Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2023/0926/З |
Дугаар | 128/ШШ2023/0806 |
Огноо | 2023-11-03 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2023/0806
2023 11 03 128/ШШ2023/0806
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ийн дүгнэлттэй Хан-Уул дүүрэг дэх Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч О.Т*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Б******* тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “татварын улсын байцаагч би М******* СӨХ-ны нягтлан бодогч Д.Ө*******ыг зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулж шийтгэлийн хуудас бичсэн. Татвар төлөгч зөвшөөрсөн. Шийтгэлийн хуудас бичихдээ хуулийн заалт буруу хэрэглэсэн гэсэн прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болохыг илэрхийлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй аж ахуй нэгжийн гаргасан зөрчилд хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хан-Уул дүүрэг дэх Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч О.Т*******ын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “М*******” СӨХ-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0067333 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг гаргасан байна.
Улмаар хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч О.Т*******аас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.
Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ээс Хан-Уул дүүрэг дэх Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч О.Т*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ээс гаргасан “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй аж ахуй нэгжийн гаргасан зөрчилд хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хан-Уул дүүрэг дэх Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч О.Т*******ын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “М*******” СӨХ-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0067333 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч О.Т******* зөвшөөрснийг баталж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ийн дүгнэлттэй Хан-Уул дүүрэг дэх Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагч О.Т*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА