| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00750/И |
| Дугаар | 104/шш2024/00494 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 104/шш2024/00494
| 2024 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 104/ШШ2024/00494 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******,******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 6 дугаар хороо, ******* хаягт оршин суух, ******* овогт гийн т холбогдох
ын санд учирсан хохиролд 182,245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Ч.ийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А. нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс хэвтэн утгаар нийт 182,245 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, уг зардлыг ын сангаас зарцуулсан болох нь ******* дүүргийн ын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 29/24 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн судалгаагаар тогтоогдож байна. ын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилсан ба дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 182,245 төгрөгийг Ч.аас гаргуулж, ын Ерөнхий газрын төрийн сан банк дахь дугаартай дансанд төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ын санд учирсан хохирол 182,245 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* газар нь хариуцагч Ч.аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 182,245 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлага эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 182,245 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул 182,245 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 6,117 төгрөгийн тал хувь болох 3,058 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Ч. ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.т холбогдох ын санд учирсан хохирол 182,245 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас 182,245 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 6,117 төгрөгийг тал хувь болох 3,058 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА