Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 104/шш2024/00495

 

 

2024 оны 10 сарын өдөр

Дугаар 104/ШШ2024/00495

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******, *******, *******, ******* ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, 2 дугаар хороо, , тоот хаягт оршин суух, овогт ы д холбогдох 

 

450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М. нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 690,000 төгрөгийн үнэтэй брэндийн бидэ суултуурыг 2 ширхэгийг авч урьдчилгаанд 380,000 төгрөг төлөөд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай аваад 2023 оны 01 дүгээр сарын 20-нд 400,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 23-нд 200,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 06-нд 100,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 300,000 төгрөг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт үлдсэн 300,000 төгрөг, алданги 150,000 төгрөг нийт 450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.*******ийн нэхэмжилсэн 450,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.гаас 450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 450,000 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,075 төгрөгийг хариуцагчаас, 7,075 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч М. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох 450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7,075 төгрөгийг улсын төсвөөс, 7,075 төгрөгийг хариуцагч М.гаас гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА