| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00931/И |
| Дугаар | 155/ШШ2024/00941 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00941
| 2024 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/00941 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00931/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг хаягт байрлах, м ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С ,
Хариуцагч: Х аймгийн М сумын *дүгээр багийн ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, Д.Гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,047,182 (нэг сая дөчин долоон мянга нэг зуун наян хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч м ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: м ББСБ ХХК нь хариуцагч Д.Г аас зээлийн гэрээний үүрэгт 1,047,182 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,047,182 төгрөгийг м ББСБ-ийн Хаан банк дахь 50*** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч м ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Г т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,047,182 (нэг сая дөчин долоон мянга нэг зуун наян хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,682 төгрөгийн 50 хувь болох 14,841 төгрөгийг хариуцагч Д.Г аас, 50 хувь болох 14,841 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч м ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. м ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,047,182 (нэг сая дөчин долоон мянга нэг зуун наян хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Г аас 14,841 төгрөгийг, улсын орлогоос 14,841 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч м ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА