Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00417

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00417

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Т овогт Д.Т-гийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.   Хүсэлт гаргагч Д.Т өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч Д.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Т миний бие 1959 онд Ц хотод төрсөн. 65 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах болсон. Би 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1 дүгээр 8 жилийн сургуульд багшаар ажиллаж байгаад мөн №145 тоот тушаалаар 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс төвийн 1 дүгээр 8 жилийн сургуульд багшаар ажилласан бөгөөд сургуулийн бүтэц өөрчлөгдөж мөн №195 тоот тушаалаар 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 дугаар 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан. 1984-1988 онд УБДС-д суралцаж хими биологийн багшаар мэргэжил эзэмшиж төгссөн болно. 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Техник мэргэжлийн сургуульд химийн багшаар томилогдон ажилласан. 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №3 тоот тушаалаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хичээлийн эрхлэгчээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл томилогдон ажилласан байна. 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Нийгмийн бодлогын хэлтсийн хүн ам зүйн бодлого нийгмийн халамж хариуцсан дэс түшмэлээр томилогдон ажилласан. 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №218 тоот захирамжаар Нийгмийн халамж үйлчилгээний төвийн захирлаар томилогдон тус тус ажилласан байна. 2011 оноос Техник мэргэжлийн сургуулийн захирлаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 12 жил ажиллажээ. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл дэд захирлаар ажиллаж улсад тасралтгүй 40 жил ажилласан байна. Миний энэ байдлуудыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зарим ажилд орсон болон гарсан тушаал байхгүй тул ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймээс шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж Нийгмийн даатгалын газраас хэлсэн юм. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 8 жилийн 1 сургуульд багшаар ажиллаж байсныг, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл химийн багшаар, 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ТМС-д хичээлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Д.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д овогтой Т миний бие У хотод эмчилгээ хийлгэж байгаа учир шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байна. Иймээс шүүх хурлыг товлосон цагтаа хийж нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - А аймгийн Боловсролын хэлтсийн 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай 63 тоот тушаалд 1. Д овогтой Т-гийг 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хичээлийн эрхлэгчээр түр томилсугай, 2. Д.Т-тай хөдөлмөрийн түр гэрээ байгуулж, цалинг тогтоон ажиллуулахыг тус сургуулийн захирал н.Ж-д даалгасугай гэсэн,

            - Д.Тийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:

  • 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сургууль төгсөж хуваарилагдсан тул Ц хотын 8 жилийн 1 сургуульд бага ангийн багшаар томилон ажиллуулав, А Ардын боловсролын хэлтсийн даргын 1978 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 124 тоот тушаалаар,
  • 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улсын төлөвлөгөөгөөр тус 8 жилийн сургууль 10 жилийн дунд сургууль болж өргөжсөн тул Ц хотын II 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллуулав,
  • 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сургуульд суралцах болсон тул Ц хотын II 10 жилийн дунд сургуулийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, УБДС-ийн боловсон хүчний газрын мэдэлд шилжүүлэв, А аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 190 тоот тушаалаар,
  • 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдөр УБДС-ийн биологи газарзүйн химийн ангид оюутнаар элсүүлэв, УБДС-ийн ректорын 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 356 тоот тушаалаар,
  • 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр УБДС-ийн биологи химийн ангийг төгссөн тул АБЯ-ны мэдэлд шилжүүлэв, УБДС-ийн ректорын 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 240 тоот тушаалаар,
  • 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А багшаар ТМС-д томилов,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 707 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Техник мэргэжлийн сургуулийн 1988-1991 оны, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1992 он, Аймгийн ЗДТГ-ын 1992-1995 онуудын баримтыг тус тус шүүн үзэхэд Д.Т-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

- II арван жилийн сургуулийн бага ангийн багш нарын Гэрэл зураг,

- 1978 онд 1 дүгээр анги хүлээж авсан Гэрэл зураг,

- 1979 оны ангийн Гэрэл зураг,

- 1988 оны сургууль цэцэрлэгийн удирдлагуудын Гэрэл зураг,

- 1987-1990 оны А дахь ХАА-н ТеМД сургууль, сүү хүлээн авагч, боловсруулагчийн 3Б ангийн Монтаж,

- 1992 оны математикийн сургалт, халамжийн төсвийн дарга, хамт олны Гэрэл зургууд,

- Х, Б, Х, Ө сумдын ерөнхий инженерүүдийн 2009.04.18 өдрийн Гэрэл зураг,

- 1993 оны Гэрэл зураг,

- Ерөнхий менежерүүдийн манлайллын сургалт 2008 оны Гэрэл зураг,

- Гэрэл зураг,

- Д.Т-ийг Алтан гадас одонгоор шагнасан үнэмлэх,

- Д.Т-ийн Боловсролын тэргүүний ажилтнаар шагнасан үнэмлэх,

- Д.Т-ийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилсон үнэмлэх,

                       

            2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            - Д.Т-ийн хаягийн хуудсанд Ц хотын 8 жилийн 1 дунд сургуульд багш-1981.01.15,

            - Д.Тийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад ХАА ТМС хими биологи, 1982 он ажиллаж эхэлсэн он 1988.11.14 гэсэн,

            - Д.Тийн ХААТР-1 /а/ маягтад МСҮТ-ийн захирал-2012.04.06,

            - Аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1978 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хүмүүжүүлэгч багш түр томилох тухай 139 дугаартай тушаалд 1. Цэцэрлэг хотын хүүхдийн II цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Л-гийн жирэмсний амралтын хугацаанд багш Н овогтой Т-гийг 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүмүүжүүлэгч багшаар түр томилсугай, 2. Хүмүүжүүлэгч Д.Т-ийн сарын цалинг ажилласан жил, мэргэжлийн байдлыг харгалзан бодож олгохыг ня-бо Н-д зөвшөөрсүгэй,

            - А аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Багш нар түр ажиллуулах тухай 197 тоот тушаалд 1. Ц хотын бага, дунд сургуулийн чөлөөтэй, өвчтэй байгаа багш нарын ангид багш түр авч ажиллуулсугай, Үүнд: ... 2. Д.Т /Д-ын ангид/-25/YIII-наас ...,

            - Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Багш нарын хуваарь батлах тухай 145 тоот тушаалд 1. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад 1980-1981 оны хичээлийн жилд ажиллах багш нарын хуваарийг 1 хавсралтаар баталсугай, тушаалын хавсралтад ... бага ангийн багш ... Д.Т гэсэн,

            - Ц хотын 8 жилийн 1 сургуулийн захирлын 1981 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Т багшид амралт олгох тухай 15 тоот тушаалд 1. Тус сургуулийн багш Д.Т-ийн нярай хүүхдээ асрах шаардлагатай байдлыг харгалзан 1980-1981 оны ээлжийн амралтыг 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын 48 хоногоор бодож олгосугай, 2. Д.Т-ийн амралтын мөнгийг бодож олгохыг ня-бо Ю-т зөвшөөрсүгэй гэсэн,

            - А аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Багш нарын хуваарь батлах тухай 195 тоот тушаалд 1. 1982-1983 оны хичээлийн жилд аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудад ажиллах багш нарын хуваарийг 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар 1 хавсралтаар баталсугай, тушаалын хавсралтад ... бага ангийн багш нар ... Д.Т гэсэн,

            - Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Багш түр томилох тухай 321 тоот тушаалд 1. Цэцэрлэг хотын 10 жилийн II дунд сургуулийн бага ангийн багш Д.Тт жирэмсний амралтаа авсан тул 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн багш Д.Ц-ийг, багш Т-гийн жирэмсний амралтын хугацаанд түр томилон ажиллуулсугай, 2. Багш Д.Ц-ийн сарын цалинг 400 төгрөгөөр тогтоож ажилласан өдрөөс нь эхлэн цалинжуулахыг сургуулийн захирал, Ц хотын төвлөрсөн ня-бо ангийн Ардын боловсролыг хариуцсан бүртгэл хяналт шалгалтын группд зөвшөөрсүгэй гэсэн,

            - А аймгийн Ц хотын 10 жилийн II дунд сургуулийн захирлын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Багш нарт ээлжийн амралт олгох тухай 30 тоот тушаалд 1. Багш нарын 1983 оны ээлжийн амралтыг 1 хавсралтад зааснаар олгосугай, 2. Амралтын цалинг зааврын дагуу бодож олгохыг Ардын боловсролын хэлтсийн санхүүд зөвшөөрсүгэй, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 4-т Д.Т, эхлэх YII/18, дуусах YIII/238 амрах ажлын хоног 42, декерет ба хүүхэд асарсан ... гэсэн,

            - Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Багшид амралт олгох тухай 137 тоот тушаалд 1. Ц хотын II 10 жилийн багш Д.Т 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацаанд 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бодож олгосугай, 2. Багш Д.Т-ийн амралтын мөнгийг бодож олгохыг Ц хотын төвлөрсөн ня-бо ангийн Ардын боловсролын бүртгэл хяналтын группэд зөвшөөрсүгэй гэсэн

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 03-07/4986 тоот лавлагаанд: А аймгийн Ц хотод оршин суух Д.Т, эхнэр, 32 настай, эмэгтэй ... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Д.Тийн А аймгийн Ц хотын 8 жилийн 1 сургуульд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар, А аймгийн Ц хотын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар, А аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд химийн багшаар, А аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хичээлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - А аймгийн Боловсролын хэлтсийн 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай 63 тоот тушаал,

            - Д.Т-ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 707 тоот тодорхойлолт,

- II арван жилийн сургуулийн бага ангийн багш нарын Гэрэл зураг,

- 1978 онд 1 дүгээр анги хүлээж авсан Гэрэл зураг,

- 1979 оны ангийн Гэрэл зураг,

- 1988 оны сургууль цэцэрлэгийн удирдлагуудын Гэрэл зураг,

- 1987-1990 оны А дахь ХАА-н ТеМД сургууль, сүү хүлээн авагч, боловсруулагчийн 3Б ангийн Монтаж,

- 1992 оны математикийн сургалт, халамжийн төсвийн дарга, хамт олны Гэрэл зургууд,

- Х, Б, Х, Ө сумдын ерөнхий инженерүүдийн 2009.04.18 өдрийн Гэрэл зураг,

- 1993 оны Гэрэл зураг,

- Ерөнхий менежерүүдийн манлайллын сургалт 2008 оны Гэрэл зураг,

- Гэрэл зураг,

- Д.Тийг Алтан гадас одонгоор шагнасан үнэмлэх,

- Д.Тийн Боловсролын тэргүүний ажилтнаар шагнасан үнэмлэх,

- Д.Тийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилсон үнэмлэх,

- Д.Тийн хаягийн хуудас,

            - Д.Тийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,

            - Д.Тийн ХААТР-1 /а/ маягт,

            - Аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1978 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хүмүүжүүлэгч багш түр томилох тухай 139 дугаартай тушаал,

            - А аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Багш нар түр ажиллуулах тухай 197 тоот тушаал,

            - Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Багш нарын хуваарь батлах тухай 145 тоот тушаал,

            - Ц хотын 8 жилийн 1 сургуулийн захирлын 1981 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Т багшид амралт олгох тухай 15 тоот тушаал,

            - А аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Багш нарын хуваарь батлах тухай 195 тоот тушаал,

            - Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Багш түр томилох тухай 321 тоот тушаал,

            - А аймгийн Ц хотын 10 жилийн II дунд сургуулийн захирлын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Багш нарт ээлжийн амралт олгох тухай 30 тоот тушаал,

            - Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Багшид амралт олгох тухай 137 тоот тушаал,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 03-07/4986 тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Т нь 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 8 жилийн 1 сургуульд багшаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл химийн багшаар, 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А аймгийн техник мэргэжлийн сургуульд хичээлийн эрхлэгчээр малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт  Д.Тийн А аймгийн Ц хотын 8 жилийн 1 сургуульд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар, А аймгийн Ц хотын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар, А аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд химийн багшаар, А аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хичээлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН