Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00444

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00444

Архангай аймаг

 

                       

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б овгийн Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Д.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн Х сумын И нэгдэлд гуанзад ажилчнаар, зочид буудалд үйлчлэгч, тогооч, мөн хивсний цехэд хивс нэхэгчээр ажиллаж байсан. Тухайн үед нэгдэлд ямар ажил хий гэнэ тэр бүгдийг тасралтгүй хийж ирсэн. Миний ажиллаж байх хугацааны баримт архивын тасгаас гараагүй. А аймгийн Х сумын И нэгдэл 1990 онд хувьчлагдсан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байсан байдлаа сэргээн тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний А аймгийн Х сумын И нэгдэлд 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1987 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 6 сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Д.Э нь 2023 оны 2 сарын 01-ний өдөр тэтгэврээ анх тогтоолгосон. Тухайн үед тэтгэврээ тогтоолгохдоо 1987 оны 1 сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 сарын 01-ний тооцогдсон. Ажилд томилсон тушаал нь байгаа боловч чөлөөлсөн тушаал, бусад тушаалууд байхгүй учраас нэмж тогтоолгох шаардлагатай гэж үзээд хүсэлт гаргагчийн энэ хугацааг өндөр насны тэтгэвэрт ороход оруулаагүй тэтгэврийг тогтоосон. А аймгийн Х сумын И нэгдэл 1992 оны сүүлээр тарсан байх. 1987-1988 онуудад цалингийн баримт гарсан учраас өндөр насны тэтгэвэрт ороход нь ажилласан жилд нь оруулж тооцсон гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 669, 671 тоот тодорхойлолт, лавлагаа

- Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрүүд

- А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох А аймгийн Х сумын Б компанийн өмч хувьчлалын 1993 оны материал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            4. Хүсэлт гаргагч Д.Эгийн хүсэлтээр С.С, Д.А нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1983 оны 5 сарын 31-ний өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1, Д.Э-ийн төрсний ХААТР-11 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 26-ны өдрийн 01/652 тоот лавлагаа, тэтгэврийн хувийн хэрэг

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/668  тоот тодорхойлолт,

- 1989 оны хүн амын тооллого Үндэсний төв архивын 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 03-05/4533 тоот лавлагаа

- А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох А аймгийн Х сумын И нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 сарын 12-ны өдрийн Зарим хүмүүсийг ашиг шимийн төлбөрөөс хөнгөлөх тухай 78 тоот тогтоол, А аймгийн Х сумын И нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 сарын 13-ны өдрийн Зарим хүмүүсийг шагнах тухай 50 тоот тогтоол, А аймгийн Х сумын И нэгдлийн даргын 1991 оны 9 сарын 14-ний өдрийн Нярай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай 53 тоот тушаал, Д.Э-гийн А аймгийн Х сумын И нэгдэлд ажиллаж 1986, 1987, 1988, 1989, 1991 онд цалин авч байсан цалингийн цэс зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.Эгийн А аймгийн Х сумын И нэгдэлд ажилчнаар 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1987 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 6 сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож, 1992 оны 9 сарын 14-ний өдрөөс 1993 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 669, 671 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрүүд, А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох А аймгийн Х сумын Б компанийн өмч хувьчлалын 1993 оны материал, 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1983 оны 5 сарын 31-ний өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1, Д.Э-ийн төрсний ХААТР-11 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 26-ны өдрийн 01/652 тоот лавлагаа, тэтгэврийн хувийн хэрэг,  А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/668  тоот тодорхойлолт, А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/668  тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох А аймгийн Х сумын И нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 сарын 12-ны өдрийн Зарим хүмүүсийг ашиг шимийн төлбөрөөс хөнгөлөх тухай 78 тоот тогтоол, А аймгийн Х сумын И нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 сарын 13-ны өдрийн Зарим хүмүүсийг шагнах тухай 50 тоот тогтоол, А аймгийн Х сумын И нэгдлийн даргын 1991 оны 9 сарын 14-ний өдрийн Нярай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай 53 тоот тушаал, Д.Э-гийн А аймгийн Х сумын И нэгдэлд ажиллаж 1986, 1987, 1988, 1989, 1991 онд цалин авч байсан цалингийн цэс, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.С, Д.А нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Д.Э Х сумын И нэгдэлд гуанзанд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод 1986 оны 1, 3 сар, 6-8 сар, 10-12 сар, 1987 оны 1 сар, 4 сар, 6-8 сар, 11-12 сар, 1988 оны 1 сар, 4 сар, 6-8 сар, 1989 оны 4 сар, 7-8 сар, 10-12 сар, 1991 оны 1 саруудын ажилласан хоног, авсан цалин бичилттэй А аймгийн архивын тасгийн 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 669 тоот цалингийн лавлагаа болон цалингийн хүснэгт, 1. Нэр бүхий 14 хүнд хавсралт ёсоор 490 төгрөгийг шагнал болгон олгохыг санхүү /Ц.Б/-д зөвшөөрсүгэй, хавсралт нэрсийн жагсаалтын 5-т Д.Э, 35 гэсэн А аймгийн Х сумын И нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 сарын 13-ны өдрийн Зарим хүмүүсийг шагнах тухай 50 тоот тогтоол, Нэгдлийн хивсний цехийн хивсчин Д овогтой Э-д охин Ц-гээ асрахад нь зориулж эхийн хүсэлтээр 1991 оны 9 сарын 14-ний өдрөөс 1992 оны 9 сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай тэтгэмжтэй чөлөө олгосугай гэсэн А аймгийн Х сумын И нэгдлийн даргын 1991 оны 9 сарын 14-ний өдрийн Нярай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай 53 тоот тушаал, 1985 оны 8 сарын 01-нд Нэгдлийн гуанзанд ажилчнаар авч ажиллуулсугай, 1985 оны 8 сарын 01-ний 58-р тушаалаар гэсэн Д.Э-гийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч С.С-гийн “Намайг А аймгийн Х сумын И ажиллаж байхад Д.Э тус байгууллагын чанар тордлогын цехэд ажилчнаар ажиллаж байсан. Д.Э яг хэдэн онд А аймгийн Х сумын И нэгдлийн чанар тордлогын цехэд ажилд орсныг нь сайн мэдэхгүй. Мөн би 1988 онд Х сумын Х цэцэрлэгт ажилд орсон учраас Д.Э-гийн хэдэн он хүртэл нэгдэлд ажилласныг мэдэхгүй. Би Д.Э-тай хамт А аймгийн Х сумын И нэгдлийн чанар тордлогын цехэд хамт ажиллаж байсан учраас түүнийг А аймгийн Х сумын И нэгдлийн чанар тордлогын цехэд ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч Д.А-ын “Намайг А аймгийн Х сумын И нэгдэлд ажиллаж байх үед Д.Э нь тус байгууллагын чанар тордлогын цехэд 1984 юм уу 1985 оны үед ажилд орж байсан. Би Д.Э-тай нэг сумын хүмүүс, мөн нэг байгууллагад хамт ажиллаж байсан болохоор түүний ажилд орсон оныг сайн мэдэж байна. Д.Э нь 1983 онд 8 дугаар анги төгссөн. Д.Э-г хэдэн он хүртэл А аймгийн Х сумын И нэгдэлд ажилласныг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, “Х суманд үйл ажиллагаа явуулж байсан И нэгдэл 1991 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлсөн болно” гэсэн А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/668 тоот лавлагаагаар хүсэлт гаргагч Д.Э нь А аймгийн Х сумын И нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан байна.

 

Хүсэлт гаргагч Д.Э 1993 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл А аймгийн Х сумын И нэгдэлд ажилчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан  боловч 1993 онд Б компани үйл ажиллагаа явуулж байсан нь Б компаний өмч хувьчлалын материал, Д.Э-д  1991 оны 9 сарын 14-ний өдрөөс 1992 оны 9 сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгохоор А аймгийн Х сумын И нэгдлийн даргын 1991 оны 9 сарын 14-ний өдрийн Нярай хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай 53 тоот тушаал гарч байсан боловч тэрээр ажилдаа эргэн орж 1993 оны 1 сарын 1 хүртэл ажиллаж байсан талаар нотлох баримт байхгүй байна.

 

Иймд Д.Э-гийн А аймгийн Х сумын И нэгдэлд ажилчнаар 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1987 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 6 сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, А аймгийн Х сумын И нэгдэлд ажилчнаар 1992 оны 9 сарын 14-ний өдрөөс 1993 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Д.Э 1984 онд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй учир хөдөлмөрийн дэвтрүүд нотлох баримтын шаардлага хангаагүй тул А аймгийн Х сумын И нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 сарын 12-ны өдрийн Зарим хүмүүсийг ашиг шимийн төлбөрөөс хөнгөлөх тухай 78 тоот тогтоол, 1989 оны хүн амын тооллого Үндэсний төв архивын 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 03-05/4533 тоот лавлагааг тус тус нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Д.Э-гийн А аймгийн Х сумын И нэгдэлд ажилчнаар 1985 оны 8 сарын 01-ний өдрөөс 1987 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 6 сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний А аймгийн Х сумын И нэгдэлд ажилчнаар 1992 оны 9 сарын 14-ний өдрөөс 1993 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА