| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0595/Э |
| Дугаар | 517 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 517
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч М.Амарзаяа, иргэдийн төлөөлөгч Ж.Нармандах, шинжээч Б.Ундармаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч С.П, О.Л, С.О, З.Нямсүрэн, насанд хүрээгүй гэрч Ч.У, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б, шүүгдэгч М.Б, өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгч О.С, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Нармандах, шүүгдэгч Б.М, өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт М.Быг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт О.С, Б.М нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708000000037 дугаар 2 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 07-ны өдөр |
| Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Мийн Б /РД:.../, Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Оийн С /РД:.../, Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Х овогт Бы М /РД:.../. М.Б нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоот гэртээ 2017 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох 3 настай эмэгтэй, Б.Агийн баруун, зүүн хацар болон баруун гарын сарвууны гадна хэсгийг асаагуураар түлж онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж алсан, О.С нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоот гэртээ 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох 3 настай эмэгтэй, Б.Аг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, Б.Мөнгөшагай 2017 оны 5 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоот гэртээ төрсөн охин 3 настай эмэгтэй, Б.Аг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2017 оны 8 дугаар сарын 12-нд гэртээ ирсэн. С бид хоёр хоол хийхээр хөзөр тоглосон. У утсаар ярьж байгаад "муухай харлаа” гээд амь хохирогчийн нуруу уруу нь 2- 3 удаа цохиж, түлхэж унагасан. Охин таталт өгөөд байсан. Уйлаад болихгүй болохоор нь би галаар түлсэн. Бүр болохгүй болохоор нь би жийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлөх арга хэмжээ авна” гэв. Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2017 оны 8 дугаар сарын 12-нд шөнө болсон хэргийг би байгаагүй болохоор мэдэхгүй байна. Би хүүхдийг байнга зодож цохиогүй, нэг, хоёр удаа гар хүрч байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлаарай” гэв. |
| Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2012 оноос Мтай хамт амьдарсан. 2015 оны 3 дугаар сард салсан. Миний хүүхэд хүний үгийг сайн хүлээж авдаг, элдэв янзын ааш авир гаргаж байгаагүй, даруухан хүүхэд байсан. Ганц удаа орондоо эсхүл өмдөндөө шээж үзээгүй. 7 дугаар сарын 10-нд авчирч өгөхөд нүүрэн дээр нь сорви болсон байсан. Мгаас асуухад "би зодоогүй, хураалттай байсан модон дээрээс унасан” гэж хэлж байсан. Өөр шарх сорви байгаагүй. Аав зоддог гэдэг л байсан. Оршуулгын зардал 977.500 төгрөгийг Баас нэхэмжилж байна” гэв. Эрүүгийн 1708000000037 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн: Нэг. Шүүгдэгч М.Бы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргийнталаар: Хохирогч Б.Бын: "Миний хуучин нөхөр М нэг сарын өмнө буюу 2017 оны 7 дугаар сард наадмын үеэр охин Аг аваад явсан. "Охиноо намраас манай гэртээ ойрхон байдаг цэцэрлэгт явуулж байя, би 18 нас хүртэл нь өөр дээрээ байлгаж байя” гэхээр нь би зөвшөөрөөд өгөөд явуулсан. Өнөөдөр буюу 2017.08.13-ны өдөр над руу цагдаагаас залгаад охин А нас барсан байна гэж хэлсэн. Миний охин А 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбатар хотод төрсөн. Архаг хууч өвчин гээд байх зүйл байхгүй бараг л бие нь өвддөггүй сэргэлэн цовоо зантай, гэхдээ надтай хамт амьдардаг байхдаа гэртээ ганцаараа байдаг байсан учраас нэлээн зожиг зантай болчихсон байсан. 2017 оны 5 сард М ирээд "охиноо хэд хоног аваад явъя” гээд гуйгаад байхаар нь өгөөд явуулсан. Тэрнээс хойш охин маань аавтайгаа хамт байж байгаад 2017 оны 07 сарын 10-ны өдөр охиныг авчирч өгсөн. Талийгаач охины маань нүүр ам бие нь шарх сорви болчихсон байхаар нь "хүүхэд яагаад ийм болчихсон юм бэ” гэж асуутал "тоглож байхдаа унасан” гэж байсан. Тэрнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Мн одоо хамт амьдарч байгаа эхнэр Сувдаа ирээд аваад явсан. Яагаад охиноо өгсөн бэ гэхээр М "охиноо авъя” гэж гуйгаад байсан, талийгаач охин маань хүртэл надаас илүү аавдаа сайн байдаг. Тэгээд ч би Мгаас салсны дараа өөр хүнтэй амьдрал зохиож одоо 10 сартай хүүхэдтэй болохоор талийгаач охиноо аавд нь өгье гэж бодсон. М нэг их согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. ...Тухайн үед охиноосоо хэн зодсон талаар асуутал "аав зоддог” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ааваас нь асуутал "би зодоогүй ээ, хааяа л болохгүй зүйл хийхээр нь загнадаг” гэж хэлсэн. Би нэг их зүйл бодоогүй орхичихсон. М гэрээ зааж өгдөггүй, би уг нь охиноо очиж ямар байдалтай амьдарч байгаа эсэхийг нь хармаар санагдаад гэрийг нь асуухаар гэрээ зааж өгдөггүй байсан. Охиноо өгч явуулснаас хойш нэг ч удаа очиж үзээгүй... ...2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 40 минутын үед цагдаагийн газраас "А охин нас барсан байна” гэж намайг дуудсан. Намайг юу болсон талаар Мгаас асуухад "дөнгөж сая мэдлээ” гэж байсан. Надад болсон явдлын талаар мэдэж байгаа зүйл байхгүй. С над уруу залгаж "Аг Мгийн нэр дээр болгоод өгөөч, цэцэрлэгт оруулах гэж байгаа” гэж хэлэхээр нь "болно, ярьж байгаад шилжүүлэе” гэж хэлээд "охинтойгоо утсаар ярья” гэхэд "тоглож байна” гээд яриулаагүй. Би Мгаас салаад өөр хүнтэй сууж 2 хүүхэдтэй болсон болохоор "Аг чи авах уу” гэхэд М дуртай "би охиноо авна” гээд М Аг өсгөхөөр 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш авч явсан. М надтай хамт амьдардаг байхдаа охин Аг их өмөөрч хүн хүргэж загинуулдаггүй их хайртай байсан. Намайг ч хүүхдээ загнахаар уурладаг |
| байсан. Охин А ч аавдаа илүү их ойр дотно байсан. Талийгаач охины маань ажил явдал оршуулгын зардал нийлээд 2000000 гаруй төгрөг болсон. М талийгаачийн ажил явдал салах ёс хийх үед нэг ч дусал нулимс унагаагүй, би зодоод алчихсан гэсэн шиг хоол унд идэж, тамхи татаж, юу ч болоогүй хөндлөнгийн хүний оршуулга ажил явдалд ирчихсэн юм шиг байсан нь надад сонин санагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-69-73/, Гэрч З.Батсүлдийн: "...Би С, Б гэх хүмүүсийг сайн танихгүй ээ. Бгийн дүү гэдгээр нь л зүс мэднэ. 2017 оны 08 сарын 12-ны өдөр хагас сайн өдөр байсан. Тэр өдөр Бат-Эрдэний гэрт тэдний байшинд нь засвар хийсэн. Б, У ирээд Бат-Эрдэнэтэй нийлээд 4-үүлээ хүн бүр хоёр, хоёр лааз пиво уусан, үүний дараа 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уучихаад хамт ажилладаг Л гэх залууг дуудаж Уийн машинаар Б бид 2 Бгийн гэрт нь хүргүүлсэн. Л, Б бид хоёрыг шөнө 01 цагийн орчим байх хашааны гадна буулгачихаад яваад өгсөн. Б бид хоёр тэдний хашаанд ороход Бгийн эмэгтэй дүү /нэрийг нь сайн мэдэхгүй/-н гэрийнх гэрэл асаалттай байсан. Б бид хоёр тэдний дүүгийнх нь гэрт ороход хаалга нь түгжээгүй байсан. Тухайн үед намайг Бгийн дүүгийн гэрт ороход тэр гэрт Болдоо гэх залуу нь унтаагүй, гэрийн баруун талын орон дээр дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа жинсэн шорттой сууж байсан. Түүнтэй хамт нэг орон дээр эхнэр нь гэх эмэгтэй унтаж байх шиг байсан. Харин гэрийн зүүн талын орон дээр Бгийн охин Урнаа, нэг жоохон хүүхэдтэй унтаж байсан. Мөн гэрийн баруун хоймор хэсэгт 2-3 настай гэмээр жоохон охин газар зассан орон дээр ганцаараа дээшээ харсан байдалтай ихэр татаад сулхан гингэнээд уйлаад байж байсан. Би тэдний үүдэн хэсэгт нь орж зогсоод тэр уйлаад байсан охинд "харанхуй шөнө уйлдаггүй юмаа ахын дүү” гэж хэлсэн. Б охиноо сэрээхэд түүний охин нь Бг "та архи уусан байна” гээд загнахаар нь бид хоёр тэдний гэрийн түлхүүрийг аваад гарсан. Бгийнд ороод унтах гэж байхад Бгийн охин нь араас орж ирээд бид унтаж амарсан. ...Тухайн үед би Бгийн дүү Болдоо гэх залуугаас тэр уйлж байсан охиныг "яасан юм халуураад байгаа юм уу” гээд асуухад Болдоо “үгүй” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-76-77/, Гэрч С.Пгийн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед Мгийн гэрт нь орсон. Би орой ажлаасаа гараад Гэмтлийн эмнэлэг орж Бы эхнэр болох Лг аваад гэртээ харьсан. Тэгээд Лтэй хамт Мн гэр лүү ороход Б, Б ахын охин У, эгч Оийн охин Алтансувд, Сий дагавар хүүхэд М, Мн дагавар хүүхэд А нар байсан. А гэрийн баруун талд байдаг орны дээд талд газраар, хана уруу харсан байрлалтай унтаж байсан. 2017 оны 08 сарын 13-ны өглөө 07 цагийн үед намайг унтаж байхад Л орж ирээд “А их сонин байна, ороод хараадахаач” гээд дуудсан. Тэгэхээр нь ороод харсан чинь А дээшээ харчихсан байрлалтай хэвтэж байсан, уруул нь хөхөрчихсөн, ямар ч хөдөлгөөнгүй хөшчихсөн байдалтай байсан. Би тэгээд ээж Нямсүрэнг дуудчихаад эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд “зүрх нь зогсчихсон байна” гэсэн. Өглөө харахад 2 хацар дээр нь бөөрөнхий шарх байсан, баруун талын хацар нь хөхөрсөн байх шиг байсан, хөлийг нь илж байхад 2 хөлнийх нь шилбэ хэсэгт бас хөхөрчихсөн байсан. Өөр зүйл анзаараагүй. Нилээд хэдэн хоногийн өмнө М буюу аав нь Аг зодсон гэж Сэс сонсож байсан. Өөр цохисон талаар зүйл сонсож байгаагүй. Уржигдар орой гэрт нь ороход А тоглоод гүйж байсан. Тэр үед нүүрэнд нь шарх сорви байгаагүй...” “...2017 оны 8 сарын 12-ны орой би тэднийхээр дөнгөж ороод л гарсан. Тухайн үед А газар зассан орон дээр хөнжил нөмрөөд цаашаа харсан байдалтай |
| унтаж байх шиг байсан. 2017 оны 8 сарын 12-13-нд шилжих шөнө, би цагийг нь хэлж мэдэхгүй байна, шөнө дунд манай гэрт Л, Б нар орж ирээд манай ээж Нямсүрэнгээс "өвчин намдаах эм байна уу” гээд асууж байсан. Гэхдээ тэр шөнө ээж гэрээс гараагүй, тэдэнд “байхгүй” гэж хэлэхэд гараад явсан. Тэд нар дахин орж ирээгүй, харин өглөө нь 07 цагийн орчим Л орж ирээд “Аг сонин болчихлоо” гэхээр нь би эхлээд тэднийд ороход А газар урд орой намайг ороход байсан газартаа хэвтэж байсан. Тухайн өдөр бид нарыг цагдаагийн хэлтэс дээр ирсэн байхад Б бидэнд “манай ээж Нямсүрэн, бид хоёрыг шөнө орж ирээд гарсан гээд хэлсэн шүү” гэж хэлж байсан. Тэрнээс болоод ээж маань шөнө тэднийд орсон гээд хэлсэн юм шиг байна. Би бол үнэнээ хэлсэн. Би тэднийхээр ороогүй. Өглөө нь дуудагдаж ороход Агийн хоёр хацарт шархтай, уруул хөх болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79-80/, Гэрч З.Нямсүрэнгийн: “...орой 22 цагийн орчимд Л, Х, Алтансувд, Азжаргал, П нарын хамт ирсэн. Ингээд хоолоо хийж идчихээд 23 цаг нэлээн өнгөрч байх үед унтсан. Би 22 цагийн орчимд Сий гэрт нь ороход А буруу харчихсан унтаж байсан. Гэтэл шөнө 02 цагийн орчимд Б, Л нар манай гэрт орж ирээд А уйлаад байна гэж хэлсэн. Намайг Сий гэрт ороход А гудсан дээрээ босоод суучихсан байдалтай уйлаад сууж байсан. “Миний охин яасан, бие нь зүгээр үү” гэж асуухад “миний бие зүгээр, өвдөөгүй, би юмнаас айгаад байна” гэж хэлсэн гарын сарвууных нь шөрмөс татчихсан байдалтай байхаар нь би сүүлний тосоор иллэг хийж өгөөд Аг бие засах суултуур дээр суулгаж шээлгээд, хар цай уулгаад өвөр дээрээ суулгаад 10 орчим минут болоход А унтаад өгөхөөр нь би унтаж байсан гудсан дээр нь тавьчихаад гэртээ ороод унтаад өгсөн. Гэтэл өглөө 06 цагийн орчимд П “ээжээ та Сий гэрт ороодохооч, А сонин болчихсон байна” гэхээр нь Сий гэрт ортол Агийн бие нь хөхөрчихсөн байхаар нь түргэн тусламж дуудсан. Түргэний эмч Аг үзээд “амьсгаа хураагаад 30 орчим минут болсон байна” гэж хэлээд цагдаа дуудсан. 2017 оны 08 сарын 10-ны өглөө буюу пүрэв гарагийн өглөө А манай гэрт орж ирэхэд нүүр нь хавдсан энд тэндгүй хөхөрсөн байдалтай байхаар нь би Агаас “чиний нүүр чинь яачихсан юм” гэхэд “би газар нүүрээрээ уначихсан юм” гэж хэлсэн. Тэгэхэд манай зээ нарын хүүхдүүд болох У, Х нар “А өөрийгөө хазаад толгойгоороо юм мөргөөд толгойгоо гараараа цохиод байдаг юм” гэж хэлж байсан. Харин 2017 оны 08 сарын 12- ны өглөө буюу хагас сайн өдрийн өглөө хоёр хацар дээр нь цус шиг зүйл болж улайсан байхаар нь нүүр гарыг нь угааж байхдаа хацар дээр нь тогтож хатсан цусыг ховхолж арилгаад нүүрийг нь угааж өгсөн. Тухайн үедээ чигчий хурууны хумсны толио шиг жижигхэн байсан чинь өнөөдөр өглөө тухайн улаан шарх нь бүр томорчихсон байсан. Тухайн шарх гэмтлийг хэн үүсгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-83-84/, “...Би өмнө мэдүүлгээ худлаа өгсөн юм. Учир нь 2017 оны 08 сарын 13-ны өдөр зээ охин Л надад “эмээ та шөнө орж ирээд Аг тосолж өгсөн гээд хэлчихээрэй” гэхээр нь би тэгээд ярьсан. Би тэр шөнө тэднийх рүү ерөөсөө ороогүй. ...Л намайг яагаад тэгж хэлээрэй гэснийг нь би мэдэхгүй байна. Би одоо бол үнэнээ хэлж байна. Өмнө би сандраад, юу ч ярьснаа мэдэхгүй байна. Манайх хашаандаа гурван гэрээрээ байдаг. Би гэртээ нөхөр Батболд, охин П, Пгийн охин Азжаргал /3 настай/, Х /8 настай/ нарын хамт, нэг гэрт нь манай хүү Б, охин У /11 настай/ нарын хамт, 3 дахь гэрт нь зээ охин С, Л, хүргэн Б, М болон тэд нарын хүүхдүүд болох Алтансувд /6 настай/, М /3 настай/, А /3 настай/, Өнөмөнх /2 настай/ |
| нар амьдардаг. ...Тэр үед А нүүр амандаа ямар ч шархгүй, хоол унд идэж уугаад, тоглоод л гүйж харайгаад байж байсан. 16 цагийн орчим С ганцаараа буцаж ирсэн. Сий гэрт 16 цаг 30 минутын орчим байх ороход гэрт С, А хоёр байсан. С Агийн гарыг нь өргүүлээд зогсоочихсон байдалтай байхаар нь би Сд "яагаад хүүхдийн гарыг өргүүлж байгаа юм” гээд Агийн гарыг нь буулгуулахад А гараад явсан. Тухайн үед С Аг Азжаргалыг алгадсан гэж хэлж байсан. Ингээд би Сувд- Эрдэнийг загнаад удаагүй буцаж гараад гэртээ орсон. Б ирлээ гэж дуулснаас 10 орчим минутын дараа Б "эмээ ногоо арилгах гэсэн юм хутгаа өгөөч’’ гэж хэлээд манай хутгыг аваад гарсан. Ямар нэгэн юм болбол хүүхдүүд орж ирээд эмээдээ хэлдэг. Би ч өөрөө гэрээсээ орж гараад л байж байдаг. ...Намайг өглөө нь Сувд- Эрдэний гэрт ороход Агийн хоёр хацар дээр нь шархтай болсон харагдсан. Урд өдөр нь уг нь тийм шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-84-86/, Гэрч О.Лгийн: "...Намайг ирэхэд талийгаач А охины 2 хацар дээр нь улаан өнгөтэй шархтай болчихсон байсан. Би түүнийг өөрөө өөрийгөө гэмтээсэн юм болов уу гэж бодсон. А урьд өөрөө өөрийгөө цохиж, хуруу гараа хазаж, арьсаа үрж хуулаад байдаг юм. Би нөхөр хүүхдийнхээ хамт М ах, С эгч, тэдний хүү М, талийгаач охин А нартай хамт амьдардаг. Гэрт талийгаач А, нөхөр Б, хүү М, охин дүү Алтансувд бид нар хоносон. А аягатай хоолоо идчихээд буцаагаад бөөлжөөд гаргасан гэж ярьж байсан. Шөнө 03 цагийн орчимд А сонин дуу авиа гаргаад байхаар нь гэрлээ асаагаад хартал 2 гар нь татаж байгаа юм шиг савчаад байсан. Тэгэхээр нь нөхрөө дуудаад, хажуу гэрээ эмээ Нямсүрэн, эгч П нарыг дуудсан. Эмээ сүүлний тосоор талийгаачийн гар, сарвууг нь илж өгөөд, бүлээн хар цай уулгаад тайвширхаар нь унтацгаасан. ...Аг хөдлөхгүй, амьсгалахгүй байхыг анзаараад надад хэлээд, эмээг дуудахаар гарсан. Тэгээд түргэн дуудтал эмч ирээд "амьсгал хураасан байна” гэж хэлсэн. А өөрөө шээж баахдаа хэлдэггүй. 10-20 хоногийн өмнө өмдөндөө баачихсан байхаар нь аав нь бөгс рүү хэд хэдэн удаа цохьсон. Атай хамт амьдраад 2 сар гаруй хугацаа болж байна. М ахын дагавар хүүхэд нь байгаа юм. Жаахан бүрэг дуугуй талдаа. Хоол унд идэж уухдаа муу, хоол идэхээрээ бөөлжөөд гаргаад байсан. Тэр төрсөн ээж дээрээ оччихоод буцаж ирээд тийм болсон байсан. Төрсөн ээж нь манай эгч С рүү залгаад "ирж ав” гэхээр нь очиж авсан гэсэн...” "...Би урд нөхөр Быг хэрэгт орчихвий гэж айсандаа худал мэдүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед ярихад тэр өмгөөлөгч Бтай уулзсан гэсэн. Тэгээд өөрөө амь хохирогч охиныг зодсон гэдгээ хэлж байна, хацрыг нь асаагуураар түлсэн зодож өшиглөсөн гэдгээ хэлж хэргээ хүлээж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газар өөрөө ирж болсон явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэх гэж ирлээ. ...2017 оны 8 дугаар сарын 12-ны ...23 цаг өнгөрөөгөөд очиход гэрт нөхөр Б, дүү Алтансувд, У, М, А нар байсан. А баруун талын орны дээр газар гэрийн хаяанд, хана уруу хараад уйлаад хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод "яагаад уйлсан юм бэ” гэхэд Б намайг гэрт ирэхэд С эгч Агийн 2 гарыг нь дээш нь өргүүлээд үсийг нь арзайлгачихсан байдалтай уйлуулаад байж байсан. 23 цаг 30 гаруй минутын үед би хоолоо идэж байхдаа Агийн 2 гар нь татаад дээшээ хараад таталт өгөөд 2 гараа зангидаад эвгүй болоод байсан. Хацар дээр нь улайчихсан байхаар нь би "энэ яасан юм бэ” гэж Баас асуухад "би харин тоглож байгаад асаагуураар түлчихсэн юм” гэж хэлсэн. "Чи яаж байгаа юм бэ, тэнэг юм уу” гэхэд Б "би яаж мэдэхэв дээ, санаандгүй айлгаж байгаад ийм юм боллоо” гэж хэлсэн. У, |
| Алтансувд хоёроос "намайг байхгүй байх хооронд Б Аг зодсон юм уу” гэхэд "ерөөсөө гар хүрээгүй” гэж хэлсэн. А уйлаад гар нь таталт өгөөд ерөөсөө болохгүй байсан. Тэгэхээр нь би "Агийн бие нь муудаад байна, таталт өгөөд байгаа юм биш үү” гэхэд Б "таталт өгөөгүй, хэзээ ингэж татдаг байсан юм” гэж хэлэхээр нь би уурлаад "миний шөрмөс татахаар яадаг билээ чи” гэж уурлаж байгаад Агийн гар хөлийг нь илүүлсэн. Тэгээд өөр хүн байхгүй болохоор би амны халбагаар ус халбагадаж өгөхөд шүдээ тас зуучихаад ус уухгүй байсан. А уйлаад дуугүй болохгүй байсан. Б А дээр очоод "агаан дүү чимээгүй болчих, бид нарт аймаар хэцүү байна” гээд уурлаад 2 гарнаас нь татаж босгоход хөл дээрээ зогсохгүй, тогтож чадахгүй байсан. Тэгээд буцаагаад хэвтүүлсэн. Гарыг нь илж өгөөд овоо тайвшираад байхаар нь би ус уулгасан. ...А тайвшираад босож ирээд уйлаад дуугүй болохгүй байсан чинь Б очоод "агаа нь чамайг зөндөө гуйж, аргадаж үзлээ” гээд Бы уур нь хүрсэн юм уу хаашаа юм шууд аймаар хүчтэй Агийн цээж рүү нь өшиглөсөн. Тэгэхэд А хойшоо толгойгоороо цементэн шалан дээр хүчтэй унаад тэрүүхэн тэндээ чанга орилоод чимээгүй болсон. Очоод хартал сонин авиа /гммм ёоёо/ гэх чимээ гаргаж байхаар нь би Бд "чи болиоч, чиний хөлний аяыг яаж дийлдэг юм” гэхэд Б "би яах юм зөндөө л аргадлаа ш дээ” гэж уурлах маягтай надад хэлээд чимээгүй болсон. Тэгээд байж байгаад Аг гэрийн баруун талын орны дээд хэсэгт газар ор засаж хэвтүүлсэн. А ганц удаа чимээгүй болохгүй 2 гар нь татаад шүдээ зуугаад уйлаад байсан. Би Бд уурлаж "Агийн бие нь өвдөөд байна, чи гар хөлийг нь бариад өгөөч” гэж байж гар хөлийг нь бариулсан. А нэг ч удаа уйлахаа болиогүй, зовиурлаад байсан. Аргаа бараад болохгүй байхаар нь 03 цагийн үед эмээ Нямсүрэнгийн гэрт орж "Агийн бие нь муу байна, гар хөл нь татаад зовиурлаад байна, өвчин намдаах эм байна уу” гэхэд эмээ "гар хөлийг нь барьж өгөөд, шингэн юм өгөөд унтуулчих” гэж хэлсэн. Би эргэж гэрт ороод Б бид 2 өвчин намдаах эм хайгаад олоогүй, гар хөлийг нь илж өгөөд байж байхдаа Б намайг "унтаж бай, би хараад үүр цайлгая, өглөө болохоор түргэн дуудъя” гэж надад хэлсэн. Унтах гэхээр А уйлаад унтаж болохгүй байсан. Б гар хөлийг нь илж байгаад тайвширахаар нь бид 4 цагийн үед унтсан. Өглөө манай нөхөр босоод гэрээс гарж бие засчихаад орж ирээд зурагт асаагаад цаг харахад 06 цаг болж байсан. Тэгээд Аг харахад ямар ч амьсгалгүй болчихсон, хөдөлгөөнгүй байсан. ...Түргэний эмч үзээд "30 минутын өмнө нас барсан байна” гэж хэлсэн. Цагдаа нар "энэ гэрт хоносон хүмүүс цагдаагийн газар ир” гэж дуудсан. Араас нь явах гэж байхдаа Б "Агийн хацрыг нь юу гэж хэлнээ, одоо яанаа” гэж хэлэхээр нь би "мэдэхгүй байна, би чамд дандаа хэлдэг, чиний гар хөлийн аяыг энэ жоохон хүүхэд яаж дийлдэг юм гэж зөндөө л хэлсэн, өөрөө мэд” гэхэд Б "үнэн учир нь дэлгэгдээд би хоригдох юм байна даа” гэж хэлсэн. Цагдаагийн газрын гадаа очоод байж байтал С эгч намайг "өчигдөр чам уруу эмнэлэг рүү явах гэж байхад Б Агийн цээж толгой руу гараараа цохиод байсан” гэж надад хэлэхээр нь "ээж О, эгч П, ах Б нарт битгий хэлээрэй, би өөрөө нөхөртэйгөө уулзъя” гэж хэлсэн. С "эгч нь юу гэж тэгэхэв дээ” гэж хэлсэн. 23 цагаас хойш шөнийн 04 цаг хүртэл уйлсан. 04 цаг өнгөрөөгөөд гайгүй чимээгүй болсон. Эмээ гэрт орж ирээгүй. А “ёоёо” гэж байсан, намайг очоод “яасан” гээд аргадах гэхээр биедээ хүргүүлэхгүй 2 гараа чангалаад хойшоогоо займчилаад амандаа “ёоёоёо” гээд байсан, “ёоёо” гэж хэлж чадаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-93-94, 116-117/, Гэрч С.Бгийн: “...Би Мн гэрт орж охиноо сэрээгээд “гэртээ орж унтъя” гээд охиноосоо гэрийн түлхүүр авахад охин “та архи уучихсан байна, би гэртээ |
| унтахгүй, эндээ унтчихая” гэж хэлээд гэрийн түлхүүр өгсөн. Төд удалгүй охин У Мнхаас гарч ирээд Батсүлдэд ор засч өгөөд миний хажуугаар ороод унтсан. Өглөө 07 цаг 30 минутын орчимд дүү П гэрт орж ирээд "Мн охин А нас барчихсан байна” гэхээр би Мн гэрт ортол цагдаа нар ирчихсэн А дээшээ хараад нас барсан байдалтай байсан. ...Агийн хоёр хацар дээр нь дугуй хэлбэртэй улайчихсан, нуруу хөл гар нь хөхөрчихсөн байсан. Би хүн нас барахаараа л ийм толбо гарч ирдэг юм болов уу гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-102-103/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд "...зүүн хацарт 1х1 см, баруун хацарт 0,6х0,6см шархтай..., ягаан өнгийн цус хуралтуудтай..., баруун сарвууны гадна арьсны өнгөц давхарга хууларсан, 2х1,5см улаан ягаан өнгийн зулгаралттай...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-18-20/, Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.08.23-ны өдрийн 1597 дугаар шинжилгээний дүгнэлтэд: "1. Б.Агийн бие цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Б.А нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орож нас баржээ. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. 5. Талийгаачийн үтрээний арчдас наалдцанд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй гэсэн хариу ирүүлсэн байна. 6. Биеийн ил хэсгийн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн үхэлд нөлөөгүй гэмтэл болно...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-129-131/, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.03-ны өдрийн 1027 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд: "Цогцост гадна үзлэгээр тогтоогдсон гэмтлүүдийг цогцосны гадна үзлэгийн тэмдэглэл, задлан шинжилгээний тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан фото зургуудаас харахад баруун, зүүн хацар ба баруун сарвууны шарх /түлэгдэлт/, доод уруулын язрал, шарх, баруун гарын 4-р хурууны хумсны ар хэсгийн өнгөц шарх /4ш/ ба цус хуралт, баруун цавьны зулгаралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдож байх ба дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой хөнгөн зэргийн гэмтэл байна. Баруун хацар, зүүн шанаа, ооч, эрүүний доод хэсэг, цээж, зүүн эгэм, мөр орчим, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн гарын алга, баруун бугалга, шуу, баруун гарын 2,3,4-р хуруу, хэвлий, баруун, зүүн ташаа, баруун цавь, баруун өгзөг, баруун, зүүн гуя, баруун өвдөг, тахимны олон тооны цус хуралтууд ба дух, зүүн суга, зүүн гуя, нурууны зулгаралтууд нь хуучивтар гэмтэл бөгөөд дээрх гэмтэл нь нь нас барахаас 3-5 хоног, 5- 8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хөнгөн зэргийн гэмтэл байна. Дух, баруун, зүүн хацар, уруулын дээд хэсэг, цээж, хэвлий, зүүн суга, зүүн бугалга, шуу, сарвуу, баруун бугалга, шуу, зүүн өвдөг, нурууны олон тооны цайвар өнгийн нөсөө, цайвар ба бор сорвиуд нь хуучин гэмтэл бөгөөд эдгээр нь нас барахаас 10-14 хоног, 14-28 хоног ба 1 сараас дээш хугацаанд үүссэн байх боломжтой хөнгөн зэргийн гэмтэл байна. 4.Талийгаач нь үхэлд хүргэсэн гавал тархины хүнд гэмтлийг авсны дараа тодорхой хугацаанд амьд байсан ба уг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, энэ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг болно. 5.Талийгаачийг цээжинд нь өшиглөж, цемент бетон шалан дээр толгойгоор нь савж унагаах үед дээрх үхэлд хүргэсэн гавал тархины хүнд гэмтлийг авах боломжтой. б.Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж байсныг үгүйгэхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх- 137-139/, М.Бы сэжигтэн, яллагдагчаар өгсөн: "...2017 оны 8 дугаар сарын 12- ны ...20 цаг 05 минутын орчимд шууд ажлаасаа тараад ирсэн. С баруун |
| талын унтлагын орон дээр гар утсаа оролдоод сууж байсан, харин талийгаач А баруун талын унтлагын орны дээд хэсэгт хоёр гараа өргөөд, үс нь арзайсан байдалтай, зүүн талын хацар нь бага зэрэг шалбарсан, хөхөрсөн байдалтай зогсож байсан. Би Сэс "Чи яагаад Агийн гарыг өргүүлээд зогсож байгаа юм бэ” гэж асуусан чинь С "Айлын хүүхэд зодоод болохгүй болохоор гарыг нь өргүүлсэн юм” гэж хэлсэн. Би Сийг ...явсны дараа хоолоо хийх гээд гар нүүрээ угаах санаатай угаалтуур орсон чинь угаалтуурын дотор тал цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан. Тухайн үед би нэгнийх нь хамраас цус гарсан байх гэж бодоод тоолгүй гараа угаасан. ... "...зүүн талын орон дээр зүйрмэглээд сууж байсан А охиныг баруун талын орон дээр унтуулах гэхэд уйлсан. Тэгэхээр нь би нуруу уруу нь 2 удаа цохиж авахад улам уйлаад дуугүй болохгүй байхаар нь халаасандаа байсан шар өнгийн асаагуур асаагаад "уйлаад байх юм бол ам уруу нь гал хийнэ шүү” гээд 2 хацарт нь асаж байсан асаагуураа ойртуулж холдуулж байсан чинь 2 хацарных нь арьс хуулагдаж эхэлсэн. Тэгээд хацар нь түлэгдсэн. ...би сандраад айлын хүүхдийн хацарыг түлчихлээ гээд аргадаад баруун талын орон дээр хэвтүүлсэн. ...эхнэр Лд ...Агийн хацарыг асаагуураар айлгаж байгаад түлчихсэн гэдгээ хэлсэн. ...эхнэр "яах гэж айлын хүүхэд ингэж байдаг юм зүгээр мөрөөрөө уйлж л байна биз” гэж над руу уурласан. Тэгээд А охинд газар ор засаж өгөөд газар хэвтүүлэхэд сэрээд уйлах гээд гиншээд байсан. Би эхнэртээ орыг нь засаж өгөөд унтах гэхэд А орон дотроо уйлаад байсан. ...А чимээгүй болохгүй уйлсан хэвээрээ байсан. Л аргадаж чимээгүй болгох гээд чадаагүй "...дуугүй болохгүй юм байна” гээд орондоо орсон. Тэгэхээр нь би "чимээгүй унтаж чадахгүй бол бос” гэж загнахад босож зогсочихоод улам чанга уйлаад байхаар нь миний уур хүрээд "цаашаа зогс” гээд зогсохгүй болохоор нь би хөлөөрөө цээж, гэдэс хэсэг рүү нь тавчигтай баруун хөлөөрөө тийрэхэд А хойшоогоо дагз хэсгээрээ гэрийн цементэн шалан дээр хивс дэлгэсэн байсан хэсэгт унасан. Тэгээд улам чанга уйлахад эхнэр Л босож ирээд "айлын хүүхэд уйлвал уйлна биз, чи яах гэж ингэж байгаа юм” гэж намайг цохиж уурлаад Аг аргадаж байхад нь би "ядаргаатай юм улам л уйлаад байгаа биз дээ” гэж хэлээд гэрийн баруун талын орон дээр тамхи татаад сууж байтал эхнэр Л Аг босгож ирээд зүүн талын ор руу хөтлөөд алхаж байтал А газар унаад гар нь сонин болоод таталт өгөөд эхэлсэн. Тэгэхээр нь би сандраад босоод очиход эхнэр Л уурлаад "айлын хүүхэд алаад хаячихлаа яахын бэ” гэж хэлэхээр нь би Аг зүүн талын орон дээр хэвтүүлж байгаад гар хөлийг нь илж байгаад гайгүй болохоор нь "эмээгийн гэрт орж өвчин намдаах эм авъя” гэж хэлээд Л бид 2 эмээгийн гэрт орж өвчин намдаах эм асуухдаа Аг өвдсөн талаар хэлэлгүй нуугаад "Лд эм уулгах гэсэн юм” гэтэл "өвчин намдаах эм байхгүй” гэж хэлсэн. ...Тэр үед амьсгалж байхаар нь "гайгүй байх харж байя” гээд унтаагүй, орон дээрээ шөнийн 03 цаг хүртэл харж байгаад гайгүй чимээгүй болчихоор нь унтсан. Өглөө гэгээ орчихсон байхаар нь гарч бие засчихаад эргэж орж ирээд цаг харах гээд зурагт асаахад 07 цаг 00 минут болж байсан. ...А амьсгалахгүй хөдлөхгүй байхаар нь хөнжлийг нь сөхөөд хартал Агийн уруул нь хөх болчихсон байсан. Тэгээд удалгүй түргэн ирээд "30 минутын өмнө нас барсан байна” гэж хэлсэн. Эхнэр Л "түргэн дуудъя” гэж хэлэхээр нь би айгаад "түргэн ирээд иймээ тиймээ юм болвол яахын, хэсэг харъя” гээд болиулаад түргэн дуудуулаагүй” "...А аав Мтайгаа утсаар ярьж байгаад У рүү муухай харсан тэр үед У "яагаад муухай хараад байгаа юм” гээд дал хэсэг рүү нь 3 удаа цохьсон. Тэгэхэд А уйлсан, тэгэхээр нь би "чимээгүй бай” гээд айлгах гээд тамхины асаагуураар эхлээд баруун хацрыг нь түлсэн. Улам уйлаад байхаар нь |
| "дуугүй бол” гээд зүүн хацар луу нь асаагуураар ойртуулахад баруун гараараа хаагаад байхаар нь гарыг нь асаагуурын галаар түлсэн. Тэгээд уйлаад байхаар нь аргадсан. Яг түлж байхад зүүн талын арьс нь хууларсан гар болон баруун хацарны арьс нь хуулраагүй байсан. Тэгээд би аргадаж байгаад уйлахыг болиулаад хоолоо хийсэн. ...Цагдаагийн газар луу явах замдаа эхнэр Лд "цагдаа нарт намайг өшиглөсөн гэдгийг битгий хэлээрэй” гэж хэлсэн. Миний буруу, ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр их харамсаж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-206-208, 212-214, 215-217, 218- 219/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-4-9/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-10-12/, М.Бы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-55-65/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-66/, Хоёр. Шүүгдэгч О. С, Б.М нарын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн хэргийн талаар: Хохирогч Б.Бын: "2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охиныг авчирч өгөхөд нүүр ам, бие нь шарх сорви болсон байсан. Нүүр ам нь жижиг жижиг харласан сорвитой байсан. Охиноосоо асуухад "аав зоддог” гэж хэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хуучин нөхөр Мн одоо амьдарч байгаа эхнэр Сувдаа ирээд охиныг маань аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-70/, Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.08.23-ны өдрийн 1597 дугаар шинжилгээний дүгнэлтэд: "...Нүүр болон биеийн ил хэсгийн олон тооны шинэ, хуучин шарх, зулгаралт, цус хуралтууд тогтоогдлоо” гэжээ /1 дүгээр хавтас, хх-129-131/, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.03-ны өдрийн 1027 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд: "...хуучин гэмтэл нь 10-14 хоног, 14-28 хоног ба 1 сараас дээш хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-139/, Шинжээч эмч С.Одончимэгийн: "Тархины битүү гэмтлийн хувьд нэг удаагийн үйлчлэлээр цемент шалан дээр толгойгоор савж унах үед дээрх гэмтлийг авч болно. Цусан хураа нь тархины баруун тал бөмбөлгийг бүхэлд нь хамарсан дагзны хэсэгт цусан хураа тархмал байсан. ...Биеийн ил хэсгийн шинэ, хуучин гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтлүүд нь 1-2 хоногт үүссэн байж болох ба дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. Хуучин гэмтлүүд 5-10 хоног дотор үүссэн байж болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-134-135/, Гэрч З.Нямсүрэнгийн: "...Аг нэг сарын өмнө аав нь өмдөндөө баасан гэж зодсон. Агийн нуруу, хөл, гар, хацар нь хөх эрээн болсон байсан. Би тухайн үедээ Агаас хэн зодсон талаар асуухад "аав зодсон” гэж хэлж байсан. Мд "хүүхдийг битгий зодож бай” гэж хэлж байсан, түүнээс хойш зодох нь гайгүй болчихсон. М, С нар нь Атай гайгүй л харьцаатай байдаг. М нь нэг хүүхэдтэй, С нь нэг хүүхэдтэй. Хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй амьдрал зохиож байгаа хоёр юм. Тухайн өдөр С Агийн гарыг өргүүлээд зогсоохоор нь би "яаж байгаа юм” гэж асуухад "А Азжаргалыг алгадчихаад, гараа идээд байхаар нь боль гэж хэлээд гарыг нь өргүүлсэн, би ямар зодолтой нь биш” гэж хэлсэн. А нь манай хашаанд Сувд- Эрдэнийд ирээд 6-7 сар л болж байгаа. Сар шинийн баярын дараахан ирсэн. Ямар нэгэн эмнэлэгт хэвтэж байсан юм байхгүй. ...Би Агаас "чамайг зодсон юм уу” гэж асуухаар "нүүрээрээ газар уначихсан юм” гээд байсан. Түүний нүүр, хацар нь тэгэж харагдаад байсан. Өөр ил гэмтэл шарх бол харагдаагүй...”, "...Миний мэдэхээр би 2 удаа Мг А охиныг зодож байхыг харсан. Намайг гэртээ байж байтал Алтансувд орж ирээд "М ах Аг |
| зодоод байна” гэж хэлэхээр нь би орж болиулж байсан. С М гэж 3 настай хүүтэй, М А гэж 3 настай охинтой 2 талаасаа гэр бүл болсон болохоор миний хүүхэд чиний хүүхэд гэж хэрүүл гардаг юм шиг байсан. Тэгээд хэрүүл уруул болохоор М хүүхдээ өмөөрч байгаагаа буруу илэрхийлж А охиныг зоддог юм болов уу гэж би бодсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх- 82-84, 85-87/, Гэрч С.Пгийн: "...2017 оны 07 сарын дундуур байсан санагдаж байна. С надад "М Аг аягүй өшиглөөд ширүүн зодох юм, сууж байхад нь өшиглөөд унагачих юм, дийлдэхгүй юм, та нэг хэлээд өгөөч” гэж хэлж байсан. Гэхдээ би өөрийн нүдээр бол хараагүй. 2017 оны 6 билүү 7 сард Б ах надад "А ерөөсөө хэлэхгүй өмдөндөө баагаад шээчих юм, С тэрийг нь болиулах гээд дийлэхгүй, тэгээд ганц нэг удаа бөгс рүү нь алгадах юм” гэж л ярьж байсан. Манай дүү нар миний нүдэн дээр хүүхдээ зодож харагдаагүй. ...Хааяа хүүхдээ зоддог сураг сонсохоороо тэдэнд "болиорой” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-81-82/, Гэрч О.Лгийн: "Би 2017 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрөөс хойш М ах, С эгчийн гэрт нөхөр Б, хүү Өнөмөнх нарын хамт амьдрах болсон. Энэ хугацаанд 7 дугаар сарын 10 хэднээр М ахын цалин нь буугаад гэртээ орж ирэхдээ ууртай орж ирсэн. "Цалингаас ийм мөнгө суутгаж авсан, өрөнд орсон байна, цалингаас мөнгө суутгасан” гээд уурлаж байх үед А хоолоо идэж байгаад бөөлжсөн. Тэгэхэд М ах босож ирээд хүүхдийн дээс тоглоомоор ороолгож зодоод "хоолоо аятайхан идчихгүй” гэж уурлахад эгч С "чи боль, чи ч гэсэн хоол идмээргүй үе байдаг биз дээ” гэж уурлахад М ах "би өөрийнхөө хүүхдийг өөрөө мэдэж байна, хоол идэхгүй бол өлсөж үхдийн байгаа биздээ” гэж хэрэлдэхэд эгч С эгч М ахын ээж, аав уруу нь утсаар залгаж "М миний үгэнд орохгүй Аг зодож нүдээд байна, боль гэхээр болихгүй урдаас хэрэлдээд хүүхдээ зодоод байна, болохгүй бол Аг та нар авдаг юм билүү” гэж хэлэхэд М ахын аав, ээж нь тоогоогүй. Тэр өдрөөс хойш М ах гэртээ байхаараа Аг уйлаад чимээгүй болохгүй, хоолоо идэхгүй, хүүхдүүдтэй тоглохгүй гэрт байхаар хөөж өшиглөж гэрээс гаргана, чимхэж, өшиглөж цохиод байдаг байсан. Би аргаа бараад "таны гарын аяыг яаж дийлдэг юм бэ? Намайг танайд ирснээс хойш та учир мэдэхгүй хүүхэд байнга зодох юм” гэж хэлэхэд М ерөөсөө тоох шинжгүй өөрийнхөө охиныг яах ийх нь энэнд ямар хамаатай юм гэх шинжтэй байдаг байсан. Амь хохирогч Агийн биед учирсан байсан хөхөрсөн олон тооны шархыг М ах 7 дугаар сарын 15 - наас хойш өдөр бүр чимхэж, өшиглөж, гараараа хатгаж цохиж учруулсан гэмтлүүд. Манай эгч С М ахыг гэртээ байх үед нь Аг цохиж зоддоггүй. М ахыг байхгүй үед Аг өмдөндөө баачихаар, хоолоо идэхгүй байх үед нь загнаж бөгсөн дээр нь алгадаж, гарыг нь өргүүлж зогсоолгодог байсан. Өөрөөр зодож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-116-117/, Гэрч С.Оийн: "...Агийн төрсөн эх нь охиноо авахгүй гээд байдаг юм шиг байна лээ. Тэр хүн хааяа "хүүхдээ авъя” гээд хэд хонуулаад буцаагаад "хүүхдээ ирж ав” гээд байдаг юм. ...Намайг 5 бил үү 6 сарын үед Сий гэрт ирэхэд Агийн баруун хацарт хөхөрсөн харагдсан. Тухайн үед би Сэс "Аг хэн зодсон юм” гэхэд "М надтай муудалцчихаад Аг авч явна гэхээр нь би шөнө орой хүүхэд өгч явуулахгүй гээд булаацалдаж байхад М Аг цохиод хөхрүүлсэн” гэж ярьж байсан. 2017 оны 7 сард Л надад "ээжээ М ах гаднаас гэрт орж ирэнгүүтээ Аг сууж байхад өшиглөөд унагачихсан” гэж хэлж байсан. Би тэр үед Мтай утсаар |
| яриад "чи тийм жоохон хүүхэд зодоод байдаг яршиг шүү, би арга хэмжээ авч чадна шүү” гэж хэлж байсан. Тэрнээс өөр Аг зодсон цохьсон зүйл сонсоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-96-97/, Насанд хүрээгүй гэрч Ч.Уийн: "...Сий гэрт 17 цаг өнгөрөөж орсон чинь С баруун талын орон дээр суугаад орны толгойн хажууд А хоёр гараа дээш өргөөд зогсчихсон байдалтай нүүр, царай нь ямар нэгэн шарх сорви байгаагүй зогсож байсан. ...А баруун талын унтлагын орон дээр унтаж байсан. Надад шөнө юу болсон талаар мэдэх зүйл алга байна. 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Аг хэн хаана нь хэдэн удаа юугаар цохиж гэмтээсэн талаар мэдэхгүй байна. ...Аг М ах "өмдөндөө шээлээ” гэх шалтгаанаар алгадаад загнаж байсан. Тэрнээс өөр надад урьд өмнө М, С нар Аг зодож гэмтээж байсан эсэх талаар мэдэх зүйл алга. ...Б Аг зодож цохисныг би мэдэхгүй. Надад тийм зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-98-99, 100-101/, Насанд хүрээгүй гэрч М.Агийн: "...М ахыг ажилдаа явсан үед буюу гэртээ байхгүй байх үед С эгч дагавар охин Аг өмдөндөө шээчихээр нь "манай хүү Мөнхүүш нь өмдөндөө чам шиг ингэж шээдэггүй шүү, чи яахаараа өмдөндөө шээдэг юм” гээд үснээс нь зулгаагаад нүүр рүү алгадаж газар унасан байхад нь шалан дээр Агийн толгой тархи дээрээс нь гараараа цохиж хавсраад цохиж зодож байсан үйлдэл гаргаж байсан. Орой унтах болохоор С эгч өөрөө ороо засаж унтчихаад Аг унтуулахгүй гарыг нь өргүүлээд шөнөжингөө зогсоочихдог. А гараа буулгах гэж оролдохоор С эгч "чи наад гараа өргө” гээд Аг бөгс, хөл рүү нь өшиглөөд байдаг. Тэгээд өглөө Сийг сэрэх үед хөлд нь хэвтэж байхаар нь "хэн чамайг унт гэж хэлсэн юм” гэж загнаад дахиад гарыг нь өргүүлээд зогсоочихдог. Би "болиоч” гэж хэлэхээр "чамд ямар хамаатай юм, миний хүүхэд юм чинь” гэж хэлэхээр нь би юм дуугардаггүй. Манай ах Б болон Л нар "боль” гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч тоодоггүй зодоод гарыг нь өргүүлээд байдаг. М ахын дэргэд зоддоггүй. Дараа нь "танай хүүхэд чинь үгэнд орохгүй өмдөндөө шээгээд байхаар нь зодчихсон шүү” гэж хэлэхээр М ах юу ч хэлдэггүй. Аг гарыг нь өргүүлээд байж байх үед гаднаас хүн ороод ирэхээр С эгч зүгээр сайхан ааш гаргаад Агийн гарыг нь өргүүлэхээ болиулаад суулгачихдаг. А өөрөө их гүргэр охин ер нь уйлаад байдаггүй чимээгүй л гараа өргөөд зогсож байдаг бас жожиг гэмээр хүүхэд байсан. С эгч Аг хоол идэж байх үед нь хүртэл яахав жоохон хүүхэд болохоор зажилаад идэж байх үед нь "чи хоолоо хурдан идээч” гэж загнаад байдаг. С Аг ер нь байнга л загнаж, зодож байдаг. Нэг өдөр алгасаад зодвол их юм. Байнга л Агийн гарыг нь өргүүлээд зогсоочихдог. Хааяа аав Мг ажлаа тараад гэртээ ирсэн байхад нь аягүй сайхан харьцаад байдаг мөртлөө ажилдаа яваад өгсөний дараа өөрөө түрүүлж орноосоо босчихоод Аг унтаж байхад нь "бос чи” гээд босгочихдог. Энэ байдлаас болоод Ад өөрт нь үхмээр санагддаг юм шиг байна лээ, гарынхаа хурууны дээд талын арьсаа амаараа мэрж нэг хэсэг шалбалаад байдаг байсан. Тэгэхээр нь С эгч гарыг нь өргүүлээд зосгоочихдог байсан. Сүүлдээ тэгэхээ болиод харин амны дотор талын уруулыг хазаад төмбийлгөж хүртэл байсан. С эгч өөрөө бас Аг аавд нь их муу хэлээд зодуулах гээд хажуу талаас нь шургаад "танай хүүхэд чинь миний үгэнд орохгүй байна” гэхээр нь аав М нь "чи яахаараа ээжийнхээ үгэнд ордоггүй юм” гээд 2017 оны 7 сарын сүүлээр Аг нуруу хэсэг рүү нь дээсээр ороолгож зодож байсан. Тухайн үед нуруу нь хөх няц болчихсон А нь зовиурлаад байдаг байсан. Хэд хоног гэртээ байлгаж амраагаад төрсөн |
| ээж рүү нь явуулдаг. Төрсөн ээж дээрээ байж байгаад буцааж авах гээд С уулзаад очсон чинь төрсөн ээждээ "аав М нь зодоод байгаа юм байна лээ, болиорой” гэж хэлүүлсэн юм байна лээ. Тэгэхээр төрсөн ээж нь мэдсэн юм шиг байгаа юм. Ер нь өөрийн хүүхэд, хойд хүүхэд гэж ялгаж харьцаж байгаа нь надад анзаарагдаад байдаг. С эгч их л түргэн ууртай, гэхдээ Ад л ингэж ууртай харьцаж хандаад байдаг, өөрийнхөө хүүхэд болон бусад хүүхдүүдтэй зөөлөн уян харьцдаг. Тэр төрсөн аав М нь өөрийнхөө охин Аг ерөөсөө тоохгүй мөртлөө Сувд- Эрдэнийхээ хүүхдэд их сайн хандаад байдаг. Надад манай ахын эхнэр Лгийн ээж Оийн төрсөн дүү болох Б гэх ах нь өнөөдөр уг цагдаагийн хэлтэс дээр ирсэн байхдаа өөрийнхөө хүүхэд болох Ут "цагдаа нар хэрэв чамтай уулзаад С эгч чинь Аг цохиж зодож байсан уу гэж асуувал үгүй гэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн байсан. Энэ талаар надад У нь тус цагдаагийн хэлтэс дээр надаас түрүүлээд ирчихсэн байсан учир надтай таарахдаа ингэж хэлсэн юм. У надад хэлэхдээ би "2-3 удаа цагдаа нартай уулзаад С эгч чинь Аг зодож байсан уу гэж асуухаар нь үгүй л гэж хэлээд байсан” гэж хэлсэн. Би "яагаад ингэж хэлж байгаа юм бэ” гэхээр намайг цагдаа дээр ирсэн байхад Сувд- Эрдэний ах эгч төрөл садангийн хүмүүс нь хоорондоо тойрч зосгож ярилцаад "цагдаа нар Аг С цохиж зодож байсан уу гэж асуувал бүгд мэдэхгүй гэж хэлээрэй” гээд тохиролцож ярилцаад байх шиг байсан. Тэгээд л би энэ гэмт хэрэгт манай ах Б нь гүтгэгдэх гээд байх шиг байна гэж бодоод бүх үнэнийг нь хэлж байна. Аг С зодож байгаад л түүнээс нь болоод нас барсан гэж би бодож байна. Хэдэн сар л тэр хүүхдийг нь зовоож зодлоо доо. Харин үс нь сэгсийгээд байсан гэсэн тухайн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 12-ны орой хацар дээр нь хөхрөөд толбо болсон харагдсан гэж манай ах өөрөө хэлж байсан. Манай ах гараа угаалтуур дээр угааж байхдаа харсан чинь доод талын хэсэгт нь байсан хог шүүрддэг тосгуур нь цус болчихсон харагдаж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх- 108-109/, Шүүгдэгч Б.Мн яллагдагчаар өгсөн: "Би байнга хүүхдээ зоддоггүй, би 2 удаа л хүүхдээ зодож байсан. Эхнийх нь 2017 оны 6 дугаар сарын дундуур санагдаж байна ажлаа тараад гэртээ ирэхэд А охиныг С гарыг нь өргүүлчихсэн зогсож байсан. "Яасан юм, яагаад хүүхэд гараа өргөсөн юм” гэхэд хүү Мөнх-Эрдэний гарыг, Уийн гарыг хазсан гэж байхаар нь би Аг 2-3 удаа алгадсан. Тэгэхэд хацар нүүр нь хөхөрсөн байсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны үеэр би тасралтгүй 2 өдөр гэртээ харихгүй ажилласан. Сүүлийн өдөр нь миний цалин буух ёстой байсан ч буугаагүй би гэртээ харьсан. Тэгэхэд С "ганц удаа цалинг чинь намайг авах гэхээр буухгүй юм, охин А чинь хүртэл орондоо бааж шээгээд намайг "чи миний ээж биш” гээд байна” гэж уурлаад байхаар нь би уурандаа охиноо хүүхдүүд тоглодог дээсээр нуруу уруу нь 3-4 удаа ороолгож зодсон. Тэгээд би гэрээс гарах гэхэд үүдэнд сууж байхаар нь "чи холдоод өг л дөө” гээд хөлөөрөө түлхэхэд орны хөл рүү унасан. Өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Дандаа Стэй хэрэлдэж С миний охин Аг зодож загнах гээд байдаг болохоор Сий нүдэн дээр охиноо өөрөө зодож байгаа мэтээр харагдах гэж охиноо 2 удаа алгадаж, дээсээр ороолгож байсан удаатай. 1 сараас дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой хөнгөн гэмтлээс нурууны олон тооны цайвар өнгийн нөсөө, цайвар ба бор сорвиудыг би учруулсан байх бусад гэмтлүүдийг би мэдэхгүй байна. С болон Б нар миний нүдэн дээр зодож байгаагүй. ...Хааяадаа хөхөрсөн байдаг байсан, яасан гэж асуухаар "С өөрөө унасан, хүүхдүүдтэй тоглож байгаад ийм болсон” гэж хэлдэг. Би охиндоо маш хайртай байсан. Харин халамж анхаарал |
| тавьж чаддаггүй байсан. Маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх- 48-50/, Шүүгдэгч О.Сий сэжигтэн, яллагдагчаар: "...М дагавар охинтой, би дагавар хүүтэй, бид нэгнийгээ ойлгож 2016 оны 12 дугаар сарын сүүлээр манай ээж Оийн хамгийн бага дүү Пгийн хашаанд гэр бариад амьдарч байгаа. Манай гэрт миний дүү Л, нөхөр хүүхдийн хамт 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс амьдарч байгаа. ...Өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ...кино үзээд байж байтал А хумсаа идээд арьсаа сөрдийлгөчихсөн байхаар нь загнаад болдоггүй юм гээд дөнгөж гарыг өргүүлээд зогсоолгож байтал хүргэн Б орж ирээд "яагаад хүүхдийнхээ гарыг өргүүлчихсэн юм” гэхээр нь "хумсаа идээд бас Азжаргалыг зодоод өвөөд загнуулаад” гэж хэлсэн. Тэгээд "5-10 минут өргүүлэх гэж байсан юм” гээд байж байтал Б "Атай ноцолдоё” гээд гэдэс болон толгой хэсэг рүү гараараа нэг нэг удаа цохиж байсан. Би Бд хандаж "чи битгий хүүхэд зодоод бай” гэтэл "би зодоогүй шүү дээ, зүгээр тоглож байна” гэсэн. 20 цагийн үед эмнэлэг явсан. Өглөө үүрээр 07 цаг болох гэж байхад эгч П Аг нас барсан талаар хэлсэн. Би "Уээс асуугаарай Б зодсон юм биш биз дээ, намайг гэрээс гарахад У, А, М 4 үлдсэн шүү” гэхэд П эгч "за” гээд утсаа тасалсан. Удалгүй над уруу залгаад "Б зодоогүй гэж У тэгж байна” гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр байхад 10 цаг өнгөрөөд ээж О залгаж Б юу гэж танай хүүхдийг зоддог юм, чи жирэмсэн дүүгээ боддоггүй юм уу, юу яриад байгаа юм иймээ тиймээ юм яриад хэрэггүй дүүгээ өнчин 2 хүүхэдтэй үлдээх нь үү” гэж надад уурлаж хэлсэн...” "...2017 оны 02 сард цагаан сарын үеэр нэг удаа би Агийн бөгс болон нуруун дээр цохиж байсан. Сая 07 дугаар сарын дундуур бөгс нуруун дээр нь гараараа цохиж байсан. Өөр цохиж зодож байсан удаагүй. Гэрийнхэндээ загнуулснаас хойш зодохоо больсон. Намайг 20 цагийн үед гэрээс гарахад ямар нэг ил харагдах шарх байгаагүй. Хацар болон гар дээр нь үүссэн шарх хэзээ үүсснийг мэдэхгүй. Агийн ээж нь хоёр хүүхэд өсгөж чадахгүй, охиныгоо ав гээд манай нөхөр Мд хэлсэн байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сараас хамт амьдарч байгаад цагаан сарын эхээр ээж рүүгээ яваад буцаад цагаан сар дуусах үеэр манай гэрт ирж бидэнтэй хамт амьдарч байсан. М амь хохирогч Ад нэг хоёр удаа гарч хүрч байсан. Ээж эгч нарт загнуулснаас хойш зодохоо больсон. Зодохдоо толгой уруу нь нэг удаа гараараа хүчтэй цохиж байсан. Хашаанд хураалгаатай байсан банзан дээрээс унахдаа нуруу, гуя нь шалбарсан байсан. Өөр шарх байгаагүй. Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дүү У, Х нарын хамт гэрээ цэвэрлэхдээ угаалтуур орчмыг бүгдийг арчиж цэвэрлэсэн. Агийн биед учирсан гэмтлүүд миний харж байгаагүй шинэ гэмтлүүд байсан. Би энэ хэрэгт Быг 100 хувь буруутай гэж бодож байна. 2017 оны 06 дугаар сараас хойш М ...Аг өмдний тэлээгээр ороолгож зодно, гараараа толгой болон нуруу, бөгс рүү нь цохиж зоддог байсан. Би Аг өмөөрөөд "хүүхэд зодлоо, энээ тэрээ” гэхээр "чиний хүүхэд юм ууь би өөрийнхөө хүүхдийг мэдэж байна” гэж хэлдэг байсан. 2017 оны 06 дугаар сард голцуу Аг гарынхаа хумсыг идээд өөх махыг нь гаргаад ирэхээр би Аг болохгүй гэж загнаж Мд "А гараа идээд өөх махыг нь гаргасан байна” гэж хэлэхээр Аг гар нуруу руу нь цохиж зоддог байсан. 2017 оны 06 дугаар сарын дундуур нэг удаа М ямар шалтгаанаас болсныг нь санахгүй байна Аг уйлаад чимээгүй болохгүй байхад хөл рүү нь өшиглөж унагааж байсан. 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ...М уурлаад байж байтал гаднаас А өмдөндөө шээгээд ороод ирсэн. Тэгэхэд М |
| Агийн толгой уруу гараараа чанга цохиход уйлсан. Тэгээд би эмээ Нямсүрэн, эгч П, ах Б нарт "М охиноо зодсон” гэж хэлж байсан. Тухайн үед манай ах Б, эгч П нар Мн ээж аавд утсаар хэлж байсан...” "...Би Аг 2017 оны 5 дугаар сарын сүүлээр манай гэрт ирснээс хойш өдрийн цагаар хардаг байхдаа гар хуруугаа идээд өөх махыг нь гаргачихаар нь гар дээр нь алгадаж гарыг өргүүлдэг байсан. Учирлаж хэлэхдээ гарынхаа хурууг идэж өвтгөж байгаа шиг гараа өргөхөөр өвддөг юм гэж ойлгуулж дахиж гар хуруугаа идэж болохгүй гэж загнадаг байсан. Мөн өмдөндөө бааж, шээчихээр нь бөгсөн дээр нь алгадаад өмдөндөө бааж шээж болохгүй гэж загнаж хэлдэг байсан. А хоол идэх дургүй, хоолоо идэхгүй хоолоо асгачихаар нь загнаж өөрөө халбагадаж өгдөг байсан. Нуруу руу нь тоотой ганц нэг удаа цохиж байсан. Айлын хүүхэд зодож түлхэж унагаагаад гар хөлийг нь хазчихдаг болохоор би "айлын хүүхэд зодож хазаж болохгүй” гэж загнаж гарыг нь өргүүлж зогсоолгодог байсан. Энэ үйл явдал нь өдөр тутам биш, 2017 оны 5 дугаар сараас хойш хааяа хааяадаа болдог үйл явдал. Хамгийн дээд тал нь 5-10 минут багадаа тэгс хийж байгаад 1 минут орчим гарыг нь өргүүлээд буулгуулдаг байсан. ...Надад сонсгож байгаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-200-205, 221-222/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1дүгээр хавтас, хх-39/, амь хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-67/, Гэрч Б.Алтаншагайн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-107/, Л.Отгонбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-122/, Л.Ариунжаргалын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-114-115/, хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-223-227, 228-244/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-1, 2, 3/, яаралтай тусламжийн эмчийн цагаан хуудас /2 дугаар хавтас, хх-33/, нас барсны гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтас, хх-34/, талийгаачийн буяны үйлсэд зориулсан зарлагын баримтын жагсаалт /2 дугаар хавтас, хх-35-36/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ. Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Б 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоот гэртээ бага насны буюу 3 нас 8 сар 03 хоногтой Б.Аг онц харгис хэрцгийгээр буюу баруун, зүүн хацар, баруун гарын сарвууны гадна хэсгийг тамхины асаагуураар түлж, цээжин тус газар нь өшиглөн унагаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан, мөн шүүгдэгч О.С 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн дагавар охин болох бага насны буюу 3 нас 8 сар 03 хоногтой Б.Аг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, шүүгдэгч Б.М 2017 оны 5 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн охин болох бага насны буюу 3 нас 8 сар 03 хоногтой Б.Аг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл |
| үйлдсэн гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдлоо. Дээрх нөхцөл байдлууд нь хохирогч Б.Бын "...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охиныг авчирч өгөхөд нүүр ам, бие нь шарх сорви болсон байсан. Охиноосоо асуухад аав зоддог гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-70/, гэрч О.Лгийн "...Баас асуухад "би тоглож байгаад асаагуураар түлчихсэн” гэсэн. Б аймаар хүчтэй Агийн цээж рүү өшиглөсөн. А хойшоо толгойгоороо цементэн шалан дээр хүчтэй унаад тэрүүхэн тэндээ чанга орилоод чимээгүй болсон. ...С өмдөндөө баасан, хоолоо идэхгүй байх үед нь загнаж алгадаж, гарыг нь өргүүлж зогссодог...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-94, 117/, шинжээчийн 2017 оны 1597 дугаар дүгнэлтэд "...Б.А нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэжээ /1 дүгээр хавтас, хх-131/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-4-5, 11-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-18-19/, М.Бы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-55-64/, шинжээчийн нэмэлт шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-139/, насанд хүрээгүй гэрч М.Агийн "...Орой унтах болохоор С эгч өөрөө ороо засаж унтчихаад Аг унтуулахгүй, гарыг нь өргүүлээд шөнөжигөө зогсоочихдог. Гараа буулгахаар гараа өргө гээд бөгс, хөл рүү нь өшиглөдөг. М ахыг байхад зоддоггүй. Ер нь байнга загнаж зоддог. Нэг өдөр алгасаад зодвол их юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-109/, насанд хүрээгүй гэрч Ч.Уийн "...М ах Аг алгадаад загнаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-122/, гэрч С.Оийн "...5 сар билүү 6 сард М Аг цохиод хөхрүүлсэн гэж ярьж байсан. 2017 оны 7 дугаар сард Л надад "Ээж ээ М Аг сууж байхад нь өшиглөөд унагачихсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-97/, гэрч С.Пгийн "...С надад "М Аг өшиглөөд зодох юм, сууж байхад нь өшиглөөд унагачих юм, дийлдэхгүй юм, та нэг хэлээд өгөөч...” гэсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79, 118/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан буюу бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй. Шүүгдэгч М.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон, шүүгдэгч О.С, Б.М нарын үйлдлийн улмаас хохирогч бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б "амь хохирогчийн оршуулгын зардалд нотлох баримттай 977,350 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилнэ” гэснийг харгалзан шүүгдэгч М.Баас 3 жилийн хугацаанд 977,350 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бад олгохоор шийдвэрлэлээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б баримтгүй гэх 1 сая төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд зааж өгөх нь зүйтэй. Шүүгдэгч О.С, Б.М нар бусдад төлөх төлбөргүй болно. |
| Гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа "Гэрч З.Нямсүрэн шүүх хуралдаанд энэ хүмүүсийг танихгүй байгаа тул мөрдөн байцаалтын шатанд яаж мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй байна. Иймд түүнийг мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах саналтай. Хохирлын баримт хуулийн шаардлага хангахгүй байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт "Зодсон дээр маргахгүй. Харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус дүгнэлт гаргалаа. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд хэрэгт авагдсан гэрч З.Нямсүрэнгийн мэдүүлгүүдийг /1 дүгээр хавтас, хх-83- 84, 85-87/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв. Мөн бага насны хүүхдэд харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх шинжгүй гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхдээ өөрөөр хэлбэл нас барах үедээ 03 нас 08 сар 03 хоногтой байсан, бага насны хүүхдийн эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл учруулсан, олон удаа гарыг нь өргүүлсэн, өргүүлээд удаан хугацаагаар зогсоодог, загнасан, хүч хэрэглэсэн зэрэг үйлдлүүд хийсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч О.Сий үйлдэлд хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.7, 2.8- д зааснаар М.Быг бүх насаар нь хорих ял шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.С, Б.М нарыг тус бүр 2 жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх” гэж, өмгөөлөгч О.Баяраа "Бүх насаар нь хорих ялыг зөвшөөрөхгүй. Шүүгдэгч 22 настай, 0,4-2 насны хүүхэдтэй, эцэг нь бас ял шийтгүүлсэн, орох оронгүй зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу” гэж, өмгөөлөгч Ц.Нармандах, С.Эрдэнэцэцэг нар "Анхнаасаа гэм буруу дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг харгалзан тэнсэж өгнө үү” гэж эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргав. Шүүгдэгч М.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. Харин шүүгдэгч О.С, Б.М нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тамхины асаагуураар баруун, зүүн хацар, баруун сарвууны гадна хэсгийг түлж зовоон тарчлаасан, гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн тусламж үзүүлээгүй/ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /амь нас хохирсон/, шүүгдэгчийн хувийн байдлыг /0,4-2 насны хоёр хүүхэдтэй/ харгалзан шүүгдэгч М.Бд тухайн зүйл, хэсэгт заасан хугацаатай хорих ялын дээд хэмжээ болох 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч О.С, Б.М нарт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлогдох баримтуудаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 2 жилийн |
| хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан "Тэнсэж өгнө үү, хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Мөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Сийг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /2 дугаар хавтас, хх-62/ гэх үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.С, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүгдэгч О.Сий насанд хүрээгүй хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, үүнтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч М.Бы 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг, шүүгдэгч О.Сий 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг тэдний тус бүрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв. "Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай" гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал үндэслэлтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна. |
| Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
шүүгдэгч Б овогт Оийн С, Х овогт Бы М тус бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.С, Б.М тус бүрт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. |
|
| ДАРГАЛАГЧ |
| Л.БААТАР |
| ШҮҮГЧИД |
| Г.АЛТАНЦЭЦЭГ |
| Г.МӨНХЗУЛ |