| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00459/И |
| Дугаар | 129/ШШ2024/00440 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 129/ШШ2024/00440
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 129/ШШ2024/00440 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Т овгийн Д.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Т хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би Т.Б-тай 1990 онд хурим найраа хийж, гэр бүл болсон. Бидний дундаас 1991 онд Б.Н, 1993 онд Б.Н, 1994 онд Б.Н нар гарсан. Охин Н-ын хүүхэд Н-ийг бид үрчлэн авсан бөгөөд одоог хүртэл өсгөн хүмүүжүүлж байна. Нөхөр Т.Б маань 2024 оны 6 сарын 09-ний өдөр нас барсан. Т.Б бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охин Н-дээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учир шүүхээр хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Т.Бтай 1993 оноос 2024 оны 6 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Д.Тын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
- Д.Тын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
- Т.Бын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
- Шадар сайд Ч.П-ийн нэрэмжит Т бүрэн дунд сургуулийн тодорхойлолт
- Т сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 7 сарын 24-ний өдрийн тодорхойлолт
- А аймгийн Т сумын С багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 24-ний өдрийн 83 тоот тодорхойлолт
- Б.Нийн төрсний бүртгэлийн лавлагаа
- Б.Н, Б.Н, Б.Н нарын иргэний үнэмлэхийн лавлагаа
- Н-ын Н-ийг Т.Б, Д.Т нарт үрчлүүлсэн Г-26/3 дугаар үрчлэлтийн гэрчилгээ
- Б.Н, Б.Н, Б.Н нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ
- Т.Бын нас барсны бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Д.Тын хүсэлтээр Д.Х, А.Н нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Т.Н, Б.Н, Б.Н нарын төрсний ХААТР-11 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 03/70 тоот тодорхойлолт
- А аймгийн Т сумын С багийн Засаг даргын 2024 оны 8 сарын 27-ны өдрийн 104 тоот албан бичгээр ирүүлсэн Т.Б, Д.Т, Б.Н нар 2019-2023 онуудад нэг өрхөд бүртгэгдсэн талаарх 6525570107621 дүгээр хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр,
- Хүн ам, орон сууцны 2000, 2010, 2020 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 21-ний өдрийн 03-05/4562, 03-05/4563, 03-05/4564 тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Тын 1993 оноос 2024 оны 6 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Т.Бтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Д.Тын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Д.Тын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Т.Бын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Шадар сайд Ч.П-ийн нэрэмжит Т бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, Т сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 7 сарын 24-ний өдрийн тодорхойлолт, А аймгийн Т сумын С багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 24-ний өдрийн 83 тоот тодорхойлолт, Б.Нийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Н, Б.Н, Б.Н нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Н-ын Н-ийг Т.Б, Д.Т нарт үрчлүүлсэн Г-26/3 дугаар үрчлэлтийн гэрчилгээ, Б.Н, Б.Н, Б.Н нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, Т.Б-ын нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Т.Н, Б.Н, Б.Н нарын төрсний ХААТР-11 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 03/70 тоот тодорхойлолт, А аймгийн Т сумын С багийн Засаг даргын 2024 оны 8 сарын 27-ны өдрийн 104 тоот албан бичгээр ирүүлсэн Т.Б, Д.Т, Б.Н нар 2019-2023 онуудад нэг өрхөд бүртгэгдсэн талаарх 6525570107621 дүгээр хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Хүн ам, орон сууцны 2000, 2010, 2020 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 21-ний өдрийн 03-05/4562, 03-05/4563, 03-05/4564 тоот лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Х, А.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Т.Б, Д.Т нар нь гэрлэснээ эрх бүхий төрийн байгууллагад бүртгүүлээгүй боловч тэднийг гэр бүл болон амьдарч байсныг тодорхойлсон харъяалах нутаг дэвсгэр, засаг захиргааны байгууллага болох А аймгийн Т сумын С багийн Засаг даргын “Д.Т нь өөрийн нөхөр болох Т.Б-тай 1990 оноос гэр бүл болж, 2024 он хүртэл хамтран амьдарч байсан нь үнэн болно” гэсэн 2024 оны 7 сарны 24-ний өдрийн 83 тоот тодорхойлолт, “Эцгийн нэр Т.Б, эхийн нэр Д.Т” гэсэн 1993 оны 03 сарын 25-нд төрсөн Б.Н, 1994 оны 12 сарын 09-нд төрсөн Б.Н нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, болон иргэний үнэмлэхийн хуулбар, төрснийг бүртгэх ХААТР-11А баримт, 1991 оны 12 сарын 09-нд төрсөн Т.Н ХААТР-11А баримт /Улсын бүртгэлийн газрын лавлагаа/, Н-ын Н-ийг Т.Б, Д.Т нарт үрчлүүлсэн Г-26/3 дугаар үрчлэлтийн гэрчилгээ, “А аймгийн Т сумын С багийн Засаг даргын 2024 оны 8 сарын 27-ны өдрийн 104 тоот албан бичгээр ирүүлсэн Т.Б, Д.Т, Б.Н нар 2019-2023 онуудад нэг өрхөд бүртгэгдсэн талаарх 6525570107621 дүгээр хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, “2000 оны хүн ам, орон сууцны тооллогоор Х аймгийн Ж сумын 1 багийн хөдөө оршин суух Т.Б тэргүүлэгч өөрөө, 1972 оны 10 сард төрсөн, нас-27, эрэгтэй, Д.Т эхнэр, 1975 оны 5 сард төрсөн, нас-24, эмэгтэй,” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 03-05/4562 тоот лавлагаа, “2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор А аймгийн Т сумын С багийн Х оршин суугч, Д овогт Т.Б, тэргүүлэгч өөрөө, 48 настай, малчин, эрэгтэй, эхнэр Т овогт Д.Т, 1975 оны 5 сарын 27-ны өдөр төрсөн, 35 настай, малчин,” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 21-ний өдрийн 03-05/4563 тоот лавлагаа, “2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор А аймгийн Т сумын С багийн ... тоотод оршин суугч өрхийн тэргүүлэгч Д овогт Т.Б, 1962 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, эхнэр Т овогт Д.Т, 1975 оны 5 сарын 27-ны өдөр төрсөн,” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 21-ний өдрийн 03-05/4564 тоот лавлагаа, “Д овогт Т.Б, нас барсан он, сар, өдөр 2024-06-09” гэсэн Т.Б-ын нас барсны гэрчилгээ, Д.Т, Т.Б нарын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрч Д.Х-ын “Д.Т, Т.Б нар 1993 онд А аймгийн Т суманд гэр бүл болсон. Д.Т, Т.Б нар Н, Н, Н, Н гэсэн 4 хүүхэдтэй. Д.Т, Т.Б хоёр 1993 оноос 2024 оны 6 сар хүртэл буюу Т.Б-ыг нас барах хүртэл хамт амьдарч байсан. Д.Т, Т.Б нар гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хамт амьдарч байх хугацаандаа А аймгийн Т сумын М баг, Х аймгийн Г суманд амьдарч байсан. Д.Т, Т.Б нар гэр бүл болохоосоо өмнө хэн аль нь өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй. Т.Б өвчний улмаас 2024 оны 6 сард нас барсан. Д.Т одоо бага охин Н-тэйгээ А аймгийн Т суманд амьдарч байгаа” гэх мэдүүлэг, гэрч А.Н-ын “Т.Б бид хоёр нэг айлын хүргэн хүмүүс. Д.Т, Т.Б хоёр 1993 онд Х аймгийн Ж суманд гэр бүл болж байсан. Т.Б Х аймгийн Ж сумын хүн. Д.Т, Т.Б хоёр Н, Н, Н, Н гэсэн 4 хүүхэдтэй. Д.Т, Т.Б хоёр 1993 оноос 2024 оны 6 сар хүртэл буюу Т.Быг нас барах хүртэл хамт амьдарч байсан. Д.Т, Т.Б нар гэрлэлтээ батлуулсан эсэхийг нь би сайн мэдэхгүй. Д.Т, Т.Б хоёр амьдарч байх хугацаандаа 2008 оноос 2024 он хүртэл А аймгийн Т суманд, 1993-2008 он хүртэл Х аймгийн Ж суманд тус тус амьдарч байсан юм. Д.Т, Т.Б нар 1993 онд гэр бүл болохоосоо өмнө хэн аль нь өөр хүнтэй гэр бүл болж байсан эсэхийг нь мэдэхгүй. Т.Б зүрх нь хаагдаад 2024 оны 6 сард нас барсан. Д.Т одоо охин Н-тэйгээ А аймгийн Т суманд амьдарч байгаа” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Т.Б, Д.Т нарын хамтын амьдралтай байсан нь тогтоогддог.
Иймд Т.Б, Д.Т нарыг 1993 оноос 2024 оны 6 сарын 09-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Т овгийн Д.Т, Д овгийн Т.Б нарыг 1993 оноос 2024 оны 6 сарын 09-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА