Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/00942

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/00942

Х аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00998/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг, М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С ,

Хариуцагч: Х аймгийн М сумын ** дүгээр багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Б.М д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 534,782 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун наян хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.М нь М ББСБ-тай 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 140000595242 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95034058 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.М нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөгийг сарын 3,3%-ын хүүтэй, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 130,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 60,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай, нийт 6 удаагийн 540,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.

Б.М ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:

Зээлийн

огноо

Авсан

зээл

Зээлийн хүү /сар/

Өнгөрсөн

хугацаанд

төлсөн

2024.06.19-ний байдлаар

Зээлийн

үлдэгдэл

хоног

Зээлийн

хүү

Нэмэгдүү лсэн хүү

Нийт

дүн

2023.07.19

200,000

3,3%

160,000

34,607

336

10,434

1,974

47,015

2023.07.20

50,000

3.4%

-

50,000

335

18,425

3,344

71,769

2023.07.22

130,000

3.4%

-

130,000

333

48,285

8,758

187,043

2023.07.24

60,000

3.4%

-

60,000

331

22,177

3,900

86,077

2023.07.25

50,000

3.4%

-

50,000

330

18,150

3,289

71,439

2023.07.25

50,000

3.4%

-

50,000

330

18,150

3,289

71,439

Нийт дүн

540,000

 

 

374,607

 

135,621

24,554

534,782

 

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ба төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна.

М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.М аас зээлийн гэрээний үүрэгт нийт 534,782 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун наян хоёр) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг М ББСБ-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно. гэжээ.

Хариуцагч Б.М 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр: Б.М миний бие М ББСБ-аас 534,782 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун наян хоёр) төгрөг зээлж авсан нь үнэн, төлж барагдуулах нь үнэн. Төлбөрийг барагдуулна. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 534,782 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун наян хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 16,693 төгрөгийн 50 хувь болох 8,346.45 төгрөгийг хариуцагч Б.М аас, 50 хувь болох 8,346.45 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 534,782 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун наян хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.М аас 8,346.45 (найман мянга гурван зуун дөчин зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 18,346.45 (найман мянга гурван зуун дөчин зургаан төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА