Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00439

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00439

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б овгийн О.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч О.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч О.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1986 онд 8 дугаар анги төгссөн. 1987 оны 1 сараас 1992 оны 12 сар хүртэл Х сумын И нэгдэл нэгдэлд тасралтгүй ажилласан. Тэтгэврээ тогтоолгох гэтэл 1987, 1991 онуудын ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. А аймгийн Х сумын И нэгдэл 1992 оны 10 сард хувьчлагдсан учраас 1992 оны 11, 12 сард цалин аваагүй. Иймд намайг А аймгийн Х сумын И нэгдэлд 1987 оны 1 сараас 1992 оны 10 сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 сарын 14-ний өдрийн 695, 600 тоот тодорхойлолт, лавлагаа

- О.Цд 1986 оны 9 сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            4. Хүсэлт гаргагч О.Цын хүсэлтээр Г.Ч, Ж.Х нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх, А аймгийн Х сумын И нэгдэл 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 01/664 тоот лавлагаа,

- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 03-05/4803 тоот лавлагаа/

- 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1987 оны 3 сарын 22-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- А аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 9 сарын 12-ны өдрийн 10/69 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч О.Цын А аймгийн Х сумын И нэгдэлд малчнаар 1987 оны 1 сараас 1992 оны 11 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 сарын 14-ний өдрийн 695, 600 тоот тодорхойлолт, лавлагаа, О.Ц-д 1986 оны 9 сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон, А аймгийн Х сумын И нэгдэл 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 01/664 тоот лавлагаа, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 03-05/4803 тоот лавлагаа/, 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1987 оны 3 сарын 22-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, А аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 9 сарын 12-ны өдрийн 10/69 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Г.Ч, Ж.Х нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Х сумын И нэгдэл нэгдлийн 1987, 1991 оны баримтыг шүүн үзэхэд О.Ц-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байнагэсэн А аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 сарын 14-ний өдрийн 695 тоот тодорхойлолт, 1988 оны 1-7, 9, 11-12 сар, 1989 оны 1-7 сар, 1990 оны 1-5 сар, 1992 оны 1-2, 7-10 саруудад О.Цын Х сумын И нэгдэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн А аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 600 тоот лавлагаа, “1986 оны 9 сарын 20-нд Ц бригадад малчнаар, нэгдлийн даргын 1986 оны 9 сарын 20-ны өдрийн 76 тоот тушаалаар, 1987 оны 1-11 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-9 сар, 1990 оны 1-12 сарыг дуустал ажилласан хоног, авсан цалин” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ж.Х-ын Намайг 1988 онд А аймгийн Х сумын И нэгдэлд ажиллаж байхад О.Ц тус байгууллагад малчнаар ажиллаж байсан. О.Ц А аймгийн Х сумын И нэгдэлд 1992 оныг дуустал тасралтгүй ажилласан. Би О.Цтай хамт А аймгийн Х сумын И нэгдэлд ажиллаж байсан учраас түүнийг А аймгийн Х сумын И нэгдэлд ажиллаж байсныг сайн мэдэж байна. О.Ц нь А аймгийн Х сумын И нэгдэл нэгдлийн үхэр малладаг байсан гэх мэдүүлэг, гэрч Г.Ч-ын О.Ц нь 1987 онд аавтайгаа хамт А аймгийн Х сумын И нэгдэл нэгдлийн Ц бригадад 200 гаран тооны үхэр маллаж байсан. О.Ц нь А аймгийн Х сумын И нэгдэлд малчнаар 1987 оноос 1992 он хүртэл ажилласан. О.Ц нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй. Би О.Цтай хамт ажиллаж байсан учраас түүнийг А аймгийн Х сумын И нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь сайн мэднэ гэх мэдүүлэг,  “А аймгийн Х И нэгдэл 1991 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлсөн болно” гэсэн А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 01/664 тоот лавлагаа, “О.Ц, ажилладаг байгууллага-Их-Эхлэлт нэгдэл, ажилд орсон он-1987, цайдам бригад, эрхэлдэг ажил-үхэрчин, эрхэлж эхэлсэн он-1987, Х сум” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, О.Ц, хаана ямар ажилтай-туслах үйлдвэрт гэсэн 1987 оны 03 сарын 22-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор А аймгийн Х сумын хөдөөд оршин суугч О.Ц, тэргүүлэгч өөрөө, нас-19, эрэгтэй, эрхэлдэг ажил-үхэрчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 03-02/4803 тоот лавлагаа, ... Иргэн О.Ц нь тус аймгийн Х сумаас ирүүлсэн 1-р зэргийн бэлтгэл үүрэгтний буюу цэргийн алба хаасан бүртгэлд байхгүй болно гэсэн А аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 9 сарын 12-ны өдрийн 10/69 тоот тодорхойлолтоор хүсэлт гаргагч О.Ц нь А аймгийн Х сумын И нэгдэлд малчнаар ажиллаж байсан байна.

 

Иймд О.Цын А аймгийн Х сумын И нэгдэлд малчнаар 1987 оны 1 сараас 1992 оны 11 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн О.Ц-ын А аймгийн Х сумын И нэгдэлд малчнаар 1987 оны 1 сараас 1992 оны 11 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА