Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 514

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч А.Х,

шинжээч Т.Чимэд-Очир, Ж.Ганцэнгэл,

иргэний хариуцагч П.М,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Мын Ээд холбогдох 201724000375 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... их сургуулийн 3 дугаар курсын сонсогч, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Мын Э  /РД:.../,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

- Шүүгдэгч М.Эийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг өнгөрч байхад би ээж Мын эзэмшлийн М.Лансер маркын ... УНУ дугаартай автомашиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг 24 дүгээр хороо, ... дэлгүүрийн баруун гар талын замаар явж байгаад зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдэл хийж байхад араас явсан Т.Саксед маркын ... УНС дугаартай машин орж ирээд  миний жолоодож явсан автомашины  зүүн урд хэсэг рүү мөргөөд цаашаа хашлага даваад замын хажууд зогсож байсан нэг эмэгтэйг тохой хэсэг рүү нь толь хэсгээрээ шүргээд нөгөө явган зорчигч нь жолоочийг нь машинаасаа буугаад ирэх үед газарт суусан байсан гэсэн. Би явган зорчигчийг тохой хэсэг рүүгээ толиор шүргүүлж байхыг харсан ба машинаасаа буугаад 102, 103 дугаарт дуудлага өгсөн. ... гэм буруу дээр маргахгүй, хохиролд 1 сая төгрөг төлсөн, цаашид гарах зардлыг төлнө ...” гэх мэдүүлэг /хх-ийн 103, 175-176 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

- Хохирогч А.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг 30 минутын орчимд миний бие гэрээсээ 5-13 насны хоёр хүүхдээ дагуулаад дэлгүүр орохоор гарсан. Ингээд манайхаас нэг их холгүйхэн байх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “...” хүнсний дэлгүүрийн баруун талын замын явган хүний шороон зам дээр зогсож үлдээд хоёр хүүхдээ дэлгүүр рүү гүйлгээд оруулсан. Тэр хооронд би гадаа хүлээгээд  автомашины замаас ойролцоогоор 1.5 метрийн зайтай замынхаа эсрэг тал руу хараад шонгийн ойролцоо зогсож байсан. Гэтэл гэв гэнэтхэн миний зүүн хойд талаас ямар нэгэн зүйл зүүн гарын тохой хэсэгт хүчтэй цохих шиг болсон. Би газар унаснаа мэдэж байсан.   ...” гэх  мэдүүлэг /хх 10 х/,

 

Хохирогч А.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 5 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд баруун салааны хуучин эцэс буюу автобусны буудлын эсрэг талд явган зорчигчийн зам дээр зогсож байгаад авто осолд орсон. Тухайн үед Э түргэн тусламж дуудах нь битгий хэл оргон зугтахыг завдсан. Э хэргийн газрын үзлэг хийх үед хүн гэмтсэн гэдгийг хэлэлгүй хэргийн газар үзлэгийг дуусгах гэж байхад манай дүү энэ талаар хэлж бүрэлдэхүүн томилуулсан. Жолооч Эийн буруугаас болж 2 хөл шагайгаар хугарч баруун нүдний ухархай цөмөрч, хамрын таславч мурийж, 2 шүд суларсан. Хэрэг гарснаас хойш Э надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй, утас нь холбогдохгүй байсан. Би 2 сар гарангийн хугацаанд дүүгийнхээ асаргаанд байж ухархайн цөмрөлийн мэс засал болон бусад шинжилгээ эмчилгээг тэдний дэмжлэгтэйгээр хийлгэсэн. Би 12 настай хүү, 6 настай охинтойгоо өрх толгойлж амьдардаг. 6 дугаар сарын 19-ний өдөр 1 дүгээр эмнэлэгт нүдний ухархайн хагалгаанд орох 1500000 төгрөг яаралтай хэрэг болоод Эрдэнсүхэд хэлэхэд өгөөгүй, хэл амаар доромжилсон. Хэрэв би нүдний хагалгаанд ороогүй байсан бол хараагүй болох аюултай байсан. Цаашид эрүүл мэндийн хувьд ямар үр дагавар гарахыг мэдэхгүй байна, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар толгой өвдөх, нүд улайх, хөл дээрээ удаан зогсож чадахгүй, нуруу чилэх, хөшиж өвдөх зэрэг олон зовиур илэрч байна. Суларсан 3 шүдний 2 нь эмчилгээ авахгүй гэсэн тул авахуулж имплант хийлгэх шаардлагатай байна. Би Хаан банкнаас 3000000 төгрөгийн цалингийн зээл авч эмчилгээндээ зарцуулсан. Эмчилгээний зардалд нийт 5000000 төгрөг зарцуулснаас 1000000 төгрөгийг шүүгдэгчээс авсан, үлдэгдэл 4000000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үл... өгнө үү. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Иргэний нэхэмжлэгч Ч.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 22 цагийн орчим миний эзэмшлийн Тоёотg Саксед маркийн ... УНС улсын дугаартай  автомашиныг найз Сүхбаатар жолоодоод түүний гэр лүү нь явж байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, баруун салааны замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүгт чиглэлтэй явж байсан. Гэтэл баруун урд байрлах автобусны буудал дээр том  оврын крантай  автомашин зогсож байсан. Манай машин түүний хажуугаар зөрөх үед түүний урд талаас гэнэт мөнгөлөг өнгийн саарал суудлын автомашин огцом гарч ирээд манай машины баруун урд хэсэг рүү мөргөөд, автомашины мөргөлтөөс болж зүүн гар тийш эргээд замын хашлага даваад зогссон. Зогсох үедээ явган хүний зам дээр зогсож байсан 40 гаран насны эмэгтэйг автомашины баруун талын буюу жолооч Сүхбаатарын талын толиор шүргэж газар унагасан. … автомашинд урчирсан хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх 48 х/,

 

- Иргэний хариуцагч П.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Mitsubishi Lancer маркийн ... УНУ улсын дугаартай автомашиныг 2015 оны 11 дүгээр сард нийт 2,500,000 төгрөгөөр  хувь хүнээс авч байсан. Би уг автомашиныг тэр болгон унаад байдаггүй учир жолоочийн хариуцлагын даатгалаа өөрийн аав болон төрсөн хүү болох Эрдэнсүхийн нэр дээр хийлгэсэн. Жолоочийн хариуцлагын даатгалыг “Миг”-д хийлгэсэн байгаа. ... 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай хүү дээрхи машинаа жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргасан байна лээ. ...Миний хувьд учирсан хохирлоос төлөлцөх л байх. ...” гэх мэдүүлэг /хх 64 х/

 

            - Иргэний хариуцагч П.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохиролд гарсан мөнгийг зөвшөөрхөд хэцүү байна. Би хэрэг гарсны дараа очоод 1500000 төгрөг өгье гэхэд авахгүй гэсэн. Тэр үед хохирогч гадаа хашаагаа цэвэрлээд зүгээр явж байснаа намайг хараад гэртээ ороод хөлөндөө гипс хийсэн. Би сарын дараа дахиад очиход гипсээ авсан байсан. Нүдний гэмтэл тухайн үеийн ослоос болоогүй гэж үзэж байна. Ийм учир нэхэмжилж байгаа 4000000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Гэрч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У өөрийнхөө эзэмшлийн машиныг буюу Тоёота Саксед маркийн ... УНС улсын дугаартай  автомашиныг жолоодчих гэсэн. Ингээд би уг автомашиныг жолоодон гэр рүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ... тоот руугаа явсан. Тэгтэл 22 цагийн орчимд тус дүүргийн Баруун салааны ... хүнсний дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээр урдуураа хойд зүгт чиглэлтэй зорчих хэсгээр ойролцоогоор 48км/цагийн хурдтай явж байсан. Тэгтэл миний баруун гар талд буюу автобусны буудлын халаасанд том оврын крантай автомашин зогсож байсан. Түүнтэй зэрэгцээд ороод ирэх үед гэнэт уг автомашины урд талаас жижиг суудлын автомашин огцом гарч ирснээ миний жолоодож явсан автомашины баруун урд талын крыло хэсэгт мөргөж улмаар автомашин даялаад яах ийхийн зуургүй замынхаа зүүн гар тал руу буюу явган хүний зам руу гарчихсан. ...тэгээд буугаад иртэл тэнд зогсож  байсан 40 гаран насны эмэгтэйг автомашины баруун талын толиор шүргээд унагаасан. ... ” гэх мэдүүлэг /хх 66 х/

 

- Шинжээчийн 6760 дугаар дүгнэлт  

1.А.Хгийн биед зүүн хөлийн шаант ясны дотор хавчаарын далд хугарал, гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх 83 х/,

 

- Шинжээчийн 896 дугаар дүгнэлт 

1. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан 6760 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.А.Хгийн биед зүүн хөлийн шаант ясны дотор хавчаарын далд хугарал, гарын тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6.А.Хгийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болохоос өмнө үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Эрдэмболор, Т.Номинцэцэг, Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх 125-126 х/

 

- Шинжээчийн 1092 дугаар дүгнэлт   

1.Урьд гарсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6760 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, компьютерт томографийн шинжилгээ 2017 оны 05 дугаар сарын 26-нд хийгдсэн байна.

2.А.Хгийн биед зүүн хөлийн шаант ясны дотор хавчаарын далд хугарал, зүүн тохойнд зулгаралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хацар зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.А.Хгийн биед учирсан зүүн хөлийн шаант ясны дотор хавчаарын далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ГССҮТ-н рентген зургаар тогтоогдож байна. А.Хшигсүрэнгийн биед учирсан зүүн тохойн зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгээр тогтоогдож байна. А.Хгийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хацар зовхины зөөлөн эдийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш үүссэн байх боломжтой байна. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шинжээч эмч Т.Чимэд-Очирын 6760 дугаартай үзлэгийн хэсэг газрын үзлэгт: хоёр хөлийн шилбэний дундаас тавхайн үзүүр хүртэл аравч хэлбэрийн гөлтгөнөн боолт хийгдсэн. Зүүн гарын тохойнд 3х2 см хүрэн улаан өнгийн тав бүхий зулгаралттай гэсэн гэмтлүүд тусгагдсан бөгөөд баруун нүдний орчим ямар нэг гэмтэл тогтоогдоогүй байна. ..” шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Ш.Цэцэгмаа, М.Энхтайван гэсэн дүгнэлт /хх-ийн 165-167 х/,

  

- Замын цагдаагийн албаны шинжээчийн 358 дугаар дүгнэлт

1.Мицибуши Лансер маркын ... УНУ улсын дугаартай автомашины жолооч Мын Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 7.6-д заасан ““Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2.Тоёота Саксед маркын ... УНС улсын дугаартай автомашины жолооч Баасанхүүгийн Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Явган зорчигч 44 настай эмэгтэй Аюушын Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88, 90-91 х/

 

  • Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6, 63 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

 

- М.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 105 х/

- М.Эрдэнсүхийн согтуурал шалгасан магадлагаа /хх 106 х/

- М.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 107 х/

 

Гурав:Хохирлын баримтууд.

 

  • Оношилгоо, шинжилгээ, зардлын баримтууд /хх 21-25, 35-38, 42-44, 139-

141, 189-192 х/,

  • Иргэний нэхэмжлэгчийн автомашинд  учирсан хохирлын үнэлгээ /хх 62 х/
  • Хохирлын төлбөрт нийт 1,000,000 төгрөг хүлээн авсан тухай 

хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 188 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч М.Эийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний шөнийн 2240 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг Баруун салааны хуучин эцсийн Автобусны буудал дээр “Mitsubishi Lancer маркийн ... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байгаад зүүн гар тийш эргэх дохио өгөөд тасархай шугамаар эсрэг урсгал руу орох хөдөлгөөн хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6. “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж шулуун замаар яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүйн улмаас шулуун замаар явсан Сүхбаатар жолоочтой “Саксийд” машинтай мөргөлдөж, улмаар “Саксийд” машин замын эсрэг урсгалыг нэвтэрч замын хашлага даван, явган хүний зам дээр зогсож байсан А.Хг баруун талын толины хэсгээр түүний зүүн тохой хэсэгт шүргэж газар унагаан биед нь “зүүн хөлийн шаант ясны дотор хавчаарын далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч М.Эийн “...2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг өнгөрч байхад ... зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдэл хийж байхад араас явсан Т.Саксед маркын ... УНС дугаартай машин орж ирээд  миний жолоодож явсан автомашины  зүүн урд хэсэг рүү мөргөөд цаашаа хашлага даваад замын хажууд зогсож байсан нэг эмэгтэйг тохой хэсэг рүү нь толь хэсгээрээ шүргээд нөгөө явган зорчигч нь жолоочийг нь машинаасаа буугаад ирэх үед газарт суусан байсан гэсэн. Би явган зорчигчийг тохой хэсэг рүүгээ толиор шүргүүлж байхыг харсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 103, 175-176 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Хохирогч А.Хгийн “...2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  22 цаг 30 минутын орчимд ... автомашины замаас ойролцоогоор 1.5 метрийн зайтай замынхаа эсрэг тал руу хараад шонгийн ойролцоо зогсож байсан. Гэтэл гэнэтхэн миний зүүн хойд талаас ямар нэгэн зүйл зүүн гарын тохой хэсэгт хүчтэй цохих шиг болсон. Би газар унаснаа мэдэж байсан.   ...” гэх  мэдүүлэг /хх 10 х/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Уын “... баруун урд байрлах автобусны буудал дээр том оврын крантай  автомашин зогсож байсан. Манай машин түүний хажуугаар зөрөх үед түүний урд талаас гэнэт мөнгөлөг өнгийн саарал суудлын автомашин огцом гарч ирээд манай машины баруун урд хэсэг рүү мөргөөд, автомашины мөргөлтөөс болж зүүн гар тийш эргээд замын хашлага даваад зогссон. Зогсох үедээ явган хүний зам дээр зогсож байсан 40 гаран насны эмэгтэйг автомашины баруун талын буюу жолооч Сүхбаатарын талын толиор шүргэж газар унагасан. …” гэх мэдүүлэг /хх 48 х/,

 

Гэрч Б.Сүхбаатарын “... миний баруун гар талд буюу автобусны буудлын халаасанд том оврын крантай автомашин зогсож байсан. Түүнтэй зэрэгцээд ороод ирэх үед гэнэт уг автомашины урд талаас жижиг суудлын автомашин огцом гарч ирснээ миний жолоодож явсан автомашины баруун урд талын крыло хэсэгт мөргөж улмаар автомашин даялаад яах ийхийн зуургүй замынхаа зүүн гар тал руу буюу явган хүний зам руу гарчихсан. ...тэгээд буугаад иртэл тэнд зогсож  байсан 40 гаран насны эмэгтэйг автомашины баруун талын толиор шүргээд унагаасан байсан. ... ” гэх мэдүүлэг /хх 66 х/,

 

Шинжээчийн 6760 дугаар дүгнэлт  

1.А.Хгийн биед зүүн хөлийн шаант ясны дотор хавчаарын далд хугарал, гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх 83 х/,

 

Шинжээчийн 1092 дугаар дүгнэлт:   

1.Урьд гарсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6760 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, компьютерт томографийн шинжилгээ 2017 оны 05 дугаар сарын 26-нд хийгдсэн байна.

2.А.Хгийн биед зүүн хөлийн шаант ясны дотор хавчаарын далд хугарал, зүүн тохойнд зулгаралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хацар зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.А.Хгийн биед учирсан зүүн хөлийн шаант ясны дотор хавчаарын далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ГССҮТ-н рентген зургаар тогтоогдож байна. А.Хшигсүрэнгийн биед учирсан зүүн тохойн зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугаццанд үүсгэгдсэн байх боломжтой ба 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгээр тогтоогдож байна. А.Хгийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хацар зовхины зөөлөн эдийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш үүссэн байх боломжтой байна. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шинжээч эмч Т.Чимэд-Очирын 6760 дугаартай үзлэгийн хэсэг газрын үзлэгт: хоёр хөлийн шилбэний дундаас тавхайн үзүүр хүртэл аравч хэлбэрийн гөлтгөнөн боолт хийгдсэн. Зүүн гарын тохойнд 3х2 см хүрэн улаан өнгийн тав бүхий зулгаралттай гэсэн гэмтлүүд тусгагдсан бөгөөд баруун нүдний орчим ямар нэг гэмтэл тогтоогдоогүй байна. ..” гэсэн дүгнэлт /хх-ийн 165-167 х/,

  

Замын цагдаагийн албаны шинжээчийн 358 дугаар дүгнэлт:

1.Мицибуши Лансер маркын ... УНУ улсын дугаартай автомашины жолооч Мын Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2.Тоёота Саксед маркын ... УНС улсын дугаартай автомашины жолооч Баасанхүүгийн Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Явган зорчигч 44 настай эмэгтэй Аюушын Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88, 90-91 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын талаар.

 

М.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд  2017 оны 05 дугаар сарын 21-ний шөнө үйлдэгдсэн бөгөөд тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан.

2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.”Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.”

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус зааснаас үзэхэд М.Ээд холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул гэмт хэрэг үйлдсэн үеийн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 М.Э-д холбогдох гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:

72.1.1 хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн; бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан, М.Э-д холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх 06 сарын хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дууссан.

Улсын яллагч шүүх хуралдааны явцад М.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсгээр зүйлчилж, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд М.Эийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Хохирогч А.Х: Тухайн гэмт хэргийн улмаас миний хоёр хөл хугарсан, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хацар зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь уг авто осолтой холбоотой, хохиролд нийт 5,000,000 төгрөг нэхэмжилж байна гэсэн тайлбарыг гаргасан.

Шинжээчийн 6760 дугаар дүгнэлт /хх 83 х/, шинжээчийн 1092 дугаар дүгнэлт /хх-ийн 165-167 х/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын “... 05 сарын 22-ны өдөр хохирогч А.Хд өөрийн биеэр үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Анх үзлэг хийхэд нүдэнд нь гэмтэл, шарх тогтоогдоогүй, өөрөө ч энэ талаар зовиур хэлээгүй, нүдний ухархайн гэмтэл нь хамар ясны хугаралтай давхар учирдаг, нүдний орчимд хөхрөлт, няцралгүй буюу зөөлөн эдийн гэмтэлгүйгээр ухархайн далд яс хугарах, болон доргилтоос дээрх гэмтэл үүсэх боломжгүй, гадны хүчний нөлөөтэйгээр үүснэ. 2 хөлийн хувьд зургийг нь дүрс оношлогооны эмчээр уншуулахад зүүн хөлд гэмтэл тогтоогдсон, дагз хэсгээр унахад ухархай, хамарт гэмтэл үүсэхгүй ... толгойн КТГ-н зургийг 05 сарын 26-ны өдөр авахуулсан байсан ... хэрэг болсноос хойш уг гэмтлүүд учирсан байх боломжтой ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “... шинжээч эмч Т.Чимэд-Очирын дүгнэлт үндэслэлтэй, ухархайн болон хамрын гэмтэл шинэ гэмтэл байх боломжтой, нүдэнд хүч үйлчлэхгүйгээр ухархайн хана хугарахгүй, арагшаа савахад мөн хугарахгүй, хөлний хувьд заавал яс хугарсан үед гөлтгөнөн боолт хийнэ гэхгүй, зөөлөн эдийн гэмтэл зэрэгт ч хийдэг, зургийг дахин шинжилгээ хийх үед Чулуунсүх эмчээр уншуулсан, ухархайн ханын хугарал үүссэн тэр даруйдаа зовиур илэрнэ, ул мөр үлдэнэ, үзлэгээр бүрэн тогтоогдох ёстой. Ийм учраас дээрх ухархайн болон хамрын мурийлтийг уг ослоос хойш авсан байх боломжтой. ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх тайлбар зэргээр хохирогчийн гаргасан тайлбар няцаагдаж байгаа, шүүгдэгч М.Эийн гэм буруутай үйлдлээс болж уг гэмтлийг авсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна, нүдний ухархай болон хамар, хацрын гэмтлийн талаарх шинжээчийн 6760, 1092 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий  нотлох баримтууд гэж шүүх үзсэн тул дээрх гэмтлүүдтэй холбоотой хийгдсэн нүдний ухархайн имплант суулгах мэс заслын зардлын 880,000 т, ор хоногийн зардал 507,960 т, нүдний ухархайн КТГ 110,000 т, нүдний дусаалга 250,000 т, хамар тэгшлэх зардлын 500,000 т, шүдний эмчилгээний 210,000 т нийт 2,457,960 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож,

Харин машины толинд шүргэгдэж унахдаа тархи доргилт болон бусад  гэмтлүүд байгаа эсэхийг тодруулах, эмчилгээ болон бусад зорилгоор хийлгэсэн Толгойн КТГ 90,000 т, эмний үнэ 44250 т, кальц 19,000 т, шинжилгээний төлбөр 28,500 т, хөлийн бэхэлгээ, хөтөвчний 228,000 т, толгойн барианы 50,000 т, эмийн үнэ 281,233 т, таяг, бэхэлгээний 141,900 т, бензиний зардлын 160,000 төгрөг, 2 сарын листний зөрүү 319,952 т нийт баримтаар нотлогдож байгаа зардал 1,362,835 төгрөгийг шүүгдэгч М.Эийн гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой гэж шүүх үзсэн тул түүнээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч А.Х нь баримтаар нотлогдож байгаа зардал болох 1,362,835  төгрөгнөөс 1,000,000 төгрөг авсан болох нь хавтаст хэргийн 188 дугаар хуудсанд авагдсан баримт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байгаа тул зөрүү 362,835 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Иргэний нэхэмжлэгч Ч.Уын автомашинд 455,000 төгрөгийн зардал /хх 62 х/ тогтоогдсон тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулж, дээрх хохирлуудыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.

Хохирогч 1 сарын листний мөнгөний зөрүү, хөлийн эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардал, Асрагчийн 1 сарын цалин зэрэгтэй холбоотой нотлох баримтууд дутуу Тухайлбал 3 сар хэвтсэн гэх боловч 1 сарын листний баримт байхгүй, 1 сар дүүгийнхээ асаргаанд байсан гэх боловч зөвхөн цалингийн тодорхойлолтоос өөр баримтгүй, асрагч А.Хишигдаваад цалинтай, цалингүй чөлөө олгосон талаарх ажил олгогчийн тушаал зэрэг нь дутуу тул холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн унаж явсан автомашин түүний төрсөн эх П.Мын нэр дээр байдаг гэх үндэслэлээр түүнийг иргэний хариуцагчаар татан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1. “..., түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж зааснаас үзэхэд  уг автомашин эзэмшигч болох П.Мыг заавал иргэний хариуцагчаар татаж, хохирлыг түүнээс гаргуулахаар хатуу хуульчилан зааж өгсөн асуудал биш бөгөөд шүүгдэгч насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай субьект учраас хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болно.

 

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4  дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Тээврийн прокурорын газраас М.Э-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

  2.Н овогт Мын Эийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  3.М.Эийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Эээс 362,835 төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух А.Х /РД:.../-д, 455,000 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух иргэний нэхэмжлэгч Ч.У /РД:.../-т тус тус олгуулж, уг хохирлыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,457,960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Х цаашид гарах зардлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            5.М.Эийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ