Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2024/00462

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2024/00462

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ……………..сумын ………….. дүгээр багт оршин суух, ……….. овгийн …………ийн О…………..ийн хүсэлттэй,

Тэжээн тэтгэж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие М.А……………….тай 2018 оноос хойш хамтран амьдарч байгаад …….. оны ……… дүгээр сарын ………..-ний өдөр хүү А.Л………….г төрүүлсэн. Хамтран өмнө ……….. оны …………… дүгээр сарын ………..-нд охин О.У…………..гийг төрүүлсэн. Одоо хүүхдүүд бүгд эсэн мэнд бойжиж байгаа. Миний нөхөр М.А……….. нь 2024 моны 06 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ингээд хүү Л.Л…………д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтээ батлуулж байгаагүй улмаас тэтгэмжийн мөнгө авч чадахгүйд хүрээд байна. Иймд нөхөр М.А нь хүү А.Л…………г тэжээн тэтгэж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

№............... дугаартай Монгол овогтой М...........ийн М.............ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

№............ дугаартай А........ын Л...........ийн төрсний гэрчилгээний хуулбар,

№............ дугаартай О...........гийн У...............ийн төрсний гэрчилгээний хуулбар,

Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06/130 дугаартай тодорхойлолтод: ............ овогтой О............. 1997 онд төрсөн, ам бүл 3, охин О.У /............/, хүү А.Л /................/ нарын хамт амьдардаг гэсэн,

М.А..............ын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримтанд: Төллөх малын тооны өөрчлөлтийн мэдээлэл үнээ 6, эм хонь 15, эм ямаа 4, бүгд 25,  төлийн тооны өөрчлөлтийн мэдээлэл тугал 6, хурга 15, ишиг 4 бүгд 25 гэсэн,

Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 06/460 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн .......... У................... нь /.........../ регистрийн дугаартай. Ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг. Ээж Д.О нь асран халамжилж байгаа нь үнэн болно гэсэн,

              Гэрч Д.Ц /РД: ............./-ын мэдүүлэгт: Миний дүү Д.О нь М.А………….тай 2018 онд танилцаад 2019 оны 10 дугаар сард хуримаа хийсэн. Хоёр хүүхэдтэй. Нэг хүүхэд нь 5 дугаар ангид орно. Нөгөө хүүхэд нь 4 настай. Одоогоороо манайхтай айл байгаа гэсэн,

              Гэрч Р.Л  /РД: ................./-ын мэдүүлэгт: Миний дүү Д.О нь М.А…………..тай 2018 онд танилцаад 2018 онд хуримаа хийж байсан. Хоёр хүүхэдтэй. Эрэгтэй хүүхдийнх нь нэрийг Л……….., эмэгтэй хүүхдийнх нэрийг У……гэдэг.  Д.О нь М.А нар 2018 оноос 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан гэсэн,

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.О…….. нь “Тэжээн тэтгэж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

            М.А нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл буюу нас барах хүртлээ  ............ овогтой Л................г тэжээн тэтгэж байсан болох нь ............... дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06/130 дугаартай тодорхойлолт, №.............. дугаартай нас барсаны гэрчилгээний хуулбар,  гэрч Д.Ц /РД: ............/, Р.Л  /РД: ............./ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ............. овгийн М...........ын ............ /РД:............../ нь 2020 оноос эхлэн 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл  …………. овгийн А………..ын Л……. /РД:............-г тэжээн тэтгэж байсан болохыг тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ҮҮРИЙНТУЯА