Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/898

 

 

   2022             9              13                                      2022/ДШМ/898                        

 

Б.Н, Б.Анарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Э.О даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, Ө.Болормаа

шүүгдэгч Б.Аөмгөөлөгч Б.Зулбаяр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/712 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч М.Цэнгүүн, Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Н, Б.Анарт холбогдох эрүүгийн 21090155 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

               1. Б.Н, 

-

2. Б.А, 

Шүүгдэгч Б.Н, Б.Анар нь  бүлэглэж 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 107 дугаар байрны 1 давхар 1 тоотод “С.Нхүчиндсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Э.О, Б.Хнарыг зодож, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн яллагдагч Б.Н нь тухайн тоотод М.Т, Э.О, Б.Х, Б.Бнарт 10.000.000 төгрөг өгөхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  

Б.Аүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

               Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Б.Нийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ахолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Н, Б.Анар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо дан ганц хохирогч нарын мэдүүлгийг үндэслэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судлаагүй байдаг. Мөн гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн "... мөнгө нэхсэн талаар юу ч яриагүй юм.”, гэрч Б.Билгүүний өгсөн “...Б.Хгэх залуу нь яг одоо миний дансанд 600.000 төгрөг байна, одоо гараад авч ирээд өгье гэж хэлж байсан, харин Б.Н тэр мөнгө чинь надад хэрэггүй гэж хэлээд аваагүй.” гэх мэдүүлгүүдийг үнэлж, дүгнээгүй атлаа гэрч С.Номундарийн “хэн юу ярьж байгааг сонсоод байх боломж байгаагүй”, гэрч А.Ган-Эрдэнийн “...би гадуур ажилтай байсан болохоор сайн анзаараагүй.” гэх хэрэгт чухал ач холбогдолгүй мэдүүлгүүдийг үндэслэл болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хохирогч нарын өгсөн Б.Н 10 сая төгрөг нэхэж, заналхийлсэн гэх мэдүүлгийг өөр бусад гэрч нарын мэдүүлгээр хангалттай сайн нотолж чадаагүй атлаа хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн гэрч Б.Тэмүүлэн, Б.Билгүүн нарын өгсөн мэдүүлгийг үнэлээгүй байдаг. Мөн С.Нхүчиндсэн гэх шалтгаанаар М.Т, Э.О, Б.Х, Б.Бнараас 10 сая төгрөг өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа гэрчээр оролцсон С.Нэнэ талаар дэлгэрэнгүй тодруулж асуугаагүй, үнэхээр С.Н нь эмчилгээний зардал авах санаа зорилготой байсан уу, эсвэл Б.Н нь өөртөө мөнгө авах санаа зорилготой байсан уу гэдгийг эргэлзээгүйгээр нотолж, тогтоож чадаагүй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Б.Нийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцоход өмгөөлөгч миний зүгээс хорих ял оногдуулахгүйгээр торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан боловч “ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт” зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй учраас эрхэлсэн тодорхой ажилтай гэж үзэх үндэслэлгүй тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай юм. Миний хувьд Б.Нийг хувиараа зам талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэдэг талаар дурдаж сүүлийн нэг сарын хугацаанд хийгдсэн ажлын гэрэл зургийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд Б.Н нь аль нэг байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, туслан гүйцэтгэгч байгууллагаас зам талбайн тохижилтын ажлыг авч, орлого олдог талаар дурдсан боловч торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзсэн нь өрөөсгөл юм. Иймд Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь гэрч Б.Тэмүүлэн, Б.Билгүүн нарын өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж, хохирогч нарын өгсөн 10 сая төгрөг өгөхийг шаардсан гэх мэдүүлэг нь өөр бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх үйлдэл гаргаагүй байх тул тус хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Ө.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Б.Нд холбогдох гэмт хэргийн шалтгаан нөхцөл, уялдаа холбоо, хохирогчдын гэм буруутай байдлаас улбаалж түүний хувийн аж амьдралын хүнд нөхцөл байдал, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж хавтаст хэрэг бүрдүүлэн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Нэгэнт ийнхүү бүрдэгдэж биежигдсэн эрүүгийн хэрэг дээр өөрийн үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг цагаатгах байр суурьтай саналаа хэлье гэвэл анхан шатны шүүх дээр буцаан гэрч нарыг оролцуулах, шинээр нотлох баримтуудыг гарган өгч шинжлэн судлуулах зэрэг зохих ажиллагаа мөн торгуулийн ялыг биелүүлэх бүрэн боломжтой байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс тогтоосон 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр Г.С.Н над руу залгасан байсан. Б.Хтай хамт лагер яваад өглөө нь найзындаа алхаж ирсэн гэж байсан. Би Б.Хтай уулзахаар лагер дээр нь Э.Оиход над руу тоосго барьж дайрсан бөгөөд Б.Б“би С.Нтай уулзъя” гээд надтай хамт явсан. С.Нтай Э.Оиж уулзахад Э.О, Б.Х, Төрбаяр нар нийлж хүчиндсэн гэсэн. Ингээд Батмөрөн, Э.О, Б.Х, Төрбаяр нарыг дуудсан. Гэтэл Б.Хорж ирээд “манай аав цагдаа, надад 700.000 төгрөг байна, энийгээ өгөөд салцгаая” гэхэд нь би уураа барьж дийлэлгүй Б.Хыг цохисон. Маргааш нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Намайг 2021 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч дуудсан. Энэ дагуу Э.Оиход мөрдөгч “чи хүн дарамталж, мөнгө нэхсэн байна. Ийм хэрэг болсон уу” гэж мэдүүлэг авсан. 700.000 төгрөгийн яриа гарснаас биш би ямар нэгэн байдлаар мөнгө нэхсэн асуудал байхгүй. Хохирогч нар намайг мөнгө нэхсэн, дарамталсан гэж мэдүүлж байгаа ч өөрсдөө Номундарийн араас “мөнгө өгье” гэж хөөцөлдөөд байгаа. Энэ асуудал гарснаас хойш Номундарийн эх нь нас барсан, би хоригдож байна, С.Н сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн. Би бага насны хүүхэдтэй, надтай хамт ажилладаг залуус надаас болж гүйцэтгэлийнхээ цалин хөлсийг авч чадахгүй байгаа.” гэв.

Шүүгдэгч Б.Аөмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч болон миний зүгээс гомдол гаргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч гар утасны цэнэглэгчээр хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан нь эргэлзээтэй гэж маргаж оролцсон ч анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ гэмт хэрэг нэг цаг хугацаанд болсон үйлдэл мөн үү, бүлэглэн үйлдсэн үү гэдгийг хянаж үзэхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нарын үйлдэлд бодитой дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Б.Нд оногдуулсан шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршигт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч нараас заналхийлэх гэмт хэргийг үйлдээгүй, үйлдсэнийг нотолж тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Гэрчүүд заналхийлж мөнгө нэхсэн тухай сонсоогүй, мэдээгүй гэж мэдүүлсэн болохоос тийм зүйл болоогүй гэж мэдүүлээгүй. Хохирогч М.Т “бид 4-ийг Б.Н өөр өрөөнд оруулаад мөнгө нэхсэн” гэж мэдүүлсэн бөгөөд үүнийг гэрч Билгүүний мэдүүлэг нотолдог. Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирогч нар Б.Нд өш хонзон санаж гомдол гаргасан гэж байна. Хэргийг шалгах явцад прокурор өөрийн санаачилгаар Б.Н, Б.Анарын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж тусгаарлан шалгасан бөгөөд хохирогч нараас гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн өдөр Б.Н Б.А дуудсан бөгөөд тэр өдөр болсон явдлын талаар гэрч, хохирогч нар мэдүүлсэн бөгөөд дээрх мэдүүлгүүдээр бүлэглэн үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Мөн 3 хоног, 7 хоног гэж зөрүүтэй мэдүүлсэн гэх боловч 3 хоног зодуулаад 10.000.000 төгрөг өгөөд сал гэсэн асуудал яригдсанаас биш 3 хоногийн дараа мөнгө авчир гээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч М.Цэнгүүн, Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Б.Н, Б.Анар нь бүлэглэж 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 102 дугаар байрны 1 давхар 2 тоотод “С.Нхүчиндсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Э.О, Б.Хнарыг зодож, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хын “...Б.Н гэх хүний байр руу ороход шууд биднийг зодож эхэлсэн. Би нүүрээ дараад доошоо суухад энд тэндээс цохиж, зодож байгаад ийшээ ор гээд жижиг өрөө рүү оруултал тэнд нь М.Т нүцгэн дотуур хувцастайгаа сууж байсан. Б.Н нь бидэнд хандаж хувцсаа тайл гэж хэлэхээр бид хувцсаа тайлаад дотуур хувцастайгаа үлдэхэд дахиад зодож эхэлсэн. Дараа нь Мөрөн бид 2-ыг хувцсаа өмс гэж хэлээд дагуулаад Сэлх гэх газар руу дагуулж явсан ба тэнд Э.Ооод бид хоёроор тоосго зөөлгөсөн. ...гар утасны цэнэглэгч аваад нуруу, хүзүү, гар хэсэг рүү ороолгож эхэлсэн ба мөн нэг залуу нь шугам шиг модон зүйлээр зүүн гарын шуу хэсэг рүү цохисон. ...” /хх 28-33/,

хохирогч Э.Оийн “...32-ын автобусны буудал дээр Э.Отол ягаан өнгийн үстэй залуу миний баруун чих рүү хоёр удаа цохиод дараа нь одоо чамд гар хүрэхгүй ороод уулз гээд нэг байр руу дагуулаад орсон. Ингээд нэг байр руу ороод 11 давхарт гараад айл руу орсон ба орсны дараа нөгөө ягаан үстэй залуу шууд миний нуруу руу жийж унагаахад ах нь гэх залуу цээж рүү өшиглөөд үсдэж чирээд жижиг өрөөнд оруулаад дахин зодсон бөгөөд дараа нь хувцсаа тайл гэж хэлээд бидний гар утсыг хураагаад авсан. Дараа нь Баттөмөр, Б.Ххоёрыг тоосго зөөлгөнө гээд 4 залуу дагуулаад явсан ба бид хоёр гэр орныг нь цэвэрлээд байж байтал тэр хоёр эргээд ирсэн. Гэтэл цаад өрөөнд Б.Хорилоод байсан ба бид хоёрыг дуудаж байна гэхээр нь яваад ортол хувцсаа тайл гэж хэлээд тайлсны дараа цэнэглэгчээр нуруу руу ороолгож эхэлсэн. Үүний дараа Б.Н гэх хүн ирсэн ба намайг гар өргүүлж байгаад төмрөөр цохиод дараа нь газарт хэвтүүлж байгаад дээрээс дэвссэн. Б.Н, Шагай хоёр намайг зодсон, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 36-38/,

хохирогч М.Тын “...тухайн үед буюу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатарт дүүргийн 19 хороо Э.О гэх найзынхаа зуслан дээр Мөрөн, Э.О, М.Т нарын хамт хоноод өглөө сэрэхэд 4 залуу машинтай гадаа ирсэн байсан тэр залуус намайг дагуулаад явъя гэсэн тэгэхээр нь би за гээд дагаад явсан гэтэл машинд суулгаж авч яваад Нн байсан газар Э.Осон машинаас буулган манай дүүг чи хүчиндсэн хэмээн шууд зодсон ба хамраас цус гарсан. Энэ үед Н гарч ирээд наадах чинь биш хэмээн ах Б.Нд хэлэхэд ах нь нөгөө гураваа дууд гэсэн учир би Э.О, Б.Х, Мөрөн нарыг дуудсан. Манай найзуудыг тосохоор гарсан залуу гурвууланг нь зодоод оруулж ирээд ахин хувцсыг нь тайлж байгаад зодсон ба тэр үед намайг бол зодоогүй. Гэтэл нэг залуу орж ирээд Б.Х, Мөрөн хоёрын цамыг тайлуулж байгаад гар утасны цэнэглэгчээр ороолгосон. Ер нь бол Б.Хыг их ороолгосон, Мөрөнг их ороолгоогүй. ...” /хх 45-49/,

гэрч Т.Бн “...Бид нарыг 10.000.000 төгрөг өг гэж хэлэхээр нь бид нар зодуулахгүйн тулд гуйж байгаад 2.000.000 төгрөгийг маргааш олж өгье, 4.000.000 төгрөгийг нь дараа 7 хоногт өгье гэж хэлээд гэрээс нь гарсан. ... /хх 76-80/

гэрч С.Н “...Б.Н, Б.Анар зодоод байсан. Тэр үед надад хэн юу ярьж байсан талаар сонсоод байх боломж байгаагүй. Орж гараад л яваад байсан...” /хх 232-233/,

яллагдагчаар Б.Нийн “...тухайн залуусаас мөнгө нэхсэн зүйл байхгүй. Хувцсыг нь тайлж байгаад цохисон, Б.Агар утасны цэнэглэгчээр тус залуусыг ороолгосон.” /хх 8-10/,

яллагдагчаар Б.А“...гар утасны цэнэглэгч аваад Б.Хгэх залууг хэд хэд ороолгосон, тэнд байсан залуусаас мөнгө нэхсэн талаар би мэдэхгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” /хх 17-18/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 5595 дугаартай шинжээчийн "... Э.Оийн биед тархи доргилт, нуруу, цээж, зүүн гуянд, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдангид нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 90-91/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 5602 дугаартай шинжээчийн "... Б.Хын биед зүүн чамархай, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун далны зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 95-96/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н, Б.Анарыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангадаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Мөн шүүгдэгч Б.А2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин прокуророос шүүгдэгч Б.Нийг “...М.Т, Э.О, Б.Х, Б.Бнарт 10.000.000 төгрөг өгөхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, прокуророос Б.Нийг “М.Т, Э.О, Б.Х, Б.Бнарт 10.000.000 төгрөг өгөхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотолж тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн...” байхыг энэ гэмт хэргийн үндсэн шинж байхаар хуульчилжээ.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар энэ гэмт хэрэг анхнаасаа хүний эд хөрөнгөд халдах зорилгоор бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн байдлаар илрээгүй ба шүүгдэгч Б.Нийн М.Т, Э.О, Б.Х, Б.Бнарт 10.000.000 төгрөг өгөхийг шаардсан” үйлдэл анхнаасаа бусдын эд хөрөнгийг авах зорилгоор биш  “З.Нг хүчиндсэн” гэх шалтгааны улмаас харилцан маргааны үед 10.000.000 төгрөг авахыг шаардсан зүйл яригдсан нь бусдын эд хөрөнгийг авах санаа зорилго байгаагүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал хангалттай нотлогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолоос “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үйлдлийн тогтоох хэсгийн заалтуудыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч М.Цэнгүүн, Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/712 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Б.Нийг “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэсэн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...мөн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэсэн хэсгийг, 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэсэн хэсгийг, мөн тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг хасаж, түүнийг нэн даруй сулласугай.” гэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Нийн оршин суух хаяг болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. ...” гэж,

“...Б.Нийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч М.Цэнгүүн, Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.Э.О

                       ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ