүүлэг 2хх-н 180-181, гэрч Гэрэлт-Одын 1хх-н 2 хуудас зэрэгт авагдсан баримтуудаар Гэрэлт-Одод шан харамж өгсөн нь тогтоогддоггүй. А.Нхохирогч Б.Т-н гэгчтэй фэйсбүүкээр видео калл хийж надтай яриулсан. Хагалгаанд орсон байдалтай хамраа боосон хүнтэй утсаар ярьсан, бичиг баримт нь Д.Цбайсан талаар мэдүүлсэн. Гэрч А.Нхохирогч Төгс-Эрдэнийг огт танихгүй. А.Номин-Эрдэнэтэй Д.Ц нь, Гэрэлт-Од, С нараар дамжуулан танилцсан. Гэрэлт-Од, С нар нь хамтран залилсан үйлдлийг шалгаагүй, эдгээр хүмүүст ял завшуулсан гэдэг зүйл яригддаг. Гшүүгдэгч Д.Цын үйлдлийг 2020 оны 4 дүгээр сараас эхэлж цагдаагийн байгууллагад хандаж тухайн асуудлыг мэдэх талаар асууж эхлэхэд Д.Цын үйлдлийг гадарласан. А.Нбичиг баримтыг нэр дээр нь шилжүүлж өгсний хариуд шан харамж өгсөн нь тогтоогддоггүй. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хохиролтой холбоотой асуудал ярьсан. Тухайн техник хэрэгслийг Шүүхийн шинжилгээний байгууллагад явуулахад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан нь хууль журамд нийцсэн. Мөрдөн шалгах ажиллагаа 2 жилийн хугацаанд явагдсан гэж байна. Энэ хугацаанд шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах талаар болон хохирлын асуудалд маргаантай байна гэж яригдаагүй. Энэ тухай асуудлыг хүсэлт гаргаж хүсэлтийнхээ дагуу шийдвэрлүүлэх боломжтой байсан. “О” компанид тухайн эд хөрөнгө шилжсэн цаг хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бичиг баримт буюу эд хөрөнгийн эрхийн маргаан байгаагүй. Учир нь шүүгдэгч Д.Ц иргэний үнэмлэхээ мартсан байна гээд Гэрэлт-Одод иргэний үнэмлэхтэйгээ явж байгаарай, түр чиний нэр дээр авчихъя гэдэг байдлаар шахалт, дарамтад оруулж Гэрэлт-Одын нэр дээр техник хэрэгсэл шилжсэн байдаг. “О” компани эд  хөрөнгийн маргаан байхгүй байсан учраас барьцаанд авсан. Барьцаанд авснаас хойшхи төлбөрийн маргаантай асуудлууд нь уг барьцааны гэрээний дагуу явагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлыг тодорхой дурдаж, хууль зүйн дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс та Номин-Эрдэнэд утсаа өгч яриулсан асуудал байна уу гэж асуухад шүүгдэгч Номин-Эрдэнэтэй видео калл хийгээгүй гэдэг байдлаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн нь 2 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудсанд авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Г.Ганбат нарын гаргасан давж гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Т-нэзэмшлийн 63-97УН улсын дугаартай “Хьюндай Ар-520” маркийн экскаваторыг “засвар хийлгээд ирье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар “хамт ажилладаг, тус тээврийн хэрэгслийн засварыг хариуцдаг гэх” урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч явж, тухайн өдрөө буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эксковаторын эзэмших эрхийн гэрчилгээг бусдын нэр дээр шилжүүлэн, улмаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “О” ХХК-нд барьцаалан 150.000.000 төгрөгийн зээл авч залилж, бусдад 360.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Т-н“...Д.Ц нь манай “А” ХХК-ийн сэлбэгийн борлуулалтыг болон миний хувийн дээрх эксковаторын засвар үйлчилгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг байсан. Д.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний эксковаторыг засвар хийлгэх шаардлагатай байна, гагнуур хийх хэрэгтэй байна гээд манай "А" ХХК-ийн 22-н товчоон дахь агуулахын хашаанаас аваад явсан, түүнийг авч явсны дараагаар Д.Цаас эксковаторын засвар дуусч байна уу, гэхэд “засвар хийлгэж байгаа болоогүй байна” гэсэн тайлбарыг өгч байсан. Засварт өгсөн гээд удаад байсан болохоор нь гайхаад юу болов, яав ийв гэхэд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр над дээр Д.Ц ирээд миний эксковаторыг барьцаанд тавиад, мөнгөөр нь хүмүүстэй онлайн мөрийтэй тоглоод алдчихлаа гэж хэргээ хүлээгээд, ойрын хугацаанд төлж барагдуулж, хохиролгүй болгож өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Би өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй эксковаторыг иргэн, аж ахуйн нэгжид түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлж ажилладаг байсан бөгөөд 2019 оны 6, 7 дугаар сарын үед гэж санаж байна, Д.Ц нь хүн эксковатор түрээсэлье гэж байна, гэрээ хийхэд иргэний үнэмлэх чинь шаардлагатай байна гэж миний иргэний үнэмлэхийг мэйл хаягаар авсан. Түүнд миний иргэний үнэмлэхний хуулбар байх бүрэн боломжтой. ...Миний бие 2019 оны 9 дүгээр сарын үед хамрын хагалгаанд орохоор БНСУ руу явж эмчилгээ хийлгээд эргээд 2019 оны 10 дугаар сард ирсэн. ...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны үед Д.Цтай өөрийгөө гадаадад байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна, эксковатороо шилжүүлэх талаар огт ярилцаж, хэлэлцсэн зүйл байхгүй, ийм зүйл болоогүй. ...Д.Ц нь итгэмжлэн хариуцах талаар үүрэг хүлээж байгаагүй, итгэмжлэн хариуцуулж байгаагүй, харин 1-2 удаа засварлаж байсан, тэгэхдээ зөөвөрлөн авч явж байгаагүй юм ....Надад 12.500.000 төгрөг шилжүүлэн өгч байснаас өөрөөр хохирлыг барагдуулаагүй.” /2хх 85-86, 180-181/,

гэрч Б.Гэрэлт-Одын “...2019 оны 12 дугаар сарын эхээр Д.Ц ах надад нэг экскаватор авч байгаа, өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн чинь ах нь бичиг баримтгүй байна, экскаваторын эзэн нь Солонгос улсад хамрын хагалгаанд орж байгаа ямар нэг арга чарга байна уу гэхлээр нь би Баатартай уулзаад Д.Ц ахтай уулзсан. Энэ үед Баатар Авто тээврийн Үндэсний төвд таньдаг Нгэж хүн байна очиж уулзъя гэж хэлсэн. Бид гурав Авто тээврийн Үндэсний төв дээр очиж Номин-Эрдэнэтэй уулзсан. Д.Ц ах худалдаж авч байгаа юм, экскаваторын эзэн нь БНСУ-д хамрын хагалгаанд орсон, манай найз байгаа, түүний иргэний үнэмлэхийн хуулбар нь энэ байна, утсан дээрээ харилцсан чатаа харуулсан, тухайн чат дээр нүүрнийхээ хамар хэсэг дээрээ цагаан даавуугаар боосон хүний зураг үзүүлсэн шаардлагатай бол видео дуудлага хийе гэж байсан, тэгээд тэр хүнийгээ хамар ийм байхад яаж видео дуудлага хийх вэ, чи өөрөө наагуураа зохицуулчихаа, маргааш нөгөөдрөөс гайгүй болохоор яръя гэж байна гэсэн. Тэгэхэд Ннь за ямар нэгэн асуудалгүй биз дээ гээд итгээд экскаваторын эзэмшигчийг өөрчлөхөөр болсон, тэгээд иргэний үнэмлэхээ өгч бай гэхэд Д.Ц ах иргэний үнэмлэхээ мартсан байна гээд Саас асуухад бас байхгүй байсан тул миний үнэмлэхийг түр аваад, экскаваторын эзэмшигчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг аваад дотогш ороод миний нэр дээр эзэмшигчийн шилжүүлэг хийсэн. ...Д.Ц ах над руу залгаад нөгөө хамрын хагалгаанд орсон найз маань мөнгөө нэхээд байна, экскаватороо гялс Банк бус, санхүүгийн байгууллага дээр барьцаанд тавиад мөнгөө гаргуулж өгөх хэрэгтэй байна гээд намайг дуудаж бид хоёр 22-н товчоонд “Акума” төвийн хашаанд ирээд Д.Ц ах үлдээд намайг Нутгийн буян гэх 19-р хороололд байгаа банк бус байгаа тийшээ хүнтэй ярьчихлаа чи очоод гэрээгээ бэлдээд намайг хүлээгээд байж байгаарай гэсэн. Түүний хэлсний дагуу явж очиход экскаваторыг барьцаанд тавих талаар мэдэж байсан ба 150.000.000 төгрөгөөр барьцаанд тавихаар болж гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Тухайн гэрээнд Д.Ц ахын дансыг тусгаж мөнгөө шилжүүлсэн. Д.Цын нэр дээр зээл гарсан, гарсан зээлээс урьд нь би Д.Ц ахад 2019 оны намар өөрийнхөө “Тоёота Харриер” маркийн автомашинаа 14.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж 10.000.000 төгрөгийг Д.Цт зээлсэн байсан, тухайн 10.000.000 төгрөг дээр нэмээд 6.000.000 төгрөгийг зээлсэн, эргүүлж өгөх ёстой 6.000.000 төгрөгийг буцааж Д.Цт хувааж төлөөд дуусгасан, бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөр байхгүй. Банк бус санхүүгийн байгууллагад экскаваторыг барьцаанд тавиад 2 сар орчмын дараа банк бусаас над руу яриад Д.Ц утсаа авахгүй байна, экскаваторын төлөлт хэцүүдлээ энийгээ төлөхгүй бол муу зээлдэгчийн ангилал руу орох гэж байна шүү гэхээр нь би Д.Ц ахтай ярьсан, зээлээ төлөхгүй бол болохгүй байна, миний нэр дээр барьцаанд тавьсан болохоор миний нэрийг муу зээлдэгчид оруулах гээд байна гэж хэлээд Д.Цтай дараа 7 хоногт уулзахаар болсон. Тэгээд бид хоёр уулзаад банк бус дээр очоод өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахаар нотариатын газар орсон, тэр үед өөрийнхөө нэр дээр биш шууд банк бус санхүүгийн байгууллагын захирлынх нь нэр рүү шилжүүлсэн. Ямар учиртай банк бус руу шилжүүлж байгаа талаар Д.Ц ахаас асуухад угаасаа банк бусад барьцаанд байгаа юм чинь, тус газрын нэр дээр шилжүүлэгдэнэ, төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа би өөрийнхөө нэр дээр буцааж авах юм гэхээр нь өөр зүйл тодруулаагүй дууссан. Үүний дараа 2020 оны 04 дүгээр сарын үед цагдаагийн байгууллагаас Д.Цын ахын экскаваторын талаар ярьж, залилан хийсэн байна гэдэг асуудлыг ярьж эхлэхээр нь би мэдсэн. Д.Ц ах 2020 оны сүүлээр өөрийнхөө байрыг зараад нүүсэн, түүнтэй холбоогүй байгаа.” /2хх 20, 98-99/,

гэрч О.Сын “...2019 оны 12 дугаар сарын үед манай байрны найз Гнь Д.Ц ах экскаватор нэр дээрээ шилжүүлэх гэсэн юм, эзэн нь Солонгос улс руу эмчилгээнд явсан, ахынх нь найз байгаа юм, ямар ч асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь би өөрийн багын найз Нрүү залгаж, Гэрэлт-Од, Д.Ц ахын хамт Номин-Эрдэнийн ажлын газар болох Авто тээврийн Үндэсний төв рүү явсан. Д.Ц ах, Номин-Эрдэнэтэй уулзаад гуйсаар байгаад нэр шилжүүлэхийг зөвшөөрүүлсэн. Тухайн үед уг экскаваторын жинхэнэ эзэн гэсэн хүнтэй чаталсан чатаа үзүүлж итгэл төрүүлсэн. Нэр шилжүүлэх болоход Д.Ц ах өөрөө бичиг баримтгүй явж байгаа гээд Гэрэлт-Одын нэр дээр шилжүүлсэн. ...Насуудалгүй биз дээ гээд надад итгээд Д.Цын экскаваторыг шилжүүлж гэрчилгээг гаргаж өгсөн. ...Д.Цыг ийм асуудал үүсгэнэ гэж мэдээгүй, итгээд тусалж чадах боломжоороо хэлж ярьсан. ...Би үүнийг хийхийн тулд мөнгө төгрөг авсан зүйл байхгүй” /1хх 22, 239-240/,

гэрч А.Н “...Би “Х” дэх ажил дээрээ байхад манай танил С утсаар яриад, ирж уулзахдаа өөрийн танил гэх Гэрэлт-Од, Д.Ц нарыг дагуулж ирсэн. Ингээд Д.Ц гэгч нь энэ экскаваторыг яаралтай зарах хэрэгтэй байна, уг экскаваторын жинхэнэ эзэмшигч Б.Т-н одоо Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа, надад Төгс-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар байна, Б.Т-н Солонгос улсаас хүрч ирээд надад асуудалгүй итгэмжлэл хийж өгнө, би уг экскаваторын бүх засвар үйлчилгээг нь хийлгэдэг, мөн Б.Т-нтэй хамтын бизнес эрхэлдэг болохоор надад 100 хувь захиран зарцуулах эрх байгаа гэж хэлсэн. Мөн тухайн үед Д.Ц нь экскаваторын эзэн Б.Т-н гэгчтэй фэйсбүүкээр видео калл хийж надтай яриулсан. Тухайн үед итгээд Д.Ц гэгчид шилжүүлэг хийж өгсөн. ...Надад ямар нэгэн зүйл амлаагүй, цэвэр итгэл дээр тулгуурлаж, найздаа туслах гэсэн. Тэгээд 63-97 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хаясанаар зарлуулж, дахин шинэ паспорт гаргуулан авахдаа Гэрэлт-одын нэр дээр шилжүүлж авсан. Маягтын хуудас болон бичвэрүүдийг хэн бөглөснийг мэдэхгүй. ...Эзэмшигч өөрийн биеэр бичиг баримтын хамт байх ёстой эсхүл ямарваа нэгэн гэрээ хэлцлийг нотариатаар батлуулсан, хүчинтэй хугацаатай байх ёстой гэсэн шаардлага байх ёстой, би найздаа итгээд л шилжүүлэг хийсэн.” /1хх 27, 50, 243-244/,

гэрч Э.Э “...Манай компани 2008 онд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Иргэн Д.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай авто ломбард дээр дүү гэх Гэрэлт-Одын хамт ирээд Хыондай маркийн шар өнгийн эксковатор барьцаалж 150.000.000 төгрөгийг барьцааны гэрээ байгуулж зээлж авсан. Тухайн барьцааны эксковаторын баримт бичгийг үзэхэд ямар нэгэн зөрчилгүй, АТҮТ-ийн гэрчилгээтэй, Гэрэлт-Одын нэр дээр бүртгэлтэй байсан. Гэрээгээр авсан зээлийн төлбөрийг Д.Цын Хаан банкны данс руу шилжүүлж олгож, эксковатороо хүлээн авч, талбайдаа байршуулсан. Иргэн Гбарьцааны гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг цаг тухай бүрдээ хийгээгүй тул түүнтэй уулзаж авсан зээлийг эргэн төлүүлэх талаар хэлэхэд миний нэр дээр эксковатор байсан боловч зээлийг манай ах төлнө гэж явсаар зээлийн ямар ч төлөлт хийгдээгүй явсаар 2020 оны 06 сар гарсан. ...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээний нөхцөлд заасны дагуу Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Арбитрын шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай зүгээс иргэн Д.Ц нартай 2020 оны 11 дүгээр сарын 10-ны дотор зээлийг эргэн төлнө, эсхүл эксковатороо худалдан борлуулж төлбөрийг төлж барагдуулна, харин манай компанийг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өгөөч ээ гэснийг хүлээн зөвшөөрч зээлийн нийт төлбөр болох 180.100.000 төгрөгөөс 10.100.000 төгрөг, арбитрын шүүхийн төлбөрт зарцуулсан 3.266.500 төгрөгийг манай компани хариуцахаар эвлэрсэн. Эвлэрлийн гэрээний хугацаа болоход Д.Ц нь зээлээ төлөөгүй, эксковатороо зарах гэхэд хүн аваагүй гэсэн тайлбарыг хэлсэн. Үүнийг нь манай талаас Д.Цтай байгуулсан анхны барьцааны гэрээний нөхцөлд заасны дагуу эксковаторыг бусдад 250.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж худалдан борлуулсан. Худалдан борлуулсан төлбөрөөс эвлэрлийн гэрээгээр тохирсон 170.000.000 төгрөгийг манай тал авч, хохирлоо барагдуулан үлдэгдэл төлбөр болох 80.000.000 төгрөгийг иргэн Д.Цын өөрийнх нь данс руу шилжүүлэн өгч харилцаа дуусгавар болсон. Үүнээс хойш түүнтэй холбогдоогүй.” /1хх 219-220/,

гэрч Д.Б “...Миний бие “СЭ” ХХК-ийг 2012 онд эксковатор түрээслүүлэх, худалдаж борлуулах, гадаад, дотоод худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл захирлаар нь ажиллаж байгаа. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын эхээр интернэтээс /үнэгүй.мн/ сайтаас Хьюндай экскаватор 2011 онд үйлдвэрлэсэн, Солонгос улсаас импортлогдсон, зээлийн барьцаанд хураагдсан эксковаторыг яаралтай 250.000.000 төгрөгөөр зарна гэсэн зарыг олж харсан. Уг зарын дагуу “О” ХХК-ийн утас руу холбогдож очиж уулзан машиныг үзэхэд чанар байдал боломжийн байхаар нь худалдаж авахаар тохиролцсон. Тохиролцсоныхоо дагуу "О” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулж 250 сая төгрөгийг тус компанийн данс руу шилжүүлж автомашинаа авсан. Уг эксковаторыг АТҮТ дээр очиж өөрийн компани “СЭ” ХХК руу 2020 оны 12 дугаар сарын эхээр шилжүүлэн авч бүртгэлжүүлсэн.” /1хх 236/,

яллагдагчаар Б.Д.Цын “...2019 оны 12 дугаар сарын дундуур тухайн эксковаторыг би Б.Т-нд засварын газар засуулж өгнө гэж хэлээд өөрийн танил дүү Гэрэлт-Одын таньдаг Номин-Эрдэнийг гуйж нэр шилжүүлсэн. ...Надад байсан нь Гэрэлт-Одын пасспорт, Төгс-Эрдэнийн пасспортны нүүрэн талын зураг байсан, өөр зүйл байгаагүй. Тэгээд тэрийгээ үзүүлж Б.Т-н эзэн нь БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа талаар хэлсэн. Би Номин-Эрдэнэд ямар нэгэн шан харамж өгөөгүй. Номин-Эрдэнийг Б.Т-нтэй яриулсан уулзуулсан видео калл хйиж холбогдсон асуудал бол байхгүй. ...Би 2019 оны хавар интернэт тоглоомоор мөрийтэй тоглодог болсон. Тэгээд эхлээд тоглож байгаад өөрт байсан мөнгөө алдаад дахин түүнийгээ олж авах санаа зорилготой мөнгө хайж өөрийн ажиллаж байсан “А” ХХК-ийн захирал Төгс-Эрдэнийн эзэмшлийн 63-94 УН улсын дугаартай шанагатай эсковаторыг байгууллагын хашаанаас Б.Т-нд худлаа хэлж засвар үйлчилгээнд оруулъя гэж хэлээд ачиж авч явсан. ...Машины эзэмшигчийн эрх, нэрийг өөрийн танил Гэрэлт-Од, Баатараа гэх хүмүүсээр дамжуулан Авто тээврийн үндэсний төв ажилладаг Нгэх эмэгтэйг гуйж байгаад Гэрэлт-Одод шилжүүлэн авч, барьцаанд тавьж, 150.000.000 төгрөг авсан.” /1хх 48, 249-250, 2хх-107/ гэх мэдүүлгүүд,

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...63-97 УН улсын дугаартай, арлын ННКН2В02РЕ0000183 дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, Хьюндай маркийн, R-520LC-9vS загварын том оврын эксковатор маркийн автомашин 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 360.000.000 төгрөгийн үнэлгээтэй.” тайлан /2хх 70-78/,

Б.Т-нэс Груу шилжүүлсэн өмчлөгчдийн мэдээлэл, “Хөтөл Номгон” ББСБ-н эзэмшигч ХХК болох “О” ХХК-ийн нэр дээр шилжсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 28-36/,

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №Б19/22 дугаартай Барьцааны гэрээ...Б.Гэрэлт-Одоос 63-97 УН улсын дугаартай ННКҮ7В02РЕ0000183 арал, хөдөлгүүрийн дугаартай, шар өнгийн НҮ11МОА1Р5201С-98 маркийн экскаваторыг “О” ХХК-ний төлөөлж гүйцэтгэх захирал А.Эрдэнэдоржид 150.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд шилжүүлсэн, итгэмжлэл /1хх 38-39, 68/,

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №19/479 дугаартай зээлийн гэрээ /1хх 40-41/, 6397 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /1хх 59-63/,

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр №20/164 дугаартай “О” ХХК-иас Авто тээврийн Үндэсний төвд гаргасан...Б.Гэрэлт-Одын нэр дээрх НҮ11МОА1 К5201С-98 маркийн 63-97 улсын болон дугаартай шар өнгийн экскаваторыг 2585669 регистрийн дугаартай тус компанийн нэр дээр гэрчилгээг сольж өгнө үү.” гэх албан бичиг /1хх 69/,

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №19/479/01 дугаартай Д.Ц болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн нэмэлт гэрээ /1хх 71-72/,

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Амартуяагийн бүртгэсэн 234 дугаартай “...Б.Гэрэлт-Одоос Б.Д.Цт эрх, үүрэг шилжүүлсэн гэрээ /1хх 73/,

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №Б20/03 дугаартай “О” ХХК болон Д.Ц нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ /1хх 76/,

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “О” ХХК-иас Донровжамцын Д.Цт Хаан банкны дансаар 90.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 60.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтын хуулбар /1хх 84-85, 230/,

Монгол Улсын Олон Улсын Арбитрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 500 дугаартай 065/20 хэргийн дугаартай “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Цхолбогдох хэргийн шийдвэр, “О” ХХК болон Д.Ц нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /1хх 223-224, 225/,

“СЭ” ХХК-иас “О” ХХК-нд НҮ11МОА1К5201С-98 маркийн 6397 УН улсын дугаартай гинжит экскаваторыг 250.000.000 төгрөгөөр худалдан авах санал хүргүүлсэн албан бичиг /1хх 227/,

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3281 дугаартай “О” ХХК болон “СЭ” ХХК-ийн хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /1хх 228-229/,

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “О” ХХК-иас Д.ЦХаан банкны дансаар 80.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /1хх 231-232/,

Авто тээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлчилгээний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн VRS.TRANSDEP.MN программд үзлэг хийсэн тэмдэглэл:...АТҮТ ТӨҮГ-ийн мэргэжилтэн А.Ннь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Гэрэлт-Одын нэр дээр өмчлөгч шилжүүлсэн бүртгэлийг хийсэн мэдээлэл бүртгэгдсэн /2хх 5-7/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Цыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Г.Ганбат нар “... Д.Ц нь залилах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй, гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох Б.Гэрэлт-Од, А.Номин- Эрдэнэ, О.С нарын үйлдлийг шалгаагүй, яллагдагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа шаардлагатай. Гэрч Б.Гнь энэ хэрэгт анхнаасаа хамжигчаар хамтран оролцсон, А.Номин- Эрдэнэ, О.С нарын үйлдлийн тухайд хуурамч бичиг баримт үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад тухайн үйлдлийг тусад нь шалгах боломжтой гэж дүгнэн тухайн хүмүүст ял завших нөхцөл байдлыг бий болгосон. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт судлагдсан шүүгдэгч Д.Цын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Б.Т-н /2хх-85-86, 180-181/, гэрч Б.Г/1хх-20, 2хх-98-99/, гэрч О.С /1хх-22, 239-240/, гэрч А.Н/1хх-27, 50, 243-244/ нарын мэдүүлгүүдийг харьцуулан шалгахад шүүгдэгч Д.Цын үйлдсэн залилах гэмт хэрэгт Б.Гэрэлт-Од, О.С, А.Ннар анхнаасаа гэмт санаа, үйлдлээрээ санаатайгаар нэгдэж бүлэглэсэн буюу хамтран оролцсон, залилах гэмт хэрэг үйлдэх гэж байгааг нь анхнаас нь мэдэж байсан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримт, үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Ц залилах гэмт хэрэг үйлдэхдээ 63-97 УН улсын дугаартай экскаваторыг хохирогч Б.Т-н эзэмших эрхтэйг тодорхойлсон баримт бичгийг өөрийн найз, танил талыг ашиглан бусдаар хуурамчаар үйлдүүлсэн байх нь шүүгдэгч Д.Цын үйлдсэн залилах гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдал, үйл баримт болохгүй, харин тухайн хуурамч баримт бичиг үйлдсэн асуудлыг жич мөрдөн шалгуулах боломжтой гэж үзсэн болно. Мөн шүүгдэгч Д.Цын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1хх-1хх-16, 48, 250, 2хх-107,166, шүүх хуралдааны тэмдэглэл/, мөрдөн байцаалтад өгсөн гэрч Б.Г/1хх-20, 2 хх-98-99/, гэрч О.С /1хх-22, 239-240/, гэрч А.Н/1хх-27, 50, 243-244/ нарын мэдүүлгээр шүүгдэгч нь А.Ннарт шан харамж өгсөн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй, харин шүүгдэгч нь Б.Гэрэлт-Одод өмнө зээлсэн байсан мөнгөө өгснөөс гадна 6-8 сая төгрөг зээлүүлсэн, тус мөнгийг Б.Гбуцаан төлсөн талаар тэд мэдүүлсэн, энэ талаарх зарим баримт хэрэгт авагдсан /2хх-100-103/ байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Залилах гэмт хэрэг үйлдэгдэхэд баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашиглах арга нийтлэг ба тус аргыг шүүгдэгч залилах гэмт хэрэгт ашигласан байх тул нийлмэл гэмт хэрэгт давхар зүйлчлүүлэхээр тус хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өөр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Мөн хохирогч Б.Т-нд нийт 360.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 12.500.000 төгрөгийг төлсөн, үлдэх 347.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч байгууллагын зүгээс анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мөрдөн байцаалтын шатанд гаргасан хөрөнгийн үнэлгээтэй болон хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой шилжилт хөдөлгөөн хийлгэхтэй холбоотой ямар ч хүсэлт гаргаж байгаагүй нөхцөл байдал харагдаж байна. Энэ хэрэгт 2 жил гаруй хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, хөрөнгө байсаар байтал шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийгээгүй байгаа зэргээр төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нар хохирсон нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд гэм хорын хохиролтой холбоотой бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг давж заалдах шатны шүүх энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Г.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/653 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 116 /нэг зуун арван зургаа/  хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/653 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Г.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Ц.ОЧ

 

 

          ШҮҮГЧ                                                   Б.БАТЗОРИГ

 

 

          ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ