Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00970

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00970

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00915/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Ж сумын 5 дугаар багт оршин суух, Бар Л.Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхээ тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Л.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нинжбат.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Г шүүхэд Х аймгийн Ж сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас Л.Г нээж олгосон 406834 дүгээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бар Л.Г мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний аав, ээж хоёр надад Г гэж нэр өгсөн юм гэнэ лээ. Тухайн үед бүртгэж байсан хүн нь Г гэж бүртгэсэн юм шиг байгаа юм. Иргэний үнэмлэх авах болоход Г гэж төрсний бүртгэлд бүртгэгдсэн учраас Г нэрээрээ авсан. Х аймгийн Ж сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэрт миний нэр Г гэж явдаг.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол хөдөлмөрийн дэвтрийн нэр, иргэний үнэмлэхний нэр хоёр зөрүүтэй болж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхээ тогтоолгох шаардлага үүссэн...гэв.

Хүсэлт гаргагч Л.Г нь шүүхэд Х аймгийн Ж сумын 10 жилийн сургуулийн захиргаанаас Л.Г олгосон 406834 дүгээр, байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн CVL2467010001005246 Л.Г гийн Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.О , Ч.Э нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, төрөл садан, овог нэрээ өөрчилсөн эсэх, иргэний бүртгэлийн лавлагаануудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

... Миний аав, ээж хоёр надад Г гэж нэр өгсөн юм гэнэ лээ. Тухайн үед бүртгэж байсан хүн нь Г гэж бүртгэсэн юм шиг байгаа юм. Иргэний үнэмлэх авах болоход Г гэж төрсний бүртгэлд бүртгэгдсэн учраас Г нэрээрээ авсан. Х аймгийн Ж сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэрт миний нэр Г оороо бичигдсэн байдаг.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол хөдөлмөрийн дэвтрийн нэр, иргэний үнэмлэхний нэр хоёр зөрүүтэй болж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхээ тогтоолгох шаардлага үүссэн...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн CVL2467010001005246: ...регистрийн дугаар: Р***, овог: Бар эцэг/эх/-ийн нэр: Л , өөрийн нэр: Г ,... гэх мэдээлэл бүхий Төрсний бүртгэлийн лавлагаа,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1/1033 дугаар албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн CVL2467010001005780, ах Д , CVL2467010001005781, ах Ш , CVL2467010001005782, ах Ч CVL2467010001005783, ах П гэсэн мэдээлэл бүхий төрөл садангийн лавлагаанууд,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 30/1117 дугаар: Танайхаас ирүүлсэн 4/1201 тоот албан бичигт дурдсан иргэн Л.Г /Р***/ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. гэх,

2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 30/1118 дугаар: Танайхаас ирүүлсэн 4/1200 тоот албан бичигт дурдсан иргэн Л.Г /Р***/ гэх бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй бөгөөд Л.Г /Р***/ гэх бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. гэсэн бичвэр бүхий албан бичгүүд,

2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 30/1134 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...РД:Р***, Л Г , ажилладаг байгууллага: Ж 8-н жилийн сургууль,...манаач,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А),

...РД: Р***, Бар Л.Г ,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-21(А),

Л.Г , төрсөн он, сар, өдөр: 1963-02-09... гэсэн мэдээлэл бүхий Хаягийн хуудас №7 маягтууд,

Гэрч Д.О : ...Намайг ажиллаж байхад Л.Г Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуульд жижүүр хийдэг байсан. Гомбо, Г , Г гээд олон янзаар дууддаг байсан. Албан ёсны нэрийг нь Г гэдэг байхаа. Нутгийн хүмүүс болон хамт ажилладаг хүмүүс ихэвчлэн Гомбо гэж дууддаг... гэх,

Гэрч Ч.Э ийн: ...Намайг ажиллаж байхад Л.Г Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуульд галч, сахиул гэх мэт ажил хийдэг. Л.Г нь манай дүүгийн анги, надтай хамт ажиллаж байсан. Манай нутгийнхан, ангийнхан нь Гомбо гэж дууддаг. Би Г гэж дууддаг, Г гэдэг нэртэй юм байна... гэх мэдүүлгүүд зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан байх тул үнэн зөв гэж үнэлж, Х аймгийн Ж сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас Л гийн Г нэрээр нээж олгосон 406834 дүгээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Л.Г мөн болохыг давхар нотолж, Г гэх хүнийг Г гэж нэрлэж, дууддаг үйл баримт тогтоогдов.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх Х аймгийн Ж сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас Л.Г нээж олгосон 406834 дүгээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бар Л.Г мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.4-т зааснаар Х аймгийн Ж сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас Л.Г нээж олгосон 406834 дүгээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бар Л.Г мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА