Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2024/00392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ******* байрны ******* тоотод оршин суух, Ж******* овогт Б*******ийн М*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* баг, тоотод оршин суух, Бн От холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны үеэр Ховд аймгийн ******* сумын ******* баг, ******* хотхоны дугаар байрны тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 дугаартай, банкны барьцаанд байгаа, ,7 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг Б.От худалдахаар амаар тохиролцож худалдагч талаас үүргээ биелүүлж байраа чөлөөлж өгсөн.

Харин худалдан авагч тал болох Б.О нь тус орон сууцыг 2021 онд хүлээн авч өдий хүртэл амьдарч байгаа боловч ярилцаж тохирсон 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд төлбөрөө төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар түүнтэй амаар байгуулсан гэрээнээс татгалзаж, Ховд аймгийн ******* сумын ******* баг, ******* хотхоны дугаар байрны тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 дугаартай, банкны барьцаанд байгаа, ,7 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Б.Отэй байгуулсан аман хэлцэл нь бичгээр байгуулаагүй, тэрээр ярилцан тохиролцсон хугацаандаа төлбөрөө өгөөгүй тул энэ хугацаанд өмчлөгч миний бие цаг хугацааны хувьд ч нэлээдгүй хохирсон тул хохирлын талаар цаашид нэхэмжлэлийг нэмж гаргана. Хариуцагч Б.Оийн байрны урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгнө. Миний бие өмнө нь дээрх маргаан бүхий орон сууцыг Б.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, амаар тохиролцсон гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд энэ нь одоо нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, шүүхээр шийдвэрлэгдээгүй, дүгнэгдээгүй шаардлага болно гэжээ.

2.Хариуцагч Б.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.М******* нь урьд өмнө Б.О надад холбогдуулан байр чөлөөлүүлэх тухай, хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэ хэргийг 3 шатны шүүхээр 6 удаа ороод шийдвэрлэсэн байдаг. Нэг хэргийг хэлбэрийг нь өөрчлөөд дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

"Хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах" тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2023 оны 11 сарын 30-нд шийдвэрлэж дугаартай шүүхийн шийдвэр гаргаж түүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдол гаргаснаар, хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 30-нд хэлэлцэн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Б.М*******гийн шүүхэд хандан гаргасан "Хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэлийг авч хэлэлцээд тоот Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл хэргийн хариуцагч Б.О миний бие дээрх магадлалыг гардаж аваагүй надад гардуулаагүй байх хугацаанд Б.М******* нь 2024 оны 02 сарын 05-нд дахиад шүүхэд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Нэхэмжлэгч Б.М******* нь магадлалыг биелүүлээд үлдсэн төлбөрөө өгөх цаг хугацаа олгодоггүй нэхэмжлэлийн агуулгаа өөрчлөөд байнга нэхэмжлэл гаргаж дарамталдаг.

Миний хувьд бас 2 жил шүүхэд хариуцагчаар дуудагдан сэтгэл санаа болон санхүүгээрээ хохирч байна. Тухайн үед Б.М******* нь бэлэн мөнгө хэрэгтэй байсан учир намайг залилж мөнгө авсан байна гэдэг нь удаа дараа шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлүүдээс тодорхой харагдаж байна.

Гурван шатны шүүхээр 6 удаа ороод шийдвэрлэгдээд дуусан хэргийг агуулга ижил хэлбэрийг нь өөрчлөөд шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байх тул Б.М*******гийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага бол худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ...Урьд хэрэг маргаан хэд хэдэн удаа шийдэгдэж байсан. Урьд нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхоны 1-р 80 айлын байрны тоотод байрлах байрны урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг авагдсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн тогтоох хэсэгт нэг бүрчлэн тусгасан. Тухайлбал, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрт Хэлцлийн хугацаа буюу амаар байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад шүүх шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл. Тиймээс хүчингүй болгох шаардлага гаргасан. Тэгэхээр энэ гэрээ хуулийн дагуу байгуулагдсан учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй. Энэ гэрээ 2021 оноос 2023 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл байгуулагдсан хугацаатай гэрээ байна. Гэрээний хугацаа дуусгавар болоогүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 2 удаагийн шийдвэр, 2 удаагийн магадлал гарсан. Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг.

Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага бол “худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан гаргуулах тухай”. Худалдах, худалдан авах гэрээний хугацаа шүүхээс хэлсэнчлэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Б.М******* 2024 оны 02 дугаар сарын 05-нд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа дууссан. Гэрээний үүргээ худалдан авагч тал өөрөө зөрчсөн учраас орон сууцаа буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий байр нь банкны барьцаанд байдаг гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 12 дугаар сарны 30-аас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч гэрээний хугацааг зөрчсөн. 23 сая төгрөгийн 12 дугаар сарын 30-аас өмнө хийх ёстой байхад 06 дугаар сарын 18-нд 23 сая төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Б.М******* уг мөнгийг буцааж шилжүүлсэн. Буцаалт хийснийхээ дараа Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар аливаа үйлдэл хийхгүй байхыг даалгуулах тухай хүсэлт шүүхэд гаргаад хүсэлтийг хангасан байдаг. ...Хариуцагч 12 дугаар сарын 30-аас өмнө үл маргах журмаар төлбөрөө төлсөн бол 02 дугаар сарын 05-ны нэхэмжлэлийг хэзээ ч гарахгүй байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Орон сууцыг худалдагч хүлээлгэн өгсөн.  Худалдан авагч төлбөрийг төлөөгүй учраас орон сууцаа буцаан нэхэмжлэх хуульд заасан эрх нь нэхэмжлэгчид байгаа. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Хуульд зааснаар тухайн хөрөнгийн өмчлөгч бол Б.М*******. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэснээр өмчлөлийн эрх үүснэ. Улсын бүртгэл дуусгавар болсноор өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төр аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж заасан. Өнөөдөр өмчлөх эрх Б.М*******д байгаа. Тиймээс өмчлөгч орон сууцаа буцаан гаргуулах хуульд заасан үндэслэлээр шаардлага гаргаж байна. Өмчлөлтэй бол маргахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл 23 сая төгрөгөө 6 сард буюу гэрээний хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Энэ нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй болж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал 2 сард шүүхэд нэхэмжлэл гаргаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 6 сард мөнгө шилжүүлсэн. Гэтэл одоо хариуцаг талаас тайлбарлахдаа “шүүхдээ л байдаг шүүхдээ л байдаг. Бид нар мөнгөө төлөх гэхээр шүүхийн эцсийн шийдвэр харах гэсэн юм” гэж тайлбарладаг. Тийм биш шүү дээ 12 дугаар сарын 30-аас өмнө мөнгөө хийнэ гэсэн. Энэ хугацаанд хийх ёстой байсан. Түүнээс хойш 12 дугаар сарын 30 өнгөрөөд 2 сарын дараа Б.М******* гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 4 сарын дараа, гэрээний хугацаа дуусаад 6 сарын дараа мөнгө хийж нөхцөл байдал. Тиймээс өнөөдөр худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байна. Энэ үндэслэлийг зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 244.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан. Б.М******* орон сууцыг 2021 онд хүлээлгэж өгсөн. Өнөөдрийг хүртэл хариуцагч маргаан бүхий байранд амьдарч байгаа гэдэг үйл баримттай бол маргахгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал нотлох баримтуудыг нэлээдгүй цуглуулсан. Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний хугацаа болон тогтоогдсон үнийн талаар аль аль нь маргадаггүй. Маргаж байгаа үндэслэл нь 2 шүүх, 2 удаа хэргийг хэлэлцээд 2 удаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маргаж байгаа. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөр байсан гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Өмнө нь шүүхэд Иргэний хуулийн 56.1.8-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байсан.

Гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх ёстой. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй, үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй гээд Иргэний хуулийн 225.1-т тодорхой заасан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэдгээ удаа дараа илэрхийлээд шүүхэд хандаж байсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийн биет байдлаар харилцан буцаан өгөх үүрэгтэй. Тиймээс нэхэмжлэгч одоо хариуцагчийн төлсөн төлбөрийг буцаан төлье. Үлдэгдэл 23 сая төгрөгийг авахгүй гэдгээ илэрхийлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1-д заасны дагуу янз бүрийн үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгасан. Хариуцагч үнэхээр 23 сая төгрөгийг төлөх боломжтой байсан уу, боломжгүй байсан уу гэдэг нөхцөл байдлыг нь шалгуулахын тулд тодорхой хэмжээний баримт шүүхээр цуглуулсан. Тэгэхэд хариуцагч цалингийн зээлтэй, зээлийн эргэн төлөлтөө өөрөө хийдэг байсан. Тиймээс хариуцагчийн зүгээс Б.М*******д орон сууцын төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй байсан гэдэг нь тогтоогдож байна. Тиймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийн биет байдлаар харилцан буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж би үзэж байна. Б.М*******д төлсөн урьдчилгаа төлбөрийг буцааж төлье. Байраа бол авъя. Худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзъя. Хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байна. Байр банкны барьцаанд байдаг. Эдгээр баримтуудыг шүүхээс нотлох баримтын хэмжээнд тооцож өгнө үү гэсэн саналтай байна.

Шүүхийн шийдвэр, магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нь нэхэмжлэгч талд илүү ашигтай баримтууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлүүд тодорхой бичигдсэн байдаг. Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл, банкны барьцаанд байдаг гэдгийг хэлж маргасан. Тиймээс мөнгөний буцаалт хийе гэдэг байдлаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагуудаа гаргаж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан байгаа. Эдгээр баримтууд дээрх нэхэмжлэлийн шаардлага энэ нэхэмжлэлийн шаардлагаас тэс өөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 40 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага өөр байсан гэдэг нь нотлогдоно.

Банкны барьцаанд байгаа, Б.М******* өмчлөгч гэдэг баримт улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн хувийн хэрэг хавтаст хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасны дагуу нотлох баримтын үнэн зөв, эргэлзээгүй талаас нь буюу Б.М******* түүний хүүхэд Нь нарын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ бүгд авагдсан. Шүүхийн зүгээс процесс ажиллагааны алдаа гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл урьд шүүхээр хэлэлцэгдсэн Хаан банкны дансны хуулга авагдсан. Үүн дээр шүүхийн архивын хуулбар дарагдах ёсгүй. Албан бичиг хөтлөлтийн журам байдаг. Журамд зааснаар шүүхээс гарсан баримтууд дээр өөрөөр хэлбэл шүүхийн захирамж, шийдвэр, хуралдааны тэмдэглэл гээд шүүхээс гарч байгаа захиргааны актууд дээр архивын хуулбар үнэн дарагддаг болохоос биш, Хаан банкны хуулга дээр шүүх архивын хуулбар гэж дарах ёсгүй. Энэ асуудал дээр шүүхээс үзлэг хийх боломжтой байсан. Гэтэл хариуцагч тал үзлэг хийхээс татгалзсан. Банкны хуулгатай баримтуудыг нотлох баримтаас хасах хууль зүйн үндэслэлтэй. Мөн скрийн шот хийсэн 23 сая төгрөгийн баримт хариуцагч шүүхэд гаргалаа. Б.М*******гийн зүгээс буцаалт хийсэн гэдэг дээр зохигч нар маргахгүй байгаа. Бас скрийн шот хийсэн нотлох баримтын шаардлага хангахгүй 2 хуудас баримт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасны дагуу эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Эдгээр баримтууд мөн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаас хасах хууль зүйн үндэслэлтэй. Шүүгчийн захирамжаар цуглуулагдсан нотлох баримт бол өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасны дагуу нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй ач холбогдолтой талаас үнэлэх хууль зүйн үндэслэл шүүхэд байдаг. Тиймээс Иргэний хуулийн 100 дугаар зүйл, 101 дүгээр зүйл, 243 дугаар зүйл, 222 дугаар зүйл, 405.1 дэх хэсэгт заасан хуулийн дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Б.М*******гийн хувьд удаа дараа шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцагч талаас болж нэлээн удаашралтай явагдсаныг нэмж хэлье. Үндэслэлгүйгээр хурал удаа дараа хойшилж байсан. Нэгэнт үүргээ биелүүлээгүй үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү.

Урьд нь гарсан шүүхийн шийдвэрүүд байгаа учраас дахин дахин шийдвэр гарахгүй гэж байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага өөр өөр байсан. Яагаад нэхэмжлэлийн шаардлага өөр байсан бэ гэвэл худалдан авах гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахгүй гэж шүүхээс дүгнэсэн. Энэ талаар хурлын тэмдэглэл, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болчихсон. Харин одоо худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Талууд аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нэг тал нь нөгөө тал нь гэрээнээс татгалзах, үүрэх эрхтэй. Мөн хуулийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан. ...Б.М******* гэдэг хүн шүүгчийнхээ хувьд нэхэмжлэл гаргаагүй. Иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргаж байгаа гэж маш олон удаа тайлбарлаж байна. ...2021 онд байраа хүлээлгэж өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээний сүүлийн хугацаа гэж тохиролцсон. Энэ хугацаанд 23 сая төгрөгийг 5 сая, 1 саяар хувааж төлөх нь хамаагүй. Гол нь хугацаандаа мөнгөө төлөх шаардлага тавьсан. 12 дугаар сарын 30-н гэхэд өгөх үүрэгтэй. ...Шүүхэд нэхэмжлэл гаргалаа, шүүх гэрээний хугацаа дуусгавар болоогүй байна гэж удаа дараа шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчийг хүний данс руу мөнгө хийж болохгүй, ямар нэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэж даалгуулаагүй. Сүүлд буюу гэрээний хугацаа дуусгавар болоод 6 сар болчихсон. Тиймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу нэг тал нь үүргээ биелүүлээгүй учраас гэрээний үүргээсээ татгалзаж, орон сууцаа явъя л гэж шаардсан. Хүлээсэн үүргээ хариуцагч өөрөө зөрчсөн. Хариуцагчийн дансыг нэхэмжлэгч талаас хаалгаагүй, мөнгө хийж болохгүй гээд 69 дүгээр зүйлд заасны дагуу арга хэмжээ авхуулаагүй. Харин гэрээний хугацаа дуусаад 6 сар өнгөрсний дараа мөнгө хийснийг буцаалт хийсэн. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний үүрэг 6 сарын хугацаанд зөрчигдчихсөн, одоо бол мөнгийг хүлээж авахгүй гэдэг үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д заасан үндэслэлээр хүсэлт гаргасан байдаг.

...Гэрээний үүргээ нэхэмжлэгч тал ч мөн зөрчсөн халуун усгүй, лифт ажилладаггүй гэж байна. Тэгвэл байрыг нь буцаагаад л өгчихөд болох юм байна. Үнэхээр худалдагч тал нь үүргээ зөрсөн, эрхийн доголдолтой байр өгсөн гэж үзэж байгаа бол буцааж өгөх боломжтой хуулийн зохицуулалт байна.  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Иргэний хуулийн 225.1, 227.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.О үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй гэдгээ нотлоогүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж байгаа бол энэ талаар нотлох үүрэгтэй. Түүнээс биш шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байна гэдэг үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Нэхэмжлэгчийг санаатайгаар, зориуд шүүхэд нэхэмжлэл гаргаад Б.Оийг чадах гээд 13 сая төгрөгийг надаас авсан мэтээр ярьж байна. Тэгвэл хариуцагч өөрөө 3 жил үнэгүй байранд нь амьдарч байна. Хэрэгт энэ талаар баримт нь байгаа. Банктай байгуулсан гэрээний заалтад ч мөн тодорхой тусгасан байдаг. Банкны зөвшөөрөлгүйгээр орон сууцыг худалдаж болохгүй гээд. Байрыг банкны барьцаанд байсан гэдгийг мэдээгүй гэж хариуцагч ярилаа. Мэдэж байсан шүү дээ. Хэрвээ тухайн үед мөнгөө хийсэн бол банкны барьцаанаас байрыг чөлөөлөх боломж байсан. Хариуцагч үүргээ биелүүлээгүйн өнөөдрийг хүртэл энэ 6 сарын хугацаанд Б.М******* банкны барьцааны төлбөрөө төлж байна. Б.М******* байраа барьцаалж байгаад зээл авсан нь үнэн. Энэ дээр бид маргаагүй. Нэхэмжлэгч талаас худлаа хэлсэн зүйл огт байхгүй гэдгийг нэмж хэлье. Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэйгээ өнөөдөр орох орон байргүй хохироод, удаа дараа шүүхэд хандаад л явж байна.

Урьд шүүх нэхэмжлэлийн шаардлага буюу Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хандахад, гэрээний хугацааны дуусаагүй, хүчин төгөлдөр хэлцэл байна гээд үзсэн. Хүчин төгөлдөр хэлцэл байж болно. Шүүх энэ асуудлыг шийдчихсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй байна, хууль зөрчсөн гэж үзэхгүй байна гэж шүүх дүгнэсэн. Тэгвэл гэрээний хугацааны дуусах асуудал чинь өөр. Хүчин төгөлдөр гэрээний хугацаа 12 дугаар сарын 30-нд дууссан. Тиймээс Иргэний хуулийн 222.1-д заасны дагуу үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчээс хуульд заасан шаардах эрхийнхээ хүрээнд байраа авъя гэж байна. Өмнө нь ямар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад, ямар хуулийн зохицуулалтаар хэрэг, маргааныг шийдвэрлэсэн юм бэ? Тийм зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөр байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнээсээ Б.М******* буюу өмчлөгч Иргэний хуулийн 106, 101 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөгч өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, захиран зарцуулах ямар ч эрхгүй байна. Хариуцагч өөрөө 2 оюутан хүүхэдтэй, сургуулийн төгсгөсөн гээд ярьж байна. Гэтэл Б.М*******гийн бага насны хүүхэд ирэхээрээ өвөөгийндөө айлд байж байгаад явж байна. Манай нөхөр банкны зээлгүй гэж байна. Нөхрийнх нь банкны зээлгүй гэсэн баримт байхгүй. Тухайн үед Б.О л байрыг худалдаж авъя гэж ирсэн. Нөхөр нь ирээгүй. Манай нөхөр том машин авдаг гэж хэлж байсан. Өөрөө банкны зээлтэй гэдгээ хариуцагч хэлээгүй. Өнөөдөр төрийн албан хаагч нар банкны зээлгүй байна гэж байхгүй гэж тайлбар гаргалаа. Шүүх одоо банкны зээлгүй, төрийн албан хаагч байхгүй гэдэг байдлаар шийдэх юм уу, яаж нөлөөлөх гээд байгаа юм. Би энийг шүүхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Шүүхээс Шүүхийн тухай хуульд заасны дагуу хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү.

Сард 5 саяыг төл гэсэн зүйлийг ярилаа. 5 саяыг сар болгон авна. 50, 60, 100 саяыг авна тохиролцсон гэж хэлээгүй. Тухайн үед 5, 5 саяар цувуулаад 23 сая төгрөгийг нь 12 дугаар сарын 30-аас өмнө төлбөл банкны зээлээ хаах боломжтой байсан гэж л ярьсан. 23 сая төгрөгийн үлдэгдлийг сар болгон 5 сая төгрөг хийгээд дуусгачих гэдэг байдлаар хариуцагчид хэлсэн. Тиймээс Б.М*******гийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Шүүгч Б.М*******д итгэсэн, шүүгч болохоор итгэсэн гээд удаа дараа хэллээ. Би бол энийг шүүхэд нөлөөлөөд байна, хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа шүүгчийг сүрдүүлээд байгаа юм уу л гэж харж байна. Б.М******* гэдэг иргэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж удаа дараа хэлж, тайлбарлаж байна.  Нэхэмжлэгч Шүүхийн тухай хуульд заасны дагуу ******* аймагтаа л үйл ажиллагаа явуулж байгаа. Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаггүй. Тиймээс Б.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шаардлагатай холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу нотлох баримтын шаардлага бол хангуулж хэрэгт авагдсан байгаа.

Шүүхэд бол яг нэг байрны талаар маргаан болж байгаа нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Иргэний хуулийн зорилго, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага өөр өөр байгаа шүү. 2022 онд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөлийн зүйлээ авъя гэж нэхэмжлэл гаргасан. Шүүх шийдвэрээр хангасан юм. Дараа нь 31 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар Ховд аймгийн ******* сумын 12 дугаар багийн ******* багийн ******* хотхоны 1 дүгээр 80 айлын орон сууцын тоот байршилтай ,7м2 талбай, нэг өрөө байрыг 45 сая төгрөгөөр, тавилгыг 2 сая төгрөгөөр, нийт 47 сая төгрөгөөр, 30% буюу 13,500,000 төгрөг, тавилгын үнэ 1 сая төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч 2021 оны 08 сарын 25-ны өдөр орон сууцаа хариуцагч Б.От хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Магадлалын 13 дахь үндэслэлд нэхэмжлэгч Б.М******* нь дээрх орон сууцыг хариуцагч Б.От худалдахаар харилцан тохиролцоод худалдан авагч нь урьдчилгаа 14,500,000 төгрөгийг худалдагчид шилжүүлээд байранд нүүж орсон. Үлдсэн мөнгийг 2023 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл төлж дууссаны дараа байрны гэрчилгээг авахаар талууд тохиролцсон байна гээд тодорхой дүгнэлт хийсэн. 14 дэх заалтдаа Иргэний хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжинэ 112.1-т зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол энэхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. 112.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. 15 дахь заалтдаа хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Б.О нь байрны болон тавилгын үнийг төлж дуусах хугацаа 2023 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл талууд тохиролцсон ба энэ талаар маргаагүй байна. Давж заалдах шүүхийн магадлалын 11, 12, 13, 14, 15 дугаар заалт дээрээ тодорхой заагаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэрээний үнийн дүн, хугацаа буюу 12 сарын 30-ыг хүртэл хүлээх ёстой. Хүлээхгүй бол Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасны дагуу гэрээний үүргээсээ татгалзана. Татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй юм байна гэж шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх шийдвэр гарсны дараа Б.М******* Иргэний хуулийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх магадлалаар, шийдвэрээр нэхэмжлэлийг мөн 2024 оны 01 сарын 30-ны өдрөөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Яагаад гэвэл эхний шүүхийн хүчин төгөлдөр магадлал хуулийн дагуу үйлчлээд байсан. Тиймээс хуулийн дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2 шатын шүүхийн шийдвэр 2 шатны шүүхийн магадлал, улсын дээд шүүхээс хүлээж авахаас татгалзсан нэг тогтоол хэрэгт авагдсан байгаа. 6 сард магадлалыг хариуцагч гардаж авсан юм уу? 6 сард 23 сая төгрөг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. 12 сарын 30-наас хойш энэ 6 сарын хугацаанд хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсан юм, энийгээ нотлоогүй. Өнөөдрийг хүртэл нотлоогүй. Өмнөх 2 шатны шүүхийн шийдвэр, 2 шатны шүүхийн магадлалыг л яриад байх юм. Гэрээний үүрэг чинь өөрөө дуусах хугацаатай, хүчин төгөлдөр байх хэлцэл чинь өөрөө хуулийн заалттай. Худалдах-худалдан авах гэрээ 12 сарын 30-наар дуусгавар болсон. Гэрээний аль нэг тал нь үүргээ зөрчвөл нөгөө тал нь татгалзах эрхтэй. яагаад дахин 3 дахь шүүхийн шийдвэр гарах үндэслэл болгоод байгааг ойлгохгүй байна. Магадлалуудын заалтаар шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох юм уу?

Амаар тохиролцсон гэрээгээр Б.От илүү эрх өгөөгүй байхгүй юу. Өөрөөр хэлбэл, шүүх хөндлөнгөөс оролцоод чи хэдэн сард ч хамаагүй төлбөрөө төлж болно. 2 сард ч байна уу, 6 сард ч байна уу төлж болно гэсэн эрхийг олгоогүй. Төлбөрөө төлөх хамгийн сүүлийн хугацаа 12 сарын 30 байна. Чи энэ хугацаандаа мөнгөө хийхгүй бол гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.М******* нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэрээний үүргээсээ татгалзах эрх. Энийг ямар ч хуульч биш хүн уншаад ойлгоно. Давж заалдах шүүхийн магадлал дээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талууд аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч талаас нэмэлт хугацаа ерөөсөө тогтоогоогүй. Нэмэлт хугацаа өгөөгүй учраас шүүхэд маргаан үүсгэсэн. Б.М******* анхан шатын шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа миний гэрээний хугацаа 12 сарын 30-нд дуусгавар болчихсон юм аа гэдэг үндэслэлээр өөрөө ороогдоод 2 шийдвэр 2 магадлал гарчихсан. Иргэний хуулийн 112.1-д үнийг хугацаанд төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасан. Тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь ердийн элэгдэл хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлэх талаас шаардах эрхтэй. Шаардах эрх нь байгаа шүү гээд магадлал дээр тодорхой заагаад өгчихсөн. Гэрээнээсээ татгалзах эрх нь бас байгаа шүү гээд заагаад өгчихсөн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн тодорхой шаардах эрхийн үндэслэл болсон заалтуудтай холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь өөр өөр гэж хэлээд байхад л урьд нь гаргасан нэхэмжлэлээ дахиад гаргаад байна гэсэн тайлбар хэлээд байх юм. Гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гээд хуульд зохицуулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь тал нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж байгаа. Зүгээр шууд хуулиараа гэрээнээс татгалзах эрхтэй.

Б.М******* өнөөдөр банкны зээлийн эргэн төлөлтөө нэхэмжлээгүй. 8 сар банкны зээл хугацаа хэтрүүлснээс шалтгаалаад зээлээ төлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс бол нотлох баримтаа хангалттай бүрдүүлсэн. ...Нэхэмжлэгч тал урьд нь хэзээ ч худалдан худалдан авах гэрээнээс татгалзаад, байраа авъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй гэдгийг хэлье. ...Гэрээний хугацаа дуусгавар болсны нэхэмжлэл гаргаж байна гээд олоон удаа нуршиж тайлбарлаж байна. Хэлэлцүүлгийн үеэр зохигч нарын тайлбараар тогтоогдож байна шүү дээ. Би хариуцагчаас өөрөөс нь асуусан. Гэрээний хамгийн сүүлийн хугацаа 2023 оны 12 сарын 30 байсан уу? гэхэд “тийм” гээд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн гэдгээ хэлээд байна шүү дээ, шүүгч ээ.  Б.М******* гэдэг хүн үндсэндээ 2, 3 жил хохироод явж байна. Давахын магадлалыг биелүүлээд гэрээний хугацаа дуусгавар болтол мөнгө хийхийг нь хүлээсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч үүргээ биелүүлэх боломжтой байсан. Тухайн үед Иргэний хэрэн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1-д заасан үндэслэлээр ямар ч арга хэмжээ аваагүй. Тиймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж өгнө үү…гэжээ.

4.Хариуцагч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М*******тай 2021 оны 08 дугаар сарын 19-нд зарын дагуу холбогдож байр худалдан талаар тохиролцож аман хэлцэл хийсэн. Тухайн үед хувь лизингээр 2023 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон. Б.М*******тай худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулахад байрны урьдчилгаа 20%-ийг төлөөд, үлдэгдэл төлбөрөө 2 жилийн хугацаатай хувь лизингээр төлөхийг надад санал болгосныг би хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрөө хийхдээ Б.М*******гаас байрны ордерын талаар асуухад “би хол байгаа учраас очиж чадахгүй байна. Чи 2 жилийн хугацаанд төлбөрөө төлөөд дуусгачих. Тэгээд ордерыг өөрийн чинь нэр дээр болгоод өгнө” гэж хэлсэн. Тухайн үед байрны урьдчилгаанд мөнгө хуримтлуулж байсан.  20% ч ялгаагүй, 30% ч ялгаагүй гээд урьдчилгаа төлбөрөө 30% болгож өгсөн. 2 шкаф тавилга зэрэг байгаа тэрийг яаж зарна аа, би хол байдаг гэхээр нь би тавилгыг чинь тохиролцоод авчихъя аа гээд сайхан сэтгэлийнхээ үүднээс 2 сая төгрөгөөр тохиролцож авсан байдаг. Гэтэл Б.М******* 2022 оны 6 сард Ховд аймагт ирээд шүүхэд нэхэмжлэл гаргачхаад явчихсан байсан. Тэгээд утсаар холбогдоод хоёулаа тохиролцъё гэхэд тохиролцохгүй ээ гэж хэлээд утсаа ерөөсөө аваагүй. Надад тохиролцох боломж үүсгээгүй. Байр гээд нэг л асуудал яригдаад байхад байр чөлөөлөх, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэх мэт нэг асуудлыг олон дахин өөр өөр янзаар өөрчилж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний хувьд одоо бодоход энэ хүнд тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учраас надаас урьдчилгаа авчхаад, өнөөдөр байраа авъя, чи өгсөн мөнгөө буцааж ав гээд заль хэрэглэсэн юм уу гэсэн сэдэл надад төрж байна. Надад хугацаанаасаа өмнө үлдэгдэл төлбөрөө хийх боломж байсан. Гэтэл шүүхэд маргаан үүссэн. Эхний шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй байхад дараагийнхаа нэхэмжлэлийг Б.М******* гаргаж байсан. Тиймээс хугацаандаа хийж чадаагүй.  Энэ хүнд мөнгөний хэрэгцээ гараад байгаа юм байлгүй гээд 6 сарын дундуур үлдэгдэл төлбөрөө шилжүүлэхэд маргааш нь миний шилжүүлсэн мөнгийг буцаалт хийчихсэн байсан. Тэгээд шүүх дээр ирэхэд чи тэр хүн рүү ахиж битгий мөнгө хийгээрэй, мөнгө хийж хэрэггүй гэсэн шүү гэж надад хэлсэн.

Анхнаасаа Б.М******* өөрөө зар тавиад зарын дагуу би холбогдсон. Тухайн үед би зөндөө олон байр үзсэн. Яагаад Б.М*******г сонгосон бэ гэвэл шүүхэд ажилладаг хүн, хувь лизинг хийж байгаа юм чинь намайг хуурахгүй юм байна, баталгаатай юм байна даа гэж итгэсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр энэ хүн миний сэтгэл зүй, эдийн засаг гээд бүх зүйлээр 2 жилийн хугацаанд хохирч байна.

Нэхэмжлэгч тал сая намайг зээлтэй гэж байна. Төрийн албан хаагч нар бүгд л цалингийн зээлтэй. Би 2 оюутан хүүхдээ зээл авч сургаж төгсгөөд явж байна. Энэ жил нэг хүүхэд маань сургуулиа төгсөөд оюутан болоод ингээд явж байгаа. Гэхдээ манай нөхрийн орлого орж ирдэг учраас би тэндээс хүүхдийнхээ данс руу хийж байгаад Б.М******* руу шилжүүлдэг байсан. Б.М******* урьдчилгаагаа өгсөн байхад л мөнгө өгөөгүй гээд байдаг. Би шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байхад хүртэл Б.М*******гийн данс руу мөнгө хийж байсан. Би бол хуульч хүн биш, хууль мэдэхгүй, хуулийн хэллэгийг мэдэхгүй иргэн хүн. Б.М******* бол өөрөө хуульч хүн.  Шүүхийн шийдвэр гарахаар үлдэгдэл төлбөрөө хийчих юм байна гэж л бодсон. Одоо хийчихье, энэ маргаан төгсгөл болчхоосой гэж бодоод хийхэд буцааж шилжүүлчхээд, өнөөдөр болохоор байр чөлөөлж өг, өгсөн мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж байна. Тухайн үед тэр хүн бас миний 24 сая төгрөгийг 2 жил хэрэглэсэн надад ч мөн хохиролтой байна. Хаан банканд нөхрөөсөө орж ирж байсан орлого, хүүхдийнхээ данс руу мөнгөө хуримтлуулж байсан болон миний Хаан банкны дансны хуулга зэрэг баримтаас бүгд харагддаг.  Надад энэ хүнийг залилчихъя, энэ хүнийг ингээд хохироочихъё гэсэн бодол сэдэл байгаагүй. Өмнөх шүүх хуралдаанд намайг гүтгээд чи сард 5 сая төгрөг хийнэ гэж гэрээгээр тохиролцсон гэж байсан. Бид 2-ын хооронд ийм тохиролцоо хийгдэж байгаагүй. Намайг ингэж гүтгэж, гүжирдээд байгаа нь сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байдалд оруулдаг. Хэрвээ энэ байр банкны барьцаанд байдаг талаар мэдсэн бол анхнаасаа гэрээ хийхгүй байсан. Хүмүүс байр авахдаа урьдчилгаагаа хийгээд, ордероо гаргуулж аваад, банканд шууд хандаад явчихдаг. Би ипотекийн зээлд ч хамрагдаж чадахгүй, татварын хөнгөлөлтөө ч эдэлж чадахгүй. Энэ асуудлаас болоод өөрөө хохироод явж байна. Би байрны урьдчилгаагаа өгөхгүй биш өгөөд орсон. Би бол хууль, шүүхээ л хүндэлж байна. Надаас шалтгаалсан асуудал бол байхгүй.

Хэрэгт үзлэг хийлгэхээс татгалзсан гэж байна. Өмнөх шүүх хуралдаанд дансны хуулга өгчихсөн юм чинь тэндээс канондоод авчхаж болно гэж бодсон. Хуулбар үнэн гээд баталгаажуулаад өгчихсөн, хүчин төгөлдөр гэж үзэж байна. Бүх банкнаас миний мэдээллийг авсан. Би банк болгонд зээлтэй биш. Манай нөхөр ч зээлгүй. Би ганцаараа цалингийн зээлтэй. Цалингаасаа төлдөг явдаг. Сая манай охин зун хагалгаанд орсон. Өмнөх хурлын үеэр би охин руугаа явбал явчихаар байсан. Шүүх хуралдааны товоо харсан ойртчихсон байгаа юм чинь гэж бодоод явж чадаагүй. Миний амьдрал мөн хүнд хэцүү зүйл зөндөө тохиолдож байна. Хууль, шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр шүүгээд нэг талд нь гаргаж өгөх байх гэж найдаж байна. Эсвэл Б.М******* ингээд шүүхэд маргаан үүсгээд яваад байхаар гэрээнийх нь хугацаа дуусчихна, энэ хууль мэдэхгүй юм чинь гээд заль мэх хэрэглээд байна уу гэж бас надад бодогдож байна. Би үлдэгдэл төлбөрийг 2023 оны 12 сард биш бүр 8 сар 9 сард төлөх боломж бол надад байсан. Энэ талаар миний дансны хуулганаас харвал нотлогдоно.

Тухайн үед лифт нь ажилладаг гэж надад хэлж байсан. Гэтэл ажилддаггүй. Миний эрүүл мэнд, нуруу асуудалтай. Хэрэглээний халуун ус, жилийн 4 улирал байхгүй. Эдгээр асуудлуудыг би өөрөө шийдвэрлэсэн. Яах вэ миний ажилтай ойрхон, бага насны хүүхэдтэй болохоор сургуультай нь ойрхон юм уу гэж бодоод, мөн шүүгч хүн юм байна. Нийгэм хэцүү болчихсон юм чинь гэж бодоод л гэрээ байгуулсан. 2 жил гэдэг бол багагүй хугацаа. Би 6, 7 удаа шүүхийн танхимд зогсож байна. Хэрэг хийсэн хүн шиг. Б.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар дахиж шүүхэд хандсан. Асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна гэв.

Би анхнаасаа л хэлсэн. Б.М******* зүгээр нэг иргэн хүн байсан бол түүнтэй хувь лизинг хийхгүй байх байсан. Би шүүхэд ажилладаг, шүүгч гэдгийг л хэлсэн.  Өөрөөр түүнийг шүүгч учраас давуу эрхтэй байна гэдэг талаас огт хэлээгүй. Надтай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад намайг шүүхэд өгсөн. Та 12 дугаар сарын 30-аас үлдэгдэл төлбөрөө төл гэсэн бол би хийчих л байсан. Би хууль мэдэхгүй, хууль мэдэхгүй болохоор хохироод байна.  Б.М******* хууль мэддэг учраас өөр өөр гаргалгаа гаргаад нэхэмжлэлээ гаргаж байна гэдэг талаас хэлсэн.

Тухайн үед Б.М*******тай тохиролцож байхад 5 сая, 6 сая гэж ерөөсөө яригдаагүй. Харин ч урьдчилгаа 20%-аа гэхэд нь би энэ хүнд итгээд 30% болгож өгсөн. Энэ талаар шүүх хуралдаан бүрд хэлж байна. Би хугацаандаа төлбөрөө хийж чадна гээд хуульч хүнийг хүндлээд, тухайн үед би дотроо баярлаж байсан. Бага насны хүүхдийг эцэг, эх нь асран хамгаалах ёстой болохоос биш, би хүүхдийг гудамд гаргаагүй. Зарын дагуу л холбогдож, урьдчилгаа 13,500,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч өөрөө надтай байгуулсан гэрээнээсээ буцаад байна. Би сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би дандаа үнэн ярьж байгаа. Б.М******* өөрөө худлаа яриад байна. Худлаа ярьсан гэдгийг нь нотлох гэж л 5 сая, 6 сая, тэр лифттэй, лифтгүй, халуун ус байхгүй гэдгийг хэлсэн. Түүнээс би тэр хүнээр гаргуулна гэж хэлээгүй. Тиймээс шүүх хуулийн дагуу, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү л гэж хүсэж байна. 

2023 оны 12 дугаар сарын 30-нд гэрээний хугацаа нь дуусах ёстой байсан гэдэгт тайлбар хийе. Б.М******* өөрөө гэрээний хугацаа дуусахаас өмнө 2022 оны 6 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй гэнэ. Би шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан учраас л мөнгөө шилжүүлээгүй. Түүнээс биш надаас шалтгаалсан юм байхгүй. Миний дансны хуулганаас ч харагдаж байгаа Б.М******* яагаад банкны барьцаанд байгаа байраа зарна гээд зар тавьсан юм бэ? Банкны барьцаанд байсныг мэдсэн бол би энэ байрыг авахгүй байсан гэдгээ хурал болгон дээр хэлдэг. Өөрөө би хол ажилладаг, шүүгч хүн гэхээр нь харин ч шулуун шударга, хуулийн хүнтэй наймаа хийж байна гээд тэр хүндээ итгэсний үндсэн дээр байр авахаар тохиролцсон. Энэ хүний мөс чанар гэж эндээс харагдаж байна. Өөрөө ингээд хууль зөрчөөд банкны барьцаанд байгаа байраа зарна гээд зар тавиад зарчихсан. Тэгвэл тэр зар дээрээ банкны барьцаанд байгаа байр гээд зараа оруулахгүй. Үлдэгдэл мөнгөө энэ хүн хийх боломжгүй юм байна гэхээр нь би мөнгөө хийсэн. Хүүхэд өвөөгийндөө ирж өвөлжсөн, зуссан гэнэ. Ээж нь хүүхдийнхээ асуудлыг шийдвэрлэх ёстой шүү дээ. Өөрөө нэгэнт байраа зарна гээд зар тавиад, би урьдчилгаа төлбөрөө төлөөд худалдаж авсан. Өнөөдөр хугацаа хэтэрсэн гэж байгаач энэ нь надаас шалтгаалаагүй.  Гэтэл нэхэмжлэгч тал надаас шалтгаалсан юм шиг яриад байна. Сүүлд гаргасан нэхэмжлэлийг би эсэргүүцэж байна.  Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

5.Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: банк болон зээлдэгч Б.М******* нарын хооронд байгуулагдсан гэрээгээр “барьцааны зүйлийг банкны зөвшөөрөлгүйгээр” худалдан борлуулах ёсгүй байсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ Б.М******* зөрчсөн байна гэж би дүгнэж байна. Б.М*******гийн хувьд бол ипотекийн барьцаанд байгаа байрыг бусдад худалдах саналыг гаргаснаар Б.О маргаан бүхий байрыг худалдаж авсан. Тухайн үед байрыг худалдах санал гаргахдаа банканд ямар нэг байдлаар мэдэгдээгүй. Хэрвээ мэдэгдээд, тухайн байр банкны барьцаанд байсан гэдгийг мэдсэн бол Б.О худалдаж авахгүй авахгүй байсан гэсэн нөхцөл байдлууд шүүх хуралдааны үед яригдаж байна.

Нэхэмжлэгчээс эхлээд байрыг Б.Оийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Энэ маргаан нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаагдаад, дахин хэлэлцээд мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Мөн дахиад давж заалдахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд хэргийг хүлээн авахаас татгалзсан. 2 дахь нэхэмжлэлийн хувьд “худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талаас гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр давж заалдах шатын шүүх хуралдаан болсон. 14 хоногийн хугацаанд давж заалдах шатны магадлалыг гардаж авах ёстой. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 30-нд орсон хурал 14 хоногийн дараа магадлалыг гардаж авна гэхээр 02 дугаар сарын 13 хавьцаа гардаж авсан байх ёстой. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 05-нд нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хэлэлцээд байгаа “худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай” гэсэн энэ нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан. Магадлалыг хариуцагч тал гардаж аваагүй нөхцөл байдлууд байдаг. Магадгүй Улсын Дээд шүүхэд хандах ч байсан юм уу, эдгээрийг тодруулалгүй нэхэмжлэлийг гаргасан. Өнөөдрийн байдлаар 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3 дугаартай магадлал хүчин төгөлдөр байна.

Б.Оийг худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн. Тиймээс орон сууцаа буцааж гэж байна. 3 удаагийн нэхэмжлэлийн хувьд утга нэг нэхэмжлэлүүд байдаг. Нэг л зүйл дээр маргадаг. Нэхэмжлэлийн шаардлагаа л өөрчлөөд шүүхэд ханддаг. Тиймээс шүүхэд удаа дараа ингэж маргаан үүсгэж байгааг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлүүд гаргасан гэж харж байна.  Б.О Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргийг яаж зөрчсөн юм бэ? зөрчсөн гэдэг нь ямар нотлох баримтаар нотлогдоод байгаа юм? Өмнөх маргааныг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж аваагүй байхад дахиад нэхэмжлэл гаргасан.  Хариуцагч талд шүүхийн шийдвэрийг гардаж авах, дараа нь гомдол, тайлбар гаргах нөхцөл бололцоог олгоогүй.

Б.Оийг нөхөртэй юм уу, нөхөргүй юм уу, сард 5-6 сая төгрөг өгнө гээд байсан. Худлаа хэлээд яваад байна гэж яригдаад байсан учраас сая хариуцагч талаас гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар авчирч өгсөн. Мөн мөнгөгүй байж 23 сая төгрөг өгнө гэж яриад байх юм. Ямар мөнгө байгаа юм, мөнгөгүй байж гэдэг асуудал яригдсан учраас тэр мөнгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болчихсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас хариуцагч шүүхийн шийдвэрийг хүлээсэн. Хариуцагч тал үнэхээр мөнгөгүй байна гээд байсан учраас 23 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нэг хонуулаад буцаагаад шилжүүлчихсэн байсан. Тэгчхээд энэ үйлдлийг бараг хийх ёсгүй үйлдэл хийгээд байсан учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ авсан гэж байгаа нь зохимжгүй гэж дүгнэж байна. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй. Энэ асуудлаар өмнө нь 6 удаа шүүхээр хэлэлцэгдсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

6.Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, банкны Ховд салбарын 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 24/491 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, шүүх хуралдаан товлон зарлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

7.Хариуцагчаас: шүүгчийг татгалзан гаргах хүсэлт, иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2023/ дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 206/МА2024/ дугаартай магадлалын хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн тодорхойлолтын хуулбар, өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, эмнэлгийн магадалгаа, өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товын хуулбар, шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлт, эмнэлгийн магадалгаа, Б.Оийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товын хуулбар, хариуцагчийн хүсэлт, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тэмдэглэлийн хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тэмдэглэлийн хуулбар, дансны хуулгын хуулбарууд, Б.Оийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай тэмдэглэлийн хуулбар, Б.Оийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, дансны хуулгын хуулбарууд, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тэмдэглэлийн хуулбар, үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан хүсэлт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, фейсбүүк зарын хуулбар, гүйлгээний баримтын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

8.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Төрийн банкны Ховд салбарын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 27/491 дугаартай албан бичиг, Б.Оийн Төрийн банкны 112634 дугаартай дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга, Б.Оийн Төрийн банкны дугаартай дансны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хуулга, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ХААН банкны Ховд аймаг дахь салбарын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дугаартай албан бичиг, Б.Оийн харилцагч ба дансны лавлагаа, Б.Оийн ХААН банкны дугаартай дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хуулга, Б.Оийн ХААН банкны дугаартай дансны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хуулга, Б.Оийн ХААН банкны дугаартай дансны 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хуулга, Б.Оийн ХААН банкны дугаартай дансны 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга, Б.Оийн ХААН банкны дугаартай дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хуулга, Б.Оийн ХААН банкны дугаартай дансны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хуулга, Б.Оийн ХААН банкны дугаартай дансны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга, банкны Ховд салбарын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24/675 дугаартай албан бичиг, Б.Оийн дугаартай дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хуулга, Б.Оийн дугаартай дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 586 дугаартай албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маягтын хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Б.М*******гийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, орлогын мэдүүлгийн хуулбар, М.Нийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.М*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Голомт банкны Ховд салбарын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10/142 дугаартай албан бичгийн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай орон сууц захиалах гэрээний хуулбар, Эсба интернэйшнл ХХК-нийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14/76 дугаартай албан бичгийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маягтын хуулбар, орлогын мэдүүлгийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Б.М*******гийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маягтын хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, орлогын мэдүүлгийн хуулбарууд, банкны 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, банкны 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай барьцааны гэрээний хуулбар, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийн хуулбар, MIK 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, түүний хавсралтын хуулбар, тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/8189 дугаартай албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүхээс нэхэмжлэгч Б.М*******гийн “худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзаж, орон сууцыг орон сууцаа буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Худалдан авагч Б.О нь орон сууцыг 2021 онд хүлээн авч, өдийг хүртэл амьдарч байгаа боловч ярилцаж тохирсон 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлбөрөө төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар түүнтэй амаар байгуулсан гэрээнээс татгалзаж, Ховд аймгийн ******* сумын ******* баг, ******* хотхоны дугаар байрны тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 дугаартай, банкны барьцаанд байгаа, ,7 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Худалдах, худалдан авах гэрээний хугацаа шүүхээс хэлсэнчлэн 2023 оны 12 дугаар сарын 30-ний өдөр дуусгавар болсон өдрөөс хойш Б.М******* 2024 оны 02 дугаар сарын 05-нд нэхэмжлэл гаргасан. 12 дугаар сарны 30-аас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч гэрээний хугацааг зөрчсөн. 23 сая төгрөгийг 12 дугаар сарын 30-аас өмнө хийх ёстой байхад 06 дугаар сарын 18-нд 23 сая төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Б.М******* уг мөнгийг буцааж шилжүүлсэн. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 100 дугаар зүйл, 101 дүгээр зүйл, 243 дугаар зүйл, 222 дугаар зүйл, 405.1 дэх хэсэгт заасан хуулийн дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...Одоо худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Талууд аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нэг тал нь нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан...12 дугаар сарын 30-ны өдөр, хамгийн сүүлийн тогтоосон хугацаанаас өмнө 23 сая төгрөг төлсөн байх тухай ойлголт. Шүүх дээр маргаан үүсээд яваад байсан учраас би төлөх боломжгүй байсан. Нэхэмжлэгч талаас шалтгаалсан ганц зүйл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагчтай холбогдуулан хүний данс руу мөнгө хийж болохгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж даалгуулсан арга хэмжээ авхуулсан байгаа тохиолдолд зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний хугацаа дуусаад 6 сар болчихсон... Тухайн үед 5, 5 саяар цувуулаад 23 сая төгрөгийг нь 12 дугаар сарын 30-аас өмнө төлбөл банкны зээлээ хаах боломжтой байсан. Давж заалдах шүүхийн магадлал дээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талууд аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч талаас нэмэлт хугацаа ерөөсөө тогтоогоогүй. Нэмэлт хугацаа өгөөгүй учраас шүүхэд маргаан үүсгэсэн. Иргэний хуулийн 112.1-д үнийг хугацаанд төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь тал нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж байгаа. Зүгээр шууд хуулиараа гэрээнээс татгалзах эрхтэй. Б.М******* өнөөдөр банкны зээлийн эргэн төлөлтөө нэхэмжлээгүй. 8 сар банкны зээл хугацаа хэтрүүлснээс шалтгаалаад зээлээ төлж байна. Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх гагцхүү хуульд захирагдана гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Тиймээс хуульдаа захирагдаж хэргийг үнэн зөв, шударга шийдвэрлэх байх гэж бодож байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.М******* нь урьд өмнө Б.О надад холбогдуулан байр чөлөөлүүлэх тухай, хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэ хэргийг 3 шатны шүүхээр 6 удаа ороод шийдвэрлэсэн байдаг. Нэг хэргийг хэлбэрийг нь өөрчлөөд дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл хэргийн хариуцагч Б.О миний бие дээрх магадлалыг надад гардуулаагүй байх хугацаанд Б.М******* нь 2024 оны 02 сарын 05-нд дахиад шүүхэд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Нэхэмжлэгч Б.М******* нь магадлалыг биелүүлээд үлдсэн төлбөрөө өгөх цаг хугацаа олгодоггүй нэхэмжлэлийн агуулгаа өөрчлөөд байнга нэхэмжлэл гаргаж дарамталдаг. Нэхэмжлэгч Б.М*******тай 2021 оны 08 дугаар сарын 19-нд зарын дагуу холбогдож байр худалдан талаар тохиролцож аман хэлцэл хийсэн. Тухайн үед хувь лизингээр 2023 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон. Урьдчилгаа төлбөрөө хийхдээ Б.М*******гаас байрны ордерын талаар асуухад “би хол байгаа учраас очиж чадахгүй байна. Чи 2 жилийн хугацаанд төлбөрөө төлөөд дуусгачих. Тэгээд ордерыг өөрийн чинь нэр дээр болгоод өгнө” гэж хэлсэн. Тухайн үед байрны урьдчилгаанд мөнгө хуримтлуулж байсан.  20% ч ялгаагүй, 30% ч ялгаагүй гээд урьдчилгаа төлбөрөө 30% болгож өгсөн. 2 шкаф тавилга зэрэг байгаа тэрийг яаж зарна аа, би хол байдаг гэхээр нь би тавилгыг чинь тохиролцоод авчихъя аа гээд 2 сая төгрөгөөр тохиролцож авсан. Гэтэл Б.М******* 2022 оны 6 сард Ховд аймагт ирээд шүүхэд нэхэмжлэл гаргачихаад явчихсан байсан. Тэгээд утсаар холбогдоод хоёулаа тохиролцъё гэхэд тохиролцохгүй ээ гэж хэлээд утсаа ерөөсөө аваагүй. Надад хугацаанаасаа өмнө үлдэгдэл төлбөрөө хийх боломж байсан. Гэтэл шүүхэд маргаан үүссэн. Эхний шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй байхад дараагийнхаа нэхэмжлэлийг Б.М******* гаргаж байсан. Энэ хүнд мөнгөний хэрэгцээ гараад байгаа юм байлгүй гээд 6 сарын дундуур үлдэгдэл төлбөрөө шилжүүлэхэд маргааш нь миний шилжүүлсэн мөнгийг буцаалт хийчихсэн байсан. Яагаад Б.М*******г сонгосон бэ гэвэл шүүхэд ажилладаг хүн, хувь лизинг хийж байгаа юм чинь намайг хуурахгүй юм байна, баталгаатай юм байна даа гэж итгэсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр энэ хүн миний сэтгэл зүй, эдийн засаг гээд бүх зүйлээр 2 жилийн хугацаанд хохирч байна. Би шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байхад хүртэл Б.М*******гийн данс руу мөнгө хийж байсан. Шүүхийн шийдвэр гарахаар үлдэгдэл төлбөрөө хийчих юм байна гэж л бодсон. Одоо хийчихье, энэ маргаан төгсгөл болчихоосой гэж бодоод хийхэд буцааж шилжүүлчихээд, өнөөдөр болохоор байр чөлөөлж өг, өгсөн мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж байна. Тухайн үед тэр хүн бас миний 24 сая төгрөгийг 2 жил хэрэглэсэн надад ч мөн хохиролтой байна. Хэрвээ энэ байр банкны барьцаанд байдаг талаар мэдсэн бол анхнаасаа гэрээ хийхгүй байсан. Би ипотекийн зээлд ч хамрагдаж чадахгүй, татварын хөнгөлөлтөө ч эдэлж чадахгүй өөрөө хохироод явж байна. Би байрны урьдчилгаагаа өгөхгүй биш өгөөд орсон. Би банк болгонд зээлтэй биш. Манай нөхөр ч зээлгүй. Би ганцаараа цалингийн зээлтэй. Эсвэл Б.М******* ингээд шүүхэд маргаан үүсгээд яваад байхаар гэрээнийх нь хугацаа дуусчихна, энэ хууль мэдэхгүй юм чинь гээд заль мэх хэрэглээд байна уу гэж бас надад бодогдож байна. Би үлдэгдэл төлбөрийг 2023 оны 12 сард биш бүр 8 сар 9 сард төлөх боломж бол надад байсан. Тухайн үед лифт нь ажилладаг гэж надад хэлж байсан. Гэтэл ажилддаггүй. Миний эрүүл мэнд, нуруу асуудалтай. Хэрэглээний халуун ус, жилийн 4 улирал байхгүй. Эдгээр асуудлуудыг би өөрөө шийдвэрлэсэн. Шүүгч хүн юм байна, нийгэм хэцүү болчихсон юм чинь гэж бодоод л гэрээ байгуулсан. 2 жил гэдэг бол багагүй хугацаа. Би 6, 7 удаа шүүхийн танхимд зогсож байна, хэрэг хийсэн хүн шиг. Б.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар дахиж шүүхэд хандсан. Надтай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад намайг шүүхэд өгсөн. Та 12 дугаар сарын 30-аас үлдэгдэл төлбөрөө төл гэсэн бол би хийчих л байсан. Зарын дагуу л холбогдож, урьдчилгаа 13,500,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч өөрөө надтай байгуулсан гэрээнээсээ буцаад байна. 2023 оны 12 дугаар сарын 30-нд гэрээний хугацаа нь дуусах ёстой байсан гэдэгт тайлбар хийе. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй гэнэ. Би шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан учраас л мөнгөө шилжүүлээгүй. Түүнээс биш надаас шалтгаалсан юм байхгүй. Миний дансны хуулганаас ч харагдаж байгаа Б.М******* яагаад банкны барьцаанд байгаа байраа зарна гээд зар тавьсан юм бэ? Банкны барьцаанд байсныг мэдсэн бол би энэ байрыг авахгүй байсан гэдгээ хурал болгон дээр хэлдэг. Энэ хүний мөс чанар гэж эндээс харагдаж байна. Үлдэгдэл мөнгөө энэ хүн хийх боломжгүй юм байна гэхээр нь би мөнгөө хийсэн. Өөрөө нэгэнт байраа зарна гээд зар тавиад, би урьдчилгаа төлбөрөө төлөөд худалдаж авсан. Өнөөдөр хугацаа хэтэрсэн гэж байгаач энэ нь надаас шалтгаалаагүй.  Сүүлд гаргасан нэхэмжлэлийг би эсэргүүцэж байна.  Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгчээс эхлээд байрыг Б.Оийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Энэ маргаан нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаагдаад, дахин хэлэлцээд мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Мөн дахиад давж заалдахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд хэргийг хүлээн авахаас татгалзсан. 2 дахь нэхэмжлэлийн хувьд “худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талаас гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр давж заалдах шатын шүүх хуралдаан болсон. 14 хоногийн хугацаанд давж заалдах шатны магадлалыг гардаж авах ёстой. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 30-нд орсон хурал 14 хоногийн дараа магадлалыг гардаж авна гэхээр 02 дугаар сарын 13 хавьцаа гардаж авсан байх ёстой. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 05-нд нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хэлэлцээд байгаа “худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай” гэсэн энэ нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан. Магадлалыг хариуцагч тал гардаж аваагүй нөхцөл байдлууд байдаг. Б.О Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргийг яаж зөрчсөн, энэ нь ямар нотлох баримтаар нотлогдоод байгаа юм? Өмнөх маргааныг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж аваагүй байхад дахиад нэхэмжлэл гаргасан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас хариуцагч шүүхийн шийдвэрийг хүлээсэн. Хариуцагч тал үнэхээр мөнгөгүй байна гээд байсан учраас 23 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нэг хонуулаад буцаагаад шилжүүлчихсэн байсан. Өнөөдрийн яригдаж байгаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг миний хувьд өмнө нь шийдвэрлэгдчихсэн гэж дүгнэж байна. Шүүх дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч Б.М*******, хариуцагч Б.О нарын хооронд худалдах- худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн. Тэгэхээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг миний хувьд тухайн үед хийгдсэн худалдах-худалдан авах гэрээний үр дагавартай шууд холбоотой гэж дүгнэж байна. Тиймээс өмнө нь 3 шатны шүүхээр маргаан шийдвэрлэгдсэн гэж хэлж болно. Тиймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийнхээ хэлбэрийг өөрчлөөд дахин дахин үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад байна гэж тайлбарлаад байгаа юм. ...Үүнээс хойш дансаар шилжүүлсээр байгаад тухайн маргаан бүхий байрны үнэ 47 сая төгрөгөөс 24 сая төгрөгийг одоогийн байдлаар төлчихсөн, хэлэлцүүлгүүдийн явцад үнэхээр мөнгө байгаа юм уу, байхгүй байж гэх мэт асуудлууд яригдаад байсан учраас хариуцагч 2024 оны 6 сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн 584529*******49 тоот данс руу 23 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Маргаан бүхий байртай холбоотой шүүх дээр ажиллагаа хийгдээд, үргэлжлээд байсан. Маргаан дуусчихсан, хугацаа нь өнгөрчихсөн Б.О шилжүүлээгүй гэсэн асуудал биш. Нэхэмжлэгч Б.М*******гийн хувьд Монголын ипотекийн корпорацын барьцаанд байгаа байраа гэдгийг хариуцагч Б.От хэлээгүй шүү дээ. Тиймээс хариуцагчийг Иргэний хуулийн 225.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

4. Хэрэгт хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2023 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 154 дугаартай Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 650 дугаартай Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3 дугаартай Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 дугаартай Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 24/491 дугаартай банкны Ховд аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гэсэн албан бичиг “, Төрийн банкны Ховд дахь салбарын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 27/491 дугаартай албан бичиг, харилцах дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны харилцагчийн хуулга, барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дугаартай албан бичиг, Б.Оийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24/675 дугаартай банкны албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны 586 дугаартай албан бичиг, мэдүүлэг бүртгүүлэх баримтын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Голомт банкны “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай” Улсын бүртгэлийн газарт гаргасан албан бичгийн хуулбар, орон сууц захиалах гэрээний хуулбар, зураг, Эсба Интернэйшнл ХХК-ийн хүсэлтийн хуулбар, фото зургийн үзүүлэлт, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн улсын бүртгэлийн маягтын хуулбар, 2014 оны 04 сарын 24-ны өдрийн дугаартай банктай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2014 оны 04 сарын 24-ны өдрийн дугаартай барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, барьцаалбарын хуулбар, “МИК Актив Дөрөв ТЗК” ХХК-ий Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн албан бичиг, тооцооны хавсралтын хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 00340 дугаартай Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01298 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамж, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01301 дугаартай шүүгчийн захирамж, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 00218 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамж “шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай”, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 00374 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 01426 дугаартай шүүгчийн захирамж, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 07 дугаар сарын 03-ны 6/8189 дугаартай албан бичиг, мөн тус банкны 2024 оны 07 сарын 19-ний өдрийн дугаартай албан бичигт, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 00389 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01496 дугаартай шүүгчийн захирамж, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 00420 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00031 дугаартай Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00681 дугаартай Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

5. Нэхэмжлэгч талаас гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 30-нд дуусгавар болсон, нэмэлт хугацаа ерөөсөө тогтоогоогүй байхад  ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тул “худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж энэ талаар шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч талаас нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө 2022 оны  06 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байснаас шалтгаалан гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан, 12 сарын 30-аас үлдэгдэл төлбөрөө төл гэсэн бол хийчих байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

Талууд Ховд аймгийн ******* сумын ******* баг, ******* хотхоны дугаар байрны тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 дугаартай, банкны барьцаанд байгаа, ,7 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээ амаар тохиролцож байгуулсан, одоо уг орон сууцанд хариуцагч амьдардаг, урьдчилгаа төлбөрөө төлсөн, орон сууц банкны барьцаанд байдаг, гэрээний хугацаа дуусахад үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй, үлдэгдэл төлбөр төлөхийг урьдчилан сануулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө төлсөн бөгөөд түүнийг нэхэмжлэгч буцаан шилжүүлсэн талаар маргаагүй.

Шүүхэд нэхэмжлэгч талаас гэрээний хугацаа дууссан тул хариуцагч төлбөрөө төлөх байсан, гэтэл төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсний улмаас “худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 100 дугаар зүйлийн 100 “Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна”,101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол”, 405 дугаар зүйлийн 405.1-д “Даалгаврын гэрээ нь хууль буюу гэрээнд зааснаас гадна дараахь үндэслэлээр дуусгавар болно: 405.1.1.даалгавар өгөгч даалгавраа цуцалсан; 405.1.2.даалгавар гүйцэтгэгч нь даалгавар биелүүлэхээс татгалзсан”, 225  дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар тодорхойлон нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүхээс хариуцагч талаас нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрөө гэрээгээ зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад дараагийн нэхэмжлэлээ гаргадаг, гэрээний хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөх боломж олгохгүй, эцсийн шийдвэр гараагүй байхад дахин нэхэмжлэл гаргаад байдаг, хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төл гэсэн бол төлөх байсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 225  дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”,  225.2-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж гэрээнээс татгалзах эрхийн урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон байна.

Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй бөгөөд үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулаагүй, үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байх шаардлагыг хангаагүй аж.

Шүүхээс нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах боломжтой болохын тулд нэмэлт хугацаа тогтоож, үүргээ гүйцэтгэх дахин нэг боломж олгох эвсэл үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсны дараа үүргээ гүйцэтгээгүй бол худалдах худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлээгүй тул  шаардах эрхгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 225  дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М*******гийн “худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Ховд аймгийн ******* сумын ******* баг, ******* хотхоны дугаар байрны тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******17004061 дугаартай, банкны барьцаанд байгаа, ,7 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцаа буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 1*******, 118, 119 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М*******гийн “худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг хугацаандаа гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.